Wednesday, March 31, 2010

М.Задорновын ярианаас

М.Задорнов

ИНЭЭДМИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
ХУДЛАА ДӨРВӨН САРЫН НЭГЭЭН

ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ
Нэгд германчуудын ёсорхог зан, хоёрт тэдний машины үйлдвэрлэлээрээ үргэлж бардамнаад байгаа нь орос эрийн хор шарыг дэндүү хөдөлгөдөг байв. Эвий чааваас орос ах би "УАЗ-69"-өөрөө бахархдаг гэлтэй биш дээ. Тэгээд тэр тэссэнгүй.
-Та нар чинь юундаа Мерседесээ цаг үргэлж магтдаг байна аа? За яахав, надад “Бенц-600” бий л дээ. Тэгэхдээ би жишээлбэл, багажнаасаа автийрх аваад, тэр муу ямбийгаа цоо хатгасан ч чадна, ойлгов уу? гэв. Герман найз нь ч эгдүүцэж,
-Чи чадахгүй. Би л лав итгэхгүй. Мерседес чинь дэлхийн хамгийн нэртэй пүүс шүү дээ! гэж байна гэнэ. Тэгэхээр нь орос эр сэргэлэнтэхээр шийдэж,
-Мөрийцөх үү, тэгвэл? 1000 доллараар шүү! Зөвшөөрнө биз? гэлээ.
-Тэгье! Барьчих уу, тэгээд? гэж герман залуу баярлав. Германы машин үйлдвэрлэлийн бахархлыг ингэж доромжлоно гэдэгт тэр яагаад ч итгэхгүй учраас тэр шүү дээ. Түүний нүдэнд зүгээр л хийсээд ирж байгаа мянган доллар нь харагдаж байлаа. Гэвч хөөрхий орос ахын ухааныг мэдэхгүй учраас л тэр шүү дээ.
Орос эр “Бенз-600”-гийнхаа орой дээр дэвхэрч гараад, хамаг хүчээрээ бүлж гарлаа. Машины нь дээвэр өм цөм үсэрч, олон нүх гарах нь тэр! Герман залуу ч цонхийтлоо цайж, 1000 доллар сарвайлаа. Харин орос ах тэндээсээ холдмогц, авто засварын газар луу ухасхийж ороод, машиныхаа оройн цоорхойтой хэсгийг зүсүүлж аваад, ердөө л 300 доллар төлж, тэр хэсэгт нь люк тавиулчихаж байгаа юм даа!

ХҮҮХЭЭД, МАЙ ЭНЭ СТАКАН АВ!

Нэгэн эмгэн оршуулгын газраас цэцэг хулгайлдаг байв. Тэтгэврээр аж төрж болох биш дээ чааваас. Тэгээд л ийм "бизнес" бодож олсон хэрэг.
Нэгэн өдөр “бизнес"-тээ хэт улайраад
ардаа байх, шарилын шинээр ухсан нүхийг анзааралгүй уначихжээ. Унасан нүх нь дэндүү гүнзгий байсан тул яаж зүтгээд ч гарч чаддаггүй гэнэ. Тэгээд яахав дээ, жаахан идэх юм авч гарсан минь яамай даа гэж бодож. Шарилын нүхний ёзоорт алчуураа дэлгээд, ганц шил тараг, тостой талхаа гаргаж тухаллаа. Ерөнхийдөө цэвэр агаараар гүнзгий амьсгалж, идэх уухаасаа таашаал авсан шиг ээ суув. Хэн нэгэн ойруур өнгөрөхийг хүлээж байгаа нь тэр.
Орой болтол хэн ч ирсэнгүй. Тэгтэл харанхуй болохын үест хоёр нөхөр хүрч ирэх нь дуулдав. Шарилын дэргэд ирж, тухлан суугаад ууж эхлэв.
Хөөрхий эмгэн хоёр эрийг яаж эвтэйхэн гуйвал намайг татаж гаргах бол доо гэж бодов. Хоёр эр ярьж байна гэнэ.
-Чи ганц татчихаач.
-Уувал ч уучихмаар л байна. Даанч шилээр нь уухаар явахгүй юм аа. Хундагатай ч болоосой гэв. Тэгтэл яасан гэж санана. Гэнэт газар дороос хүн дуугарч, стакан барьсан эмгэн хүний хатингар гар гарч ирснээ,
-Хүүхээд!.. Май энэ стакан ав! гэлээ.
Хоёр эрийн нэг нь тэр дороо ухаан алдан унаж, нөгөө эр архи авсан хүнсний дэлгүүр хүртлээ гүйснийхээ дараа л нэг юм ухаан орсон гэдэг.


Хөрвүүлсэн А.Амарсайхан

16 comments:

Unknown said...

Bi onoodor 1-t shuu. Hehe. Humuus l ingeed baidag yum bna lee. Duuraichii. 2 dahi onigoo ni iluu taalagdlaa.

Arsun said...

Люктэй бас долоон зуун доллартай.

Номинговь said...

Zaluu aygui sergelen baina shd hehehe

Anonymous said...

xaxaxa stakan super shuu, xaxaxa :))

A.Амарсайхан said...

Мэндээд:
Онигоо биш ээ. Задорнов хүмүүсээс болсон явдал цуглуулдаг юм.

Арсун:
Хүн долоон зуугаар люк хийлгэдэг байтал, долоон зуугийн орлого олж люк хийлгэж байна шүү дээ.

Номинговьд:
Залуу биш, орос ах болгочихлоо. Олон жилийн өмнө орчуулсан болохоор, жаахан голоод.

Анонимд:
Тийм шүү. Сүүпэр

PUZL said...

Өвчтэй цуснууд. Газар мундсан биш тэнд ууж л суудаг.

Unknown said...

hehe oros ah aa gej

emee bas heneggui tee huuheed stakan av geed l

A.Амарсайхан said...

Пазлд:
Манай монголчуудаас бусад нь оршуулгын газраа үлгэр жишээ тохижуулдаг, мод бут тарьчихсан байдаг учраас уухад их тохиромжтой л доо

Аримад:
Эмээ чааваас тус болоод, хариуд нь тус нэхэх гээд байна шүү дээ

SUNshine said...

Инээж аваад гарлаа :):>:D

Инээдмийн баярын мэнд!

Badman said...

Инээмсэглэв. Инээд алдав. Хо хо хо.

Инээдмийн баярын мэнд шөө!!!!

Я.Баяраа said...

ineedmiin bayariin mend

A.Амарсайхан said...

Нарантуяад:
Баярлалаа. Дахин морилоорой

Бэдмэнд:
Хэ хэ хэ

Олдоход:
Баярын мэнд хүргэе

Von voyage said...

ХЭ ХЭ яасан инээдтэй түүх вэ. тэр 2 ч архинаас гарсан дагаа. Тэр герман дэндүү бардам байж л дээ.

A.Амарсайхан said...

Чинсээд:
Архи уугаад хэрэггүй болчихсон хөөрхий. Ууж галзуу солиотой болох шаардлагагүй, галзуу болчихож байгаа

Бат-Отгон said...

Өө шит, манай хүү нялх байхдаа балкон дээрээс ундааний шил хүний бенц дээр унагаад намайг төлбөрт оруулж би их шатаж билээ, захаас хуучин люк аваад үнэгүй тавиад өгдөг байж шүү дээ. ккк

A.Амарсайхан said...

Бат-Отгонд:
Танай хүүг шилээ унагахаас өмнө блог нээж амжаагүй байсан молхи намайгаа өршөө

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates