"ТВ-9" сувгаар "Формула-1"-ийн тэмцээн гарч ар монголын алдарт тайлбарлагч залуу тайлбарлаж байна гэнэ.
-За агуу их Шумахер л ингэж явж чадна шүү дээ, эрхэм хүндэт үзэгчид ээ. Агуу Шумахер шүдээ зуугаад, хаазаа тултал гишгэж байна. За энэ чинь юу болох нь энэ вэ. Баянбүрдийн чиглэлд явдаг улаан Балдан микротойгоо зам руу ороод ирлээ. Агуу их Шумахерийг гүйцлээ. Түүгээр ч барахгүй замдаа зогсож зорчигч авч байна. Нугасандаа дөрвөн бүдүүн эмээг чихлээ. Ухасхийлээ. Өө золиг оо, замын цагдаа шүгэлдлээ. Зогслоо, торгууллаа. Цаг явсаар. Шумахер талийж өгчээ. За арайхийж улаан Балдан хөдөллөө. Хаазаа тултал гишгэж байна. Агуу их Шумахерийг гүйцлээ. Барианд түрүүлэн орж ирж байна. Монголын тамирчин улаан Балдан агуу Шумахерийг тоосондоо булж алтан медаль хүртлээ! Энэ бол монголын бахархал, монголын гайхамшиг, эрхэм хүндэт үзэгчид ээ.
Блог бичдэг хүмүүст монгол хэлний хичээл орж байна. Багш оньсого таалгав гэнэ.
-Шилэн нүдээр ширтэж ширтэж ширхийлгэнэ. Ширхийлгэсний дараа шинэ зууны хүн бүхэн таны гэгээн дүрийг дурсан санана. Тэр юу вэ? Женни, Бек, Мика, Амараа ах дөрөв гараа өргөв.
-За, Женни хэл дээ.
-Гэрэл зурагчин, зураг дарж байна багш аа!
-Зөв байна, суу. Онц. Тэгтэл Амараа ах тэндээс ууртай гараа өргөөд,
-Буруу байна аа багш аа гэж хашгирав.
-За тэгвэл юу вэ, хэл дээ Амараа ах.
-Хөлсний алуурчин, хүн чадхийлгэж байна, багш аа.
Баавгай болохсон
1 week ago
20 comments:
Эхний онигоо их инээдтэй юмаа, нүдэнд бараг харагддаг байна шдээ хэхэ
Ankh udaa onigoond orloo doo ingeed bi... kkk
Exnii onigoog neg sain uxaj oisonguie
эхний онигоо бол тасарчижэээ
hehe daraa gol dureer onigoond orno shu gesn :p joke blaa.
Жагаад:
Тэгж байгаад улаан Балданд Гаампыг тоглуулаад клип хийнэ ээ. Тэр тайлбарлагч залууг өөрөөр нь дуу оруулна.
Женнид:
Юм үзэж дээ, ахын дүү.
Бадкад:
Дахиад нэг унш, хэ хэ.
Зоригтод:
Харин тийм. Барианд тасархай орж ирж байгаа биз манай улаан Балдан
Бекд:
Одооны СУИС-ийн төгсөгчид ингэдэг юм ш дээ. Биеэ тоогоод. Хүн эхлээд туслах дүрээ сайн бүтээдэг юм. Дараа нь харин найруулагчтайгаа ганц хоёр авдар юм мулталбал гол дүр олж авдаг юм шүү дээ
ulaan baldan tasarhai shuu, daraa n bek-d bichsen hariu :)).
amraa ah yamar gutrangi uzeltei bnaa :P
Агаа өөрийгөө хийгээ хаясан байна хахаха
Эхний онигоо сайхан болжээ хэхэхэ
Эхнийх нь тасарсан гоё онигоо болжээ.
2 дахь онигоонд баахан блогчдыг оруулаж. тэгээд өөрийгөө Амараа ах бас онигооны баатар болгожээ.
Анонимд:
Гутаранги үзэл биш ээ. Коммунизмын диктатур гэх юм уу даа
Дэндэвт:
Манай найз Тэрбиш гээд их онигоо ярьдаг залуу бий. Болохгүй болохоор өөрийгөө ч хамаагүй онигоонд оруулаад ярьдаг. Тэрийг дуурайж байгаа юм уу даа
Мэндээд:
Хариу бичиж байхад сэтгэгдэл орж иржээ.
Эхний онигоог гадаад онигооноос санаа аваад хийчихсэн юм. Хоёрдахь нь ч бас.
Гэхдээ онигоонд автор гэж байх биш дээ. Ард түмний бүтээл шүү дээ
Кккк
Эхний онигоо ёстой гоё болжээ баярлалаа сайхан инээж авлаа. :D
Төгөлдөрт:
Хххх
Этүгэнд:
Зүгээр зүгээр. Урам өгсөнд баярлалаа
улаан Балданг явжаахд нь шидэт дохиуртай Сэргэлэн зогсоогоод улаан цаасаар( 5000 т ) торгоно гэж .. 2 х оньгоноон дээр манай Жени орчиж . 2уулаа л зөв хариулж хэхэ
Чинсээд:
Нээрээ хоёр удаа зорчигч авч байхаар, эхлээд зорчигч нугаслаад, дараа нь торгуулаад барианд орсон бол гоё байж
Засч бичнэ ээ
Амраа ахдаа байрлалаа.
Hello my friend!
Have a nice week. I loved this posting and this space.
mongol helnii hicheel deer amaraa ahaas busad ni gadaad baisiin..
Чинсээд:
Зүгээр ээ, ахын дүү.
To David:
I hope that you started learning mongolian
Гэгээнд:
Би тэгж яривал англиар ус цас хүн шүү. Дэвидэд бичсэн хариуны алдааг засаад өгөөч
Post a Comment