Tuesday, July 3, 2007

Баамаа орлогчтой Аамаа

(шог өгүүллэг)
Би тэнгэрийн умдаг атгалаа. Би ч гэж дээ, тэнгэрийн умдаг л намайг атгачихсан хэрэг. Монгол улсын Тээврийн сайдын охин Нарангуатай сууж, жаргасаар хоёр сар боллоо би. Өчигдөр орой эхнэр надад:
-Аав чамд их сайн амтай байгаа. Яамандаа газрын дарга болгоно гэнээ гэж хэлсэн юм. “Тэнэг мулгуу би, бүхэл бүтэн улсын том яамны хэргийг яаж удирдаж явуулна даа” гэж бодон хөрвөөж хэвтсээр үүр цайлгалаа.
Өглөө нүд гялбуулсан хар тэргээр ажилдаа очив. Газрын орлогч дарга, их танил царай, тонтгор бөгс, товойсон хөхтэй охин миний өрөө тасалгаа, суух сандлыг зааж танилцуулаад,
-За амжилт хүсье аамаа ах аа, гэснээ гарч одлоо. “Өө золиг, хадам ээжийн дүү Долгор жаажаагийн охин баамаа байсан байна шүү дээ” гэж би орлогчоо танилаа. Хурлын заал шиг том өрөөнийхөө чамин тавилгыг тойруулан алмайрч хэсэг сууснаа, шууд өмнөө байх бичиг цаасыг судлах ажил руу шунган оров. Монгол улсын Тээврийн яамны Далайн тээврийн хэрэг эрхлэх газрын дарга надад хийх ажил толгойтой үснээс их байгааг цаг минут өнгөрөх тусам улам гүнзгий ухамсарлав.
Гурван сар өнгөрч, би нэлээд дадлага суугаад, ажил хэрэг урагштай, урамтай сайхан байв. Нэг өдөр яамны газрын дарга нарын хурал боллоо. Хөлөг онгоцны бүртгэлийн газрын дарга, хадам ээжийн маань эгч Дулмаа аажаа:
-Газрын шинэхэн дарга нар яамныхаа нэр хүндийг бодох тал дээр хэнэггүй, даан ч хайхрамжгүй байна гэснээ над руу эргэн харж байгаад:
-Жишээлбэл энэ хүргэн, эртүүд намайг гадны хүний дэргэд Дулмаа аажаа гэж авгайлан нүүр хийх газаргүй болгосон гэлээ. Дараа нь дэд сайд Банзар баниа босч ирэн, сонины сурвалжлагчийн дэргэд орлогч даргаараа аамаа хэмээн авгайлуулан, өөрөө орлогчоо баамаа гэж өхөөрдөөд, хэнэг ч үгүй сууж байсныг минь бас хэлэв. Тээврийн сайд хадам аав маань:
-Аажаа, баниа хоёрын хэлдэг бол тун зөв. Бид яаман дотроо бие биенээ авгайлалгүй яах вэ, харин яамнаас гараад иймэрхүү асуудлыг хэрхэвч гаргаж болохгүйг хатуу анхааруулъя гэж байна. Орой нь харьж явахдаа Дулмаа аажаагийн нөхрийн ах, өөрийнхөө жолооч Дэлгэр ааниад уураа гаргалаа. Би түүнийг ааниа гэж авгайлаагүйгээр барахгүй,
-Хөөш нөхөөр! Яагаад донслуулаад байна? гэж загнан гөлөлзүүлж хонзонгоо авлаа. Маргааш нь надаас болж бас нэг хэрэг мандлаа. Өчигдрийн хурал дээр баниагийн яриад байсан нөгөө сурвалжлагч сониндоо “Дөрөвдүгээр ангийг дунд дүнтэй төгссөн хүргэнээ газрын дарга болгожээ” гэсэн гарчигтайгаар авч өгсөн байна. Аав их ууртай байх бөгөөд,
-Өнөөдөр багтаан хэвлэлийн бага хурал хийлгэж энэ замбараагүй явдлыг цэгцэнд нь оруулна гэж байлаа. Хэвлэлийн бага хурал эхлэхэд хадам аав босч,
-Сайд нь ахыгаа дэд сайд, авгайгаа төрийн нарийн бичгийн дарга, хүргэнээ газрын дарга болгосны ачаар Монгол улсын Тээврийн яам өдөр шөнө, өглөө үдэшгүй бүтэн хорин дөрвөн цагаар ажиллаж байгааг цохон тэмдэглэхийг хүсч байна гэж үгээ эхэллээ. Сайд авгайтайгаа хөнжил дотроо, ахтайгаа хундага тулгахдаа, хүргэнтэйгээ шатар нүүхдээ цаг үргэлжид, нэг секунд ч тасралгүйгээр төрийн хэргийг хэлэлцэж байгааг тэр мэдэгдэв. Ийм хүчирхэг ажиллагаатай яамыг дэлхийн өөр аль ч улс өнөөг хүртэл байгуулж чадаагүй байгааг хэлэхэд сэтгүүлчид алга ташин, хашгиралдлаа.
Өнөөх сониныхон хадам аав бид хоёроос уучлалт гуйгаад, миний хөрөг өгүүллийг “Баамаа орлогчтой Аамаа” гарчигтайгаар нэгдүгээр нүүрэндээ нийтэллээ. Өгүүлэлд намайг бүх хичээлдээ дунд авдаг ч “Арван таван наст ахмад” зохиолоос салдаггүй, далайн тээврээр өвчилсөн хүү байсан, энэ газрын даргад тохирох цорын ганц хүн болох тухай өгүүлсэн байв. Секундын ч зогсолтгүй ажилладаг яам байдаг тухай дэлхийн хэвлэл, мэдээлэл тэр аяараа шуугив. Хадам аавын туршлага дэлхийд нэвтэрч, инхэнх орон яамны төрийн нарийн бичгийн даргын суудалд сайдын авгайг автоматаар томилдог заншил тогтоолоо.
Аль Жазира телевизийн “Дөрөвдүгээр анги төгсөөд Далайн тээврийн хэрэг эрхлэх газрын даргаар” нэвтрүүлгийг дэлхий даяар таван тэрбум шахам хүн үзсэн гэсэн судалгаа гарч, намайг танихгүй хүн Антрактидаас ч олдохоо болив. Би тэнгэрийн умдагт атгуулах бус, өөрөө түүнийг атгадаг боллоо.

27 comments:

byambaa said...

haha.
Amaraa ahtaigaa oird uulzaagui yum bna shuu. Ajil sain biz dee. bicheed l suuna uu?
bi huleegeed l suudag shuu.

ali neg alban baiguullagad orohod neg bol buun buun mungu, neg bol hamaatan sadan ni tend bj bj ordog bolson gej duulsan.

bas end tendhiin yamand dandaa l hen negnii hamaatan bdg yum bna lee.
tedgeer hamaatnuud bie bieniigee yu gej duuddag bol?
avgaildag boluu?
medmeer sanagdchihlaa.

neeree mgld delhiid heregjuulmeer sanaanuud ih bdg bj magad shuu.
24 tsagiin ajillagaatai gazar ih boloh bh daa.

Э. Баярсайхан said...

Нэг нөхөр ажилд орж. Мэдээж олон шинэ хүмүүстэй харьцаж л таараа. Тэгсэн нэг хуучин ажилтан, шинээсээ асуусан нь:
-Чи хэний хүн бэ?

Шинэ болохоор нь арай ойлгомжтой асуусан гэнэ. Уг нь хэний өшиглөсөн бөмбөг вэ? гэдэг үг байдаг шүү.

A.Амарсайхан said...

Бямбаад: Монгол "Тэргүүн туршлага" их бий. Бичээд бичээд барагдахгүй байна. Яваандаа сэдэв болгож аваад доктор хамгаалах санаатай /гэж үү/

Э.Баярсайханд: Харин тиймээ, наад асуултыг чинь хамгийн түрүүнд асууж байгаа. /Нэр асуухаасаа урьтаж/

Хөдөө яваад, бов бор болчихоод сууж байна өө. Хөдөөгийн салхи гэдэг сайхан юм аа.

Anonymous said...

manaihnii unen dur turkh mun bainaa.
he he he

Anonymous said...

shuud bas bugdiig ni hamruulj tegej bodoj bolohgui bhaa. zarim neg yam gaigui l bdag ym shig bn lee sh d. minii bodloor neg 40 60iin l haritsaatai bh daa. 40 huvi ni ooriin chadlaar orj bga bolovu

A.Амарсайхан said...

Анонимд:
60 хувь гэдэг чинь том тоо шүү дээ.

Anonymous said...

tiim shuu ih too. gehdee bultaaraa tiim bish shuu l gej heleh gesiin. busad orond bol neg 20-30 huvi bas l hamaatan sadan bgoo doo. ugaasaa tgd ajilaa hiij chadahgui bgaanuud ni zah zeelees shahagddag bolchood bga gej oilgood bga sh d. ugui ym boluu. ulaam tsaim ymnuud bol bagastsiin bishuu

A.Амарсайхан said...

Анонимд:
Улаан цайм юм гараад л байгаа. Арын хаалганы муу юмнууд зах зээлээс шахагдаж байгаа гэдэг үнэн. Яваандаа энэ бүхэн багасах байх гэсэн өөдрөг бодол надад төрдөг.
Бусад оронд ч тийм байгаа болов уу гэж тааж байгаатай чинь ч мөн санал нэг байна. Аав нь хүүгээ танихаа байсан цагт арын хаалга устана гэсэн үг бий шүү дээ.

Anonymous said...

he he, aav ni ch huugee tanihaa bolino gej bhgui bhoo. tantai sanal neg bn. ene buhen bagsana (arilj ustahgui) gej itgej naidaj bn. ooh neeree saihan oguulleg bichsen bn. tnx.

Төрөө said...

Нэг үе бодвол арын хаалга одоо арай л гайгүй болсон мэт. Гэхдээ нүүрэндээрээ тэгж харагдаж байгаа мэт боловч арга нь улам нарийссан байж болох л доо. Нөгөө хүргэний авгайлж дууддаг алдааг л гаргахгүй бол хэн тэднийг сэжиглэхэвдээ тээ. хэхэ

Tsolmon said...

hehehe. goyo bichsen bna shu. Neleen udaan bichihgui baigaad bsan chin yamnii saidiin hurgen orood zawgui yawaad baisan baih ni e. Huduu ch goyo baigaa baih da. Nutagaa bas l sanaj baina shuu. hugshirch baina u da gej.

Э. Баярсайхан said...

Төрөө-д
Тийм шүү.
Ажилд авна гэсэн зар томоохон өдөр тутмын сонинууд дээр тавина.
Зарын дагуу олоон хүн ирнэ.
Анкет, түүхээ танилцуулна.
Шалгалт өгнө.
Ярилцлагад орно.
Тэгээд тэр бүгдийг нь даваад, тэнцдэг нь хүргэн хүүгийн хүчтэйнх шүү дээ.

A.Амарсайхан said...

Анонимд:
Тасрахгүй, арилахгүй гэдэг нээрээ үнэн шүү.

Төрөөд:
Чамд өгөх хариултыг Баярсайхан хариулчихжээ. Шалгаад л, ярилцлагад оруулаад л аюул болно. Хамгийн өндөр оноог мэдээж хэрэг хүргэн л авна шүү дээ.

Цолмонд:
Сайдын хүргэн болох ч давгүй юм аа. Хөдөөнөөс баахан олзтой ирлээ.

Баярсайханд:
Хүргэн хүү ч хүчтэй шүү. Ай Күү нь заавал өндөр гардаг гэжаагаа.

Anonymous said...

goe oguulleg baina, blog etr gej sain midkui l dee. zugeer sanaandgui tenej yavaad olood orchloo. uunees hoish bainga orj bainaa, oshoo goe goe oguulleguud bicheerei, baingiin unshigch chin baih bolno, hehe

Төрөө said...

-Тэр газрын дарга чинь хэн билээ
-яагаав нөгөө жаажаагийн хүргэн
-ямар жаажаа
-яагаав нөгөө жуужаагийн хүү
-бас ямар жуужаа вэ
-аажаагийн хүү
-ямар аажаа вээ
-яагаав жүүжээгийн
-юун жүүжээ вээ
-нөгөө зийнаагийн
гэх юм уу хаашаа юм тээ хэхэхэ

A.Амарсайхан said...

Анонимд:
Их баярлалаа. Хичээнэ ээ.

Төрөөд:
Яг үнэн. Ийм л болчихоод байгаа юм. Би нэг сумын тамгын газрын хурал дээр сууж байтал иймэрхүү яриа өрнөсөн. Тэр нь л санаа төрүүлсэн гэх үү дээ.

Гантулга Т.Т said...

Hehehe, далайн тээвэр эрхэлсэн сайд байгаад юугаа хийнээ :) Бас л зарим сайд нарын хариуцаж байгаа салбар нь инээдтэй шүү, адуугүй байж уургаар яана гэдэг билүү? Олон суудал л гаргаж байгаа яам бас бий шүү Монголд. Тэгээд л эргээд үнэлэгдэх, ач холбогдолтой зүйл хийгээд ДНБ-г өсгөх дээр юм хийж байгаа бол ч яах вэ дээ.

bumerdene said...

Sanaa avdag humuus ni avhaar boljee. Amraa ho tsaana chini manaihan duguigaar hil hamgaaldag bolj gene. Bas hil zurchigchiig duguigaar huuj barij avaad zuuj teeverleh tuhai surgalt ,uzuulen toglolt manai urd hiliin negen zastavt bolson tuhai mongoliin medee sonind garsan baina. Ug niitlel minii unshih ued 85-n setgegdel avsan baih yum. Ene tuhai neg...

Anonymous said...

Гантулга Т.Т-d aduugui baij uurgaar yana gej bas xelj bolohgui uym baina lee shuu. Manai uls chin yamandaa dalain teever hariuzsan ajiltantai, Singapore-t dalain teever hariuzsan albatai gesen shuu. Singapore-iin salbartaa dalain asuudlaar mergeshsen mongol hun ajilluulchih sanaatai yadaj neg hun beldechih gej ter havidaa bagagui asuudal uusdeg yumshig baina lee.

A.Амарсайхан said...

Гантулга, Аноним хоёрт:
Бид чинь 90 онд Улс төрийн товчоогоо хэт олон хоолны савтай, захиргаадалтын уурхай гэж хараасаар байгаад огцруулсан. Тэгтэл одоо УИХ-ын 76 хоолны савыг хэнэг ч үгүй тэжээгээд сууцгааж байна. Яам удахгүй гуч хүрч ч мэдэх нь. Далайн тээврийн яам байгуулах л дутаад байна шүү дээ. Агентлаг, газруудыг тоолох гэвэл хүн амын тоо гаргахаас ч хэцүү юм болно.

Бум-Эрдэнэд:
Өнгөрсөн долоо хоногт хөдөөний айлд малчидтай хамт сууж байгаад энэ мэдээг үзсэн. Баахан шоолж ярилцлаа. Зохиолын сэдэв байна даа л гэж дотроо бодож суулаа.
Сэдвийн талаар хүч нэмэгдүүлсэнд баярлалаа.
Уул нь хөөрхийс хилээ л эргэх гэсэн бололтой юм билээ. Гэхдээ би давс нэмээд хил зөрчигч "Хаммер"-ийг дугуйгаар хэрхэн гүйцэж байгаа тухай адал явдалт роман бичих гэж байгаа.

Д.Цэрэнбат said...

Тасархай болсон байна.
Сайхан наадаарай

A.Амарсайхан said...

Цэрэнбатад:
Баярлалаа. Миний найз ч гэсэн сайхан наадаарай. Англид байгаа монголчуудын наадамдаа түрүүлээрэй.

Эршүүд:
Харин тиймээ, ажил гараад хөдөө яваад.

Док said...

Отгонбаяр сайдын иймэрхүү асуудал чинь бас одоо босч ирээд байгаа гэсэн шүү.
Хаа сайгүй сайд дарга даамлын танил хамаатан бол яаж ийгээд л ашигтай.

Харин аав нь хүүгээ танихгүй болно гэдэг шиг, манай Монголын жалга дов, нутаг усны үзэл энд их нөлөөлдөг. Бас хүн ам цөөнтэй шууд холбоотой гэж боддог. Яаж ийгээд л садан хамаатан, ядаад ирвэл нутаг усны болоод л явчиж байгаам даа.

Саяхан манайх шинээр 2 хүн авсан чинь тохиолдлоор хоёулаа Дундговийнх байсан чинь танилцаж байсан дарга нар "Ингэхэд энэ Док нөхөр чинь Дундговийнх уу?" гэсэн гэсэн
:-)

A.Амарсайхан said...

Док-д:
Тэгэх гээд байдаг золиг.
Дундговийн хоёр нөхөр нэг байгууллагад орчихно гэдэг сайн хэрэг. Нэг ёсондоо танай байгууллагын ажлын цаг уртасна л гэсэн үг. Цаад хоёр нөхөр чинь бааранд орж балга юм уухдаа ажлаа ярьсаар л байх болно шүү дээ. Танай байгууллагын ажил ч гялалзаад өгөх байх аа.

Saikhanjargal.E said...

манайд ямар ч газар нэг иймэрхүү хамаатан гэр бүлийн хүрээ бий болчихсон санагддаг. Чадалтай бор зүрхээрээ байх газраа байх хэцүү болсон мэт. Гэхдээ чадвартай хүнийг авч ажиллуулах нь ашигтай гэсэн санаа сэргэж байгаа нь сайшаалтай байгаа. Энэ улам гүн нэвчин шингээсэй гэж боддог.

Beck said...

haha saihan heljee...

A.Амарсайхан said...

Эршүүд:
Одоо яах вэ дээ, өөрийн нохойдоо хоол бэлдээд л яваад байхаас.

Сайханжаргалд:
Өөдрөг юм харагдаад байгаа гээд байдгийм. Тэгтэл Аав хүүгээ танихаа байх уу гэсэн асуулт ургаад гараад ирнэ.

Бэк-д:
Шог зохиолын сайхан бэлэн материал өгөөд байгаа яам тамгын газрууддаа л баярлалаа гэж хэлье дээ.

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates