Thursday, February 2, 2012

Захидал "бичсэн" нь

Дамба гуайг гуравдугаар ангид байхад нь сургуулиас гаргасан юмсанж. Тэглээ гээд хотойсонгүй "Улсын сайн малчин" цолтой нэр төртэй сайхан аж төрж гэнэ. Хүүгээ улам илүү сайн сайхан яваг гээд бүр нэгдүгээр ангиас нь гаргажээ. Хүү нь малаа сайн өсгөж тэргүүний залуу малчдын зөвлөгөөнд оролцоод, дараа нь Тэрэлжид сар амрахаар болж нийслэлийг зорьжээ. Хүүд араас нь захидал ирж гэнэ. Цаасан дээр бааж буй нохой, эрүүн дээр гарсан яр, нусаа нийж буй хүн, араас нь зураас татаад "гэе!" гэж бичсэн байв. Хүү огт ойлгосонгүй. Зөвлөгөөнд цуг ирсэн, хоёр дээд сургууль дүүргэсэн сумын дарга ч захидлын учрыг олсонгүй гэнэ. Хүү мөчөөгөө өгсөнгүй хотоос гэрийнхэндээ хариу захидал илгээв. Таван хуруу сарвайсан гар, асч байгаа лаа, гүзээтэй тос зураад ард нь анхаарлын тэмдэг тавив. Аав ч ойлгосонгүй, ээж ч ойлгосонгүй. Тэр хот айлын хамгийн өндөр боловсролтой хүн болох долоо төгссөн хүү ч учрыг нь олсонгүй. Тэргүүний залуу малчин хотоос буцаж ирснээр хоёр тал "бичсэн" захидлынхаа учир ухааныг тайлбарлалцав. Аавын зурсан бааж буй нохой нь "ба" гэсэн үе, эрүүний яр нь "яр" гэсэн үе байж. Хүчтэй нийхэд "хүр-р-р" гэсэн чимээ гардаг учраас нусаа нийж буй хүнээр "хүр" гэсэн үеийг төлөөлүүлсэн юмсанж. Хүүгээсээ илүү өндөр боловсролтой, гуравдугаар ангид дэвшиж үзсэн хашир толгой юм хойно "гэе" гэдгийг бичиж дөнгөсөн хэрэг. Ингээд нийлүүлээд уншихаар "баяр хүргэе!" болох байж. Харин хүүгийн зурсан захидал нь "гар-лаа тос!" гэсэн бичиг байсан гэнэ.

Friday, January 13, 2012

Ажил

Хайртай хосууд ажил хийж байна. Бүсгүй нь баярлан орь дуу тавина. Хөрш нь хаалганд нь чихээ наагаад шимтэн чагнаж байна гэнэ.
-Аа-аа. Оо-оо! Өшөө хүчтэй. Аах..! Уу-аа. Ямар гоё юм бэ?! Дахиад жаахан хөдлөөд өг! Мм-мм. Яагаад зогсчихов оо?
-Би ядраад байна аа!
-Одоо ганцхан!
Хөрш энэ бүх яриаг чагнан бүсгүйгээс дутахгүй догдлон зогсоно. Яг л өөрөө өнөө юу хийж байгаа мэт бие нь хөлөрч, амьсгаа нь өндөрсжээ. Гэр дэх хоёрын ажил цааш үргэлжлэв. Гэхдээ энэ нь хөршийн бодож буй өнөөх ажил бус хосууд угаасан даавуугаа мушгиж байх ажээ.
-Ухайс даа. Оо-оо! Оо ее-ээ! Аа-аа. Өшөө хүчтэй! Бүр хүчтэй! Аа-аа-аа... Мм-мм-мм!
-Болсон уу?
-Болчихлоо. Миний хайр мундаг хүчтэй шүү. Чамдаа баярлалаа.
-Энэ сүүлчийн удаа шүү. Дахиад би ийм залхуутай, заваан ажил хийж чадахгүй!
-Юу гэнэ ээ? Би бүх хөнжил дэвсгэрийнхээ даавууг ганцаараа угааж байна. Чи ингээд мушгилцаад өгөхөд юу нь болохгүй байна аа?

Tuesday, December 27, 2011

Интернэт, Дамба-Очир хоёрын ач

Интернэтийн ач
Сууж байтал шарсан тахианы шүлс гоожим сайхан үнэр анхилна. Гэхдээ чи тахиагаа шарах гэж бус чанах гэж тавьснаа гэнэт санана.

Дамба-Очирын ач
Дамба-Очир гишүүний өрөө рүү залуухан загвар өмсөгч бүсгүй гүйн орж ирээд тэврэв. Сэтгэл догдлолоо барьж дийлэхгүй байгаа бололтой.
-Эрхэм гишүүн ээ, танд хязгааргүй их баярлалаа гэж хэллээ гэнэ. Гишүүн гайхаж байснаа асуув.
-
Юу билээ, та чинь манай тойргийн сонгогч билүү?
-Үгүй ээ. Өв залгамжлагч!
-Юу..?
-Баян хужаатай суугаад, хэзээ үхэх бол доо гэж шаналж байтал ашгүй таны тавьсан Лүнгийн замын цоорхой тус боллоо.

Friday, December 16, 2011

Тусгай салааны Сүлдийн шинэ дуу

Тусгай салааны Сүлд маань хөдөлмөрлөөд л. Уран бүтээл хийгээд л байна. Сүлд нэрээрээ дуулж эхлээд байгаа. Их олон нэрний дундаас өдрийн бодол шөнийн зүүд болж байж Сүлд хэмээх энэ сайхан нэрийг хүүдээ өгч билээ.

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates