/хошин өгүүллэг/
Монголчууд давс байвал уусгаж бардаг, ажил хийвэл дуусгаж салдаг хөдөлмөрч ард түмэн. Гадаадын харалган түүхчид биднийг залхуу хэмээн бичдэг нь яах аргагүй гүтгэлэг. Бид үүсгэсэн үйлсээ хэрхэн дуусгаж ирснийг жишээ баримтаар нотлон өгүүлсү.
Ерээд онд бугыг дуусгах бүх ард түмний аян эхэлсэн байдаг. Цагдаа нар буга намнаачдыг хоморголон хорьж эрүү шүүлт тулгаж, чоно санаатай зарим нэгэн буга балар тайгад орж бүгсэн. Гэвч бид шантарч няцаагүй. Тэрхүү нөр их ажлыг асар богино хугацаанд үзэл суртлын өндөр түвшинд, нэр төртэйгөөр дуусгасан. Одоо манай нутагт нэг ч ширхэг буга байхгүй. Дашзэвэг нарын эдийн засагчид эвэр сүүл, чив засаа Эрээний зах зээлд үнэтэй болсноос манай буга дууссан гэж эндүү ташаа дүгнэлт хийдэг. Энэ бол шал худлаа. Бид ажил эхэлбэл барж байж л салдаг учраас бугаа дуусгаж чадсан хичээнгүй ард түмэн. Түүх сөхөөд үзье. Өвөг дээдэс минь дэлхийг эзэлж дуусгана гэж хэлсэн. Хэлсэндээ хүрч л байсан.
Гучин онд бид сүм хийдийг нурааж дуусгах их аяныг эхлүүлсэн. Тэр үед одооных шиг эвдэн сүйтгэгч хүчит оньсон тэрэг “Бультай зур” огт байгаагүй. Бошгыг халах залуучуудын эвлэлийн галтай цогтой залуус махан гараараа чулуун ханыг өм цөм цохисоор, долоон зуун сүмийг долоохон хоногт нураасан. Сүмийг дуусгах аяныг эсэргүүцэх дэд хөтөлбөрийг Архангайн Тариатын хүрээний лам нар санаачилсан байдаг. Тэд монголын бүх хуягт тэргийг хүлж, эсэргүүцэл илэрхийлэх уриалга гаргасан билээ. Удалгүй замын цагдаад бүртгэлтэй бүх хуягт тэргийг нэг бүрчлэн суран бугуйлаар дангинатал хүлж дуусгасан.
Тавиад онд хувийн малыг нэгдэлд хураалгаж дуусгах хөдөлгөөн өрнүүлж бүх малыг нийгэмчилж санаа амарсан. Ерэн онд нийгмийн малыг буцааж хувьчлах аяныг улс орон даяар эхлүүлж, муусайн нэгдлүүдэд өнчин ишиг ч үлдээлгүй бүх малыг хувьчилж дуусгасан түүхтэй. Үүнтэй нэгэн адил Тужийн нарсыг ерэн онд хөрөөдөж дуусгаснаа одоо буцаагаад нөхөн суулгаж байгаа. Ургамагц нь ахин дуусгана гэж байгаа.
Эв хамтын нийгмийг цогцлоон байгуулах он жилүүдэд бүх хүнээ бичиг үсэгтэй болгож дуусгах зорилтыг өмнөө тавьсан. Найман настай балчраас наян настай буурлыг толгой дараалан уншуулж бичүүлж дуусгасны учир Юнеско алтан үсэгтэй жуух бичгээр манай улсыг шагнаж байлаа. Өнөө цагт энэ бахдам амжилтаа шүд ахиулахаар бүх хүн амыг дээд боловсролтой болгож дуусгах зорилт тавиад ажиллаж байна. Хоёр сая хүндээ зориулж хоёр зуун мянган дээд сургууль байгуулсан. Цаашдаа иргэн бүрт нэг дээд сургууль оногдуулах зорилт тавьж байна.
Ороо бусгаа цагт амжилттай өрнөсөн бас нэг ажил бол дэлгүүрийн барааг дуусгах аян байсан юм. “Бид бүгдийг цөлмөж чадсан. Давсыг л харин дангаар нь гударч бардаггүй юм билээ” хэмээн ардчиллын алтан хараацайн нэг Элбэгдорж дурсамжийн номондоо өгүүлсэн байдаг.
Нийслэлийн газрыг дуусгах ажлыг хоёр гурван дарга хоёр гуравхан шөнийн дотор амжуулсан. Иргэд унтаад босох зуурт л тоглоомын талбайд нь тоосгон байшин барьчихсан билээ.
Хүн төрөлхтний заналт дайсан, тахлыг өдөөгч тарвагыг дуусгах тэмцэлд эр сүвтэй болгон нэгдсэн. Түвдэнгийн Борын залуу халаа цогтой тэмцэгч охид ч гартаа буу барин боссон. Энэ дайны жилүүдэд уул тал, даваа гүвээ бүхэнд буу тас нясхийж, тэнэсэн сум толгой дээгүүр шунгинаж байсан юм. Сая живаагаар тоологдох тарвагыг дуусгахад ад мөрийн авьяастай монголчууд ердөө л тавхан жилийг зарцуулсан.
Монголын саруул ухаант малчид бэлчээрээ дуусгахын тул ямаагаа өсгөсөөр байна. Улсын их хурлын зөв мэргэн бодлогоор ямаанд мөнгө тараасны хүчинд бэлчээр ойрын гурав дөрвөн жилд дуусна гэсэн баяртай мэдээтэй. Бэлчээр дуусгах ажилтай зэрэгцээд усыг дуусгах үйлс ид өрнөж байна. Онгийн гол, Улаан нуурыг Эрэлийн алтчид ухаж ширгээсэн бол, Завхан голыг засгийн газар боож тасалсан. Эрээн нуурыг зөвхөн дуунд л үлдээж, Түйн голыг төнхөж эхлэв. Энэ эрчээ алдалгүй зүтгэвэл удаж төдөлгүй усаа дуусгана.
Эрдэс баялгийг дуусгах ажлыг бид улсын хөгжлийн бодлого болголоо. Алтыг дуусгах их үйлсэд аж ахуйн нэгжүүдээс гадна түм буман жирийн иргэн түмпэн түчигнүүлэн зүтгэж байна. Алтаа дуусмагц зэсээ гаргана. Зэсээ дуусахаар нүүрсээ зөөнө.
Ингээд бодохоор бид дуусгасаар ирсэн, дуусгасаар ч байгаа, ирээдүйд ч дуусгасаар байх бахдам үйлстэй хүмүүс. Давс хийвэл уустал, ажил хийвэл дуустал гэх өвгөдийн сургаал санаандгүй үг биш ажээ.

24 comments:
Ноосоо тушаачихлаа, авгайгаасаа салчихлаа. Ажил ч мөн живхэрч байна даа гэдэг шиг, хэхэ.
Сүүлд нь улсаа бас цусаа дуусгаад айн, аймаар аймаар.
Бүх юмаа тавиад туучихсан шүү дээ
Үнэн гоё болжээ. Демон
Bugdiig n' duusgaad hiih ajilgui amar saihandaa jarganaa gej...
boduushtai oguulleg boljee
ter Elbegdorjiin dursamjiin nom gej yu bnaa, haaguur yamar nertei ed bdgiim bol? suuliin ued ene 76 murgaa haviinhnii dursamj mursamj baidag bol avch uzii, unshii, yu bodoj, sanaj yavdag, yug yaj tailbarlaj, yaj urvuulj, yaj oilgodog nohduud baidgiim bol gej bodood baih bolloo. ted nariin gargasan nom dursamj mursamj baivyyl ta neg jagsaalt geh ni haashaen, nerlej tuslaach
хөрвүүлж, орчуулж гэхийг urvuulj geed биччиж.
Хөрвүүлж гэхээр гаднаас юм хуулаад орчуулцан гэж ойлгохгүй байлгүй хүмүүс, аливааг хүн бүр өөрийнхөөрөө хөрвүүлж ойлгодог гэдэг утгаар ингэж яриад сурчиж
хэхэ баахан тайбар зүүчлээ
Арсунд:
Авгайгаасаа салчихлаа. Намаасаа гарчихлаа. Ноосоо тушаачихлаа. Одоо агент онгойчихвол л хамаг ажил болчих гээд байна даа гэж үү?
.-д:
Сүүлд нь яах юм бүү мэд ээ
Үлэмжид:
Дуусгачихсөөн гэж үү?
Демонд:
Баярлалаа. Уулын чинээ урам боллоо
Пийкфендерт:
Амар сайхан /надад/-даа жаргахгүй ээ. Дуусгах юм яаж ийж байгаад л олно доо. Ясны дуусгадаг улс чинь
Сонжих санаатайд:
Тэдний дурсамжуудаас Одончимэд ахын "Хоржоонтой дурсамж"ийг мэдэх юм байна. Мань эр чинь шог зохиолч шүү дээ. Энд тэнд явахдаа ямар л хөгтэй инээдтэй юмтай учирч байснаа бичсэн байдаг юм. Бас Гүндалай нэг ном гаргаад байсан. Түүнийг нь уншаагүй. Гээд явбал их юм бий
Сонжих санаатайд:
Хөөе нээрээ өгүүллэгийн санаа ороод ирлээ. "Хэрхэн баяжих вэ?" "Сарын дотор саяыг олох арга" гэх мэтийн номнууд их гүйлгээтэй байдаг. Цаадуулын чинь ном янзын гүйх юм байна шүү!
Энэ тухай өгүүллэг бичье байз.
Гоё болсон. Өгүүллэгийг чинь байнга уншдаг шүү
Гоё болжээ. Инээд хүрээд дахиж уншив
Очирхуяг, Дэндэв нарт:
Урам өгсөнд их баярлалаа
Bi l gantsaaraa zalhuu yum baina l daa. Ehelsen yumaa duusgah gej buun yum boldog... hehe.
Бүгд дууссөөөөн. Халаглаад л сууж байгаа. Алт нүүрс зэс ч яамай байна аа. Устайгаа л байх юмсан даа.
Энэ үг бэлгийн ажилд бас хамаатай. /ДОХ/
Харин зам засварын хувьд эсрэгээрээ - зам засвал хүйтэртэл.
Unen ug shar tos.
Tanii uguulleguudiig algasalgui unshdag shu.
Ганаа БЖ-д:
Бөөн юм болж байгаад дуусгаж чадаж байна аа гэдэг чинь чи монгол хүн гэсэн үг. Судсаар чинь цэвэр монгол цус гүйж байна.
Баянмөнхөд:
Монголын нутагт хэдэн овог үлдэнэ. Хүчирхэг ганц овог нь цор ганц булгаа эзэмшинэ. Бусад нь тэднээс усыг залуу охиноор сольж авдаг болно. Энэ бол Галааридийн "Шар тэнгисийн тарчлаан" жүжгийн цөм санаа. Удахгүй драмын театрт тавигдана.
Эрдэнэд:
Замаа яаж ийж байгаад дараа хавар дуусгачихна харж л байгаарай
Мишээлд:
Уулын чинээ урам боллоо. Баярлалаа
Xaaxaa baahan ineelee. Daraa ni bodloo. Tegeed uillaa.
Odoo buh irgedeegahain haniadaar duusgaval te. tui tui tui muu yor bgaadaa.
усаа дуусгавал давсаа уусгаж чадахгүй яах болжээнэ.
дуусгах уусгах ажлаа зэрэгцүүлэх юмсандаа тэ
Борхүүд:
Нээрээ л бодохоор гунигтай. Бид яах гээд байгаа улс вэ?
Аморт:
Сэтгэсэн байна шүү. Цаадуулд чинь хэлье. Бодлогодоо тусгаг. Усаа дуусгахаасаа өмнө давсаа уусгаж дуусгах талаар заалт оруулаг
Арвижуулж чадахгүйгээс хойш "ажил"-аа дуусгаж л байя даа. "Ажил"-г дуусгаж байж л санаа амардаг ард түмэн дээ бид.
Дарамбазарт:
Ажлаа арвижуулчихвал дараа нь дуусгаж чадахгүй хэцүүднэ шүү дээ
Харуусал төрүүлсэн инээдтэй гоёо хэлжээ. нээрээ л монголчууд бүхнээ дуусгалаа яанаа. Дуусгачаад яахын болдоо. Дайн заралж дахиж дэлхийг эзэлдэг л байх даа.
Чинсээд:
Эзэлж дуусгана гээч. Хэ хэ
Post a Comment