Thursday, March 6, 2008

Онигоо /"Оногой" Т.Галсан гуайнхаар, "Унагаа" А.Амарсайхан гуайнхаар/

Шүүх хурал болж байна.
-Иргэн Дамбий та долоон толгой гахай хулгайлсан хэргээ хүлээж байна уу?
-Үгүй шүүгч ээ, би ганцхан мэгж хулгайлсан. Харин зургаан торой нь сайн дураараа намайг дагаад харайгаад байсныг эрхэм шүүгч тооцож үзнэ үү.

Нэг залуу цэрэг татлагын комиссын үзлэгээр орж байна гэнэ. Нүдний эмч аятайхан хүүхэн заагуураар А үсэг заав. Залуу “Б” гэв. Арай том А үсэг заасан чинь “В” гэж байна. Бүүр том А үсэг гаргаад заатал “Ташаагаа тулсан Ф” гэлээ. Хүүхэн халаатаа яраад л үзүүлтэл нүв нүцгэн, залуу ангайн Аа гэсэн чинь “Чи тэнцлээ, дараагийнх нь” гэлээ.

Ээж нь хэлж байна гэнэ.
-Миний охин, олон хүн суудаг микробтой суултуур дээр битгий суу. Горшокон дээр сууж бай.
-Та хүний зовлон ойлгохгүй юм. Өндөр баас гарахаар хэцүү байдаг юм аа.

Уртын дуунд нугасгүй дуртай нэг залуу байж гэнэ. Хүлээж хүлээж, арайхийж нэг айлын найр болж мань эр очоод шавайгаа ханатал дуулж суув. Тэгтэл хүү нь аавынхаа чихэнд:
-Аав аа таны мотоциклоос гувшаа Батаа архины шилээр бензин саагаад байна гэв. Залуу:
-Тэр яах вэ ээ-ээ-ий-хэ-ээ-ээ гээд үргэлжлүүлэн дуулав. Удалгүй хүү нь дахиад л гаднаас орж ирээд:
-Гувшаа Батаа бүр давраад гурвын бидоноор саагаад эхэллээ гэж байна. Залуу:
-Өөрөө мэдэг ээ ээ-ээ-ий-хэ-ээ-ээ хэмээн үргэлжлүүлэн дуулаад тоохгүй суув. Орой тийшээ хүү дахин аавынхаа чихэнд:
-Зүүн талд ногоон Балдан суучихаад ээжийн мөөмнөөс базаад л байх шиг байна гэж байна. Залуу:
-Ногоон Балданг ална даа аа-ий-хэ-ээ-ий-ээ хэмээн дуулсаар сууж байна гэнэ.

15 comments:

sanakae said...

АНхны comment-ыг би бичлээ эй ээ хээ ээ аа аа зэээ.

Anonymous said...

хэ хэ уртын дууч хэцүүеэ, унаа машин авгай бүр хамаагүй, хөөрхий амьтан хэдэн жшл дуулаагүй байсан юм байлгүй

A.Амарсайхан said...

Санакае-д:
Анхны комментод хариуллаа, эй ээ хээ ээ аа аа зэ ээ.

Алтарганад:
Энэ нөхөр уул шугамандаа би өөрөө ухаантай юм.

Arsun said...

Haa-haha аа-ий-хэ-ээ-ий-ээ

Unknown said...

Та-аа-а чинннннь хааиааарин о-оовоооо гар уууу даа хөөөө

бж said...

Huuh, buun urtiin duuchid... hehe.
Ter jaahan ohinii helsen ih huurhun yumaa...

A.Амарсайхан said...

Àðñóíä:
Õèé, ýý, èé, ëîî, ëîî, õóì ïàä ñóóõàé

Áàÿðñàéõàíä:
×è ÷èíü õàðèí áàñ øèéð õàòààõ õ¿¿ þó ýý èé îî ýý ýý àà

Ãàíààä:
Óðòûí äóó÷äûã õàà ÿâñàí ãàçðàà îéëãîæ, óÿðàí ñîíñîõ õýðýãòýé ø¿¿.

A.Амарсайхан said...

Арсунд:
Хий, ээ, ий, лоо, лоо, хум пад суухай

Баярсайханд:
Чи чинь харин бас шийр хатаах хүү юу ээ ий оо ээ ээ аа

Ганаад:
Уртын дуучдыг хаа явсан газраа ойлгож, уяран сонсох хэрэгтэй шүү.

БЭ said...

хаха хэхэ ээ ээ-ээ-ий-хэ-ээ-ээ яасан их инээвээ ээ ээ-ээ-ий-хэ-ээ-ээ

Мика /美香/ said...
This comment has been removed by the author.
Мика /美香/ said...

Амараа ахдаа төрсөн өдрийн халуун мэндийг хамгийн түрүүнд хүргэеээ..
Яаж баярлах санаатай байна даа???

ZAYA said...

Пөөх, бөөн уртын дуучид... Ноолой хатаад миний дуу бүр таг. Хэцүүдэж байнаа аа хөө өө зэээ....

БЭ said...

amraa ahyn tursun udur boloogui baina shdee mika, buh yumyg urdchilchih yumaa. tsagiin yumyg tsagt n ain?

oyunaa said...

He he. Bugdeeree l urtiin duuchid saihan bna ee saihan bna. Tegj l bg dee geegui alna daa gej bgaa ni ih uym doo he he. Bas ter ondor baas baadag ohin hoorhon uymaa unen zovlongoo l helsen bna daa zailuul he he

A.Амарсайхан said...

Болжгонод:
Микагийн бүх юм нарийн төлөвлөлттэй байдаг юм аа. Хоёр хоногийн өмнө баяр хүргэнэ гэж төлөвлөгөөнд нь туссан байгаа гэсэн үг.

Микад:
Баярлалаа. Төрсөн өдрөөрөө бөхийн өргөөнд 256 бөх /эмэгтэй/ барилдуулаад, түрүүлсэн бөхийг үнэ бүхий зүйл, өмдний нарийхан эрзээнээр байлна.

Заяад:
Ноолой хатахаар их хэцүү. Арга байхгүй. Хоолой хатвал 100 гр Хар Чингисээр /Азийн чоно байсан ч болно/ чийглэдэг нэг дом бий.

Оюунаад:
Монголчууд бүгд уртын дуучид байдаг юм ш дээ.

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates