Tuesday, January 18, 2011

ЯМААГААР ЖИЛИЙН ӨНГИЙГ ШИНЖИХҮЙ

(наргиа шог)

Ямаа шиг өндөр цалин хангамжтай амьтан үгүй болсон өнөө цагт үхэр болоод үхэрчин хүүгээр жилийн өнгийг шинжих нь буруу хэмээн Монголын улбар шар зурхайн холбоо болгоожээ. Тэд ямаа болоод ямаачин бүсгүйгээр XVII жарны төмөр туулай жилийн өнгийг шинжсэнийг уншигч авхай танаа хүргэмой. Таалан болгооно уу?
1. Ямааны эвэр том, зүс цоохор байгаа нь энэ жил эрхтэн дархтануудын омог их, улстөрийн талбарт эрээн цоохор бүлэглэлүүдийн тэмцэл халгиж цалгиж, яам газар агентлаг хэлтсүүд борооны дараах мөөг шиг олширч сандал ширээ арвин байх ажгуу.

2. Ямаа дэлэнгээ гөлгөнд эв найрамдалтайгаар гувшуулах нь эсрэг тэсрэг үзэл бодол бүхий намуудын хормойн явдал улам гаарч, нэг хөнжилдөө улам янагшин цэнгэхийг өгүүлж байна. Ямаа хорт цагаан цэцэг зуусан, дэлэн томтой байгаа нь улс төрийн тогоонд цаашдаа улам их хор найрахыг өгүүлж буй хэрэг. Энэ хорыг нэр бүхий эсэргүүчүүдэд уулгаж нам дарж магадгүйг Намбарын Энхбаяр тэргүүтэй ард түмний төлөө цогтой тэмцэгч зоригт хөвүүд анхаарахад илүүдэхгүй.




3. Ямааг хөхөж байгаа долматин гөлөгний толбоны тоо нь ардчилсан намаас хамтарсан засгийн газарт орж ах намын хаяа бараадан гэдэс цатгалан мөр бүтэн явж буй сайд, дэд сайд нарын тоотой таарах бөгөөд гөлөгний бэлэг эрхтэн их том зурагдсан нь яваандаа ямаатайгаа эвцэлдэж дундаас нь шинэ үүлдэр угсаа бүхий нам болоод улстөрийн хүчин гарч магадгүйг үзүүлж байна. Энэ намыг МЭОН буюу Монголын эвцэлдэгч олигархиудын нам хэмээн нэрийдэх магадлалтай нь төлгөнд буусан болой.

4. Ямаачин бүсгүй зөвхөн хөхөө л ил гаргаж, бэлхүүснээсээ доош хувцсанд баригдан эрх чөлөөгөө хязгаарлуулсан яваа нь Нямдорж сайдын урт гар хаа сайгүй хүрч, эрхэм гишүүдийн сексийн эрх чөлөөг хязгаарласаар байна гэдгийг харуулж байна. Бүсгүйн амыг гивлүүр хагас тагласан нь үндэсний телевиз радио эрх баригчдын гараас бүрэн ангижирч чадахгүй, эрхэм гишүүд “төсвийг чинь хасна шүү” гэж айлган сүрдүүлж, шууд ярилцлага, ММ-ийн мэдээнд хугацаагүй заларсаар байхыг хэлж буй юм.

5. Ямаачин хөл нүцгэн зурагдсан нь дэлхийн дулаарал үргэлжлэх төдийгүй монголд ядуурал улам ихсэхийг давхар өгүүлж байна.

6. Бүсгүйн баруун гарын алга тэнийсэн байдалтай харагдах нь дорд ядуусын гар дээр засгийн газар сар бүр хорин нэгэн Дар эхийн бэлгэдэл хорин нэгэн мянган төгрөг харамгүй тавина гэдгийг хэлжээ. Харин зүүн гартаа лонх барьсан байгаа нь Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтоны зөв мэргэн бодлогын дүнд оргилуун дарс бус сүү сааль, шимийн архийг урьд хожид байгаагүй их авах нигуур бүрэлджээ.

7. Ямаачин суудлын тэргээр бус явган явж байгаа нь газрын тосны үнэ улам өсөж, олон жолооч тэргээ тавиад явган таваргаж явдаг болохыг хэлж буй хэрэг.
8. Ямаа болоод ямаачны үс урдаасаа хойшоо хийсэж байгаа нь эрх баригчдын санаа бодол Орос ах нар лугаа эргэн, хойт зүгийн салхины аясаар ураны болоод нүүрсний уурхай цэцэглэж, төмөр зам салаалахыг хэлж буй.
9. Бүсгүй бугуйндаа зүүсэн зэс бугуйвч, ямааны хамар дахь алтан гархи адилхан гялалзаж, нүд гялбуулж байх нь алт зэсийн үнэ сайн хэвээрээ, үүнээс улбаалан манай эдийн засаг цэцэглэн хөгжсөн хэвээр байхыг илтгэн харуулна. Энэ нь эрхэм сайдуудад уул уурхайгаас унац ихтэй гэдгийг ч давхар өгүүлж байна.

10. Ямаа өөрөө төдийгүй ямаачин ч бас эм хүйстэй, харин түүний дэлэнгээр тэжээгдэж байгаа гөлөг эр байгаа нь эр нөхрөө тэжээж, өрх гэрээ авч явдаг эхнэрүүдийн тоо хоёр дахин нэмэгдэнэ гэдгийг өгүүлж байна. Үүнтэй урвуу хамааралтайгаар төр засгийн эрх мэдэл барих түвшинд буй хатагтай нарын тоо эрс буурна гэж улбар шар зурхайд буужээ.

11. Эцэст нь хамгийн өөдрөг зүйлийг дурдвал ямаачин, ямаа, гөлөг гурвуулаа нэгэн зүг рүү харж байгаа нь бидний улс эцсийн эцэст эв саналаа нэгтгэн нэгэн зүгт зориглон хөдлөхийн дохио болмой.

18 comments:

Badman said...

1-т

Badman said...

Хахахахахаха. Үнэхээр тасархай болжээ. Амраа ах голыг нь олж егөөджээ. Цаад тэнэгүүд нь уншдаг ч болоосой.

Гилийн хатан said...

haha, Badmantai sanal neg ch 7-d ni yamaachin chin ugaasaa l yavhan yavdag bid dee?

Bie tenhee sain? shine onoo saihan ugtsan uu?

ZAYA said...

Мундаг зурхайч шүү.

Монгол бүсгүй said...

хэ хэ найс

Gantulga T. T./T.Т.Гантулга/ said...

Зурхайг байнга зураад ирвэл Гандан хавьцаа олон хүнийг хоолгүй болгох нигууртай болой.

Эртхэн тэднийг өөр ажилд сургах хөтөлбөр боловсруулах хэрэгтэй санагдав :p

A.Амарсайхан said...

Бадмаад:
Айргаар мялаахаас

Гилийн хатанд:
Орчин үеийн хоньчид жунгаа мотоциклтой, ямаачид эксель машинтай болсон ш дээ

Заяад:
Манай элэнц эцгийн дүүгийн хүүгийн зээгийн эмэг эх нь зурхайч. Би чинь долоо дахь үеийн удам залгасан зурхайч

Монгол бүсгүйд:
Хо хо сиаан сиаан. Ха ха

A.Амарсайхан said...

Гантулгад:
Гандангийнхан чинь нөхөр сүүдэр, нууц амрагхан л үздэг юм. Би болохоор улстөрөөр мэргэшсэн цорын ганц зурхайч гэжаагаа

Номинговь said...

Hhehehe Amaraa ah yostoi nudiig ni olj heljee.

Anonymous said...

shine jil sxan l biz dee.

10 yamar aimshigtai sonsdoj bnaa. zurhaigaas esregeer uzeed baisan yu boljiino ene chini hehe.

A.Амарсайхан said...

Номинговьд:
Би хэлээд байгаа юм биш ээ. Ямаа бүсгүй хоёр ингэж хэлээд байнаа. Цалинтай ямаа, царайлаг хүүхэн хоёр хэрэгтэй болсон цаг юм аа

Гэгээнд:
Та бүхэн л сайн тэмц. Тэгэхгүй бол зурхайд ингэж гараад байна шүү

Anonymous said...

Хэхэ наргиа 80 хувьтай.

Anonymous said...

Enkhbayar number one unshij baigaa bolov uu

A.Амарсайхан said...

Төгөлдөрт:
Зуун хувь ч байж мэдэх. "Поживём увидем" гэж шинэ жил болгоноор гардаг Москва Ленинград хоёрыг андуурдаг алдарт кинон дээр Женягийн ээж хэлдэг дээ

Анонимд:
Ард түмнийхээ төлөө тэмцээд завгүй байгаа байх өө

Anonymous said...

Хамгийн багадаа л 80% гэсэн үг юм байж л дээ.

Batbaatar76 said...

Ер нь та энэ жилийн топ төлөгч болж буй бололтой. Инээж инээж фэйсбүүкдээ шэйрлэчихлээ, гомдхогүй биз дээ.

A.Амарсайхан said...

Төгөлдөрт:
Тийм байх өө

Бүжиглэцгээед:
Зүгээр дээ. Юундаа гомдох вэ

Ariun said...

xa xa

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates