(шог өгүүллэг)
Би тушаал дэвшиж хэлтсийн ахлах мэргэжилтэн боллоо. Чухам энэ суудлын төлөө яаж гүрийсэн гээч. Таван жил даргын дэргэд нэг ч удаа архи амсаагүй. Ажилдаа ганц хором ч хожимдож үзээгүй. Хэлтэст тавын таван зэгзгэр амьтан байгаа хэр нь нэг ч удаа гэр бүлийн асуудалд орооцолдолгүй явж иржээ. Дэвшсэний маргааш бичээч Должингийн хүү гэрлэж, хамт олон цайллаганд уригдлаа. Орлогч дарга надад дэвшсэний төлөө урмын үг хайрлаад,
-Болд оо, хүү минь ахлах болсон юм байна, нэг татчих хэмээн догиов. Би дотроо “Даргын дэргэд хальт гишгүүлэх нь. Тэгдэг байх аа” гэж муу санааллаа.
Манайхан надаас илт эмээх болсон нь мэдрэгдэж, өөдрөг сайхан байсаар хэд хонолоо. Нэг өглөө миний хар багын найз Лутхүү шил “Чингис” тэвэрчихсэн халамцуу орж ирлээ. Манай ангиас баян цатгалан гайгүй яваа цорын ганцхан хүн. Энэ жил нутгаасаа Улсын их хуралд сонгогдсоныг нь зурагтаар харж баярлаж сууснаас биш ингээд ороод ирнэ чинээ санасангүй. Барьц алдав.
-Ма-анай а-а-ажил дээр юм ууж болохгүй журам… гэж би ээрлээ. Хэн нь очоод алтан хошуу өргөчихсөн юм, дарга ороод ирчихсэн ард зогсож байна. “Би ч ингээд өнгөрлөө. Албан тушаал будаа” гэж бодогдлоо.
-Хүүе Болд оо, чи юу гэх чинь энэ вэ? Зочноо дээш нь суулга гэж дарга ориллоо. Багын найз минь хойморт заларч тэр өдөр манай хэлтсийнхэн бид хоёрын унаган нутаг Баян-Уул сумаар амьсгалав. Би халамцаад, хамт хурдан морь унаж явснаа дурсвал, Лутхүү маань цангинатал гийнгоолж байна. Өдөржин уртын дуу хадааж, хундага тавилгүй сархад хүртэж, хутга тавилгүй мах зооглолоо. Дарга минь:
-Эрхэм гишүүн, манай Болдоо хоёрын буянд хамт олны магнай тэнийв. Хорин жилийн ганд хатсан говьд бороо зүсрэх мэт боллоо гээд нулимсаа арчлаа. Миний ч бас хамрын самсаа шархираад явчихлаа.
-Таван жил ажиллахдаа ийм хамт олонтойгоо мэдээгүй явж гэж хэлэх гэтэл нүдний нулимс бүрхэж, хоймор суух найз, дарга хоёр минь аадар борооноор цонхны цаана суух мэт мэлэлзэн харагдав.
Энэ явдлаас хойш би хорвоог улам өөдрөгөөр харах боллоо. Өглөө өрөө рүүгээ орж ирээд хамт олноо тойруулан харах дэндүү аз жаргалтай санагдаж, бүгдийг нь барьж аваад үнсчихмээр бодогдоно. Тийм нэгэн бал бурам амтагдсан өглөө өнгөрч байтал ахин нэг баяр тохиов. Миний багын бас нэг найз орж ирлээ. Уулзаагүй мөн ч удаж дээ. Хар багын найз Багахүү минь шил “Чингис” өврөөсөө зориг муутай цухуйлгаад,
-Дарга даамлууд чинь аашлахгүй байгаа?.. энд болох уу гэж байна.
-Хүүе, чи юу гэх чинь энэ вэ? гэж би эртүүд дарга яасан яг түүн шиг ориллоо.
-Манай дарга гэж гүндүүгүй сайхан хүн бий. Даанч хөдөө явчихсан байгаа л даа, маргааш ирнэ гэснээ орлогч санаанд орж, урьж ирүүлэхээр хүн явууллаа. Орлогч гадуур ажилтай байсан тул би хойморт Багахүүтэйгээ заларч найр эхлүүлэв. Багахүү минь нөгөө ангийн нусгай Долзодтой дэр нийлүүлж, гурван зуугаад богтой тов хийтэл амьдарч яваагаа ярьж нутгийн бууц үнэртүүлэхэд нь, хэд хоногийн өмнө манай ангийн Лутхүү ирж гийнгоолсон тухай сонин дуулгалаа. Багахүүгийн нүд нь сэргээд ирлээ. Тэгэлгүй яахав дээ, бид гурав үй зайгүй өссөн юм чинь.
-Лутхүү минь Ерөнхийлөгчийг дагаад гадаадад яваа. Хэрвээ байгаа бол утас цохиод дуудчихгүй юу гэвэл Багахүүгийн минь нүд бүр гэрэлтэж,
-Би мэдээд байдаг байсан юм аа. Лутаа минь удахгүй Ерөнхийлөгч болно харж л байгаарай гэж байна. Хэлтсийнхэн дахиад л Баян-Уул сумын тухай ярианд автаж, “пөөх ямар гоё вэ” хэмээн эртүүдийнх шигээ дуу алдацгааж эхэллээ. Хэдэн ч шил архи зөөлгөсөн юм, хэдэн ч уртын дуу дуулсан юм бүү мэд. Нэг ухаан орвол орлогч ирчихсэн орилж байх нь нэг ойртож нэг холдон сонстож байсан юм.
Маргааш өглөө нь үлхийтлээ шартчихсан амьтан сууж байтал хурал хийхээр болоод пижигнээд явчихлаа. Дарга босож, хоолойгоо сүр бадруулан засаад,
-Миний эзгүйд, ажлын байранд архидсан ахлах мэргэжилтэн нөхөр Болдын тухай өнөөдрийн хурлаар авч хэлэлцэнэ гэхэд нь би нугдгасхийтэл цочив. Орлогч архины шилээр дүүргэсэн сагсыг дээр өргөн олонд харуулснаа хамраа чимхээд,
-Ийм юм гэж байх уу? Албан тасалгаанаас ямар муухай үнэр гарч байна гээч? Энэ балиар үнэр сарын дараа ч арилахгүйдэг ээ гээд толгой сэгсрэн шогширч байна. Ингээд ажлын байранд архидалт зохион байгуулан, архины үнэрийг албан тасалгаагаар нэг тархааж, байгууллагын нэр төрийг гутаасан миний бие хатуу донгодуулж, ахлах мэргэжилтний суудал дээрээсээ арай л ховх шидүүлсэнгүй хоцорлоо. Ингэж л би Эрхэм гишүүний уусан архи үнэртдэггүй, энгүүн ардынх бол албан тасалгааг нэгширтэл үнэртдэг болохыг хэзээ ч мартахгүйгээр ойлгож авсан хүн дээ.

21 comments:
сайн байна уу, хөөрхөн өгүүллэг байна. жаал инээж авлаа шүү. tnx
Таван жил ажиллахдаа ийм хамт олонтойгоо мэдээгүй явж гэж хэлэх гэтэл нүдний нулимс бүрхэж, хоймор суух найз, дарга хоёр минь аадар борооноор цонхны цаана суух мэт мэлэлзэн харагдав.
Энэ хэсэг бүр илүү таалагдлаа. Ганцаараа баахан инээлээ.
Ганбаад:
Сайн, сайн байна уу? Сүрэг тарган, сайн зусч байна уу? Танай түүгээр бороо хур ихтэй, газрын гарц арвин байна уу? Манай хул азаргатай хэд танай түүгээр усанд ороод баруун тийшээ гарсан сурагтай. Харж байгаарай...
Цолмонд:
Үгүй харин, яг тэгж харагдаад байсийм аа.
хэ хэ, андуураад бнаа. танайхаар дандаа чимээгүй ороод чимээгүй гараад явчдиймаа.
Би танай өрөөгөөр нэг ороод гарах уу? би дундхүү болоод л ороод очьё.
Би танай Говь-Алтай нутгаар аялахаар болоод уулзаж юм ярья гэсэн юм. Миний Yahoo болохоо болиод хамаг Contacts байдаггүй. Надад YahooID-аад майлаар явуулаач.
"Эрхэм гишүүний уусан архи үнэртдэггүй, энгүүн ардынх бол албан тасалгааг нэгширтэл үнэртдэг болохыг хэзээ ч мартахгүйгээр ойлгож авсан хүн дээ"
Их л орой ойлгосон байна даа 5 жилийн дараа юу даа... Амараа харин өөрөө байсан бол 1 сарын дараа л ойлгох байсан байлгүй дээ.
ВВ-д:
Өө за, нэг оймстой нөхөр гэтээд л яваад байдгийм, чи байсийм уу?
Гансүхэд:
Дүнхүү хүн ирвэл одоо яадгийм байгаа юм, арга саам хийгээд авч гараад Баян-Уулаа ярьж, гийнгоолдог л байх даа.
Заяад:
Яг амьдрал дээрээ бол нэг тохиолдлоос болоод л ойлгочихсон хэрэг л дээ. Тэрийг яривал роман болно.
Hunii uner meddeg humuus mongoloor duuren baina. Jisheelbel: Tsagdaa nar gej mongotei hun jaahan arhi uusaniig mash holoos unerlej meddeg (tegeed torgodog) gaihaltai unerch humuus baina. Tegeed tsaana ni hunii uneriig gaihaltai mederch uilchildeg hudaldagch, uilchlegch, baicaagch, bagsh, emch geed ih olon mergejliin unerchid todrood baigaa sh dee.
Ер нь л архи уух хэрэггүй ш дээ. Мань хүн 5 жил архи уухгүй явж чадсан, сайн л байна ш дээ. Даанч сүүлд нь гэнэдсэн байна шүү хэхэ.
Архи ууж байгаа гишүүн бас хайран байна аа. Өөр газарт Чингис бариад ороход нь бас л бөөн баяр угтах нь байна ш дээ. Архинд дураараа сэлж бйагаа юм биш үү, ихэс дээдэс, харц ядуусгүй, дээр дооргүй. Архичин монгол даанч хайран.
хэ хэ гостуу коммэнт бичиж андуурах ч осолтой шүү Амараа ахаа. :P
Аан нээрэн танай хул азрагатай хэдийг зүүн тийш нь даялуулаад орхилоо шүү
Зvгээр одоо харин нэг үеээ бодвол архи дарсын задгай уухаа болиод байгаа юм шигээ. Залуучууд л жаахан шоу хийгээд байгаа болохоос. Гэхдээ томчууд яаж явдгийг хэн мэдэх бэ? Манайхан л болсон хойно энд тэнд очиход нь тонголцоод л нөгөөх нь гэдэлзээд л яадаргаатай
Өчигдөр зурагтаар, цагдаагийн дарга архи үнэртүүлчихсэн, ажлаа хийж байгаа нь гарч байна лээ. Тэгсэн чинь цагдаа нар нь юу ч мэдэхгүй, энгийн ард харин сүрхий үнэртээд байх шиг байна лээ шд!
Эршүүд:
Харин тэгдэг золиг байна билээ.
Анонимд:
Цагдаа хүний мэргэжил юм байхгүй юу. Цагдаагийн 45 хоногийн курсээс эхлээд л хэрхэн үнэрлэж, мөрөөр мөшгих вэ гээд л заана. Цагдаагийн академид бол бүр нарийн ширийн юм заадаг байлгүй дээ.
Үүнээд:
Архи огт уухгүй байх ч дэмий. Харин тааруулах нь зөв болов уу.
Ганбаатарт:
ВВ дээр дарахаар чиний блог руу орчихоор нь л, 2008 оны сонгуульд үзэх гээд нэрээ сольчихсон юм болов уу гэж бодлоо. Ди Зий Мэн гэдэг шиг ВВ мэн гээд дуулаад эхлэх гэж байна гэж андуурав.
Сайханжаргалд:
Нээрээ, нэг үеэ бодвол архидалд багассан. Эрс багассан гэсэн ч болно. Гадаа 40 хэм халж байхад юу архи уух манатай.
Баярсайханд:
Өө зө, бүр тэгээ юу?
Sain baina uu. Hed honog nuudel suudal hiigeed zav muu, unshih ni bol ert unshsaan. Huush ee, bi ene tuuhiig chamd yarisan yum bish biz dee. Namaig 3 ajiltantai maani arga hemjee avsan tushaalig baiguullagin gol haalgani dergedeh sambart ulguchihsun baisnig bi hunees nuugdaj ochood semhen avch baisan tuuh bii shuu. Darga nartaigaa bishgui uuj, yamar neg yum ugaaj yavahdaa yamar ch uner gargaagui gej baigaa.
Saihan heljee, Za amjilt husie.
sanaa .mongoliin neg tom alban tushaaltan gadaadiin bayan nuhuruus mongold hurungu oruulaachee hemeen ihed guisnii etsest
nuguu nuhur ni :ali salbart hurungu oruulah ve gehed
mani hun:ih hurliin gishuudiig hudaldaj avaach gej
goy heljee. er ni tanii ene blogiig unerch ulsuudad unshuulmaar bnaa. yaj unshuulahav?
bas tanii uguulleguug end tendhiin sonin deer gardag biz dee?
Хэхэ эдгээр дарга нар чинь харин нохойноос дутахгүй үнэрч юм гээч. Мань мэтийн харц ардуудын үнэр содон нь ч содон л доо.
Долоо хоног завгүй "амарлаа" уучлаарай. Ажил ихтэй нэт рүү шагайлгүй бараг л долоо хоночихож.
Лакид:
Лакиг удирдах ажил хийж явсан тохитой томоотой хүн гэж бодсон чинь Энхрий хайрт нам засгийн гаргасан тушаал шийдвэрийг урж явсан эсэргүү этгээд байх нээ.
Анонимд:
Их хурлын гишүүн их үнэтэй. Харин өлгийтэй хүүхэд аваад, их хурлын гишүүн болтол нь тэжээвэл зардал бага гарна
Бямбаад:
Үнэрч улсууд уншаад, хэ хэ нээрээ тийм байна шүү гэдэг юм. Сонин хэвлэлүүдэд юм гарч л байдаг. Ардын эрхтэй гэрээтэй, хааяа нэг нүүр дүүрэн юм гаргадаг юм.
Төрөө:
Ардын үнэр содон юм билээ.
сайхан санаа байна. Үнэрээр төлөөлөөд өөр зүйл ч байж болох ш дээ. Хэрэг хийвэл энгийн хүнийх мэдэгдэнэ, шүүгдэнэ. мань Эрхэм бол яах ч үгүй л суугаад байх нь лав
Тийм шүү. Үнэр гэдгийн цаана их олон юм бий.
Post a Comment