Хүнсний захаас баригдсан хоёр хулгайчийг шүүх хурал болж байна гэнэ. Эхнийхээс нь шүүгч асууж байна.
-Юу хулгайлсан бэ?
-Нэг жижиг шилтэй даршилсан өргөст хэмх хулгайлсан. Дотроо ердөө л зургаан ширхэг өргөст хэмх байсан.
-Мм...мм. За чамд хулгайлсан өргөст хэмхний чинь тоогоор зургаан сарын ял өгье гэж шүүгч хэлэв.
Шүүгч ингэж хэлмэгц хоёр дахь хулгайч ухаан алдаад уначихлаа гэнэ. Арайхийж сэргээгээд,
-Чи яав аа? гэж шүүгч асуув.
-Яана аа! Би нэг килограмм цагаан будаа хулгайлчихсан юм аа гэж гэнэ.
Галт тэрэг хөдөлсөн чинь араас нь нэг галзуу залуу гараа зангаад гүйгээд байх юм гэнэ. Дарга хөөрхийг маш их өрөвдөв. Галт тэргээ зогсоох тушаал өгөөд,
-Иш өвчтэй зовлонтой хүнд буян бололгүй яахав. Миний хүү гараа даллаад гүйгээд байх чинь галт тэрэгнээсээ хоцроо юу? гэж асуув. Галзуу маш ууртай,
-Юуны чинь хоцрох. Галт тэргийг вокзалаас хөөж явааг минь харахгүй байна уу? гэжээ.
АМЬДРАЛЫН ТЕОРЕМ
Бүгдийг мэдээд байдаг харин машинаа нь ажиллуулж чадахгүй байвал үүнийг онол гэдэг. Харин машин нь ажиллаад байдаг яагаад ажиллуулаад байгаагаа мэдэхгүй бол түүнийг практик гэдэг.
Үүнээс үүдээд хийх дүгнэлт:
Юу ч мэдэхгүй, машин нь ч ажиллахгүй байвал үүнийг онол практикийн нэгдэл гэнэ.
Давхцал
4 weeks ago
21 comments:
1-т
Ёох. Хөлсөө арчив.
Анх удаа Амраа ахынхаа болоогт эхний сээгийг үлдээсэндээ мааш их урамшив.
Гэснээс ийм нэг онигоо байх.
Траактарчдын курсын төгсөлт болж байхын гэнэ. Багшийн сэтгэл ихэд хөдлөж уусан архиндаа битүүхэн халамцсандаа овоо сурагч гэж битүүхэндээ үнэлсэн нэгэн шавиа дуудаж хажуудаа суулгаад "Зиа миний шавь чи сайн сурагч. Гэхдээ курсэд сурах хугацаандаа ойлгоогүй ганц нэг зүйл байвал багшаасаа асуу" хэмээжээ. Шавь нь тэгтэл "Би үхрээ яаж тараактартаа хөллөх вэ гэсэн ганц л зүйл ерөөсөө ойлгосонгүй" гэжээ.
Цагаан будаа хулгайлчихсан нөхрийг өршөөлийн хуулиар л аврахгүй бол өнгөрчээ хаха.
Асуусан асуултанд хагээриулвал:
The mass of one grain of rice is 0.020 gm. So, 1,000/0.020=50,000 grains.
бас нэг тоо-36529 гэж байна билээ. Тэгээд ч будааны ширхэг том жижиг, урт нарийн зэргээс хамаарах байх.
Дунджаар 43264.
budaanii hulgaichiin huvid secund doolior hemjeed harj uzeedchig nemergui bolloo doo hehe. 1 kg-n savlagaatai baisan tul 1 jil geed davj zaaldval yadiin buldaa hahaha..
harin ter galt tereg hoodog hun hen be aain, dargiig hooson bol bur soliotoi goyo baihgui yu hehe.
ter paraakchig, theory 2-n zoruu ch aimaaroo aimaar. yamar saindaa bi onolddog baihdaa ongiroo baisan, odoo paraakchigddag bolchood buur yumiig amarhan amlaj chadahaa baigaad arai dendw 2 tuil ruu extreme mayagaar yavaad bn gem..
Бадмаад:
Манай нутгийн нэг агаа бас тараахтуурын хүүрс төгсөөд нутаг руугаа гарч. Шив шинэ белорусь унаад л. Тэгтэл нэг улаан гэрэл асаад болдоггүй гэнэ. Аргаа бараад хар лентээр дарж наачихаад цаашаа туусан гэж байгаа. Тэгтэл замын талд байдаг Ээвийн буудал хүрээгүй явтал нам зогссон гэдэг юм. Яасан гэлээ дээ мартчихаж
Өнөрбатад:
Харин Элбэгээ хулхидчих байх өө хөөрхийг.
Чандманьд:
43264/12=3605,3333333333333 жил шоронд хатах юм байна. Яс нь цайгаад л гарч ирэх нь дээ. Хадгалалтын горим алдуулчихгүй бол.
Гэгээнд:
Шүүгч тэгж гэнэдэхгүй ээ. Аюултай эр байгаа юм
АМЬДРАЛЫН ТЕОРЕМ -н боломжит дүгнэлт №2:
Бүгдийг мэдээд, машин нь ч ажиллаад байвал үүнийг онол практикийн хэт сайжруулсан нэгдэл гэнэ.
baahan ineelee, gehdee yu ch oilgoogui ineesen umuu haashaa um be, bi. Humuus bur gunzgii oilgood mundag hariultuud ugsun baina shd
Төгөлдөрт:
Онолоо ч мэддэг, машинаа ч ажиллуулдагууд нь тун ховор. Тэд дарга болоод дэвшээд сураггүй болно эсвэл биеэ тоогоод архичин болчихдог
Гилийн хатанд:
Би ч гэсэн ойлгож бичсэн эсэх эргэлзээтэй байгаа
Харим тиймээ энэ олон мундаг хариултийн доор юу гэж ч бичих ээ мэдэхгүйн тэгсэн мөртлөө сээгий үлдээмээр байх юм aa. хэхэ
Хэхэ хэрвээ тийм хүмүүс элбэгшвэл нэг бол эрэн сурвалжлагчдын тоо маш олон болоод эсвэл Өөбөөгийхний тоо маш олон болох нь дээ. Сураггүй хүмүүсийг хайлгах хэрэгтэй шүү дээ тиймээ? хахах Тийм хүмүүс цөөхөн байдаг нь ямар азтай хэрэг вэ..
Этүгэнд:
Будааны тухай дөрвөн мөрт биччихгүй юу даа
Төгөлдөрт:
Харин сураггүй болсон нэг нөхөр ерөнхийлөгчийн сэнтий дээр гарч нуугдчихаад олдохгүй зовоож байна аа
Хахах
Төгөлдөрт:
Хэ хэ хэ. Олбол бөгсөн дээр нь алгадмаар болоод байгаа этгээд дээ
Анх удаа Амраа ахынхаа болоогт эхний сээгc......woooxaxaxa
Ene BADMAN ichmeer yumaa, olon niitiin gazar yu gechvee, odoo xurtel xixixi
Oh yanaa, sain bna uu Amraa ax aa!
Beegiind mushilzaj dooshlood ene Badmanaas bolj bur icheed garav:)
Жиргээд:
Андуураад байна. Сээгэс биш байхаа
Хөлсөө арчив гэхээр өөр нөр их хөдөлмөрийн дараа хөлсөө арчиж болно ш дээ.
Жишээ нь траахтуурын хойд дугуйг гар насоосоор хийлэх ч юм уу
tegj l umshaad bgaamdaa bi....xixixi
Ta uuruu ter seegiig ni xar l daa...kkk
anx udaa exnii sextee uramshiv ch gex shig xexixixi, xuurxun yumaa ene Badman gej xuu!
Жиргээд:
Яаж бичих вэ гэдэг нь хүний эрх. Бас яаж умших вэ гэдэг нь хүний эрх болохоор хэлэх юм алга даа
http://www.inet.mn/ispages/isimage/inetnews/9tpui7/31911_53764.jpg
Tanii goyo zurag garsan bna lee
Post a Comment