Wednesday, November 11, 2009

Та битгий уурлаарай

ДОХ-ын сэдвээр "Та битгий уурлаарай"-г хийхэд зураг дизайныг нь урлаж оролцов. /Хүн ардын эрүүл мэндийн төлөө зүрхээ шатаах шахаж байж зурсан болой/ ЭМГ, Глобаль сангийн захиалгаар хийсэн энэ тоглоомоор дунд ангийн хүүхдүүд тоглох зуураа ХДХВ-гээс сэргийлэх мэдлэгтэй болох юм. Томчууд ч бас тоглож болно шүү.



23 comments:

Мика /美香/ said...

yasan mundag yum be, saihan togloom bn. good luck

Tsatsral said...

Ингэхэд энэ тоглоомыг компьютер тоглоом болгочихвол ганцаараа санаа зовохгүй тоглох ч юм уу?

Gegeeleg said...

Гоё тоглоом байанаа хэхэ олон нийтэд хүрэх болтугай хээх

A.Амарсайхан said...

Микад:
Ерөөл бат оршиг

Цацралд:
Дахиад нэг төсөл хэрэгжүүлж болж байна шүү

Гэгээлэгд:
Сургуулийн хүүхдийн эрүүл мэндийн хичээлд хэрэглэх юм аа. Олон хүүхдэд тарах байх өө

ЗОРИГТ8 said...

сээгсийн талаар мэдлэгтэй болох болуу

Г.Дарамбазар said...

Үнэхээр хэрэгтэй эд болжээ. Бид ч ДОХ\ХДХВ-г мэддэг ч юм шиг, мэддэггүй ч юм шиг манан будантай л ойлголттой явдаг хүмүүс. Дээрээс нь хүүхдүүдтэйгээ энэ сэдвээр ам ангайх магадлал багатай. Таны энэ тоглоом сонирхолтой хэлбэрээр боловсрол олгодог сайхан эд болсон байна. Амжилт хүсье.

Ганаа_бж said...

Ene suuliin zurag ni yamar egduutei yum be? hehe

. said...

Дажгүй хөөрхөн зуршихаж шүү. Хэрэгээ гаргаж, нөгөө аймшгийн тоо өсөх биш ядаж зогсолтонд орвол тээ.

G.Bayanmunkh said...

Ваав гоё тоглоом байна шүү. Иймэрхүү зүйлээр л дамжуулж мэдлэг олно шүү дээ.

A.Амарсайхан said...

Зоригтод:
Зүгээр нэг сээгс биш, аюулгүй сээгсийн талаар мэдлэгтэй болно хэ хэ. Бас тэвчвэл амьдралдаа хамгийн том хожлыг авна гэдгийг ч мэднэ.

Дарамбазарт:
Эмч хүнээс урмын үг сонсоход сайхан байна. Олон эмч санал бодлоо хэлж, ярьж, олон ч удаа зассан даа.

Ганаа БЖ-д:
Сүүлийн зураг шар нүдэнд хамаарч байгаа юм

.-т:
Мэдлэгт нэмэр болох байх өө.

Баянмөнхөд:
Тоглонгоо сурна гэх юм уу даа, хэ хэ

Idea said...

Авъяасыг нь бодохоор дурламаар, ажилсагийг нь бодохоор атаархмаар, ангалзуурыг нь бодохоор амбаардмаар... хачин нөхөр шүү, Энэ Амраа ах.

A.Амарсайхан said...

Айдаад:
Хоёр хар хэрээ биенийхээ харыг гайхав. Өөрөө надаас илүү ангалзуур байж

Sponge said...

Ёстой хэрэгтэйн байна. Амжилт хүсий Амраа ахаа

A.Амарсайхан said...

Ариунд:
Урам өгсөнд баярлалаа. Биеэ сайн бодоорой. Монголын үрсийг маш олон болгох үйлсийн төлөө урагшаа

Erdene said...

Ene malgaitai etgeed ugaasaa DOH tusch, haldaagaad yavahaar shinjiin nohor bna.

Oogii said...

Сайхан уран бүтээл байна. Амжилт хүсиииий

A.Амарсайхан said...

Эрдэнэд:
Эргээд харсан чинь тийм шинж мэдрэгдэж байна шүү :) Анхнаасаа их хэнэггүй гар байхаар бодож, нэлээн задгай болохоор нь үл мэдэхийг сонгосон юм аа

Оогийд:
Баярлалаа. Ерөөл бат орших болтугай

Jagaa said...

Дажгүй шүү

A.Амарсайхан said...

Жагаад:
Баярлалаа.

Moonoo said...

хэхэ одоо бүр ийм болжээ...
бацаан байхад spider man-ы л нэг иймэрхүү тоглоом байдаг байлаашд ардаа болохоор "Алиса гайхамшгийн оронд"-р хийцэн шоо хаядаг тоглоом...
Гоё санаа байна :)

gegeen said...

6-s zugatah ch bish, aidsaas angid bh tuhai yum bishw.

A.Амарсайхан said...

Мөөнөөд:
Миний багад Мянгуужин, Үл мэдэх хоёроор хийсэн тоглоом байдаг байлаа. Хор шараа хөдөлгөн байж тоглодог байсан.

Гэгээнд:
Тийм дээ. Хий айдас бус, учиртай айдастай болгох тоглоом доо

Enkhtsetseg Chuluunbaatar said...

Уучлаарай, одоо энэ тоглоомыг хаанаас авч болох вэ?

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates