Saturday, October 24, 2009

Эхнийх нь болсон явдал, хоёр дахь нь онигоо гэх үү

Залуухан сэтгүүлч томилолтоос буцаж явахдаа галт тэргэнд нэг бүсгүйтэй дотно танилцжээ. Тэгээд тэврээд үнсэлцчихсэн чинь, бүсгүй ухаан балартаад залуугийн хүзүүнээс гурван газар улайтал шимчихжээ. Арилгах арга байхгүй. Будалтай биш. Залуу ямар ч аргагүй хөсрийн царайлан гэртээ орж ирэв. Үүдэндээ гутлынхаа үдээсийг тайлж эхэлтэл хав нь түүн рүү үсрэх нь тэр! Залуу гялсхийтэл сийрэв. Хаваа тэвэрч авангуут, хүзүүндээ нааснаа "Ёо ёо, хүзүүнээс хазчихлаа! Пөөх яасан сонин юм бэ? Нэг хазах шиг болсон чинь гурван газар улайчихлаа, хар даа!" гэсээр толинд хүзүүгээ харан зогсов. Эхнэр нь дэргэд нь ирээд, "Харин тэгдэг юм байна лээ. Өчигдөр бас миний мөөмөн дээр нэг л хазах шиг болсон чинь, ингээд гурван газар улайчихсан!" гээд мөөмөн дээрээсээ шимүүлсэн гурван сорвио үзүүлж байна гэнэ.


Өнөөх сэтгүүлч залуу УИХ-ын гишүүд Хэнтий нутагт ажиллаж байгааг сурвалжилжээ. Эрхэм гишүүн Арвин сүргийн бэлчээрт малчдад заавар зөвлөгөө өгөөд л, мал аж ахуйн мэдлэгээ гайхуулаад байх юм гэнэ. Сэтгүүлчид бахархах сэтгэгдэл төрж, Арвин гишүүн рүү очоод, ярилцлага авчээ.
-Нэг ямаа хэдэн грамм ноолуур өгдөг вэ?
-Хар нь уу, улаан нь уу?
-Хар нь..?
-Хар нь таван зуу, хүү минь.
-Улаан нь?
-Улаан нь бас таван зуу.
-За тэгвэл нэг ямаа хэдэн литр сүү өгдөг вэ?
-Хар нь уу, улаан нь уу?
-Хар нь?
-Хар нь гурван литрийг өгдөг юм аа.
-Аа.., улаан нь?
-Улаан нь бас гурван литрийг өгдөг.
-Адилхан л байсан юм бол та яагаад "Хар нь уу, улаан нь уу" гэж толгой эргүүлээд байгаа юм бэ?
-Хар нь манай нагацын ямаа байгаа юм аа, хүү минь.
-Аа за. Улаан нь тэгээд хэнийх юм?
-Улаан нь бас манай нагацынх аа.

45 comments:

etvgen said...
This comment has been removed by the author.
etvgen said...

Хэхэ эхнийх илүү таалагдав :)) нөхөрч сэтгүүлч юуч хэлхэвдээ хөөрхий :P

PUZL said...

Довдон гуай бол догь эр байна шүү хаха.

XChuluun said...

hahaha Amarsaihaan har n chiniih uu ulaan n chiniih uu?

bluefire said...

ineegeed gardag shuu, bayarlalaa

tumee 33 said...

Zaluuhan setguulchiin tuhai ny amidral deer bolson yavdlaas sedevlesen yum uu:)

Итгэл-Арвижих said...

амарсайхан ахаа, блогийг минь линкдэж туслана уу

meesh said...

Сайн байна уу Амараа ах.Нилээн удсан байна шүү блог уншаагүй. Листнээсээ одоо болтол хасаагүйд маш их баярлаж байна өө.

peakfinder said...

Dovdon guai malaa neg burchlen tanidag sain l malchin baina shuu dee. Ingej yalgaj helehgui bol setguulch har ulaan gej yalgahgui niiluuleed bichchihne shuu dee.

A.Амарсайхан said...

Этүгэнд:
Сэтгүүлч нөхөр юу хэлэхэв дээ. Хөөрхий үнсэлцэхээс хэтрээгүй байдаг. Гэтэл авгай нь үнсэлцэхийн дараагийн алхам руу хальт гишгэсэн ч юм уу, мэдэх аргагүй.

Пазлд:
Ярилцлага авах гэж зовдгийн тод жишээ. Сэтгүүлч мал мэдэхгүй, малчин сандраад хөлс нь гоожчихно

Чулуунд:
Улаан нь бас Довдон гуайнх

.-д:
Урам өгсөнд баярлалаа.

Түмээд:
Болсон шахуу. Хэн гэж нэг онигооны үүр бий. Нэрийг нь энд хэлэхгүй

Итгэлд:
Тэгье ээ

Мийшд:
Уулзалгүй уджээ. Сайн байна уу? Сүрэг тарган, тавтай намаржиж байна уу?

Пийкфиндерт:
Нээрээ тийм ч юм уу?

A.Амарсайхан said...

Этүгэнд:
Асуултанд чинь дутуу хариулжээ. Нээрээ юу ч хэлэхэв дээ. Тоо 3:3 -аар хайнцчихсан байна шүү дээ.

khuder said...

Танай гэрт нэг хав байдаг билүү?

Давка said...

хихихи.... ууг нь сэргэлэн залуу ен тэ?

A.Амарсайхан said...

Хүдэрт:
Манайд хав хэзээ ч байгаагүй хи хи. Би нохой гэртээ тэжээдэг хүмүүсийг үзэн яддаг. Гаргаж ирээд л хаа хамаагүй баалгаж шээлгээд л. Баасыг нь цэвэрлэж чадахгүй байж юугаа хийнэ ээ?

Давкад:
Авгай нь ч бас дутахгүй сэргэлэн байгаа биз дээ?

ЗОРИГТ8 said...

хаха...ёстой татаахаар онигоонууд вайна

etvgen said...

A.Амарсайхан : хэхэ нээрэйч тиймч юмуу 3:3 хайнцчихсан юм байна гэхдээ гол нь хаана, хаана нь вэ гэдэг дээрэй л өөр юм байна кк эхнэр арайл нууцхан газартай болхоор нөхөр хөөрхий :P

Dreamer said...

Хахахахаха ёооооё Амараа ахаа ажил дээр ганцаараа инээхээр хүмүүс гайхаад галзуурчаа юу гээд байшдэээ :))

Дэндэв said...

Хахаха
Хэнтийхэн бүгдээрээ иймүү
хахаха

Дэндэв said...

Агаа өөрөө зохиоснуу эсүүл ийм явдал нээрэнгээсээ болсон уу?

Leaders of Tomorrow said...

Тохиолдож л байгаа даа иймэрхүү явдал. 3 удаа гэдэг нь л олон юм. Ганц бол байгаа даа байгаа......

A.Амарсайхан said...

Зоригтод:
Уначихаагүй нь яамай даа

Этүгэнд:
Нөхөр нээрээ хөөрхий байхаа. Үнсэлцэхээс хэтрээгүй юм чинь

Спонгед:
Ажлынхандаа бүгдэд нь чихэвч зүүлгээд Бетховен тавьж сонсгосны дараа Амарсайханыг унш гэж зөвлөе дөө

Дэндүүд:
Хэнтийд болсон явдал болохоор л бичсэн. Хэнтийнхэн бүгд ийм биш ээ. Бат-Эрдэнэ, Арвин, Хүрэлсүх гээд ухаантай гишүүд бий шүү дээ

Баянмөнхөд:
Болсон явдал. Гэхдээ болсон явдлыг давсгүйгээр ярихаар нэг л жол гээд байдаг юм

Od said...

Хэхэ Амарсайхан ах нутгийн өвөөг онигоонд хийдэг байна шд. Аварга Арвин ажаа Хүрэлсүх 3 ч ингэж ярьж мэдэх л...

A.Амарсайхан said...

Одод:
Хүүе нээрээ, Арвин ажаа болгож зассан нь зөв юм байна.

Leaders of Tomorrow said...

Өө за за болсон явдал юм биз дээ.

A.Амарсайхан said...

Баянмөнхөд:
Гарчгаа өөрчлөхөө мартжээ

Anonymous said...

Arvin gishuun taalaglaa, arvin gushuunii suuliin hariult bur super :))

Anonymous said...

ХАХА АМАРАА АХ СЭТГҮҮЛЧ БИЛҮҮ? ДЕМОН.

Anonymous said...

Sponge-n heldeg unen shu. Neeh ajlaa hiijiisnaa genet maasaigaad :P azaartuulaad bdiin kk

A.Амарсайхан said...

Анонимд:
Арвин гишүүн хүмүүст их таалагддаг бололтой юм шиг байгаа юм аа. Тойрогтоо сайн юм хийдэг гэдэг юм билээ. Тэгээд л супер гишүүн болоод УИХ-ын суудалд хадчихсан юм шиг сууж байна шүү дээ. Манай супер гишүүдийн нэг.

Демонд:
Би сэтгүүлч. Гэхдээ хэзээ ч хавтай байж үзээгүй л сэтгүүлч дээ. Хэ хэ

Анонимд:
Гоё ш дээ. Олон хүний дунд түсхийтэл инээчихэд.

Amgaa said...

Хахаха

A.Амарсайхан said...

Амгаад:
Хэхэхэ

freestyle529 said...

Сайн байна уу? Блогспотын шинэхэн блогчин байнаа. Тэгсэн бичлэгээ яаж тоймлож хуваахаа мэддэггүй? Тэнэг юм асууж байгааг уучлаад хэлж өгч туслаач. Нүүр дүүрэн нэлийсэн юм л боллоо.

A.Амарсайхан said...

Фреестайлд:
Зүгээр л байна шүү дээ. Хэт их гэж бодоод байгаа бол хоёр хуваагаад, хоёр рост байдлаар нийтэлчих. Яваандаа богино л бичихгүй юу даа, хэ хэ

Дэндэв said...

Илүү сайн болгоо засцан байшт

Дэндэв said...

Инээд хүрээд дахиж уншмаар санагдаад байхымаа хахаха

Unknown said...

хахахаха

A.Амарсайхан said...

Дэндүү Дэндэвт:
Харин тийм. Арвин байсан нь дээр юм байна. Яг таараад явчихлаа.

Үлэмжид:
Хохохо

Unknown said...

ЭХНИЙХ НЬ ГОЁ ЮМ БАЙНА.

A.Амарсайхан said...

Мэндээд:
Хүн хүний бодол өөр
Хүлэг хүлгийн давхил өөр гэдэг дээ

алтаргана said...

хаха Стэндэлийн " Улааныхан ба харынхан" гэдэг роман Арвины нагацынх биш бээз

A.Амарсайхан said...

Алтарганад:
Магадгүй шүү

Эрдэнэ said...

Хм, эхнэрээсээ хаваа хөхөндөө наадаг нь яаж байгаа юм гэж асуухгүй. Хүзүү бол бас яахав дээ.
Арвин гуайн хувьд бол хэн нь их идээд байна гэхэд АН уу МАХН уу гэж асуусантай ялгаагүй сонсогдож байна.

A.Амарсайхан said...

Эрдэнэд:
Юугаараа баян түүндээ л наана шүү дээ хэ хэ

Von voyage said...

hahaha Goyo onigoo bainaa. bayrlalaa

Anonymous said...

http://lamia-xxx.blogspot.com/

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates