Monday, July 16, 2007

ТАРВАГА

(өгүүллэг)
Надаас өндөр хүн манай эмнэлэгт бүү хэл аймагт байхгүй. Хэн ч харсан намайг нүд дүүрэн ханхар эр гэж хэлмээр. Үгүй тэгтэл намайг тарвага гэж хочлоод байгаа юм даа. Тэмээ, анааш ч юм уу, бүр кинг конг гэсэн ч болох шүү дээ.
Өчигдрөөс хойш авгай санаа зовсон харцтай,
-Тарвага царайлчихаад, битгий хошгирчихоорой! Тас гүрийгээрэй, за юу! гэж надад гуйх загнах хоёрын дундуур захиж байсан юм.
Би даргын өрөө рүү орохдоо шүдээ тас зууж, биеэ хөвчиллөө. Дарга шал худлаагаасаа, найрсаг гэгч нь,

-Ийшээ суу, Даваа. Танай тасгийн ажил давгүй шив дээ гэснээ, аймгийн дарга нар ирэхээр үзүүлдэг тавагтай чихрээ гарган тавьж байна. Би дотроо “Тэгнэ байх аа чи” гэж яргаад,

-Доржийн эмнэлэг над хоёр зуун мянгын цалин амласан. Тэгэхээр, баяртай дарга минь! гээд цонхоор харагдах хөвсгөр үүлний дээд үзүүр өөд харцаа шидэн гэдийлээ. Дарга:

-Хүү минь чи сайн эмч. Бид чамайг эрүүл мэндийн тэргүүнд тодорхойлсон. Энэ жил тэргүүн биш юм гэхэд яамны жуух баталгаатай гэж байна.
Би түүн рүү “Наадах нь чинь хуучирсан мэх, өмнө гурав унасан, одоо гэнэдэх өнгөрсөөн!” гэсэн харцаар харлаа.
-Миний толгойны буурлыг хар! Хэдхэн жилийн дараа чи энэ суудалд суулаа ш дээ! гээд дарга өрөөгөө тойруулан харж байна.
“Цаадах чинь тийм мэх хийж магад. Дотрын тасгийн эрхлэгч Хүрэл, сэхээний Дунгармаа хоёрыг ч бас тэгж байгаад торгоосон юм гэнэ лээ шүү” гэж эхнэр захисан болохоор, дотроо түс хийтэл инээгээд, дарга руугаа доогтой харлаа. Хөөрхий минь санаа алдаад, харц нь шал руу унаж байна аа. “Ингээд далаараа нам даруулав уу чи. Муу хөгшин төгцөг” гэж би дотроо баяслаа.
-Ээ дээ хүү минь, хувийн эмнэлэгт очно гэдэг чинь баян хүний зарц болноо гэсэн үг гэж арга барагдсан өнгөөр хэлэхэд нь миний дотор нэг юм огшоод явчих нь тэр! “Очиж очиж муу Доокоогийн зарц болох гэж үү!” гэж бодогдлоо.
-Хиг-хого-хого, хиг-хого-хого! Өөрийн мэдэлгүй хошгирч эхэлвээ. Дарга минь, хайр хүрмээр нүдэнд дулаахан болсон харагдана.
-Чи мэс заслыг урлаг болтол эзэмшсэн хүн. Мэс заслын урлаг чамаар дутна! гэж тэр дайран дээр давс нэмлээ.
Яг л даарсан хүний зогьсоо зогсдоггүйтэй ижил золиг юм болохоор, орой гэртээ ирэхэд, хүч суларсан хэдий ч хошгироо маань “хиго-хого, хиго-хого-хого” үргэлжилсээр. Авгай хаалгаа нээж, намайг хармагц,

-Чи даанч яав даа. Ингэдэг л хүн шүү дээ, энэ чинь гээд, хоёр хүүг хүргэж ирсэн бололтой дэргэдээ зогсох ээж рүү минь харж байна. “Эвий миний муу мөндөл, хошгир хошгир” гэсэн харцаар ээж минь намайг энхрийлээд гарч явлаа.

-Шинэ гутал авах минь ингээд өнгөрлөө. Жаран мянган төгрөгөөр чинь цагаалж хүрэх үү? Амьтны нүүр яаж харъя гэж бодож байна? гэснээр эхнэрийн үглэж дуулах эхлэв.

-Чи бол алтан гартай мэс засалч. Хаа холоос өвчтэй зовлонтой ардууд чамайг л гэж ирдэг шүү гэж дарга хэлсэн гэвэл, авгай зог туссанаа,
-Нээрээ миний хөгшнөөр хагалуулах гээд зэргэлдээ аймгаас хүртэл хүмүүс ирж байгаа шүү дээ гээд нүд нь өөр болж байна.
-Тэр холоос зориод ирэхэд нь хувийн эмнэлэгт орчихсон өмнөөс нь мөнгө нэхээд зогсоно гэдэг... гээд санаа алдвал авгай минь бүр бодолд орчихож.
-Анагаахын дээдийн шилдэг онц сурлагатан нь явсан байтлаа, хэл амтай дунд төгссөн Доокоогийн зарц болох гэж зүтгэсэн байна шүү дээ би чинь! гэсний дараа авгай:
-Хиг-хого, хиг-хого-хого! гээд сулхан ч гэсэн хошгирч эхэллээ шүү! Заяаны хань нэгэндээ уусдаг гэдэг энэ юм даа, хөөрхий.
Оройн хоолны дараа хүү минь:
-Аав аа, ээж өчигдөр миний хүү удахгүй унадаг дугуйтай болно гэсэн. Одоо тэгээд өнгөрлөө гэсэн үг үү? гээд жулганаж байна.
-Аав нь, хажуу айлын Жамба өвөө, Дулам эмээ хоёр шиг нь зовсон хүмүүсийг эмчлэх л гэж цалин багатай ажилдаа үлдэж байгаа юм. Тийм хүмүүст чинь мөнгө байхгүй шүү дээ гэлээ. Тэгээд би хоёр хүүдээ өөрийнхөө зүрхийг сугалан хүмүүсийн замыг гэрэлтүүлж өгсөн Данкогийн үлгэрийг уншиж өгөөд, зурагтаа асааж мэдээ харахаар суулаа. Нэг анзаартал, -Хиг-хого, хиг-хого, гэх сулхан хошгироо чих дэлслээ. Эргэж харвал хоёр хүү минь зэрэгцээд суучихсан хошгирч байна.
-Удам гэдэг хэцүү юм аа. Том болоод, чам шиг бага цалинтай ажил хийх байх даа гэж эхнэр хэлээд санаа алдлаа.

47 comments:

Э. Баярсайхан said...

Сэтгэл юм даа.

Оксооноо said...
This comment has been removed by the author.
Төрөө said...

Сайхан үг хэлэнд нь хошгирсоор байтал бид чинь юу ч үгүй болох нь байна шүү. Удмаараа шүү дээ.

A.Амарсайхан said...

Баярсайханд:
Сэтгэл гэдэг хүчтэй эд шүү. Нэгэн бодлын сэтгэлээрээ яваад байх нь зүгээр. Сэтгэл хангалуун /Мөнгөгүй ч гэсэн/

Төрөөд:
Нэгэн бодлын хошгируулаад байгаа хүмүүст нь өшөө хүрмээр ч юм шиг.

Anonymous said...

iim humuus hovor doo, bga hed ni neg bol yu ch medehgui huduunii humuus, ugui bol neg erguulegt orchihson humuus l bdag bh gej taamaglajiina. hun hunii tuluu mungugui bol hudluhgui ued bid torjee huurhii,

zaya said...

Би бас тарвага болчихсон юм шиг санагдаад явчихлаа. Тэгэхээр энэ нийгэм биш болжээ гэдэгт итгэх л үлдэв...

A.Амарсайхан said...

Эршүүд:
Бие биендээ урам хайрлахгүй бол болохгүй. Үүнийг хэтрүүлээд, өөртөө ашигтайгаар нөгөө хүнийхээ хүч хөдөлмөрийг сорох байдлаар "урам" хайрлавал энэ харин хошгируулж байгаа хэрэг болох байх.

Анонимд:
Хөдөөнийх, эргүүлэгт орсон гэлтгүй сайхан сэтгэлтэй уярамтгай хүмүүс их байдаг. Тийм хүмүүс хошгирсоор бусдын төлөө зүтгэсээр л явдаг. Социализм, коммунизмын үед Атрыг эзэмшсэн, БАМ-ыг барьсан ... гэх зэрэг нь хошгируулалтын түүхэн тод жишээ болох юм уу даа.

Заяад:
Надад ч тийм бодол төрдөг. Нийгэм биш болж байгаадаа биш, аль ч нийгэмд хошгируулах үзэгдэл байсаар л ирсэн. МАХН, Ардчилсан нам хоёрын хувьд гэхэд л мянга мянган жирийн гишүүдээ хошгируулчихаад л дээр нь хэдхэн хүн хагартлаа баяжаад л сууж байна.

Anonymous said...

"Анагаахын дээдийн шилдэг онц сурлагатан нь явсан байтлаа, хэл амтай дунд төгссөн Доокоогийн зарц болох гэж зүтгэсэн байна шүү дээ би чинь"
гэсэн хэсэг нь надад их таалагдлаа. Манай эцэг эхчүүд хүүхдээ онц л сурвал боллоо гэж боддог. Гэтэл онц сурлагатай хүн заавал сайхан амьдарна гэсэн баталгаа байхгүй. Хүн амжилттай явах эсэх нь онц сурлагаас гадна асуудал шийдэх чадвар, гүйлгээ ухаан, танил тал гээд олон зүйлээс хамаарна. Цаашилбал урлаг, спортоор хичээллэдэг хүмүүс стрессээ үр дүнтэй тайлж чаддаг учраас бусдаас илүү ачаалалтай ажилладаг.

Anonymous said...

хөдөөнийх гэдэг нь хэтэрхий гэнэн гэдэг утгаар нь хэлсийн. гэнэн хүмүүс л хошигродог юм боловуу л гэж.

A.Амарсайхан said...

Анонимд:
Тийм шүү. Онц сурлаа гээд бүх зүйл ОК болчихно гэдэг худлаа. Үнэхээр зөв зүйл хэлжээ.

A.Амарсайхан said...

Анонимд:
Манай хөдөөнийхөн ч дэндүү сайхан сэтгэлтэй хүмүүс. Түүнийг далимдуулаад хошгируулдаг улс ашиглах нь их.

lucky said...

Sain baina uu .
Harin tiim ee, haa saigui tarbaganuud baidag bolj.
Chinii ner surguuliin jurnald ih deeguur bichigddeg baisan baij taarna, zarimdaa yalanguya hicheelee dabtaagui ued hetsuu ue tohioldoj baiv uu. Manai angiin Altaa , Yanjmaa gedeg nertei bolohson gej ugeldeg baisan . Gehdee chi sain surdag bolhoor tegj bodooggui ch baisan baij magad. Bi hoshgiruulaagui shuu.

A.Амарсайхан said...

Лаки-д:
Хошгиръё оо. Би хаа очиж гайгүй сурлагатай гэгддэг байсан. Биен тамиртаа муу. Шидсэн бөмбөг шийд рүү орно гэж байхгүй, арайхийж 5 суниана. Багш маань хөөрхий онц сурдгийм л гэж өргөж дүн тавьдаг байсан. Би ингээд тарвага болчихов оо.

lucky said...

Huniig hoshgiruulahad bas aviyas heregtei . Zarim ued hereg boldog bailaa. Yalanguya sotsializmin material texnikiin baazig barih geed zutgej, bas itgej hurgan darga hiij yavahdaa mun ch olon huniig hoshgiruulj, uuruu ch hoshgirch yavlaa shuu. Odoo end gantsaaraa , hamt olon ch ugui, hoshgiruulah hun ch baihgui jaahan tiimhen baina.
Amjilt husie.
Udur bur chinii blogiig shalgagch , idevhtei unshigch Lucky

Neeren chinii zurgiig harahaar tailbar ni yag zohiod ( aaamar saihaan nalaisan ) ineed hurgedeg gej baigaa ...

Saikhanjargal.E said...

Амьдрал сайхан байна гэж нүдээ аниад л яваад байхаас одоо яах вэ дээ. Цалин гэж ванлий хэхэ

Unurbat said...

Манай одоогийн нийгэм л улсын байгууллагад ажиллаж байгаа Даваа шиг чадвартай хүмүүсийг үнэлэж, хангалттай цалинжуулах чадвар дутагдаж байгаа нь л хэцүү шүү. 60 мян төгрөгний цалин 200 мян төгрөг болоод 140 мян төгрөгөөр Даваагийн амьдрал дээшлээгүй ч Даваа хуучин ажилдаа үлдснээр юун 140 мян байтугай хэдэн саяаар үнэлээд ч дийлэхгүй олон хүмүүсийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах болно. Мэдээж хөдөө орон нутгийн хүмүүсийн түрүүвчний боломж хэр билээ , хувийнхаас улсын эмнэлгийг өвдөж зовохоороо бараадах нь их байж таарна. Тэгэхээр дарга нь Давааг 140 мян төг-өөр хохироож байж олон хүмүүсийн юугаар ч үнэлэж дийлэхгүй эрүүл мэндийг авч үлдэж байгаа ч юм шиг. Ер нь тэр дарга Даваа шиг ажилтнууддаа түлхүүрийг сайн тааруулж чаддаг дажгүй дарга юм биш үү...

A.Амарсайхан said...

Лаки-д:
Нээрээ, түүхэнд нэрээ үлдээсэн том том удирдагч нар бүгд авьяаслаг хошгируулагч нар байсан юм шиг ээ. Ленин, Гитлер, Кастро гээд л.
Дэлхийн талыг 70 жилийн турш хошгируулна гэдэг их агуу авьяас шүү.

Сайханжаргалд:
Өөрт сайхан л байвал өвс идэж ус ууж байгаадаа баярлана шүү дээ.

A.Амарсайхан said...

Өнөрбатад:
Өнөрбатын ч гэсэн зөв. Нэг талаас нь бодвол тэр дарга бас их мундаг эр. Орчин үеийн хэллэгээр агуу менежер гэх юм уу даа.

Anonymous said...

Iim hoshgirdog bolon hoshgoruuldag humuusiin udam, ulamjlal tasrakhgui baigaa tuldaa l amidral nurchikhalgui teseed yavaad baigaa yum bish uu hu. Bi bol jinhene hoshgirdog ni sh tee, he he. Odoo ch tsaisan, hoshgirsoor baigaad l duusna daa geed shiidchikhseeen hu.
Zuudchin

J. Tsolmon said...

Haaya hoshgirch bh ni zugeer, mun uram uguh zorilgoor humuusiig haaya hoshgiruulj l bh heregtei gej boddog yum. Gehdee bas dandaa hoshgirood dawhiad baiwal ch hetsuu l baina. Za tegej baigaad ene amidraliin uchir ni oldoh baigaa. er ni tegehdee hoshgiruulj bgaa huniihee zorilgiig ni medej baij hoshgiroh esehee shiideh ni deer baihaa da.

A.Амарсайхан said...

Зүүдчинд:
Бид хоёр ижилхэн юм байна. Би ч даллуур авахдаа сайн хотил байгаа юм. Хулхиар буудах нь гэж мэдээд байгаа хэрнээ л хошгирчихсон байна. Тэгээд л нам хийлгэнэ. /Ухаандаа өөрийгөө л бичмэр болсон гэх үү дээ/

Эршүүд:
Хошгирох хорхойгоо удирдан зална гэдэг гайхалтай чадвар. Эршүүд ийм чадвар заяасан бол хорвоод хосгүй хүн гэж магтъя.

A.Амарсайхан said...

Цолмонд:
Энэ зарчмаараа яваад байвал ч их юм дуулгана даа чи. Хошгируулж байгаа хүнийхээ зорилгыг судлаад, таалагдвал худлаагаасаа хошгирох нь байна ш дээ. /Чоно оо чоно, хэ хэ/

Мундаг бизнесвүүмэн болохоороо багшийнхаа номыг ивээн тэтгэхээ мартваа.

Batdelger said...

Тэгвэл манай аав хулхиндаа сум авч хаширдаггүй борхи юм байна. Би тэгэхээр мөндөл болж таарлаа. Би гэхдээ арай гайгүй ээ мөндлөнцөр юм байна (хэхэ). Хошгорох ер нь дэмий. Ялангуяа ар гэртээ хамгийн тусгүй юм чинь энэ гэж бодном.

Batdelger said...

Аан андуурсан байна. Өөрийгөө лаг жаахан хүүхдээр зүйрлэсэн байна шд. Хотилонцор юм байна шүү. хаха

Anonymous said...

Ta nariig neg hosgiruulchih uu.
Mongoliin buh humuus 15 jliin daraa Oyu tolgoi, Tavan tolgoi g.m tolgoinuudiin ashgaar bugd yum hiihgui, bugd sayatan bolj, bugd basseintei 2 davhart baishind amidarch, uilchlegch nar ni geed l har, shar go busguichuud guigeed l baih yum baina.

A.Амарсайхан said...

Батдэлгэрт:
Ар гэртээ тусгүй ч ахуй төрдөө хэрэгтэй. Чингис хаан маань хүртэл өөрөө хошгироод "Алд бие минь алжааваас алжаатугай, Ахуй төр минь бүү алдартугай" гэж айлдсан юм шүү дээ.

Анонимд:
Хиг хого, хиг хого... Хар шар гоо бүсгүйчүүд дэмий. Эхнэрүүд хардаад аюул болно.

БумЭрдэнэ said...

bidnii zoroid baigaa niigem yag uunii esreg yavaad baigaa uym l daa. Uuruu helbel humuunii huvia bodoh chadvar deer l uls ornii hugjiliin undes baigaad baih shig baigaa yum. Yu gemeer yum be dee. Hun bur urd urdahaa mash sain hiigeed l baival ene bugdiin niilber ni hugjil bolno geh yumuu. Tegeheer Davaa maani huuchin tsagiin tseg shine tsagiin ehlel bololtoi yum. Chinii baatruud odoo l naashaagaa duhuj baina daa. Amraa chi shuu. Amjilt

A.Амарсайхан said...

Бум-Эрдэнэд:
Одоо үүнээс хойш капиталист гүн ухаантай зөрчилдсөн юм бичиж байхгүй ээ, хэ хэ.

Batdelger said...

Хүн болгон л мөнгө олохын тулд хөдөлмөрлөдөг. Надад хэрвээ их цалин амлаад ажлаасаа гараад манайд орчих гэвэл би ямар өртэй юм биш шууд л ажлаа солино шд. Гэхдээ бас нэг үг байдаг даа. "Барын сүүл явсанаас батганы толгой явсан нь дээр" гэж. Бодох л хэрэгтэй.

A.Амарсайхан said...

Батдэлгэрт:
Бодох л хэрэгтэй гэдэг чинь Багабанди гуай шиг гишгэсэн газар нь мөр үлддэггүй, дээлийнх хормой салхинд дэрвэдэггүй, нартай өдөр сүүдэр нь унадаггүй хүмүүст таарах болов уу.
Үгээ хэлэхдээ хүртэл бодоод л, зөөж тавиад л.

Тэгтэл мань мэт нь даллуур харав уу, үгүй юу цогнойтол босч ирээд л хошгироод эхэлсэн байдаг шүү дээ, өөрийн мэдэлгүй.

Төрөө said...

Нээрээ нөгөөдүүл чинь одоо хошгируулж эхлэх цаг нь болж байгаа юм байна шд. Энэ намраас хошгируулж эхэлнэ дээ. Хошгирчихгүй л юмсан

Гантулга Т.Т said...

Тангараг өргөсөн хүнийг ч хошгируулах ч хэрэггүй биз дээ, тэдэнд гар цайлгах набор өгч байснаас бараг дансанд нь хийж байвал уг нь дээр байгаа юмаа. Гадаадын/импортын (лаг үндэсэрхэг) удсан компот г.м-р эднийгээ бид ч авлигалдаж л өгдөг дөө.


Харин гэрээс гарахдаа тэд маань өчигдрийн хоолоо халаагаад л идэж байгаа биз, саяхан гэр бүлээрээ эмч нартай танилцаад гайхан шогшрохдоо нэг бичлэг хийсэн нь "Эрүүл байхын тулд та баян байх хэрэгтэй" гарчигтай. Эхнэр нь нялх хүүхдээ хараад гэртээ, нөхөр нь 2 газар ажиллаад 150,0₮ аваад амьдраад байх юм, ёстой л тангараг өргөсөн болохоор яаж ч чаддаггүй юм билээ. Багш нар нь нилээн настай, яваад өгөх юм бол Монголдоо л тоотой хүн эзэмшсэн мэргэжилтэй залуу, эхнэр нь ажиллаж эхэлбэл сэхээн амьдруулах хавьд очино гээд. Цагийн 400₮(2 аяга цай)-ний үнэлгээтэй ажиллуулж чадаад байгаа болохоор манай төр засаг ч сайн хошигоруулж байна дөө. Мэс заслын эмч нар US-д очин "хоккейчин" болж байгаа нь тэдний хувьд баяр(хамаагүй өндөр үнэлгээтэй: цаг нь 9$ байхаа), бидэнд эмгэнэл шүү дээ.


Улс нь баяжаад л байгаа юм гэнэ лээ, энэ цалингийн тухай яагаад юм хийж чадахгүй байгааг нь миний мунхаг толгой ойлгохгүй юм. Уг нь жаал эд ба засаг үзсэн юмсан. Зүгээр суувал зөндөө мөнгө өгнө гэж хүмүүжүүлэх хүнийг би лав атаат дайсан гэж дүгнэнээ. Манжийг Хятад улс сайхан залгисан гэдэг дээ.


Зарим хүмүүс одоо Онцгой байдлын газарт орж хэдэн дүү нараа байртай болгож өгье л гэж ярьж явах юм. Ингэж сэтгэтэл нь хүнийг амьтан шиг байлгаад байгаа болохоор хэдэн "гахай"-нуудыг шорлоод шармаар санагдаад байдаг юм :D

Эмч, сувилагч, төрийн албан хаагчид минь дээ 2 аяга цайгаа уунгаа, боорцогны мөнгөө шууд л наборны оронд нэхэж байгаарай! :| Яадгийн, ямар чихрийн хордлого тусаад, шүдээ эмчлүүлэх гэж нөгөө ангийн хүүхдээ набороор авлигадаж байлтай нь биш тээ ;)

A.Амарсайхан said...

Төрөөд:
Нээрээ тийм. Эхэллээ дээ. Зарим гарууд нь аль хэдийнэ хошгируулаад амжчихсан. Тойрогтоо байшин бариад л, наадам хийж морь байлаад л манаргаж явна билээ.

Гантулгад:
Ээ дээ энэ төрийг яана даа. Тэр гахайнуудыг л түргэн шараад траншейныхныг болтугай ч хооллох юмсан. /Өөр амьтан тоож идэхгүй л дээ/
Би Саруулын блогт Төмөр хааны тухай бичлэг байхаар нь "Одоо Төмөр хааныг буцааж босгож ирээд, тэр гахайнуудын толгойгоор пирамид босгуулах юмсан" гэж бичсэн.

Төрөө said...

Амарсайхан ахад: Яг зөв тэдний толгойгоор пирамид босгоосой. Тэгвэл би заавал орой дээр нь гарч үзнэ гэсэн хэхэ.

byambaa said...

hi. Amaraa ahiin bichleg surhii yumaa. bi bas mgld ochij hoshgorohgui ee geed l end bgaad bgaa. hehe. gehdee l medeej haa holdohov dee. hoshgoroh l bh daa.

yamar ch bsn ih ajliinhaa zav ta nariihaa blogiig halit ch bolov unshaad avlaa.

tegj bgaad blogtoo bichleg ornooo.

A.Амарсайхан said...

Төрөөд:
Төмөр ахад л сайн хэл.

Бямбаад:
Удахгүй гадаадад суугаа монголчуудад санал өгөх бололцоо бий болно гэсэн. Тэгэхээр баагийнууд японд очиж уулзалт хийгээд л танай Токио сумын, Хирошима багийн улаан буланг тохижуулна гэж бүлт бүлт үсэрцгээнэ гайгүй.

Муланка said...

Хэхэ,голыг нь олоод биччихэж. Хөөрхийс улсын албанд гайгүй хүнээ тогтоож үлдэх гэж нэг иймэрхүү арга л хэрэглэдэг байх даа.

A.Амарсайхан said...

Муланка хөдөөнөөс хүрээд ирсэн үү? Төсвийн байгууллагын бүх дарга нарыг Саарал ордонд цуглуулж "Хошгируулах аргын үндэс" хэмээх семинар жил бүр зохион байгуулж, ажилд нь гаршуулдаг юм шүү дээ.

Э. Баярсайхан said...

Чингис хаан ч нээрэн, сайхан хошгоруулж байж шүү.
Нөгөө хэдийн хошгоруулдаг нь аль хэдийн эхэлчихсэн шд.

Төрөө said...

Нөгөө нохдууд хошгируулдгаараа ер нь бүх л юмаараа Чингис хааны чигчий хуруунд ч хүрэхгүй тээ. Гэхдээ маныгаа маллахтайгаа шүү. Муу нохдуудыг бас басаж болохгүй ээ.

Лхагваа said...

hehehe humuus sain sanaa niilj baih chini ee... ter nabornii mungiig dansand ni shuud hiine gedeg chini ih zuv sanaa shuu.

A.Амарсайхан said...

Баярсайхан, Төрөө нарт:
Хошгируулаад эхэлчихсээээөөөн. Аргаа бага зэрэг өөрчилчихсөн юм уу даа гэмээр хошгируулж байгаа.
Нээрээ Чингис хаантай харьцуулах хүн дахиж төрөхгүй байх аа.

Лхагваад:
Санаа нэгтэй бол боллоо доо. "Бид эвтэй байхдаа хүчтэй" гэж бас нэгэн гайгүй сайн хошгируулагч айлдсан нь бий.

Uunee said...

Угаасаа хошгоруулна гэдэг чинь өөрөө нэг удирдлагын чухал арга шүү дээ. энэ өгүүллэгт гарч байгаа дарга бол нэгэнт өөрөө цалинг нь нэмэх эрх мэдэл байхгүй юм чинь тэгж хошгоруулаад тогтоож байна гэдэг чинь сайн дарга байна гэсэн үг. Ер нь манай монголчууд амархан хошгордог юм дөө, би ч гэсэн хэхэ

Anonymous said...

Hudlaagaasaa hoshgiroh ni ch arai yu yum be. Buugui zugeer dallaj bwal tolgoigoo sain gegch ni undiilguj bgaad l hoshgirono sh de. Harin buutai bwal ch tsuhuihgui sh de.
Bagsh bas hoshgiruulchihjee.
hig hogo hig hog....(tolgoigoo sain undiilguw)

tsolmon said...

deerhi comment-d neree tawiagui bna.

A.Амарсайхан said...

Үүнээд:
Харин тийм ээ. Би ч бас.

Цолмонд:
Одоо буу хэрэглэхээ байсан цаг. Шууд л нүднийхээ шилнээс лазердаад алчихна гээд л бод.

Anonymous said...

Er ni bol ene saihan mundag medlegee uurtuu bish uymaa gehded ger buldee ashiglaj chadahgui bol hoshgirood l yavj baihaas uur yaah ve de te?

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates