Wednesday, March 17, 2010

Гэрлээ унтраа


2010 оны З дугаар сарын 27. Хүн төрөлхтөн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгэн санаа, зорилготой байгаагаа илтгэн харуулах томоохон үйл явдал энэ өдөр тохиож байна. Олон зуун сая хүн өөрийн эв нэгдлээ илэрхийлэн энэ өдөр гэрлээ нэг цагийн туршид унтраахаар шийдээд байна. 2010 оны Эх дэлхийн цаг хэмээх энэхүү үйл явдал нь хүн болгон нэгдэн орж дэлхий нийтээр нэгэн санаатай буйгаа харуулах боломж юм. Энэхүү үйлсэд нэгдэн 2010 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн оройн 8.30- 9.30 хооронд гэрлээ нэг цагийн туршид унтраана уу.

18 comments:

Soronzon said...

Таныг даган баясаж, өнөө оройноос эхлэн 27-ний өдөр хүртэл орой бүр нэг цаг гэрлээ унтрааж байхаар манай гэр бүлийн хурлаас шийдвэрлэснийг баяртайгаар уламжилья.
Харин оройн 20.30-21.30 цагийн хооронд гэрлээ унтраагаад юу хийж суух вэ?

Я.Баяраа said...

hooloo hiih gej
bas shunu nomoo unshih gej tsahilgaan hereglene ee ter udur.


/Bur utsaa tseneglehgui ee/

Gold said...

Өглөө бол болно харин орой бол ээдээ хэцүү шүү ... тэгээд даган баясах биш нэг хэсгийг нь дагуулан баясуулнааа ккк ...

A.Амарсайхан said...

Соронзонд:
Чиний нөүтбүүк, эхнэрийн чинь утас, хүүхдүүдийн чинь Гэймбой тоглоом цэнэгтэй байх байлгүй дээ. Хэ хэ.

Хүүхэд шуухадгүй хүмүүс бол хүүхэд үйлдвэрлэж болно.

Олдоход:
Сайн хүү

Алтад:
Сайн байна. Дагуулан баясаад бай. Эв санаагаа нэгтгэх л зорилготой юм шүү дээ

Unknown said...

Ene chini ih zov zuitei yum bgaan. Ene odor bi PC-ee asaahgui, zuragt uzehgui ee.

Anonymous said...

Өө амархан. Яг тэр цагт манай энд үргэлж 1цаг тог тасарч байгаа.

A.Амарсайхан said...

Мэндээд:
Баярлалаа. Тэгээрэй

Төгөлдөрт:
Нээрээ л 90 ээд онд Ерөнхийлөгчийн хүлээн авалтын үеэр хүртэл тог нь тасарчихдаг байсан гэдэг. Түүнийг санаж байна шүү

алтаргана said...

за энэ хамгийн амархаан, би тэр үед унтаж байх юм байна

Anonymous said...

27-n hagas sain odor,teged id oroin achaalliin uye...challenging. Gerte bval ch nam haranhui suuna l da. Gaduur yvj bval yaj heregjulj boloh tuhaid harin bodoj olnoo. Nomingobi

Anonymous said...
This comment has been removed by the author.
Anonymous said...

Алтарганы санааг дэмжиж ажиллана.

A.Амарсайхан said...

Алтарганад:
Зүүдлээд гэрлээ асаачихав аа

Номинговьд:
Гадуур явж байгаад дэлгүүрийн гэрэл унтрааж болохгүй шүү. Хулгайчтай хамтарч ажилласан хэрэгт орно шүү

Төгөлдөрт:
Тэг тэг. Орондоо ороод л унтаад өг

Anonymous said...

dashka: yaj iigeed zohitsuulaad bur untraadaggui yumaa eghed bagasgaj bolnoldoo. Untraaya l gej bodoj bn. Harin ur dun-g n haanaas harah ve :P ih sonirholtoi bh bh?

A.Амарсайхан said...

Дашкад:
Үр дүнг нь Эх дэлхийн цаг блогт мэдээлэх байх

Uuganaa said...

Яг жилийн өмнө сургуулийнхаа оюутнуудыг уриалж энэ хөдөлгөөнд оролцож байлаа. Гол нь ганцхан цагийн тог цахилгааныг хэмнэхдээ биш хүмүүсийн анхаарлыг Дэлхийн дулаарлын асуудалд хандуулахад гол нь гэж бодож байна :)

A.Амарсайхан said...

Ууганаад:
Тийм ээ. Дэлхий нийтийн анхаарлыг үүн лүү чиглүүлэх гэж буй хэрэг л дээ. Энэ чигээрээ байгаад байвал бид өөрсдөө өөрсдийнхөө гэр болсон дэлхийгээ устгана гэж үздэг шүү дээ

Beck said...

Sainuu Amaraa akh.

Gima bid 2 talbai orj ekh delkhiin tsagt negdej zurag darj yavsan. manaihan idevhtei sain oroltsoj baina lee.

Ta ene ved yu hiiv dee :)

A.Амарсайхан said...

Бекд:
Би ядаж шчоошогноосоо тог хэрэглэхгүй байя гээд. Ноүтбүүкээ асаагаад харанхуйд суусан. Үнэнийг хэлэхэд нэг цаг ч гэсэн хойшлуулахааргүй шахуу ажиллаж байна

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates