Шүхэрчин бууж явтал хэрээ тааралдаад мэндлэв гэнэ.
-Сайн уу? Бүжигчээн!
-Бүжигчин биш ээ, би шүхэрчин байна аа.
-Харин тэр доор нилдээ халгай. Бүжигчин биш ч бай, мөн ч бай бүжихээс өөр аргагүй л болно оо доо, хө.
Гал командын утас дуугарав.
-Байна уу? Намайг Амараа гэдэг. Би монгол хүн…
-Хөөш, энэ гал команд байна. Битгий утсаар тоглоод бай! Утсаа таслав. Утас дахин дуугарлаа.
-Байна уу? Намайг Амараа гэдэг. Би монгол хүн.
-Тэгээд яагаа вэ?
-Би цэцэрлэгч хүн. Цэцгийн толгой тасддаггүй үртэй байхыг хүснэ.
-Миний дүү, энэ гал команд байна аа, ажилд бүү саад болооч! гээд утсаа дахин таслав. Утас дахин дуугарав.
-Байна уу? Намайг Амараа гэдэг. Би цэцэрлэгч монгол хүн. Цэцгийн толгой тасддаггүй үртэй байхыг хүснэ.
-За за, миний дүү яах гээд байгаа юм бэ? Түргэн хэлээч, гуйя!
-Намайг Амараа гэдэг. Би цэцэрлэгч монгол хүн. Цэцгийн толгой тасддаггүй үртэй байхыг хүснэ… Миний хариуцдаг цэцгийн мандлын урд талын байшинд гал гарч байна. Тэгээд л та нарыг ирж гал унтраахдаа цэцгийн мандлыг минь бүү гишгээрэй гэх гэсэн юм аа.
Даалуучид гурван өдөр, гурван шөнө тоглов. “Ногоон” хочит Довдон арван сая төгрөг алдсанаас болж, зүрх нь хаагдаж мажийв гэнэ. Даалуучид ярилцаад “молиго” Балданг авгайд нь очиж аятайхан хэл дуулгуулахаар явуулав. Балдан:
-Танай Довдон урьд шөнө арван сая төгрөгөө мөрийд алдчихлаа гэж шууд хэлэв. Довдонгийн эхнэр Долгор, үсээ зулгаан,
-Ээ лайтай ногоон тоглоомчин гэж… Өмхий ногоон Довдон хэзээ үхэж далд орж намайг амраах бол оо? гэж уйлан, орилов. Балдан тайвнаар:
-Өмхий ногоон Довдон чинь үхэж далд орсоон. Одоо амар даа, Долгор минь гэж байх юм гэнэ.
Давхцал
4 weeks ago
21 comments:
Намайг Амараа гэдэг бол тасархай онигоо байна.
Мийш-д:
Намайг ч бас Амараа гэдэг ш дээ.
kkkkk, huurhun yumaa, tanii blog lag goy yumaa,bi gants 2 orj uzeed, odoo dandaa oroh durtai bolood bn shuu
Nutgiin ah ajil, amidral tavlag uu?
2 huud teny tohioldson hugjiltei yavdal baidag bol sonirhuulahguim uu?
Отгонд:
Баярлалаа.
Түмээд:
2 хүүгийн онигоог нийтэлчихвэл намайг өрхийн хурлаар авч хэлэлцээд өрхийн тэргүүнээс шууд огцруулчихаж магад. Иймээс би рисктэй алхам хиймээргүй байна.
Амараа ах гоё онигоонууд байна. Ойрд түмний хүүхэд сургаад зав багатай байгаа юм уу? Шалгахаар шинэ өгүүллэг нэмэгдээгүй л байхын. Б.Б
bi jaahan buruu sanal oruuljee,tegvel...ug ny ter l ih sonirholtoi baihiim shig sanagdaad baina~~
Amraagaas bolj baishin shataj duusah ni baina shd.
2 дахь нь гоё болжээ баахан инээлээ.
Б.Б-д:
Түмний хүүхдийн төлөө зүрхээ шатаагаад, бас хоёр хүүгийнхээ төлөө, мөнгө олох санаатай, нүдээ чилээж баримтат кино хийгээд баахан завгүй суусан. Одоо гайгүй болоод байна.
Түмээд:
Хоёр хүүгийн онигоо бий. Нийтэлнэ ээ, удахгүй.
Ганаа БЖ-д:
Гол нь цэцгийн мандал л даа.
Санакаед:
Овоо доо. Нэг нас ч гэсэн нэмээ байлгүй дээ.
Долгор гуай мажийчихаагүйн их юм болж дээ.
Заяад:
Мажийлгачихаар онигооны биш, эмгэнэлт жүжгийн төгсгөл болчих гээд байгаа юм аа.
Хэ хэ хэ хэ гэхээс өөр юм бодож амжсангүй дээ
Хэхэ гоё онигоонууд байна. Амраатай онигоог арай эмэгтэйчилбэл:
- Байна уу түргэн үү?
- Тийм байна. Би Idea байна. Жинхэнэ монгол бүсгүй. Утас тасрав.
- Байна уу, би Idea байна. Жинхэнэ монгол бүсгүй уулаар хэсч ургамал судалж явдаг ч өндгөнд сүүдэр тусахыг үзээгүй. Дахиад утас тасрав. Дахиад залгав.
- Байна уу би Idea гэдэг ургамал судлаач монгол бүсгүй байна. Өндгөнд сүүдэр тусгаж үр нь эхдээ гологдохыг үздэггүй, өрөвч зөөлөн сэтгэлтэй эмэгтэй хүн.
- Гүй чамд тэгээд юу хэрэгтэй юм?
- Манай хажуу айлын хүүхэд модонд зассан шувууны үүр рүү авирч яваад унаад хөлөө хугалчихжээ. Ээж аав нь эзгүй, явж чадахгүй байна. Та нар тэрийг аврахдаа өндгөнд битгий
сүүдрээ тусгаарай. /хэхэ хүн дуурайх авьяас байна уу/
Сумъяад:
Хо хо хо.
Айдаад:
Айдаа гэдэг гээч. Намайг Айдаа гэдэг. Хүмүүс таашаалтай байгаа үедээ миний нэрийг чангаар хэлж дуу алддаг. Гээч.
hehe,
Гүй чамд тэгээд юу хэрэгтэй юм?
- Ene hesgiig nemchihye [би Idea гэдэг ургамал судлаач монгол бүсгүй байна. Өндгөнд сүүдэр тусгаж үр нь эхдээ гологдохыг үздэггүй, өрөвч зөөлөн сэтгэлтэй эмэгтэй хүн. ] Манай хажуу айлын хүүхэд модонд зассан шувууны үүр рүү авирч яваад унаад хөлөө хугалчихжээ. Ээж аав нь эзгүй, явж чадахгүй байна. Та нар тэрийг аврахдаа өндгөнд битгий
сүүдрээ тусгаарай. /хэхэ хүн дуурайх авьяас байна уу/ - baina baina baihaar barah u.
amarsaikhanii blogoor haaya orohoor mishaagaad l gardag daa, ho ho. nara ta 2 shoo
Гэгээнд:
Тийм чиний зөв. Хааяа бус дандаа орж байх болтугай.
Namaig Arsun gedeg. Bi Mongol /ho'huulen haniaw/.
Namaig Arsun gedeg. Bi Mongol geriig ewhdeg /haniaw/ bolgow. /Reklama, hehe/
Арсунд:
Гал команд бус Эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах үндэсний хороо руу утасд. Эмэгтэй хүн ганцаараа суух, бас ганцаараа эр хүний оролцоогүйгээр барих бүрэн бололцоотой гэр байна. Бөөндөө бол хямдхан гэхгүй юу даа. Миний хөгшин.
Сайн уу. Танай блогоор зочилсонгүй удчихсан байна шүү. Амраа гэдэг ээ гэж. Энэ ч үнэхээр хүмүүсийг байлдан дагуулсан реклам болж чадсан шүү. Хүн болгон л нэрээ нэг их сүр оруулж байгаад л намайг ... гэдэг. Би .. гээд л ярих юм байна ш дээ.
Үүнээд:
Онигоо хүртэл гаргачихлаа.
Жич: Жаагийгийн блогоос үзээрэй, уг гарал нь Канадчууд хийсэн реклам юм билээ. Тэгтэл монголчууд бид шууд л хуулчихсан гэж байгаа.
Post a Comment