Wednesday, March 12, 2008

Спартакиад

/фельетон/
Их хурлаас бүх ард түмний спартакиадыг хаврын тэргүүн сард зохион байгуулах тухай хууль баталлаа. Зуд турхан болчихоод байхад юун спартакиадтай манатай. Малчид муудсан гунжаа тэжээж, өеөдсөн бухаа өргөөд, жолооч нар тусламжийн гурилын тээвэрт давхиад бүгд завгүй. Лүндээ дарга баахан бодоод, онцын ажил гэж байх биш, эрхэм гишүүдийг спартакиадад оролцуулах гарц олов.
Гишүүд “хувьсгал” ба “ардчилал” гэсэн хоёр багт хуваагдаж, зөвхөн алт, мөнгөн медалийн төлөө өрсөлдөж, хүрэл медалийн зардал хэмнэв. Хэмнэлтээрээ мэдээж, тойрогтоо гурил будаа ачуулъя гэж санал нэгдлээ. Идэвхтэн гишүүн медалиудыг хоёр баг яг тэнцүү хуваахаар зөвшилцөх санал тавьж:
-Спартакиад гэдэг нь тэмцэл зөрчлийн талбар байсан бол шинэ эрин үед зөвшилцлийн талбар байх ёстой хэмээн цогтой халуун үгээ хэллээ. Гишүүд нэгэн дуугаар дэмжив. Ингээд шалихгүй ээ, гуравхан сар зөвшилцөөд, нээлт хийцгээв.
Спартакиад боксын тэмцээнээр салхиа хагалав. Чих дүлийрэм шүгэлдээн, орилолдоон дундуур хоёр тамирчин дэвхэцсээр гарч ирэх нь орсон буур, улайрсан бух гэмээр агаад, үзэгчид байдгаараа чарлах нь үнэг үргээж яваа Батаа гишүүн юм уу даа, гэмээр байв. Гүндалай гишүүн “Боломж олдсон дээр нь сайн гөвшиж авна даа” гэж бодон хөмхийгөө зууж байсан бол Нямдорж гишүүн:
-Намайг ялуулахаар коёр тал зөвшилцчиксөн. Санаа зүвох юмгүй гэж авгай руугаа утасдаж их маадгар байна. Нэгдүгээр үе эхэллээ. Нямдорж гишүүн бялба нүдүүлж байна. Тэмцээнийг ажиглаж байсан “хувьсгал” багийн ерөнхий дасгалжуулагч Баяр эвслийнхэн дээр гүйж очин:
-Энэ чинь юу болж байна аа? Цаашдаа бол ер нь, зөвшилцлөө баримталбал зүгээр дээ, хүүхдүүд минь гэж байна. Нэгдүгээр үеийн завсарлагаар Нямдорж булга цохиулсан гурван шүдээ бөөн нөжирсөн цустай нулимаад, тагларсан нүд, задарсан хөмсгөө даран ёолж:
-Күнийг ингэж зүдвол эрүүгийн куулинд заасны дагуу арван жил авдаг юм. Чамд, гайгүй үзүүлнэ дээ гэж байна. Нөгөө буланд Ламбаа дасгалжуулагч:
-Ээ, цаад муу хөгшин чинь наанаа хатуу ч, цаагуураа их сайхан хүн байгаа юм ш дээ. Гүндалай минь одоо боль боль. Болно хүү минь хэмээн Гүндалайг ятгаж, загнаж, янз бүрээр оролдож байна. Хоёрдугаар үеийн тоглолт эхлэхэд Гүндалай журмын нөхрийнхөө захиж хэлсэн үгийг биелүүлэхийг машид чармайсан боловч ясны хонзон гэдэг ясны л хонзон шүү дээ яаж ч болсонгүй нам цохичихлоо. Нямдорж гишүүнийг түргэн тусламжийн тэрэг авч явснаар зөвшилцөл гацаанд орлоо.
Цөөн хэдэн сарын дараа гацаа арилж, эмэгтэй сумочид барилдахаар гарч ирлээ. Баянмөнх аварга тайлбарлаж байна:
-Эркэм күндэт үзэгчид ээ, за одоо көлөөрөө шавж байгаа күндийн жин арай иктэй, улаан маваши, цэнкэр көкний даруулагатай нь “кувьсгал” багийн бөк Арвин, арай жин багатай кар маваши, ягаан көкний даруулагатай нь “ардчилал” багийн бөк Оюун… За коёр бөк тогтуукэн өрж байна. “Кувьсгал” багийн Арвин көкний даруулганы арын бүснээс нь давуулж барилаа, гуядлаа, за аваад явчиклаа гэхэд үзэгчид чих дүлийртэл чарлалдлаа.
Эмэгтэй сумогоос эхлэн спартакиад зөвшилцлийн дагуу сайхан өрнөлөө. Нэгэнт л зөвшилцсөн юм хойно арван нэг түрүүлсэн их аварга маань эвслийнхэн дундаа хамгийн чөргөр нь болох Батбаатарт өвдөг шороодоод:
-Хмм, хнммм, хэмээн яг л үүлэн борооны ажлаа дөнгөж дуусгасан ахимаг эр мэт түргэн түргэн амьсгаадангаа,
-Хавьд бэлтгэл хийгээгүй, Батбаатар бие жижиг ч, бяр ихтэй байна гэж телевизийнхэнд ярилцлага өгч байна. Холын зайн гүйлтэд улсын зэрэгтэй тамирчин Гончигдорж өрсөлдөгч тамирчнаа хүлээн, алхаж явснаа болиод баахан суусан боловч бараа сураггүй тул хажуулж, хэвтэж амарч байтал нь Дэмбэрэл гишүүн аахилсаар, алхах зогсохын дундуур пөгцөгнөн барианд орж ирж, торгон жолоо өргүүлэв. Гончигдорж гишүүн ярилцлага өгч:
-Энэ утгаараа, спартакиад их сайхан хүч чадал авхаалж самбаа сорьсон уур амьсгалтай болж байна аа. Энэ утгаараа… гээд цааш ярих гэсэн боловч телевизийн найруулагч таслан, “шөнийн софи”-гийн сурталчилгаа өгчихлөө. Ийнхүү тэмцээнүүд үргэлжилнэ. Бүх ард түмний спартакиад сайхан болж байгааг үндэсний телевизийн нээлттэй микрофоноор ард олон амаа олохгүй магтана.
Хамгийн сүүлд бялдаржуулахын тэмцээн боллоо. “Хувьсгал “ багийн гишүүн Одончимэд цээжнийхээ булчинг зангируулахуйд түүнийг хөгжөөн дэмжихээр ирсэн анагаахын их сургуулийн оюутан охид:
-Аа, оо, ой дуугаран муужран унацгаана. Бялдрын тэмцээний шүүгчээр гай таарч хараа муутай хүн томилогдсон тул Одончимэд гишүүний өмнө гарч ирсэн Батхүү гишүүнтэй андуурч оноогоо солиод өргөчих нь тэр ээ.
Гайтай хөөтэй бялдаржуулах тэмцээний маргааш монголд төрийн эргэлт гарахад тулж очив. Гудамж талбай пиг дүүртэл жагсаал цуглаан боллоо. Бат-Үүл тэргүүтэй хэдэн хүн үндэсний телевизийн байранд дайран орж:
-Ху нам олимпийн хороонд дарамт учруулсан байна. Бид ардчиллынхаа үнэт зүйлсийг хамгаалахаар орж ирлээ хэмээн шууд нэвтрүүлэг хийлгэв. Гуравхан цагийн дараа энэ нэвтрүүлгийг “Аль жазира”, “ВВС” телевизүүд дэлхий даяар дахин дамжуулсан байлаа. Баасан эгчээр толгойлуулсан иргэний хөдөлгөөний цог золбоот дайчид олимпийн хороог бүслэн авав.
Хямрал бүс нутгийн чанартай байснаа хүрээгээ тэлж, олон улсыг хамарч мэдэхээр болсон тул НҮБ-ын аюулгүйн зөвлөл хуралдаж, Ху намд шахалт үзүүлэх шийд гаргав. Америк манай ерөнхийлөгчийн хадам ээжид виз олгохгүй, мянганы хөгжлийн сангийн 280 саяыг өгөхгүй гэж, Орос болохоор “бакиал” гутлынхаа үнийг тав дахин нэмнэ гэж айлгасан тул өнөөх лайт харалган шүүгчийг чирэн ирж, телевиз радиогийн бүх сувгаар гэм бурууг нь хэлүүлж, хоёр тал хамтарсан мэдэгдэл хийлээ.
Ийнхүү зөвшилцлийн урин дулаан салхи умар зүгээс үлээв. Намрын сайхан цэлмэг өглөө спартакиадын хаалтын ёслол эхэллээ. Хаалтын баярыг сэтгүүлч Гүрбазар хөтөлж, үндэсний телевиз дэлхий даяар цацлаа.
-Эрхэм хүндэт үзэгчид ээ, Зөрчил тэмцлийн мөс хайлан урсаж байгааг та бүгд харж байна. Энэ бол Тэнгэрлиг оршихуй юм аа гэхэд найман зүгийн долоон хэлийн ард олон ухаарлын нулимсыг хувин хувингаар нь асгаруулж байлаа.

35 comments:

sanakae said...
This comment has been removed by the author.
sanakae said...

Нэлээд дээр үеийн бичлэг юм уу эсвэл би эргээд байна уу.
Утга санаа нь өнгөрсөн жилийн улс төр шиг байх юм тэгээд л

БЭ said...

za amraa ahdaa yostoi tsagiin yum tsagt n geed tursun udriinh n bayaryn haluun mendiig hurgeh geed l honog toolood suugaad bailaa. Ulam olon saihan uran buteelee tuurvij unshigch bidniigee on udaan jil jargaaj yavaarai. Mon urlag sportyn undur amjiltiig ch husene ee. Saihan bayarlaarai.
HAPPY BIRTHDAY TO YOUUUU!

A.Амарсайхан said...

Санакаед:
Хайр гэдэг мөнхийн сэдэв. Өчигдөр ч хайр байсан өнөөдөр ч байгаа. Хайраас зөвшилцөл үүсдэг. Тэгэхээр зөвшилцөл гэдэг чинь, нөгөө юу, бас л мөнхийн сэдэв болж таараад байгаа юм.
/Ха ха ха/

Болжгонод:
Их баярлалаа. Хичээе ээ. /Хичээе ээ, гэдэг нь Буянцогтоо ахын заасан сургаал/

Д.Цэрэнбат said...
This comment has been removed by the author.
Д.Цэрэнбат said...

za Amaraa naizynhaa avaysyn oergoogoor neg zochloodohdon toerson oedriin nairan deer buuchijee dee :)

urt nasalj udaan jargaaraaiii ee he he aa uu uuu uu ee ii he he he hemeen "Nogoon Baldan" naiz ni ay duunii mendchilgee oergoj baina aa :)

бж said...

Tursun udriin mend hurgeye.
Uzeg chini ulam hurts baih boltugai. Bas harandaagaa saihan uzuurleed, zurgaa zuraad baih yum baigaa biz dee...
Urtiin duund maruuhan tul zugeer ayalav.

A.Амарсайхан said...

Цэрэнбатад:
Баярлалаа. Ногоон Балдаан.

Ганаа БЖ-д:
Баярлалаа. Үзэг билүүдэж өгсөнд бүр их баярлаж байна.

meesh said...

Төрсөн өдрийн мэнд.Сайхан инээж авлаа.

Жаагий said...

HAPPY BIRTHDAY TO YOU!

ganga said...

Hoyor tom namiinhan navs uzeltseed baisan chini Amraagiin nas nemsenii bayariin nair bolj baisan yum baina shuu dee. Urt nasalj ulam ihiig buteegeerei.

A.Амарсайхан said...

Мийш, Жаагий, Ганга нарт:
Их баярлалаа.

ZAYA said...

Ороод ирсэн чинь олон юм болоод өнгөрчээ.
Танд төрсөн өдрийн мэнд хүргэе. Улам олон уншигчтай болохыг хүсье.
Зөвшилцөл мөнхийн сэдвээ гэж. Зөвшилцөж байна гээд бөөн бантан хутгах юмаа. Хэхэ
Эмэгтэй бөхөд Арвин гишүүн яагаад орсонгүй вэ? Зөвшилцөөд тэр үү?

meesh said...

Спортын төрлийг нэмээд хүмүүсийг нь бас нэмвэл яах бол хэт сунжирсан юм болох юм болвуу.Элбэгээ дарга Рааш дарга 2ыг чөлөөт бөхөөр үзүүлэхгүй юу
нэг жингийн бөхчүүд хэххэхэхэ.Цэнгэл Улаан Батхүү гээд мундаг уяачидыг өөрсдийг нь 400 м уралдуулвал....

A.Амарсайхан said...

Заяад:
Арвин гишүүнд зохиогч их хайртай. Тэгээд нэр төрд нь харшилна гээд оруулаагүй юм аа. Арвин гишүүний тухай Чингис хааны хөшөөгөөр хийсэн шог зургаас уншина уу?

Мийш-д:
Харин ээ, яадгийм билээ?

Arsun said...

Nair naadamd oroltsow. Sain saihnyg yerooe.

A.Амарсайхан said...

Арсунд:
Ерөөл бат орших болтугай.

Anonymous said...

Өнгөрсөн ч гэсэн төрсөн өдрийн мэнд хүргэе. Яг нарийндаа бол хэдэнд гэдгийг нь мэдэхгүй л байгаа. Гэхдээ чи ч загас, би ч загас. Би саяхан тэмдэглээд өнгөрсөн, хэвлэл мэдээллээр зарлаагүй ээ чимээгүйхэн "ой"-гоо хийчихсэн дээ

A.Амарсайхан said...

Алтарганад:
Чамд ч гэсэн төрсөн өдрийн мэнд хүргэе. Би блог нээхдээ төрсөн өдөр, эхнэр хүүхэд гээд бүх мэдээллээ оруулчихсан юм шиг байгаа юм.

Anonymous said...

Таныг бидний бяцхан санааг дэмжих байх гэж найдаж байна...Тийм сүртэй эд биш л дээ...Нэг иймэрхүү юм зохиож байгаам л даа...http://hudalch-huuhduud.bblog.mn

Үүндээ таныг урьж байна...уг санаа нь жоохон ч гэсэн хөгжилдюү гэж бодном...3сарын 20 ноос өмнө бичлэгээ илгээгээрэй...4 сарын 1нд шалгаруулалт болно...баярлаа... танд амжилт хүссэн өчүүхэн миний урилгыг хүлээж авна уу.....

A.Амарсайхан said...

Худалч хүүхдүүдэд:
Танайх руу орж үзлээ. Бүсгүйчүүдээ доромжлох өнгө аястай зүйл биччихээ юү дээ. Хөгжилдөж болно, нэгнийгээ доромжилж, доош нь хийлгүйгээр инээлдвэл зүгээр дээ.

Bayana said...

Амраа ахын бичсэнийг үзэж нүд их баяслаа.

Anonymous said...

ТАНЫ БИЧЛЭГИЙГ ДАНДАА УНШДАГ.
ДАНДАА УНШИХ ШАЛТГААН НЬ НОМ ЧИНЬ ХҮРТЭЛ НАДАА БАЙГАА ЮМ ЧИНЬ.

ТАНД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 87 ЖИЛИЙН БАЯРЫН МЭНДИЙГ ХҮРГЭЕ

Бат-Отгон said...
This comment has been removed by the author.
Бат-Отгон said...

Bid muu muuhai buhnee medeed baigaa hernee zasaj chaddaggui ard tumen yumuudaa. harin zasaj zalruulah zugt uigagui hodolmorloj bui and chamd talarhaj baina.

Minii blogod uldeesen commentdoo nano talaar shog oguuleg bichij, zurag zurmaar baina gesen baina lee. comment uldeesend bayarlahiin zeregtsee nano talaar asuuh yum garval shuud handaarai. chadah hereeree tuslah bolno.

A.Амарсайхан said...

Боорчид:
Баярлалаа. Урам гэдэг бүхнээс дээд зүйл ээ.

Тарчлаанд:
Удахгүй дахиад ном гаргах гээд л байна. Танд ч гэсэн баярын мэнд хүргэе.

Отгоод:
Наногийн тухай нано өгүүллэг бичнэ ээ, хэ хэ.

sanakae said...

Энэ аугаа их хайрын тухай болж таарч байна уу даа.

- Удахгүй дахиад ном гаргах гээд л байна.
Номоо хэзээ бэлэн болгох гэж байгаа юм. Өмнөх номыг уншиж чадаагүй. Нэг үгээр олоогүй.:(

A.Амарсайхан said...

Санакаед:
Миний ном гарахаар номын дэлгүүрийн хаалга руу Ленин багшийн бунхных шиг урт дараалал хөврөөд л, цагдаагийнхан хүчлэн хамгаалалт гаргаад л бөөн юм болдгийм ш дээ. Ха ха

Anonymous said...

Хаха элэг төлж өгөөрэй

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Хошин шог л болохоос эдний хийж байгаа юм иймэрхүү л байна даа. Манайд ардчилал гэдэг юм дээгүүрээ их сүрхий хөгжөө юү дээ.

A.Амарсайхан said...

Amg@@-д:
Картныхаа дугаарыг өгөөрэй. Шилжүүлчихье ээ. Харин доллараар уу? Иениэр үү?

Бумаад:
Харин тийм ээ. Эд нэг иймэрхүү л байдалтай харагддаг болчихсон улс. Өөрснөө болохоор бид ёстой мундаг харагдаж байгаа гэж дотроо хамраа сөхөхийг нь яана.

sanakae said...

Тэр урт цуваа тэгээд хаана хэзээ вэ.

A.Амарсайхан said...

Санакаед:
Нэг л цэлмэг өдөр, нэг л сайхан цэцэг ногоотой дэнж дээр болно доо.

Anonymous said...

Ёооё юун хөөрхөн юм? хэхэхэ

A.Амарсайхан said...

Кулад:
Хэн хөөрхөн гэж? Одончимэд үү, эсвэл Бат-Эрдэнэ аварга уу?

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates