Monday, March 31, 2008

Gaz station of 21-st senture

24 comments:

Chimi said...

Машин унаад яахав дээ. Зүгээр л тэмээ уная.

Unknown said...

1998 оны Тэмээ зарна.

Unknown said...

Формула 1: Макларн багийн нисгэгч тэмээнийхээ тохомыг солихоор багийнхан дээрээ ирлэээ. 9 сэкундэд 3л ус ууж амжсан тул дахиад 6 тойрог жонжуулахын байна... :D

A.Амарсайхан said...

Чимид:
ВМW Х-5 гэдэг чинь, хө
Чими минь
Чимээ гэдгийг чинь
Чихгүй сайн тусгаарлана шүү дээ, хө Тэмээний араас чирэгдээд л, чимээгүй орчинд ном уншаад явах шиг жаргал хаа байх вэ.

Ганбаатарт:
1998 оны тэмээ чинь бензинээр явдаг хоцрогдсон тэмээ байгаа дөө.

Формула-1 гэдэг чинь шал өөр хүүхэн байхгүй юу. Манай энэ чинь Галсан мээрэнгийн зохиосон Формула-11 ангилал. 11 ангилалд тэмээний араас жийп чиргүүлж уралддаг юм.

Unknown said...

Тэмээ ч уг нь хүч гэж сайн л даа.
Даан ч шатахуун их хэрэглэдэг юм.
Надад адуу л зүгээр санагдаж байна.
Тэмээг бодвол хүч багатай ч, бага иднэ, шулуун замдаа илүү хурдалдаг даа, хө.

Unknown said...

нэг зүйл мартчихаж.
Адууныхаа араас Sonato 5 чирүүлчихнэ дээ.

A.Амарсайхан said...

Э.Баярсайханд:
Адуу ч сайн л даа. Гэхдээ солонгосын хуванцараар хийсэн Соната-5-ыг байтугай, орос ах нарын цул төмөр УАЗ-469-ийг ч сарампай болтол нь тараагаад хаячихна шүү дээ.

A.Амарсайхан said...

Э.Баярсайханд:
Бас нэг зүйл хэлэхээ мартчихжээ. Тэмээг нэг удаа цэнэглээд авсан байхад сардаа айлтгүй. Адууг өдөрт хоёр удаа бага багаар цэнэглэх болно. Замын ШТС-ууд амандаа багтсан үнэ хэлж мэднэ. Тэгэхээр тэмээ эдийн засгийн хувьд хэмнэлттэй хэмээн тунгааж, энэ зургийн гол баатар болгосон болой.

Anonymous said...

Холын замд ч таатай л унаа байна. Түлшээр тасалдахгүй

Anonymous said...

Ай даа энийг чинь л хэлээд байсан юмдаа :). Загатнасан газар маажив байна. Нээрээ ингэж одоогийнх шиг гол усандаа хайргүй хандаад байвал удахгүй тэмээний "бензин" ч үгүй болох вий дээ. Тэр үед ямар унаа уная даа байз. Б.Б

A.Амарсайхан said...

Одкод:
22 зуунд тасалдаж мэдэхээр болчихоод байна. Бид анхаарах ёстой.

Б.Б-д:
Хаана загатнаад байна? Зүүн далны доод талд уу? Тэмээний бензингүй болж мэдэх. Гэхдээ энэ асуудал бидэнд арай л тулгараагүй байна. Удахгүй байх өө. Тэмээний бензингүй болохоороо устөрөгч уудаг ямаа унана даа.

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

За дөрвөн сарын нэгний мэндийг Амараадаа хүргье байз. Манай блогчдоос хошин шогийн энэ төрлөөр туйлбартай бичигчийн хувьд Амараад энэ өдөр баярын өдөр гэж бодож байна. Улс орны алдаа дутагдал хийгээдуран сайхны маш олон хошин төрлийн бүтээл туурвиарай.

Жаагий said...

Бумаа ахаас санаа аваад шог зохиолч танд инээдмийн баярын мэнд хүргэж уран бүтээлийн их амжилт хүсье.
ШТС-тай болвол ч түгээгч нь болмоор санагдав шүү :D

Unknown said...

Инээдмийн баярын мэнд!

A.Амарсайхан said...

Бум-Эрдэнэд:
Их баярлалаа. Ерөөл бат оршиг!

Жаагийд:
ХХ1 зуун ШТС нээрээ түгээгч хайж байгаа. Хуучин түгээгчийнх нь суганы булчирхай цочоод хавдар судлалын төвд эмчлүүлж байгаа.
Инээдмийн баярын мэнд хүргэсэнд баярлалаа.

А.Ганбаатарт:
Их баярлалаа.

Бүх уншигч болоод зочдодоо:
Инээдмийн баярын мэнд хүргэе! Өргөө цагаан гэр тань хоржоонтой үгээр бялхаж байх болтугай!

Anonymous said...

Баярын мэнд Амараа ах уран бүтээл тань уншигч биднийг маш их юм бодуулж бас байнга блогийг чинь "шалгуулж" байдаг шүү. Таны ажил үйлсэд өндрөөс өндөр амжилт хүсье.

A.Амарсайхан said...

Анонимд:
Баярлалаа. Шалгах бүрд чинь шинэ зохиол, зураг байлгахыг хичээе ээ.

meesh said...

Амараа ахад баярын мэнд...Янз бүрийн мэргэжилийнхний баяр байдаг шиг яг таны баярын өдөр байна.Үйлийн үр тухай бодлоо л доо ингэж их олон хүн инээлгэж аз жаргал бэлэглэж байгаа таны ажил үйлс байнга бүтэж явдаг байх гэж........
Ажлын өндөр амжилт хүсье.

A.Амарсайхан said...

Мийш-д:
Их баярлалаа. Үйлс бүтэж явдаг гэж хэлж болно оо. Сайн санаж явбал л боллоо гэдэг биз дээ.

ZAYA said...

Инээдмийн баярын мэнд хүргэе.
Тэр нөхөр машин унах гэж "хэт" мэрийжээ.
хэ, хэ

ZAYA said...

Энэ хаягаар ороод өөрийнхөө зургийг хардаа. Ха ха...
http://img84.imageshack.us/img84/2189/4x1uo6.jpg

A.Амарсайхан said...

Заяад:
Баярлалаа. За Заяа дүү яагаад хөрөнгөтэй хүнд атаархаад, атаархсандаа болоод "мэрийжээ" гэх мэтийн юм яриад л.

Anonymous said...

Эртхэн хэдэн тэмээтэй болдийн билүү үнэд орж магадгүй юм шиг байна ш дэ хэхэ

A.Амарсайхан said...

Амгаад:
Найдвартай нь дээр хэдэн мянгыг аваач. Тэмээ үнэд орно шүү.

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates