Showing posts with label Номын чимэг зураг. Show all posts
Showing posts with label Номын чимэг зураг. Show all posts

Friday, January 6, 2017

Хандаа эмээ


Хандаа эмээ хаашаа ч юм алхана. Чухам хаашаа юм бол доо? хэмээх зураг оршивай. Блогтоо салхи оруулалгүй уджээ. Одоо сард нэг ч болтугай юм бичиж байхаар шийдлээ.

Monday, January 31, 2011

Зурагт ном

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтээр ийм нэгэн гарын авлагыг зурагт өгүүллэг хэлбэртэй хийлээ. Хөдөөгийн олон түмэнд зориулагдсан болой. /Хэсгээс нь нийтэллээ/







Wednesday, June 30, 2010

Гэмшил дагуулсан болзоо

НҮБ-ын Хүн амын сангаас Өсвөр насныханд зориулсан бас нэгэн гарын авлагыг өгүүллэг, комик ном хэлбэрээр гаргалаа. Номын хэсгээс толилуулъя.






Monday, June 21, 2010

Шар тэнгисийн тарчлаан комикс

МЗЭ-ийн шагналт зохиолч Б.Галааридын "Шар тэнгисийн тарчлаан" жүжиг хүүхэд залуучуудад зориулсан комикс ном хэлбэрээр дахин мэндэллээ. "Цалиг" хэвлэлийн газраас хэвлэн гаргаж буй уг номд Швейцарийн хөгжлийн агентлагийн Цөлжилтийг сааруулах төслөөс санхүүгийн дэмжлэг үзүүлсэн юм. Номын зургийг миний бие гүйцэтгэлээ. Зураач А.Баярсайхан зарим нэг хэсгийн зургийг хийсэн. Номын дизайнераар Ц.Намбаяр ажиллалаа. Зургийн өнгө тавих, зарим ажилд миний хоёр хүү мөн тусалж байсан. Энэ номын хэсгээс та бүхэндээ толилуулж байна.





Thursday, February 25, 2010

Үгүй гэхийн учир

НҮБ-ын Хүн амын сангийн захиалгаар ийм ном бичиж, зурж хэвлүүллээ. Өсвөр үеийнхэнд зориулсан гарын авлагыг комикс хэлбэрээр бүтээснээ хэсгээс нь нийтэлж байна.








Wednesday, November 11, 2009

Та битгий уурлаарай

ДОХ-ын сэдвээр "Та битгий уурлаарай"-г хийхэд зураг дизайныг нь урлаж оролцов. /Хүн ардын эрүүл мэндийн төлөө зүрхээ шатаах шахаж байж зурсан болой/ ЭМГ, Глобаль сангийн захиалгаар хийсэн энэ тоглоомоор дунд ангийн хүүхдүүд тоглох зуураа ХДХВ-гээс сэргийлэх мэдлэгтэй болох юм. Томчууд ч бас тоглож болно шүү.



Friday, May 15, 2009

Бяраар бус ухаанаар давахыг хүснэ


Хэрвээ би бөх байсан бол хар бяраараа гудчаад байдаг хамаа намаагүй нэгэн яасан ч болохгүй. Эрхийн чинээ биетэй хэрнээ эв дүй, уран мэхээр эвлэгхэн давчихдаг нэгэн байхыг хүснэ. В.И.Амарсайхан


Зохиолч Н.Пүрэвсүрэнгийн "Эрийн гурван наадам" номонд хийж өгсөн чимэг зургаасаа нийтэллээ. /Надад хамгийн таалагдсан баатар байгаа юм/
"Бөндөн аварга" шүлэгт зориулсан хэсэг нь. Ийм л нэгэн жижигхэн биетэй, өмсөх мэхийг ихэвчлэн хийдэг хүн дээ, манай Бөндөн аварга.

Monday, April 27, 2009

Эхнэртэйгээ сайхан харьцах ч сайхан шүү

Гэр бүл төлөвлөлт болоод гэр бүлийн доторх сайхан харьцааны талаар Төслийн сургагч нарт зориулсан иж бүрдэлд зориулан ийм зурагт хуудас 10-аадыг бүтээсэн болой. Та ч гэсэн эхнэртэйгээ сайхан харьцдаг сайн аав гэдэгт итгэж байна. Хэрвээ эхнэр аваагүй бол авахаараа зөв харьцана гэдэгт ч бас итгэж байна. Чи шүү!


Wednesday, April 8, 2009

Шүд, гараа угаацгаая

"Эрүүл мэндийн хөгжил-2" төсөлтэй хамтраад ийм нэгэн бүтээл хийлээ. Бага насны хүүхдэд зориулсан энэ тоглоомыг эвлүүлэхэд бас ч нэлээд тэвчээр зарах болно.
Хүүхдүүд хайртай үлгэрийн баатруудаа гараа бас шүдээ угааж байгааг хараад дуурайна. Шүдээ угаах чинь хэрэгтэй юм байна гэж бодно гэж үүнийг бүтээсэн болой.

Жич: Хүмүүс их асуухаар нь нэмэлт мэдээ оруулж байна. Энэ санааг гаргасан "Эрүүл мэндийн хөгжил-2" төслийн хэвлэл мэдээллийн ажилтан Ц.Мөнхдэлгэрээс мэдээлэл авлаа. Завхан, Дорнод, Хэнтий, Баянхонгор, Өвөрхангай аймгуудад төсөл хэрэгжиж, тэндхийн цэцэрлэг сургуулиудад тарааж өгсөн юм байна. Тэгэхээр одоо энэ аймгуудын багачууд тоглож байгаа байх нь. Үүнтэй холбоотой сургалт бас явагдсан гэнэ.
 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates