Monday, March 22, 2010

Монгол гайхамшиг

"ТВ-9" сувгаар "Формула-1"-ийн тэмцээн гарч ар монголын алдарт тайлбарлагч залуу тайлбарлаж байна гэнэ.
-За агуу их Шумахер л ингэж явж чадна шүү дээ, эрхэм хүндэт үзэгчид ээ. Агуу Шумахер шүдээ зуугаад, хаазаа тултал гишгэж байна. За энэ чинь юу болох нь энэ вэ. Баянбүрдийн чиглэлд явдаг улаан Балдан микротойгоо зам руу ороод ирлээ. Агуу их Шумахерийг гүйцлээ. Түүгээр ч барахгүй замдаа зогсож зорчигч авч байна. Нугасандаа дөрвөн бүдүүн эмээг чихлээ. Ухасхийлээ. Өө золиг оо, замын цагдаа шүгэлдлээ. Зогслоо, торгууллаа. Цаг явсаар. Шумахер талийж өгчээ. За арайхийж улаан Балдан хөдөллөө. Хаазаа тултал гишгэж байна. Агуу их Шумахерийг гүйцлээ. Барианд түрүүлэн орж ирж байна. Монголын тамирчин улаан Балдан агуу Шумахерийг тоосондоо булж алтан медаль хүртлээ!
Энэ бол монголын бахархал, монголын гайхамшиг, эрхэм хүндэт үзэгчид ээ.


Блог бичдэг хүмүүст монгол хэлний хичээл орж байна. Багш оньсого таалгав гэнэ.
-Шилэн нүдээр ширтэж ширтэж ширхийлгэнэ. Ширхийлгэсний дараа шинэ зууны хүн бүхэн таны гэгээн дүрийг дурсан санана. Тэр юу вэ? Женни, Бек, Мика, Амараа ах дөрөв гараа өргөв.
-За, Женни хэл дээ.
-Гэрэл зурагчин, зураг дарж байна багш аа!
-Зөв байна, суу. Онц. Тэгтэл Амараа ах тэндээс ууртай гараа өргөөд,
-Буруу байна аа багш аа гэж хашгирав.
-За тэгвэл юу вэ, хэл дээ Амараа ах.
-Хөлсний алуурчин, хүн чадхийлгэж байна, багш аа.

20 comments:

Jagaa said...

Эхний онигоо их инээдтэй юмаа, нүдэнд бараг харагддаг байна шдээ хэхэ

Jenni said...

Ankh udaa onigoond orloo doo ingeed bi... kkk

Badka said...

Exnii onigoog neg sain uxaj oisonguie

ЗОРИГТ8 said...

эхний онигоо бол тасарчижэээ

Beck said...

hehe daraa gol dureer onigoond orno shu gesn :p joke blaa.

A.Амарсайхан said...

Жагаад:
Тэгж байгаад улаан Балданд Гаампыг тоглуулаад клип хийнэ ээ. Тэр тайлбарлагч залууг өөрөөр нь дуу оруулна.

Женнид:
Юм үзэж дээ, ахын дүү.

Бадкад:
Дахиад нэг унш, хэ хэ.

Зоригтод:
Харин тийм. Барианд тасархай орж ирж байгаа биз манай улаан Балдан

Бекд:
Одооны СУИС-ийн төгсөгчид ингэдэг юм ш дээ. Биеэ тоогоод. Хүн эхлээд туслах дүрээ сайн бүтээдэг юм. Дараа нь харин найруулагчтайгаа ганц хоёр авдар юм мулталбал гол дүр олж авдаг юм шүү дээ

Anonymous said...

ulaan baldan tasarhai shuu, daraa n bek-d bichsen hariu :)).

amraa ah yamar gutrangi uzeltei bnaa :P

Дэндэв said...

Агаа өөрийгөө хийгээ хаясан байна хахаха
Эхний онигоо сайхан болжээ хэхэхэ

Unknown said...

Эхнийх нь тасарсан гоё онигоо болжээ.
2 дахь онигоонд баахан блогчдыг оруулаж. тэгээд өөрийгөө Амараа ах бас онигооны баатар болгожээ.

A.Амарсайхан said...

Анонимд:
Гутаранги үзэл биш ээ. Коммунизмын диктатур гэх юм уу даа

Дэндэвт:
Манай найз Тэрбиш гээд их онигоо ярьдаг залуу бий. Болохгүй болохоор өөрийгөө ч хамаагүй онигоонд оруулаад ярьдаг. Тэрийг дуурайж байгаа юм уу даа

A.Амарсайхан said...

Мэндээд:
Хариу бичиж байхад сэтгэгдэл орж иржээ.

Эхний онигоог гадаад онигооноос санаа аваад хийчихсэн юм. Хоёрдахь нь ч бас.

Гэхдээ онигоонд автор гэж байх биш дээ. Ард түмний бүтээл шүү дээ

Anonymous said...

Кккк

etvgen said...

Эхний онигоо ёстой гоё болжээ баярлалаа сайхан инээж авлаа. :D

A.Амарсайхан said...

Төгөлдөрт:
Хххх

Этүгэнд:
Зүгээр зүгээр. Урам өгсөнд баярлалаа

Von voyage said...

улаан Балданг явжаахд нь шидэт дохиуртай Сэргэлэн зогсоогоод улаан цаасаар( 5000 т ) торгоно гэж .. 2 х оньгоноон дээр манай Жени орчиж . 2уулаа л зөв хариулж хэхэ

A.Амарсайхан said...

Чинсээд:
Нээрээ хоёр удаа зорчигч авч байхаар, эхлээд зорчигч нугаслаад, дараа нь торгуулаад барианд орсон бол гоё байж
Засч бичнэ ээ

Von voyage said...

Амраа ахдаа байрлалаа.

david santos said...

Hello my friend!
Have a nice week. I loved this posting and this space.

gegeen said...

mongol helnii hicheel deer amaraa ahaas busad ni gadaad baisiin..

A.Амарсайхан said...

Чинсээд:
Зүгээр ээ, ахын дүү.

To David:
I hope that you started learning mongolian

Гэгээнд:
Би тэгж яривал англиар ус цас хүн шүү. Дэвидэд бичсэн хариуны алдааг засаад өгөөч

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates