Шоронд Хүрэлсүхээс нэг эр асууж байна гэнэ.
-Хөөш хөгшөөн, чи наранд байхдаа юу хийж байсан бэ?
-Улсын их хурлын гишүүн байсан.
-Пөөх? Тэгээд яагаад хоёр жил авчихаа вэ?
-Чуулганаа таслаад аа.
-Аан..? Нээрээ гэж үү?
-Тэр өдрөө “Хадгаламж” банк руу орчихсон юм л даа.
Атрын гуравдугаар аяны хүрээнд ХХАА-н сайд Ганхуяг хүлэмж барьж улаан лооль тарьжээ. Ганхуяг сайд, Оюун сайдынд айлчилж, хүлэмж рүү нь орж үзээд,
-Чиний улаан лооль час улаан байхад, минийх яагаад одоо болтол нов ногооноороо байгаад байна аа? гэж гайхав гэнэ. Оюун:
-Би шөнө бүр хүлэмжиндээ тачаангуй ая тавиад, тайчих бүжиг хийдэг. Улаан лооль маань ичээд час улайчихдаг юм гэжээ.
Хэд хоногийн дараа Ганхуяг сайд амьсгаадан давхиж ирээд,
-Хөөш Оюун, миний улаан лооль ичихээрээ улайхын оронд харлаж хорчийдог цус байна. Яах вэ, хө одоо? гэж байна гэнэ.
НҮБ-ийн элч дуучин Ариунааг телевизийн нэвтрүүлэгт сурвалжлагчийн үүрэг гүйцэтгээч гэж гуйжээ. Нэвтрүүлгийн эхний зочноор Арвин гишүүн уригдав гэнэ.
-Та хүүхдэд хайртай юу?
-Хүүхдэд ч нэг их хайртай майртай гэмээргүй л байна л даа. Гэхдээ хүүхэд үйлдвэрлэх процесс ч өөрөө мөн гоё шүү гэж байх юм гэнэ.
Баавгай болохсон
1 week ago
16 comments:
Hahaha, haniad hursniig heleh uu, hahaj tsatsaad majiih shahaw.
Hentii nutgiinhaa neriig gutaasan ch zolignuud bol doo onigoo bolgond l tuuj yavah yum...
Arvin adil zindaand Ariunaatai yarih geed hudal avch baigaagii ni holduu tsarailchihaad
Ih hurliin held oroogui garuudiin onigoo baival sain bicheerei. Held orohiig ni huleeseer ene ih hurliin hugatsaa duusah ni ee. Held oruulchih nomtoi mergen turgen hun baival ter humuust tuslaarai ta mine ee
байхуу цай хамраараа гаргачихлаа. Амараа ахыг дээ!!!
idej baisan talh maani buruu hooloi yavaad orchloo. hesegtee l hurentev..kkkkk
Za za ingeed gancaaraa uye uye tachignatal ineedeg yumtai gej gaduur heluulj baih shig bainaa. Uunees hoish gertee baihdaa l tanaihaar orj baihaas.
Арсунд:
Шокотерапия гэдэг чинь энэ дээ. Нэг сайн хахаж цацаад орхихоор гайгүй болчихдог юм ш дээ.
Одкод:
Харин тийм ээ. Онигоо болгонд л тууж явах юм аа.
Гангад:
Хөөрхий минь, хааяа бодлогогүй тууна шүү.
Анонимд:
Нээрээ тийм. Зөв юм санууллаа. Хэлгүй хэдийг онигоонд хийх нь бас зөв шүү. Харин чи хэн хэнийг онигоонд оруулмаар байна, /Королия-нуудыг/ жагсаагаад бичээд өгнө үү?
Ганбаатарт:
Байхой цай байсан нь яамай даа. Зуун грамм байсан бол алав аа?
Болжгонод:
Араас нь Ганбаатарын байхой цайгаар даруул. Ганбаатар аттачлаад мессенжерээр явуулаг.
Пийкфиндерт:
Юмтай гэж хэлүүлэх зүгээр ш дээ. Одоо чинь тэгээд "Муу хүүгээ юмтай айлын охинтой суулгах юм шүү" гэж эцэг эхчүүд ярьдаг цаг болсон шүү дээ.
Хахаха золиг гэж энэ үгийн салаа утга гэж хэцүү юмаа
Эзэнтэй онигоо их зүгээр шүү. Элгээ хөшөөх дөхлөө.
Одкод:
Чи ч гэсэн юмтай болоод, хадмууддаа тоогдоорой гэж ерөөе.
Заяад:
Зүгээр ч байдаг, зүгээргүй ч бас бий шүү. Дараа зүгээргүй онигоо хоёр гурвыг нийтэлнэ ээ.
Сайхан онигоо болж ..... Энэ чигээрээ ард олны дунд яригдаасай.
Haha, Amraagiin zohioson onigoo yum uu?
Manai blogchdiin nas ovoo urtasch baigaa baihaa. Amragiin buyanaar. Baahan ineej avlaa. Ineevel zaluujnaa.
Haha. Amraagiin geh gesen Amragiin geed bichchihej. Amraa shuu. Zalruulj unshaarai.
Мийш-д:
Олны дунд яригдаад эхлэхээр гоё шүү. Манай нэг найз тааралдаад, "Хүүе, Амараа ёстой гоё онигоо гарсан байна. Чи Тоншуулдаа тавиач" гэснээ миний зохиосон онигоог ярьж өгч байсан удаа бий шүү. Хөгшин чинь наадхыг чинь бодож олоод "Ардын эрх" дээр тавьсан юм ш дээ гэсэн чинь "Худлаа ярь" гээд итгэхгүй байж билээ.
Ганаа БЖ-д:
Амараа, Амраг хоёрт онцын зөрөө байхгүй дээ. Зүгээр зүгээр.
Post a Comment