/памфлет/
Гахай мандугай! гэх хашгираан монголыг доргиож байна. Гахай шиг буянтай, ашиг тустай амьтан алга гэж дамчин наймаачид дуу алдацгаах болжээ.
Хамгийн түрүүнд гахай мандтугай гэж орилсон хүмүүс бол амны хаалтны наймаачид, эмийн сангийн эзэд болой. Алга ч таглаж хүрэхгүй, сиймхий сэмэрхий даавуу, анх зуухан төгрөгийн үнэтэй байснаа одоо мянга давжээ. Наймааны алтан үед хулгар шарын арьс хойд ахын нутагт очвол долоо нугардаг байсан дээд амжилт эвдэгдлээ. Амны хаалтаар “нуга хийх”-ийн тулд салтаа сугандаа нууж, гааль гаталж, хил алхах зовлонгүй нь таатай. Гэнэтийн ашгийн татварын хууль гаргаж уул уурхайнхныг шар махтай нь хатааж байсан улсын их хурал мянган хувийн ашигтай наймааны тухай дуулаагүй юм шиг сууна. Эрхэм гишүүд өдөр нь хурал дээрээ унтаад, шөнө нь амны хаалт оёдог ч байж мэднэ гэж эрэн сурвалжлах сэтгүүлчид таамаг дэвшүүлээд байна.
Дараагийн дугаарт гахайнд хайртай болсон хүн бол Пөмбөгөр төвийн сүү цагаан идээний худалдаачин ах гуай. Түүнтэй мэргэжил нэгтэй мянга мянган сүү цагаан идээчид одоо өөрсдийгөө “аарцчин” хэмээх шинэ сонсголонтой нэр томъёогоор алдаршуулан дуурсгах болсноо хэвлэлийн бага хурал хийж нийтэд зарлах гэнэ. Тэд энэ цагаас хойш аарцаар дагнаж, сүү шар тос мэтийн шалдар булдар наймаагаа үүрд орхиж байгаа аж.
Гахай мандтугай гэсэн уриагаараа олны анхаарлын төвд ороод буй бас нэгэн хэсэг бүлэг этгээдүүд бол жимсний наймаачид. Барсын жимснийхэн одоо халуун орны гадил, хятад зүгийн алимыг тоохоо больсон гэлцэнэ. Тэд зөвхөн чацаргана, хад, нэрсээр дагнан төрөлжихөөр үзэж тарж, үсэрч цамнаж байгаа аж. Дэлхийн толгой зуун баяныг нэрлэдэг “Борбоос” хэмээгч сэтгүүлийн судлаачид 2009 оны сүүл гэхэд монголоос дөрвөн аарцчин, таван жимчин, нижгээд амны хаалтчин жагсаалтын эхэн рүү орж ирэх гэж буйгаас болоод, хөөрхий Билл Гейтс, Уоррен Баффет нар хорь юм уу, гучдугаар байрт жагсвал дээдийн заяа гэсэн судалгаа гаргаад байна.
Улсын их хурлын гишүүд “Хайртай Монгол орноо мандуулъя аа” гэж дуулж, чуулганаа нээгээд, “Ачтай гахайн томуугаа тараацгаая аа” гэж хоолой нийлүүлэн шуранхайлсаар чуулганаа хааж байх тухай хуулийн төсөл хэлэлцэж байна. Энэ төсөл зуун хувийн саналаар батлагдах нь ойлгомжтой болсон гэлцэнэ. Учир юу гэвэл эрхэм гишүүд сүүлийн хорин жил тойргоо хэсч “Жижиг дунд үйлдвэр хөгжүүлнэ” гэж худлаа амласан нь гахайн томууны буянаар биеллээ олжээ. Одоо монгол улсын хот дүүрэг, аймаг сум, баг өрх бүрт оёдлын машины дуу нүргэлэн амны хаалт хөвөрч, уур манан савсан аарц буцалж, жижиг дунд үйлдвэрлэл хөгжиж байгаа юм байх.
Гахай хэмээгчийн ачаар аарц цагаа аягаа халин цалгиж, амны цагаан хаалт говь талыг гатлан туяарч буйн учир түүнийг буяны цагаан мөртэй амьтан хэмээн залбирагч “сүсэгтнүүд”-ийн тоо өдөр хоногоор нэмэгдэж байгаа гэлцэнэ. Энэхүү гаж “сүсэгтнүүд”-ийн нүд улаанаар эргэлдэн, хүмүүний үхэл зовлонгоор бузар ашгаа зузаалж, гахайн томуу улам тараасай гэж ханцуй дотроо наминчлан залбирсаар л байх авай.
Баавгай болохсон
1 week ago
34 comments:
"Эрхэм гишүүд өдөр нь хурал дээрээ унтаад, шөнө нь амны хаалт оёдог ч байж мэднэ гэж эрэн сурвалжлах сэтгүүлчид таамаг дэвшүүлээд байна".
Ээ дээ мэднэ шүү цаадуул чинь. "Дүйвээн нь намдахаас урьтаж дөмөгхөн шиг юм хураая" гээд явахаасаа ч сийхгүй улс. Гэснээс байдал иймээрээ үргэлжилвэл хүн тавьдаг газар болоод хайрцаг хийдэг "буяны" бизнес ч цэцэглэж магадгүй нь бололтой.
Эхэхэхэ гашуун ч гэсэн үнэн дээ... Бусдын зовлонгоор жаргал хийгчид болиосой. Аарц гэж нил гурил л болсон байлээ дээ. Дэндүү юмаа тэ Амараа ахаа
Манай нутагт "нэгийгээ иддэг шоргоолж, нэмнээгээ иддэг тором" гэж нэг зүйр шахуу үг байдаг. Энийг л хэлээд байж л дээ.
XAxaxa
сармис, адууны мах хоёр бас олдкүүэн гэжээлээ
Forbes-д манай Монголын эмзэг давхаргынхан тэргүүлж, муу сайн Билл Хэнринүүдийг сугаруулж байгаад нь Гахайн ханиад танд түмэнтэй талархая :P
Энэ томуу манай улсын ерөнхий ариун цэвэр соёлжилтын байдлыг шалгаад тааруухан дүн тавиад байна даа янз нь
mgld iim yum bolj baigaam bna, hogshin gadaaduud bolhoor mglchuud ulam yaduu baigaasai, ger bulees ni hamgyn gaigui oxinyg avch suugaad buh ger buliig ni ooriinhoo tuluu ali boloh hymd ajiluulah yumsan geel guij bna shd, nuguu oxin ni ooriinh gart orson medleggui yaduu ailyn oxin bh yostoi. tegeed daraa ni orgojood ehlenguutee nuguu oxinoo bas neg yaduu mgld hudaldaad ter yaduu zaluugyn mgl ger bulyg bas oortoo ali boloh hymad ashiglah... geh met... yu boljiinoo mgld !
ingesneer ted gadaadad baisnaasaa hed dahin ashigtai mungu olj , mglchuudyn yaduu, teneg deer ajillaj bgaa bilee.
Ха ха ха
Нээрээ л арай дэндэж байна аа энэ маск аарц жимсний үнэ
УИХ маань яаралтай хууль гаргаж төрийн мөнгөөр татаас өгөхгүй л байхдаа
Пазлд:
Хэвлэлийн магнат, газрын тосны магнат гэдэг шиг авсны магнат төрнө гэж үү?
Спонгед:
Аарцандаа гурил хольдгоос болоод гурилны үнэ дагаад хадаж байгаа гэсээн
Дэндэвт:
Нулимстай, зовлонтой мөнгө гэдэг сайн зүйл биш байх өө
Мариод:
Инээх юм биш болчихоод байна. Би голцуу егөөдөж бичдэг байснаа болиод памфлет бичиж уур бухимдлаа гаргаж байна
Юкид:
Ямааны махыг улаан болгож будаад адуу гэж зарах л дутаад байна. Үнэртдэг болохоороо л чадахгүй байх шив
Хасаад:
Талархах хүн олон байна өө, цаана чинь
Дарамбазарт:
Тийм бололтой
Анонимд:
Биднийг ядуу байлгах сонирхол гадны баячуудад ч байна. Их хурлын далан зургаад ч бас ийм сонирхол байгаа. 20 мянгыг тараагаад л саналыг нь худалдаад авчихна амар зүгээр. Сая Зоригт сайдыг хар л даа. Миний багын найз дэнжийн мянгад байдаг. 20-ийг авсан л гэж байна лээ.
Алахын тухайд бол бид шууд буудахгүй ч, цаагуураа их удаан үйлчилгээтэй зүйлээр алаад байгаа юм уу даа
Чепакт:
УИХ-д маскнаас юм унахгүй болохоор тоохгүй ээ
Manaihan neeree hetsuu yumaa. Gesnees saya yum hiigeed suuj baisan manai professor orj irsenee, tanai MGL-iin chini hun am hed bilee gesnee, iim tsoohon hun amtai tiim tom gazar nutag ashigt maltmaltai baidag. Tanaih ene ashigt maltmalaasaa bolood ergeed Hyatadiin control-d orj magadgui yum baina da. Oros ch bas controldohiig husej baigaa baih. Manai japantai er ni sain hariltsaatai baih heregtei gej nomlochihood l garlaa. Oorsdoo ch bas dotroo sanaatai, ain. Manaihan ch zereg, zereg ene olon torliin uul uurhai, haiguulaar amitnii shuls goojuulaad oorsoddoo nileed gai duudaj baij magadgui l yum da, te? buh haiguul, olborloltiin licensiig tsutslaad, gants negeer ni ur buteeltei ashigladag bol. Sedevtei avtsaldaagui yum demii baahan bichchihlee, uuchlaarai.
Анонимд:
Өөрөө бас санаатай айн..? Санаа зоволтгүй байхаа. Оюу толгойд Канад, Австралийн сонирхол бий болчихлоо. Канад Австралийн засгийн газар манай нутаг дээрх канад, австрали иргэний өмчний төлөө дуугарна. Уран дээр Францын концерн орж ирэх гээд байгаа. Гэх мэтчилэн олон улсын сонирхол бий болж байвал гайгүй дээ. Орос бас уран сонирхож байгаа. Хятадууд нүүрсэн дээр голдуу ажиллаж байна. Дээр байгаа улс маань энэ талаараа бодож л суудаг юм. 76, ерөнхийлөгч, ерөнхий сайд гээд инээд хүрмээр амьтад байдаг ч цаана нь ажлын баг, зөвлөхүүд гээд ухаантай толгойнууд ажиллаж байгаа.
mgld gahain haniadny esreg vaktsin tarij bna uu ? vaktsin tariulj humuus bas uheed bgaa suragtai, dagavar horoos ni bolj...
Өмнө нь бөөний үнээр нь авцан байсан битамин ц-гээ үнэ хүргэж зардийм билүү. хэхэхэ
Чоно борооноор гэдэг л юм болж байна даа.
Анонимд:
Наадах чинь арай дэндэнэ ээ
Хэрлэнд:
Боохой борооноор гэж үү? Тийм юм болоод байна аа. Өнөөдөр 800 хүн халдвар авчихаад байна
Ер нь янз бүрийн өвчнүүд сайн тараасай, цусаар урс гэж. Төрөл бүрийн юм хийдэг наймаачид нь ээлжилж баяжъя л даа.
Анонимд:
Бүх зүйлийг ойлголоо. Тантай санал нэг байна.
Эрдэнэд:
Харин тийм ээ. Булган малгайгаар эдгээдэг өвчин гаргаж найзыгаа баяжуулмаар байна. Миний багийн найз.
арай хэцүүтэймаа, бүүр дотор муухайрчлаа. ядуу орны, ядуу хүмүүсийн л зовлон юм даа, хүний зовлонгоос ашиг эрнэ гэдэг
Итгэлтэд:
Тийм шүү. Арай дэндээд байна.
Post a Comment