Михаил ЗАДОРНОВ
/хөгжөөнтэй тохиолдлуудаас/Санамсаргүй тааралдсан нэг нөхөр намайг зогсоогоод, шууд л гудамжинд энэ түүхийг ярьж өгсөн юм. Энэ явдал түүний яг толгой дээр нь буюу, дээд давхарт нь болж л дээ.
Харалдаа дээр нь аж төрдөг хөрш нь тэр өдөр найзтайгаа навс согтсон юмсанж. Тэгээд яахав дээ нэг бол охид хүүхнүүдийг оролдмоор, эсвэл баатарлаг үйлс бүтээмээр, нэг л тийм сайхан сэтгэгдэл төрөөд явчихаж. Хүүхэн олно гэдэг тэр хоёрын хувьд ирээдүйгүй зүйл болох нь ойлгогдож, баатарлаг үйлсээр оролдох л ганц сонголт үлдэв. Хоёр найзын нэг нь:
-Би гурван давхрын цонхоор үсрээтэх үү? Үсэрч чадна гэж мөрийцөх үү, аан? гэлээ. Хоёр дахь эр мэдээж эгдүүцэв.
-Битгий тэнэгт! Галзуу солиотой юм уу, хаашаа юм? Хэмхэрч үхнэ ш дээ!
-Үгүй яах ч үгүй!
-Сагсуу минь, хэмхэрнэ дээ! Мянгуужин уу чи?
-Мянгуужин гэнэ ий?! Би тэгээд Мянгуужин шиг худалч болж таарч байна уу? Тэгж ярих юм бол би хэзээ ч худлаа хэлж үзээгүй хүн. Харж бай...
Гомдсон найз үнэхээр худлаа хэлдэггүй гэдгээ батлахаар цонхны тавцан дээр гарснаа сүр сар хийгээд л далд орлоо. Түүнд итгэхгүй байсан нөгөөх найз нь айсандаа тэр дороо архи нь гарчих нь тэр. Цонхоор ч харж чадахгүй “түргэн” дуудах санаатай адгаж байлаа.
Согтуу хүн сохор ухаантай гэж зүгээр ч нэг үг биш аж. Үнэнч эр маань тааруухан кинонд гардаг шиг бут руу ч юм уу эсвэл өөр ямар нэгэн зөөлөн зүйл дээр уначихсан юм байлгүй амьд мэнд үлдчихэж л дээ. Түргэн тусламж ирж байх зуур мань эр буцаж гурван давхар өөдөө гараад ирж. Найз нь баярласандаа болоод мэдээж 103 руу “Одоо та нар хэрэггүй болсон. Битгий ир” гэж утасдахаа мартаад, архи балгадаг ариун шударга хүмүүсийг харж үздэг бурханд баярлаж, гэнэтийн сайхан учрал тохиолыг бахдан ярьж гарав аа. Яг энэ мөчид түргэнийхэн ирж, дамнуургаа дамжилдан гурван давхарт гүйлдэн гараад, хонходлоо. Хаалга онгоймогц “Хэн түргэн дуудсан бэ?” хэмээн тэвдсэн хоолойгоор асуулаа.
-Би.
-Юу болоо вэ?
-За даа, нэг их сүртэй юм биш ээ. Бид хоёр жаахан хэтрүүлээд, найз маань энэ цонхоор үсэрчихлээ л дээ. Тэгээд та нарыг дуудчихсан чинь, муу хог чинь, яагаа ч үгүй, ороод ирдэг байна ш дээ...
Түргэнийхэн гурвуул гурван зэрэг мань хоёрыг хараалаар булаад, хүүхдүүд минь худлаа хэлж болно оо, гэхдээ арай ч ингэж дэгсдүүлж болохгүй гэж загнав.
-Өө, та нар над итгэхгүй байгаа юм уу? хэмээн үнэнч эр уурлав. Намайг цонхоор үсэрсэн гэдэгт итгэхгүй байна аа гэдэг чинь намайг худалч гэж байгаа хэрэг. За харж бай...
Ингээд тэр дахиад л үсэрчихлээ! Түргэнийхэн үсэрсэн эрийг газарт буухаас нь өмнө амжиж дамнуургаа доор нь тосох гэж байгаа юм шиг л шатаар доош харвацгаалаа. Харамсалтай нь хоёр дахь үсрэлт хамаагүй эмгэнэлтэй явдлаар төгсөв. Өөрийн үнэнчдээ дэндүү бардам эр маань хэдийгээр амьд үлдсэн ч гэлээ сэхээн амьдруулахад хүргэгдсэн юм. Түргэнийхэн түүний унах газар дамнуургаа ивж амжаагүй учраас тэр шүү дээ.
Орчуулсан А.АМАРСАЙХАН
15 comments:
сагсуу архичид амь насаа алдах нь байна ш дэ.
аз олон дахин заяахгүй ш дэ.
Шударга үнэнч хүмүүс л шувтан хохирч байдаг хорвоо юм аа :)
Үнэнч байх хэцүү. Худал ярих бүр ч хэцүү. Алтан дундач гэдэг л сайхан эддээ.
uguiee manaihaan.....ter turgeniihend l hamag buruu baina kkkk
uguiee manaihaan.....ter turgeniihend l hamag buruu baina kkkk
Аморт:
Оросуудын л хэнэггүй сайхан сэтгэл л дээ уг нь. Сайхан хүмүүс шүү
Пазлд:
Ха ха, тийм шүү
Баянмөнхөд:
Үнэнч байх хэцүү
Чулуунд:
Харин тийм ээ, хүн унаж байхад чинь түргэн очиж дамнуургаа тосохгүй. Түргэн тусламж гэдэг чинь түргэн л туслах ёстой биз дээ? Цаг алдаж л очсон болж таарч байна. Цалинг нь хасаж хатуу донгодвол таарна
Yo yo, aldag garuud yumaa. 2 dahia usreed baihdaa yahav dee.
ee huurhii . Minii neg harsan ywdaltai tustei ym. 21-r horoolold neg sogtuu emegtei 4 dawharaas tsonhon deeree aragshaa harj suuj baigaad shuud sawaad unatsan. tegeed huluu hugalaad amid uldsen . Arhia gej huniig alna shuu hezee negen tsagt.
- 3 давхараас үсрээд яагаач гүй хүнийг ямар хүн гэх вээ?
- Азтай хүн
- 3 давхараас дахиж үсрээд яагаач гүй хүнийг ямар хүн гэх вээ?
- Мангар азтай хүн
- 3 давхараас 3 дахиа үсрээд сэхээнд очсон хүнийг ямар хүн гэх вээ?
- Даварсан гар гэдэг шиг наад нөхөр чинь даварчиж хэхэхэ
Цацаад:
Сэхээнд оччихоогүй бол гурав дахиа ч үсэрч мэдэх гар шүү
Чинсээд:
Эрүүл хүн унавал биеэ чангалаад бэртчихдэг, согтуу болохоороо сул тавиад зөөлөвчөөрөө газарддаг гэдэг билүү дээ хэ хэ
Чепакт:
Хэ хэ, гоё онигоо байна
Баярлалаа, зөндөөн инээж авлаа. Хэндээ, юундаа үнэнч байхыг тэр эрийн ухаан л мэдэж дээ.
.-д:
Зүгээр ээ. Задорнов гуайд дамжуулж өгье.
хэхэх баларсын
103-т худал үнэн дуудлага өгж тоглодог хүмүүс байдаг болоод хаширсан байдаг байхдаа
Нарны туяад:
Одоо тоглох юм бол алуулдаг болсон цаг. Дээр үед клип гэж байсан биш утсаар тоглож л цаг нөхцөөдөг байж. Тоолуур гэж байхгүй. Сард 18 төгрөг ч билүү дээ, тогтмол төлбөртэй. Айлын охид утаснаасаа байнгын зүүгдээстэй.
Үнэнч байх хэцүү. Худал ярих бүр ч хэцүү. Алтан дундач гэдэг л сайхан эддээ.
Post a Comment