“НАЙЗ...” СЭДЭВТ УРАЛДААНЫ УДИРДАМЖ
Залуусын iD брэнд, Монголын Блогчдын Холбоо, Монки.мн сайт, Монголын Компьютер Графикийн холбоо, хамтран 2010оны 12 сарын 23-аас 2011оны 01 сарын 23 хүртэл өдрүүдэд “Найз” сэдвээр
- Блог бичлэг /нийтлэл, шүлэг, өгүүллэг/
- Чөлөөт бүтээл /фото болон гар зураг, 2D ба 3Dкомпьютер графикийн ажлууд, дуу болон миксүүд, гар урлал, видео гэх мэт юу чаддаг тэр авъяасаараа оролцох/
төрлүүдээр шилдгийг шалгаруулах уралдаан зарлаж байна.
Тус уралдааны гол зорилго нь залуусын өөрийгөө үнэлэх, илэрхийлэх, бусадтай санал бодол, хүсэл тэмүүллээ хуваалцах боломжийг интернэт орчинд дэмжиж шилдэг санаа, бүтээлч сэтгэлгээ, өрсөлдөх чадвар, найруулга, илэрхийлэл бүхий бүтээлүүдийг шалгаруулж шагнахад оршино.
“Найз”уралдааны журам
1. Уралдаанд бүтээл ирүүлэгч нь аль ч улсад амьдардаг хэн ч байж болох бөгөөд нас, хүйс үндэс угсаа ялгаварлахгүй.
2. Бүтээл нь утга уянгын, шог хошин, элэглэл, шүүмжлэл гэх мэт ямар ч хэлбэрээр байх боломжтой бөгөөд уралдаанд оролцогчийн зөвхөн өөрийн бүтээл байна.
3. Бүтээл нь Монгол Улсын хууль тогтоомжуудад санаатай болон санамсаргүй харшлахгүй, аллага хүчирхийллийг дэмжихгүй, садар самууныг сурталчилахгүй, бусдын нэр хүнд хувийн нууцад халдахгүй, хуурахгүй, ялгаварлан гадуурхахгүй, турхирахгүй, дайрч доромжлохгүй, хувийн болон албаны нууцыг олонд дэлгэхгүй, зохиогчийн эрхэнд харшлахгүй байж нийтлэлийн ёс зүйг сайтар хангасан байна.
4. Блог бичлэгийн бүтээлийг компьютер дээр Unicode ашиглан бичиж www.monkey.mn сайтын уралдааны бүтээл хүлээж авах хэсэгт оруулна. Бүтээлээ оруулахдаа, тус сайтын Мэдээ нийтлэх цэсээр орж “Найз” уралдаан ангилалыг сонгож нийтэлнэ.
2. Бүтээл нь утга уянгын, шог хошин, элэглэл, шүүмжлэл гэх мэт ямар ч хэлбэрээр байх боломжтой бөгөөд уралдаанд оролцогчийн зөвхөн өөрийн бүтээл байна.
3. Бүтээл нь Монгол Улсын хууль тогтоомжуудад санаатай болон санамсаргүй харшлахгүй, аллага хүчирхийллийг дэмжихгүй, садар самууныг сурталчилахгүй, бусдын нэр хүнд хувийн нууцад халдахгүй, хуурахгүй, ялгаварлан гадуурхахгүй, турхирахгүй, дайрч доромжлохгүй, хувийн болон албаны нууцыг олонд дэлгэхгүй, зохиогчийн эрхэнд харшлахгүй байж нийтлэлийн ёс зүйг сайтар хангасан байна.
4. Блог бичлэгийн бүтээлийг компьютер дээр Unicode ашиглан бичиж www.monkey.mn сайтын уралдааны бүтээл хүлээж авах хэсэгт оруулна. Бүтээлээ оруулахдаа, тус сайтын Мэдээ нийтлэх цэсээр орж “Найз” уралдаан ангилалыг сонгож нийтэлнэ.
5. Чөлөөт бүтээлүүд болох богино болон урт хэмжээний аудио дуу болон микс, ремикс, видео бичлэг зэрэг бүтээлүүдийг Youtube.com вэбсайтад оруулж, embedcode-г монки.мн сайтад зааврын дагуу оруулан нийтлэнэ.
1. Фото, графикийн ажлуудыг Flickr.com зэрэг вэбсайтуудад оруулж монки.мн сайтад зураг оруулах зааврын дагуу нийтэлнэ.
Мэйлээр ирүүлсэн бүтээлийг http://www.facebook.com/iDbyUnitel нийтлэж like / /-ийн тоогоор тодруулна.
6. Уралдаанд ирсэн бүтээлүүдийг чөлөөтэй сэтгэсэн байдал, найруулга, уран сэтгэмж, шинэлэг санаа, өвөрмөц шийдэл, нийт уншигчдын сэтгэгдэл, үнэлгээг / / харгалзан Юнител корпораци, Монголын Блогчдын Холбоо, Монголын Компьютер Графикийн холбооны хамтарсан шүүгчдийн баг шүүнэ.
7. Уралдаанд ирэх бүтээлүүдийг 2010 оны 12-р сарын 23-оос 2011 оны 1-р сарын 23 өдрийг дуустал хүлээж авна.
7. Уралдаанд ирэх бүтээлүүдийг 2010 оны 12-р сарын 23-оос 2011 оны 1-р сарын 23 өдрийг дуустал хүлээж авна.
8. Уралдааны эцсийн дүнг 2011 оны 1 сарын 31-нд танилцуулж байрыг тодруулна.
9. Уралдаанд төрөл тус бүрээр 3 байр шалгаруулж шагнана.
9. Уралдаанд төрөл тус бүрээр 3 байр шалгаруулж шагнана.
I байр2- Blackberry Curve гар утас + Монгол / Англи зурагт толь бичиг
II байр2- Live modem + Монгол / Англи зурагт толь бичиг
III байр2- iD азын мөнгөн дугаар + Монгол / Англи зурагт толь бичиг
10. Уралдаанд ирсэн бүтээлүүд нь зохиогчдын оюуны өмч байх бөгөөд зохион байгуулагчид тэдгээрийг ашиглах, хэвлэн нийтэлж олон нийтийн хүртээл болгох эрхтэй.
iD брэнд
Монголын Блогчдын Холбоо
Монголын Компьютер Графикийн Холбоо
www.monkey.mn
16 comments:
Мэргэжлийн сонирхогчийнх гэж ангилах уу?
Шинэ жилийн мэнд хүргээд уран бүтээлийн өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Заяад:
Үгүй биз дээ. Блогчид бүгдээрээ мэргэжлийн болж байгаа шүү дээ
Чандманьд:
Баярлалаа чамд ч бас шинэ оны мэнд хүргэе. Ерөөл бат орших болтугай. Блогоор хэсэх завгүй л явсаар эмнэлэгт хэвтлээ дээ. 10 хоног РС нээс хол байх нээ.
Нийт зочиддоо:
Та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе. Амараа нь шинэ оноо эмнэлэгт угтах нь ээ. Бөөр үрэвссэн гэнэ ээ.
Хэвтэхгүй бол ноцтой бололтой.
Сайхан баярлаарай.
БИЕЭ САЙН ЭМЧЛҮҮЛЭЭРЭЙ
ИРЭХ ОНДОО УЛАМ ИХИЙГ БҮТЭЭНЭ ШҮҮ
БИЧЛЭГТ ХАНДАХАД:
- МИНИЙ НАЙЗЫН ТУХАЙ БОДОЛ ХАНДЛАГА ЭНЭ УРАЛДААНД НЭЛЭЭД ДЭЭГҮҮР ОРНО ГЭЖ НАЙДСАН Л ДАА.НЭГ БИЧЛЭГЭЭР ОРВОЛ ИТГЭЛТЭЙ БАЙГААН.
ШАГНАЛ НЬ ЮНИТЭЛ БАЙДАГ Л ТИЙМХЭН БАЙНА ХЭХЭХЭ
Odgerel yugaa shamlaad tarchlaad guine ve...xixixi
Uraldaand utga uyangiin xaliltai seeseg buteeleg bj bolox uu, minii neg gataasan tsetseg bgaamaa...kkk
Happy New Year!!! ▲
☼☼
*•♥•*
*♥♀ ♂♥*
*♥•►◄••♥*
*♥☺▬♥▬☺♥*
*♥•♥▬#♠♥▬♥*♥*
*♥♫♥▬♫♥ ♥♫▬♥♫*
*♥☺♥☺♥♫*♣♥♫♥☺♥♥*
*♥♥♣♫♥♣♥☺♥♫♥☺♥♫♣♥♥*
*♥♥☺♣♥♫♥♫♥☺♥♫♥♫ ♥♣☺♥♥*
▓█
▓█
Нүдэндээ шилтэй, нүүрэндээ галтай, гүрээндээ шимээстэй, гүзээндээ сорвитой ахдаа Шинэ жилийн мэнд хүргэе эээ.... гээл мэндэлцэн чинь асуудалд ордын болуу.
News дээр гарсан ярилцлагыг уншаад ийшээ чавхадчихлаа, тэнд тэртэй тэргүй зөндөө сэтгэгдэл байна. Аруун он ахад маань уран бүтээлийн од гийж, онгод хийморийн олз хайрласан сайхан жил болж улирч буйд дүү нь баяртай байнээ.
Ирэх онд энэ чигээрээ улам гялалзан урагш тэмүүлж, оддын өвчин тусалгүй, охидын харцанд нуралгүй, Монголынхоо уншигч үзэгчдийг байлдан дагуулсаар байгаарай.
Жич: "Тусгай салаа", "Хэцүү анги"-ийг үргэлжлүүлэх бодолтой гэсэн байсан. Мунхаг миний бодлоор эдгээр кинонуудыг үзэгчдийн сэтгэлд хоногшсон хэвээр нь үлдээж, хотын амьдралын онцлог, нийгмийн сэдвийг хөндсөн өөр гоё сериал хийвэл дээргүй юу? Залуусын амьдрал, баян хоосны ялгаа, хар тамхи мансуурахын хор уршиг, ДОХ-ын хөнөөл гээд цаг үеийн сэдвээр сургамжтай киноны орон зай байх шиг...
Эмнэлэгт хэвтэнэ гэдэг эрүүл мэнддээ анхаарч байгаагын 1 илрэл биш гэж үү. Сайн эмчлүүлээд аваарай.Танд 2011 ондоо ихийг хийж бүтээх, уран бүтээлийн өндөр амжилт хүсье. "Хэцүү Анги", "Тусгай салаа" 2 киног чинь догдлон байж үзсэн шүү. Дараа жил эрүүл энх байж, уран бүтээлийн өндөр амжилт гаргаж, хүсэл бүхэн чинь биелсэн сайхан жил байг гэж ерөөе.
Шинэ оноо сайхан угтаарай.
Ирж буй шинэ ондоо уран бүтээлийн арвин амжилттай байхыг хүсэн ерөөе.
ЖИРГЭЭД - ЮНИТЕЛ-ЫН НАЙЗ ҮЙЛЧИЛГЭЭНИЙХ БНО Л ГЭЖ ХЭХЭХЭ
шинэ оны мэнд хүргээд, бие нь хурдан тэнхэрч, уран бүтээлийг бөөндөх болтугай.
boondtson suuj bgaam bishw hehe. blackberry-nii toloo yavsaan hahaha.
erch huchtei, ihiig sanaachlag ahdaa ene jil sanasan bolgondoo hurch sarvaisan buhnee avaarai gej yerooye. nadaas busdiig n shw kkk.
Шинэ оны мэнд хүргэе! Зөндөө их амжилт, уран бүтээлийн олз омогтой байхыг ерөөе!
Одгэрэлд:
Биеэ сайн эмчлүүлээд гараад ирлээ. Нөүтбүүкээсээ салдаггүй учраас онцгой анхаарал татсан өвчтөний бүртгэлд ороод. Намайг амарч байна уу гэж шалгах гээд 30 минут тутам жижүүр эмч шагайж байлаа.
Одоо тан ууж байна даа.
Жиргээд:
Бүтээлэг өгөх үү, бүтээл өгөх үү хувь хүний эрх чөлөөний асуудал даа
Огийд:
Баярлалаа. Шинэ оны мэнд хүргэе.
Өө нээрээ.
Бүгдэд нь Шинэ оны мэнд хүргэе
Айдаад:
Ярианы шатандаа байгаа. Арай л шийд нь гараагүй байна. ТВ-д үзэгчид хандаад үргэлжлүүлээч гэсэн хүсэлт их ирээд байгаа юм билээ
Мөрөөдөгчид:
Ерөөл бат орших болтугай. 2011 онд шог зохиолын эмхэтгэл, "Хэцүү анги" роман, "Хэт шиг ассан амьдрал" хөрөг гээд гурван ч ном хэвлэгдэхэд бараг л бэлэн болоод байна даа. Хэдэн жилийн хөлс хүчээ бөөндөж хэвлэх гээд л
Заяад:
Баярлалаа. Шинэ оны мэнд хүргэе
Гилийн хатанд:
Баярлалаа. Ерөөл шингэх болтугай
Гэгээнд:
Хэ хэ. Мундаг ерөөл байна
Жаагийд:
Баярлалаа. Ерөөлөөр болог. Шинэ оны мэнд хүргэе
www.khurleegiin.blogspot.com
Post a Comment