Tuesday, April 14, 2009

Шонхрын ченжийн онигоо

Улаанбаатар орохоор явж байсан шонхрын ченж хасаг эр замдаа байн байн зогсоод байх юм гэнэ. Зогсмогцоо тэрэгнээсээ үсэрч буугаад, битүү төмөр бүрхүүлтэй ачааны тэвшээ лантуугаар балбана. Хажууд нь сууж явсан эхнэр нь мэл гайхан, учрыг асуув.
-Яагаад зогсоод байна аа?
-Тэрэг маань коёр тоннын даацтай. Би дөрвөн тонн чонхор аччихаад явж байна шүү дээ.
-Тэгээд лантууддаг нь ямар учиртай юм бэ?
-Лантуугаар кэд сайн нүдчихээр чонхруудын тал нь үргэж нисэлдээд, ачаа коёр тонн болчихдог юм аа.

29 comments:

Залуу Маркетер said...

Лифтэнд ороод нэг хөлөө өргөдөг шиг үү kkkk

ЗОРИГТ 8 said...

Хөгжилтэй л юм...

A.Амарсайхан said...

Мөнхбаярт:
Манай хүргэний орцны лифт таван хүн даадаггүй. Тэгэхээр нь хана руу хөлөө жийчихээр зүгээр яваад өгдөг.

Зоригтод:
Хөгжилтэйгөөр барахгүй ухаантай шийдэл байгаа биз дээ. Хямралын үед хоёр рейсийг нэг болгож хэмнэж байгаа биз дээ.

XCuluun said...

хэхэ за галууных нь ч яах вэ харин адууных нь яг ямар учиртай юм бэ

MW said...

Адууны ченж ер нь ямар ажлаар явж байсан нөхөр вэ? Адуугаа хотын захад оторлоод орхисон байсан юм болов уу?

A.Амарсайхан said...

Чулуун, Агар нарт:
За ерөөсөө адууны ченжийг хаслаа. Нээрээ л яах гэж явсан юм бол гэхээр болчихож. Их баярлалаа.

ЗОРИГТ 8 said...

Та чинь галуугаа яагаад шонхроор сольчивоо...

Дамдаа said...

ха ха ха, хуцдаг муу шаар вэ, 4н тонн зузззззззззззззззз хамаг шонхруудыг маань гээл үү.

B.Tumennast said...

Siireg tolgoitoi nuhur bna

A.Амарсайхан said...

Зоригтод:
Шонхор нь монгол орчинд буугаад байнаа.

Дамдаад:
Шонхрыг тонн тонноор нь гаргадаг үе байсан юм шүү.

Түмэннастад:
Тийм шүү

Бум-Эрдэнэ said...

Лифтэнп нэг хөлөө өргөдгөөс өөр л бна даа Шувуу агаарт өөрийгөө өргөж байгаа ш дээ

arsun said...

Sakkk

A.Амарсайхан said...

Бум-Эрдэнэд:
Агаар нь бүхээгний агаар болохоор бага хэмжээгээр ч бай, тэнхлэгтээ даралт үүсгэх магадлалтай. Гэнээ. Энд бөөн физикчид маргалдаж байна ха ха

Арсунд:
МҮОНТВ наад үгийг чинь "доргио" гэж орчуулсан. Тэгсэн хэрнээ өөрийнхөө нэрэнд байгаа "радио", "телевиз" гэсэн хоёр гадаад үгээ орчуулахгүй л байгаад байгаа.

A.Амарсайхан said...

Бум-Эрдэнэд:
Бас буруу бололтой. Энд бүхээг дотор шонхор нисэхэд тэнхлэгт ямар нэгэн даралт үүсэхгүй гээд байгаа тал нь ялах бололтой байна.

gegeen said...

lagiimoo, shonhoriin naimaachniig tegj yavsaniig medseer baij temtsehgui yaavaa, xi xi xi.

shonhoruud mashiniig ni hoorgoj daahgui l baisiin baij dee.

aduunii onigoog butsaaj taviachee, unshmaar baishd

A.Амарсайхан said...

Гэгээнд:
Адууны ченж уурлаад байхаар нь онигооноосоо гаргачихсан юм аа. Уг нь энэ онигоонд орчихсон байсан юм.

dagva said...

Дисковэр сувгаар үзэж байсийн. Шувуудыг нисгэлээ гээд жин нь хөнгөрдгүйн байна лээ. Mythbusters гээд нэвтрүүлэгт Адам Жээни 2 гээд сахалтай нөхдүүд юм юм туршаад байдаг дээр гарсын. Тиймээс наад шонхорын чэнж чинь практик дээр бол бүтэхгүйч онигоонд бол яахав байвал байж л байхаас

Битмин said...

Блог индэр ашиглалтад орсон та сонирхоод үзээрэй.
http://news.banjig.net/
Мэдээ нийтлэл илгээж байгаарай.
Олон боломжуудыг нэмэхээр төлөвлөөд байгаа.
Танд амжилт шүү.

A.Амарсайхан said...

Дагвад:
Ха ха. Тийм үү? Гэхдээ онолын хувьд бөөн маргаантай юм билээ.

Витаминд:
За их баярлалаа. Юм явуулж байна аа.

peakfinder said...

Za bi gedeg hun buren eheer n' unshaagui bololtoi. Humuusiin setgegdel unshihaar oor l onigoonii tuhai yariad baih shig.

A.Амарсайхан said...

Пийкфиндерт:
Санаа зоволтгүй ээ, хамгийн сайн болгосон хувилбарыг л уншлаа гээд бодчих

kakadu said...

Үнэний хувьтай байж мэднэ шөө :D

алтаргана said...

хаха яасан өндөр мэдлэг боловсролтой чонхорын чээнж вэ...удахгүй УИХ-ын гишүүн болох найдвар харагдаж байна шөөө

TaTah said...

xaxaxaxaa... :))

A.Амарсайхан said...

Какадуд:
Үнэн юм л бичсэн шүү дээ

Алтарганад:
Тийм, ирээдүйтэй нөкөр байгаа юм

Та Тахд:
хихихи хи

Цэцэнсод said...

Сайн уу... Таны блогоор анх удаа зочилж байнаа хөгжилтэй гоё юм аа.. өө нээрээ онигоогоо мартахгижиинш дээ хаххаааахаха

A.Амарсайхан said...

Цэцэнсодод:
Онигоог мартана гэдэг осолтой сонсогдож байна. Мартахааргүй онигоо бичих хэрэгтэй юм аа даа

Mongolhuu said...

Tevsh ni doroo ustai bol shonhriin jin gej bhgui bolno gesen uguu... Bugd niseldeed ha ha

A.Амарсайхан said...

Монголхүүд:
Мэргэн арга байна шүү. Доогуур нь дөнгөж шагайгаар татсан ус хийчихэд л шонхрууд бүгд нисэлдээд байх юм байна. Эврика!

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates