Tuesday, July 10, 2007

ХЭРВЭЭ ТЭД КОМИСС БОЛБОЛ

(наадмын наргиа)

Нэг. БӨХИЙН КОМИСС
Эрийн гурван наадмын топ төрөл бол бөх. Тийм ч учраас Ерөнхийлөгч Энхбаяр бөхийн комиссыг толгойлох нь мэдээж. Урьд өмнөх наадмуудад бөхчүүдийн хэн нь ч хамаагүй түрүүлдэг байсан бол энэ жилийн наадамд Ерөнхийлөгчид хамгийн өндөр хувийн санал өгсөн нутаг Ховд аймгийн Дарви сумын заан Бааяа түрүүлж, Увс аймгийн Давст сумын залуу бөх Нааяа үзүүрлэнэ. Дараагийн байруудыг мэдээж энэхүү шударга шалгуурынхаа дагуу шийднэ. Энхбаярт хамгийн бага хувийн санал өгсөн Хөвсгөл аймгийн бөхчүүдийг бүгдийг нь нэгийн даваанд унасанд тооцох юм. Наадмын бөхийн барилдааны сүр жавхаа бөхийн комиссын даргын өмсөж зүүснээс зуун хувь шалтгаалах учир Жагарын орноос торго авчруулна. Баяр наадмын бөхийн барилдаан нь нэг их чухал зүйл биш, хамгийн гол нь бөхийн комиссын даргын алхаа гишгээ, сууж байгаа, хэн рүү инээмсэглэж, хэнтэй толгой дохисон нь анхаарал татах тул телевизээр үүнийг л хоёр өдрийн турш шууд дамжуулна. Бөхийн хорхойтнууд бөхийн комиссын даргын царайны хувирлаас хэн унаж хэн давж байгааг тааварлан үзэх юм.

Хоёр. ХУРДАН МОРИНЫ КОМИСС
Энэ комиссийг Улсын их хурлын экс дарга Нямдорж толгойлно гэж зүтгэх нь ойлгомжтой. Тэрээр юуны өмнө “Курдан морь” гэхийг “Хурдан морь” гэж алдаатай бичиж яриад байгаа явдлыг залруулна. Энэ жилээс эхлээд “Курдан морьнэй комисс”, “Курдан морьнэй күүкэд”, “Гараанэй зуркай” гэх мэтчилэн алдаагүй цэвэр сайхан бичсэн бланк танилцуулгууд хэвлүүлж, пайз хаяг захиалан хийлгэж ашиглаж эхэлнэ. Олон түмний өмнө гуя хасаа, тэр бүү хэл ичимдэг эрхтэнээ ил гаргасан морь уралдаж байгаа нь даанч дэндүү байна гэж тэр уурлах нь мэдээж. Садар самууны сурталчилгаа ийнхүү цагаандаа гарч, гаарч байгааг энэ жилийн баяр наадмаас эхлээд таслан зогсоож хурдан морьдыг дотоож, биен тамирын өмд цамцтай уралдуулна. Морь үзэж баясахаар ирсэн охид бүсгүйчүүд ч гуя хас, гэдсээ ил гаргасан хувцас өмссөн байвал хурдан морины барианы талбай руу нэвтрүүлэхгүй. Уяачдын айраг түрүүгээ угаах найранд Гүндалайгийн үйлдвэрийн “Атилла”, “Лорд Чингис”, “Эзэн Чингис” зэрэг архийг хэрэглэхгүй байх журам мөрдүүлэх болно.

Гурав. СУРЫН КОМИСС
Эрийн гурван наадмаас хамгийн шоовдор нь болох сурын комиссын даргын суудал л хөөрхий экс Ерөнхий сайд Элбэгдоржид маань үлдэж байгаа юм. Энэ жил өөрийн талбайгаа хүртэл булаалгаад байгаа энэ спортыг огт талбай хэрэглэлгүйгээр явуулж чадах хүн ганц Элбэгдорж л байгаа юм байх. Экс Ерөнхий сайд сурын харвааг шинэ эриний хөгжил рүү үсэргэх төсөл боловсруулсан гэнэ.
Өдрийн дулааны хэм, агаарын чийгшилт, даралт, салхины чиг зэргийг компьютерээр хэмжиж тооцоолон бодсоны эцэст сумаа тавьдаг болсноор харваач бүр дөч онодог болох юм. Энэ нь хэн түрүүлсэн бэ гэдгийг нь компьютерээр тооцоолон бодож гаргахаас өөр аргагүй байдалд хүргэх нь ойлгомжтой. Яваандаа сурыг улам хөгжүүлж сумаа нумаар татаж харваж байгаа бүдүүлэг хоцрогдлыг арилгаж, харвах бус интернэтээр илгээчихдэг болно. Бүр их хөгжөөд ирэхээрээ халуун наранд хөлсөө гарган зогсдог бүтээмж муутай гар хөдөлмөрийг оргүй устгаж, сурчдыг сэрүүхэн танхимд компьютерийн ард суулгаад сурын тэмцээнээ явуулчихдаг болно гэж экс Ерөнхий сайд ярьж байгаа юм. Харин одоо сур харваж байгаа асар том талбайгаа ашиглан дэлхийд нэрээ дуурсгах компьютерийн үйлдвэр барихаар энэ баяр наадмын үеэр шав тавина.

16 comments:

Chandmani said...

Saixan naadaarai... ;) Taalagdlaa. Shagain xarvaanii komiss (Lu'ndeejantsan)? Guiltiin bolon busad sportiin to'rluudiin komiss (Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга)? Bayar naadmiig Zohion baiguulah komiss (Enhbold)? Naadmiin daraah show-nii komiss (Jargalsaihan) bicheerei...

byambaa said...

he he,
neeree ed bugd ingeed komiss bolchihvol odoo yanaa.

naadmaa hurtel heden darga nar uursduu komissdood l.


saihan naadaarai. duu ni end nutgaa sanaad l ajildaa daragdaad l...
gehdee unuu oroi saihan buuz hiij idnee.
airag daanch bhgui.hehe

Anonymous said...

internet-r sur harvana gsn chini ysn ineedtein be, he he,

Төрболд said...
This comment has been removed by the author.
БЭ said...

saihan naadaarai

A.Амарсайхан said...

Чандмань, Бямбаа, Төрөө, Тэлмэн, Аноним нарт баярлалаа. Та бүхэн сайхан наадсан биз дээ.
Энэ жилийн бөх их сайхан боллоо.

Элбэгдорж дарга маань осолд орчихжээ. Би компьютер их ярьдаг болохоор нь "комисстоо" оруулсан юмсан.
Түргэн эдгээсэй.
Осолд орчихоод байхад нь шоглосон егөөдсөн юм миний блог дээр байж байдаг. Устгачихдаг юм билүү, яадгийм билээ гэсэн юм бодоод сууж байна. Та нараасаа асуусан нь зөв байхаа. Устгах нь зүйтэй гэвэл устгая.

Anonymous said...

Устах хэрэггүй байхаа. Эрүүл саруул байж, сайхан наадаж байгаагаар бичсэн байна ш дээ. Элбэгээ даргын бие хурдан илаарших болтугай.

Anonymous said...

Blogiin tanil amarsaikhan uneheer shooch yumaa. He he he. Amarsaikhan gej uur gazar sonsvol ineed hureh baih shuu. he he

A.Амарсайхан said...

Zayad:
Uram ogsond bayarlalaa.

Anonymous said...

Ñàéí áàéíà óó. Àìàðàà.
Ñàéõàí íààäñàí óó.
ßàãààä òàíèõã¿é áàéæ ÷è ãýýä áàéíà ãýõýýð áè ÷àìààñ íèëýýä ýã÷ þì øèã áàéíà.
Áè ÷èíèé áëîãèéã ¿ðãýëæ óíøäàã áîëîâ÷ àíõ óäààãàà ñýòãýãäýë áè÷èæ áàéãàà ýíý. Eð íü áëîã ÷ áàé ñîíèí ÷ áàé þì áè÷èõ äóðã¿é ë äýý. Õàðü ãàçàð àìüäàð÷ õàð àæèë õèéæ ÿâàõàä óéòãàðëàõ, ãóíèõ ,ãýð îðíîî ñàíàõ ,àæèë á¿òýìæã¿é áàéõ ,ãàäààä õ¿íä äîîðä ¿çýãäýõ ãýýä ñýòãýë ñàíàà óðóó äîðîé áàéõ ¿é ò¿ìýí øàëòãààí áàéäàã.Õàðèí ÷èíèé áëîãèéã óíøèõàà𠺺ðèéí ýðõã¿é èíýýä àëäàæ ñýòãýë õºãæäºã þì äàà.
×àìä óðàí á¿òýýëèéí àìæèëò õ¿ñ÷ óíøèã÷ áèäýíäýý äàõèí
äàõèí ñàéõàí çîõèîëîîðîî ñýòãýëèéí äýì ºã÷ áàéõûã õ¿ñüe.

Төрболд said...

Хэхэ. Ингэдэг бол мөн баларваа айн. Амарсайхан ахаа сайхан наадаарай.

За юу ч гэсэн муугийн ёс биш монголын ёс болхоор комиссын дарга нарт баярын мэнд хүргье. /Дээрх сэтгэгдлээ устгаад арай өөрчлөөд тавьчихлаа. Уучлаарай/

A.Амарсайхан said...

Лаки-д:
Би ч гэсэн харьд байж, нутгаа санаж, дээрэлхүүлж доромжлуулж үзсэн. Хэзээ нэг юм ард түмнээ доромжлуулалгүй өмөөрч чаддаг төртэй болно доо? Харьд бүү хэл монголчууд маань нутаг дээрээ орос хятад солонгосчуудад доромжлуулаад л байж байна шүү дээ.

Төрөө, Эршүү нарт:
Цаад хэд чинь юун комисс хийх манатай л наадлаа бололтой. /Сүүлийн даваануудын үеэр УИХ-ынхны суудал хоосон байхыг харсан нэг үзэгч "Хороо найруулах гээд наадамдах завгүй шив цаадуул чинь" гэж байна билээ/
Өнөөдрөөс л ямар хорыг хэр тунгаар найруулсан нь харагдаж эхлэх болов уу даа.

Баатар said...

Курдан морь, Бөх 2 нь ч ярих юмгүй сайхан болж. Хөөрхий муу Элбэгдорж даргыгаа хамаагуй бичиж байж цагаан хэл ам хүрэгчилээ дээ! Хурдан идгээсэй билээ дээ!

A.Амарсайхан said...

Амараад:
Харин тийм ээ. Би санаа зовоод л. Уржигдар ММ-д ярилцлага өгөөд бие гайгүй гэхээр нь уужим амьсгаа авсан. Түргэн эдгээсэй.

Beck said...

Хэхэ. Хурдан морийг алж өгсөн байнаа. Ичимдгээ гаргасан морь уралдахгүй, үзэж байгаа охид гуяаа гаргахгүй гэнэ шүү... Амраа ахдаа ажилт хүсье. Сайхан болжээ.

A.Амарсайхан said...

Бэк-д:
Нямдорж дарга л өөрөө тэгээд байсан ш дээ.

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates