Wednesday, April 8, 2009

Шүд, гараа угаацгаая

"Эрүүл мэндийн хөгжил-2" төсөлтэй хамтраад ийм нэгэн бүтээл хийлээ. Бага насны хүүхдэд зориулсан энэ тоглоомыг эвлүүлэхэд бас ч нэлээд тэвчээр зарах болно.
Хүүхдүүд хайртай үлгэрийн баатруудаа гараа бас шүдээ угааж байгааг хараад дуурайна. Шүдээ угаах чинь хэрэгтэй юм байна гэж бодно гэж үүнийг бүтээсэн болой.

Жич: Хүмүүс их асуухаар нь нэмэлт мэдээ оруулж байна. Энэ санааг гаргасан "Эрүүл мэндийн хөгжил-2" төслийн хэвлэл мэдээллийн ажилтан Ц.Мөнхдэлгэрээс мэдээлэл авлаа. Завхан, Дорнод, Хэнтий, Баянхонгор, Өвөрхангай аймгуудад төсөл хэрэгжиж, тэндхийн цэцэрлэг сургуулиудад тарааж өгсөн юм байна. Тэгэхээр одоо энэ аймгуудын багачууд тоглож байгаа байх нь. Үүнтэй холбоотой сургалт бас явагдсан гэнэ.

32 comments:

iga said...

хэ яасан хөөрхөн юм бээ, Үнсгэлжин Бэтман нарыг ванны өрөөнд харж байгаагүй юм байна шүү.

ZAYA said...

Та хийсэн юм уу? Хөөрхөн санаа байна шүү.

A.Амарсайхан said...

Игад:
Баярлалаа. Супермэнийг арай хөөрхөн болчихож гээд байсан. Хэлэлцэж байгаад залуухан монгол царайтай зурах нь зөв гэж шийдэцгээсэн.

Заяад:
Санааг нь төслийнхөн ярилцаж байгаад гаргасан. Гүйцэтгэлийг нь би хийсэн. Хэдэн янзаар зурж үзэж байгаад ийм шийдэлтэй хийсэн юм аа. Бага ангийн хүүхдүүд тоглоод эхэлсэн байх ёстой.

ЗОРИГТ8 said...

Хойч үедээ хандсан, бага насны хүүхдүүдийн эрүүл мэндийн боловсролд чиглэсэн бүтэээлч ажил хийжээ...
Энэ 2-с өөр байгаа болов уу...

XChuluun said...

za naadaxaas chin oortoo negiig avay baiz xexe

A.Амарсайхан said...

Зоригтод:
Магтсанд гялайлаа. Эрэгтэй эмэгтэй гэсэн хоёр зориулалтаар л хийгдэсэн.

Чулуунд:
Тэг тэг. Яг чиний насны онцлогт тохируулж зурсан байгаа.

Badka said...

Их гоё юм сэдэж хийсэн байна.

MW said...

Bi neg aild orood suuj baisan chini uuntei adilhan evluuldeg togloomiig emee, uvuu hoyor bas toglood suuj baisan. tegeheer ene yer ni nas nasniihnii sonirhliig tatdag boltoi.

Unknown said...

Шүдээ угаая даа

A.Амарсайхан said...

Бүгдэд:
Хийгдсэн гэдэг үгийг түрүүний сэтгэгдлийн хариуг бичихдээ ташаа бичжээ. Өршөөгөөрэй.

Бадкад:
Их баярлалаа. Сумочдын хэлдгээр цаашдаа хичээнэ ээ, хи хи

Агард:
Яг энэ тоглоом байсан уу?

Үлэмжид:
Угаа угаа бас дахин угаа.
В.И.Ленин

tsasa said...

ene togoloomiig bi olj avch boloh bolovuu

3apaa said...

Надад наад тоглоомноос чинь олдохлуу? Хаана хийлгэсийн? Хөөрхөн юм байна.

jagdag said...

Сайхан ажил байна. Гэхдээ, хөө нөгөө манай хөрш өндөр хамартай, далайн чөтгөрүүд чинь элдэв зохиогчийн эрх гээд унахгүй байгаа. Энэ талыг бүр эхнээс нь бодолцож байхыг бүү мартаарай!

За бас нэг мартчихгүй зүйл бол үлгэрийн үндэсний баатаруудын брэнд бий болгочихвол ч ... муу болдоггүй боролдой ахаас эхлээд баясаад унана шүү!

A.Амарсайхан said...

Цацаа, Зараа нарт:
Зарж борлуулаагүй, зургаан настай хүүхдийн сургалт явуулж буй сургуулиудаар тараагдсан байх аа. Хичээл сургалтдаа ашиглаж байгаа.

Би хэлье. Хүмүүс хүүхдүүдээрээ тоглуулъя, өөрсдөө ч бас тоглоё гээд байна гэж.

Жагдагт:
Монгол үлгэрийн баатруудаар хийе гэтэл олонхийн саналаар энэ хоёрыг сонгосон. Их олон хүнээс санал сэтгэгдэл авч байж эцсийн байдлаар зурсан эд. Зохиогчийн эрхийн тухайд хоёулаа л дэлхийгээр нэг тарчихсан хүүхэд бүр зурж байдаг, дунд сургуулийн ном сурах бичигт хэвлэгдэж л байдаг хоёр баатар. Дэлхий даяар энэ хоёрыг зураагүй хүүхдийн номын зураач гэж байдаггүй байх өө.

Unknown said...

Сургуульд тараагдсан юм бол том охин маань тоглох л юм байна.

A.Амарсайхан said...

Авах юмсан, хаана байгаа юм бол гэж сонирхсон хүмүүст:

Энэ санааг гаргасан төслийн ажилтнаасаа мэдээлэл авлаа. Завхан, Дорнод, Хэнтий, Баянхонгор, Өвөрхангай аймгуудад төсөл хэрэгжиж, тэндхийн цэцэрлэг сургуулиудад тарааж өгсөн юм байна. Үүнтэй холбоотой сургалт бас явагдсан гэнэ ээ.

Баярсайханд:
За тэгэхээр дүү хүү охиноо Өвөрхангайд аваачиж сургуульд оруулбал энэ тоглоомоор тоглох юм байна.
Гэхдээ бүгдээрээ нийлээд хүсэлт гаргаад УБ-д бас тараа гэх үү?

Unknown said...

Энэ их зөв ажил байна. Бас Монголд хүүхдүүдийн дунд гудамжинд шүлсээ хаяж нусаа нийхгүй байх тухай сайн таниулах хэрэгтэй байгаа юм шиг санагддаг юм. Халдварт өвчин гарах, амьсгалийн замын өвчин хүн амд их тархаад байгаагийн нэг шалтгаан нь шүлс нусаа хаяж байгаатай холбоотой гэж боддог юм.

A.Амарсайхан said...

Мэндээд:
Дараагийн цувралууд бас гарах байх аа. Энэ талд анхаарал хандуулах талаар хэлж ярина аа.

Unknown said...

Хэ хэ.
Өвөрхангай руу шилжилтэй биш.
УБ-т хэрэгжүүлье ээ.

Arsun said...

Бас Монголд хүүхдүүдийн дунд гудамжинд шүлсээ хаяж нусаа нийхгүй байх тухай сайн таниулах хэрэгтэй байгаа юм шиг санагддаг юм.

A.Амарсайхан said...

Баярсайханд:
Хоёулаа нийлж хэрэгжүүлнэ ээ. Чи төслийн ерөнхий программист, би төслийн ерөнхий зураач

Арсунд:
Харин Мэндээ энэ тухай бичжээ. Агаар нь бохирыг ч хэлэх үү? Гудамжаар дүүрэн "х-х-х түй" гэсэн хүмүүс байх юм аа.

бж said...

Amraa yostoi huurhun yum hiisen baina shd. Urgeljluuleed uur olniig hiigeerei.
Ene evluuldeg zurgand huuhduud tudiigui tomchuul ch durtai baidag daa. Bi 2 ch iim zurgan togloomiig evluulj jaazlaad gertee ulguchihsun...

бж said...

Bas tegeed amjilt husye gej heleh gesen martaad publish-dchihjee...

A.Амарсайхан said...

Ганаад:
Баярлалаа. Цааш нь үргэлжлүүлнэ ээ. Үүнийг сэдсэн найз маань цаашдаа хэд хэдэн янзаар хийхээр төлөвлөөд байгаагаа хэлсэн.

Idea said...

Сайхан бүтээл болж. Үр дүнгээ ч сайн өгөх биз.

Гэхдээ, Эрдэнэт хивсний үйлдвэр хэдэн жилийн өмнө Диснейн баатруудын цувралаар хивс үйлдвэрлэж байсан. Хүмүүс ч хүүхдийнхээ өрөөний хана, шаланд зориулж сайн авдаг байж л дээ. Тэгсэн нэг л өдөр оюуны өмч патентгүй ашиглалаа, төчнөөн төгрөгийн хохирол барагдуулахгүй бол олон улсын шүүхэд хандана энээ тэрээ гэсэн бичиг ирсэн гэсэн. Одоо тэгээд тийм хивс гарахаа больсон. Цаад захиалагчиддаа нэг дуулгачихад илүүдэхгүй байх тээ, Амраа ах аа.

Jenni said...

baga nasnii huuhduuded yum bol puzzle-ee joohon tomoor heden shirhegtei hiivel deer ch yum shig. :) gehdee goy boljee. GOODLUCK

A.Амарсайхан said...

Игад:
Нээрээ л бодох ёстой зүйл шүү. Дараачийн удаа монгол үлгэрийн баатруудаасаа хийе гэж ярилцана аа. Зөвлөгөө өгсөнд баярлалаа.

Женнид:
Харин тийм. Эвлүүлэхэд нэлээн ярвигтай болчихсон. Бага насны хүүхдэд ширхгийг нь томруулах нь зүйтэй юм билээ.

jagdag said...

Сайхан ажил болсоныг давтан дурдаад өмнөх саналд минь Амараагийн үлдээсэн зүйлд болон бусад нэмэлтэд тодруулья.

Зохиогчийн рэх гэдэг ер нь их нарийн эд, зөв талаас нь судалж анхаарч байхгүй бол Монголын ямар ч аж ахуйн нэгж, хувь хүн эдийн засгийн хувьд өвдөг сөхрөх байдалд хүрч болох аюултай байгаа юм.

Дэлхийгээр тарчихсан хүүхэд бүр зурж байдаг эд гэдэг бол их тааруухан тайлбар байна. Зохиогчийн эрхийн олон улсын конфенц ч билүү бас нэг айхтар зүйлд элссэн улсуудын хувьд тэгэж хүүхэд бүр зураад байх явдал гаргахгүй байдаг. Монгол ч энд бас элслээ гээд сүйд болж байсан үе саяхан. Энэ талын мэдлэгээ танай группынхэн тэр чигээрээ нэмэгдүүлэх хэрэгтэй юм байна.

Эрдэнэт хивс компанид тохиолдсон явдлын ойлгож байна, дахин үйлдвэрлэхгүй болохоос өөр арга байхгүй. Дээр нь нэмээд төлбөрт унах ч бүрэн боломжтой. Ийм зүйлийн нарийн учрыг уран бүтээлчдэд ойлгуулж дахин давтагдахгүй байх арга хэмжээ оюуны өмчийн газраас авч байх хэрэгтэй байх уул нь.

Хэмжээний хувьд бас зөв байж болох юм. Энд нээрээ хүүхдийн наснаас хамааруулж салах хэсгүүдийн тоог тогтоосон байдаг. Бага насныхан 12 хэсэгтэй puzzle байдаг бол 24, 48 гэсээр нэмэгддэг. 500, 1000 хэсэгтэй нь бүр адармаатай. Насанд хүрсэн хүн ч тоглоход их хэрэгтэй гэж үздэг. Мартамхай өвчин тусахгүй байх нэг арга зам гэх юм билээ. Өнөө муу Рэйгэн ах уул нь зав гаргаад тоглож байсан бол арай л урт наслах, бас Нэнсигээ танихгүй болчихгүй байсан байх шүү, нээрээ.

За тэр Боролдой өвөөг баясгахын хувьд нээрээ нутагтаа байгаа нь нэг их анзаардаггүй, гадны зүйл нилээд сонирхолтой харагддаг байх. Түүнээс бид өөрсдийн хүүхдийн зурган баатарын брэнд үгүй, Том Жерри, Ну Погодийн чоно л санаанд илүүтэй үлдчихсэн байдаг. Уул нь Гомбосүрэн гуайгаа санаад явбал дээр юм билээ. Дээр нь хүүхдүүдэд тийм зүйлс үнэхээр сэтгэгдэл үлдээдэг юм билээ. Цондоолой гэсэн баатартай нэг сайхан ном байна лээ. Дөрөвтэй охиндоо үе үе уншиж өгнө л дөө. Мань хүн нэг их сүйдтэй ойлгохгүй яагаад, яагаад ... үнэхээр олон яагаадтайгаар дахин дахин уншуулна. Гэтэл ТВ-р огт хамааралгүй америк зүйл үзэж байснаа өө энэ цондоолой шиг хашаатай юм байна гэж суухаар нь бас их баярлаж билээ. Иймд монгол ухагдхуунтай зүйлс хүүхдэд өгөөжтэй гэж бодсон юм.

Амараа минь цаашид олон зүйл хийх хүн байна, санал сэтгэгдэл хүсэлт бүрээс дараагийн ажлын санаа, өмнөх зүйлийнхээ сургуулийг олж байгаарай. Цаашид улам ихийг хийж бүтээгээрэй! Чиний гараас уран бүтээл, шинэ санаа их гарна гэж хүлээж байдаг шүү!

peakfinder said...

Shud garaa ugaah tun chuhal shuu. Namaig baga angid baihad shudee ugaahiig zaana geed shudnii soiz oo avchruulaad bagsh neg shuugeend hiigeed coojilchihson. Bid nar neg ch udaa surguuli deeree shudee ugaagaagui yumdag.

A.Амарсайхан said...

Жагдагт:
Баярлалаа. Бүх санаа бодлыг анхааралтай уншлаа. Цаашдын ажилдаа сайн бодно оо.

Пийкфиндерт:
Сойз чинь шүүгээн дотор ороод, шүүгээний мангасын шүдийг угаагаад байсан хэрэг үү?
Монголын хууль гурав хоног гэж тэр. Хурал дээр сурагчдын шүдийг нь угаалга гэсэн тушаал буусан. Тэгээд хэрэгжүүлэх гээд сойзыг нь авчруулж байтал гурав хоног дуусчихсан. Тэгээд л...

MW said...

Zurag ni uur baisan l daa

A.Амарсайхан said...

Агарт:
Аа за. Энийг ч гэсэн том хүн эвлүүлж болох юм билээ. Нэлээд ярвигтай болчихсон байна билээ.

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates