Thursday, March 4, 2010

Сонины мэдээ

Сонины мэдээ
Өчигдөр УИХ-ын хаврын чуулганы нээлтийн хуралдаан руу зэвсэглэсэн 76 луйварчин дайран оржээ. Тэд их хурлын даргаас хоцорсныхоо төлөө уучлалт гуйгаад суудалдаа сууцгаасан байна.

Монгол заншил
Зам барихдаа заавал талыг нь иднэ. Идсэн мөнгөөрөө ёр юм шиг үнэтэй жийп авна. Үнэтэй жийпээ муу зам дээрээ ёс юм шиг эвдэж дуусгана.

23 comments:

Tsatsral said...

Zamiin onigoo yostoi goy.

ЗОРИГТ8 said...

цикл л юм тэр зам бол... Зам барихдаа талыг нь идэж нарийн зам барина, нарийн зам дээрээ өөрөө онхолдож үхнэ...хэхэ

A.Амарсайхан said...

Цацралд:
Баярлалаа.

Зоригтод:
Гоё санаа байна. Засаад биччихье байз.

Номинговь said...

яасан аймшгийн онигоо вэ :)

Gold said...

Уншаад үзэхээр гоё ч юм шиг, ургуулаад бодхоор ёр ч юм шиг ккк ...

A.Амарсайхан said...

Номинговьд:
Эхний хувилбар нь зүгээр байсан ч юм шиг. Үхүүлэхгүй болгож буцааж засдаг юм билүү дээ

Алтад:
Хэ хэ

Номинговь said...

Харин тийм ш, хэдий үнэн ч гэсэн Монгол хүн амны билгээр гэдэг дээ, муу ёрлох дургүй хүн бгаамаа.

A.Амарсайхан said...

Номинговьд:
Захчихсөөн

Anonymous said...

Тэгж муу зам барьж машинаа эвдэх чинь монголчууд бидэнд л хэрэгтэй. Мөнгө нь багтаж ядаад байхад үнэтэй машин эвдэж, муу зам барьж мөнгөө дуусгахгүй бол болохгүй ш дээ. Нэг шөнийн дотор л 76 тэрбумтан төрж байгаа юм чинь.

MW said...

Замын компаниудыг техник хэрэгслээр хангах төрийн бодлого юм биш үү наадах чинь. Хэхэ.

A.Амарсайхан said...

Төгөлдөрт:
Хөрөнгөтэй хүн хөрөнгөндөө даруулчихаад хэвтэж байхад уу?

МW-д:
Тийм ч юм болов уу? Дээр байгаа ухаантай хүмүүсийн хийж байгаа зөв юмыг бид ойлгодоггүй байх өө дөө

Anonymous said...

Ккк харин тийн.

A.Амарсайхан said...

Төгөлдөрт:
Мотоциклдоо даруулчихсан мянгат малчны онигоо байдаг байх аа.

Анонимд:
:) :)

Anonymous said...

Amaraa mini, Amaraa mini, chinii bolon busad blogchdin bichlegiig huleehiin jargal edleh yum daa. Caini cagaaraa Bumaagiin uudnii oroogoor damjij Ta narin bloguud ruu orj neg sain dopingddog yum. Za tegeed emegteichuudiin bayarin mend hurgie. Bodvol saihan bayarluulj baigaa bailgui. BM

Anonymous said...

Tuusan mongooroo Jeep-ee solij chaddaguud ch yahav bolood baidag yum baij. Tednii homorgond mashinaa solih chadvagui bidnii machinuud l evderch duusah yum daa.

A.Амарсайхан said...

ВМ-д:
Урам хайрласанд баярлалаа. Эмэгтэйчүүдийн баярыг жүжиг үзэж тэмдэглэх гээд л сууж байна. Ингэсгээд, цагийг нь дөхүүлээд гарна даа.

Анонимд:
Жийпээ солихын тулд жилийн дараа дахиж тавихаас өөр аргагүй болтлоо эвдрэх муу зам тавихаа мэднэ цаадуул чинь. Тэгээд л шинээр тавьж буй замынхаа тал мөнгийг нь иднэ шүү дээ.

Гэгээлэг said...

Яг үнэн угаасаа өргөнөөс ч иднэ уртаас нь ч иднэ. Идэж ууж ханахгүй шдээ яагаад гэвэл. Дээдэх суудалаа олохгүй бол Доодох нь гүйдэлээ олохгүй гэж.

A.Амарсайхан said...

Гэгээлэгт:
Дээдэх нь бүхэл бүтэн зам идэж байхад, доодох нь траншейны нэг муу ширмэн таг тушааж мөнгийг идэж болно оо доо, тийм ээ

Anonymous said...

Ккк ширмэн таг авдаггүй гэсэн байхаа. Тэгж дуулсан. Харин төмөр хогийн савыг бол тэсгээхгүй байгаа юмаа. Сонгууль болох гээд нэг их олон хогийн сав тавьж билээ. 7 хонолгүй алга болчиж билээ. Тэгсэн цемент цутгаад хогийн сав хийгээд тавьчиж. Баярлаад байсан чинь удалгүй нэг атман нь ирээд 2 бөөрий нь цөм цохисон байж билээ. Юуг л бол юуг идчихдэг мундаг шүү манай монголчууд.

A.Амарсайхан said...

Төгөлдөрт:
Ленин багшийн хөшөө чулуу тулдаа л тэсээд байгаа юм. Түүнээс аваачаад тушаачихгүй юу. Тушааж болохгүй болохоор нь уурандаа толгой дээр нь шувуу баа гэж тушаал өгч байна шүү дээ

Anonymous said...

Хахаха.

алтаргана said...

хаха гоё хэлж, нээрээ УИХ дарга чинь тэр 76 луйварчиндаа багтдаг бил үү...замын онигоо догь шүү тйимээс манай замнууд үеийн үед үүрд мөнх засвар хийх хэрэгтэй болж байгаам даа

A.Амарсайхан said...

Алтарганад:
УИХ-ын дарга, бас хэдэн сайд багтаад байгаа. Яг нийтдээ 80 луйварчин л байдаг юм. Гишүүн бус 3 сайд, ерөнхийлөгч нэмэгдээд.

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates