Wednesday, December 1, 2010

Задорновын ярианаас

М.ЗАДОРНОВ

АНГЛИ БҮСГҮЙ, ОРОС ҮЙЛЧИЛГЭЭ
Нэгэн англи бүсгүй гучин нэгний өдөр Лондон руугаа Аэрофлотын онгоцоор нисэхээр шийджээ. Английн компаниудыг бодвол Аэрофлот нь ямар ч гэсэн хямд байж л дээ.
Онгоцны буудлын гадаадынханд зориулсан тусгай танхим VIP-д бүсгүй орж явчихав. Бүртгэлийн тавцангийн ард нисэх буудлын ажилтан, жинхэнэ манай орос авгай улаа бутарч нүд нь манараад сууж байлаа. Гучин нэгэн, шинэ жилийн баярын өдөр. Тэгээд бас үдийн цай өнгөрчихөөд байгаа шүү дээ. Англи бүсгүй оросоор ус цас шиг ярьдаг хүн тул,
-Та чинь согтуу байна шүү дээ гэж эгдүүцлээ. Манай орос авгай ч яахав, манай маягаар л хариу барилаа.
-Хн, юу нь болохгүй байна?
-Би гомдол гаргана даа!
-Хэнд тэр вэ? Ээ базарваань! Чамайг дарга дээр оруулаад өгөх үү, тэгээд?
-Тэг! Оруулаад орхи намайг!
Согтуу авгай бүдчиж, англи бүсгүй ярвайн дагаж, явцгаасаар даргын өрөө рүү орж л дээ. Харин тэнд нь идээ будаа дүүрэн өрсөн ширээний ард дарга сууж байлаа. Яг л хээр тарвалзаж байгаа эр хүн шиг налайж, улаа бутруулж нүд нь мөн л манарсан байх аж. Зангиа нь хажуу тал дээрээ гарчихсан, пиджакаа зөрүүлж товчилсон харагдана. Англи бүсгүйд хаанаасаа жинхэнэ орос зан байх вэ дээ, чааваас.
-Паах! Та бас согтуу юу?! гэж чарлалаа.
-Юу? Би согтуу байна гэж үү?! хэмээн дарга үнэн сэтгэлээсээ гайхаад,
-Би ч харин гайгүй байна шүү. Та нисэх гэж байгаа экипажийнхаа нисгэгчдийг хараагүй байгаа шүү, харин ч! гэж цааш хэл ам орооцолдууллаа. Англи бүсгүй айснаасаа болоод энэ өдөр Лондон ниссэнгүй, шинэ жилээ Москвад угтлаа. Түүнд орос занг ойлгох ухаан байхгүй учраас тэр шүү дээ, чааваас.

ЗАРЧИМГҮЙ ЮМ!
Ялта хотын одон орны судлалын оргилд орон нутгийн нэгэн дарга гэр бүлийнхээ хамтаар морилжээ.
-Нөхөөд!.. Бидэнд өнөөдөр Сар луу дурандаж үзэх хүсэл төрлөө л дөө. Охины маань төрсөн өдөр болоод... хэмээн дарга үгээ зөөж тавин, дарга хүнд л байх буурь үзүүлэв. Одон орон судлаачид:
-Харамсалтай нь та хожимдчихсон байна. Сар хэдийнэ жаргачихсан гэж даргад тайлбарлав. Даргын царай хувьсхийж, машид эгдүүцэж байгаа бололтой.
-Яасан зарчимгүй юм бэ! Та нөхдөд намайг ирнэ гэж хэлээгүй юм уу? гэж уурссан гэдэг.

18 comments:

ЗОРИГТ8 said...

зарчимгүй л байна даа.. хэхэ

Оргил said...

ter oros zan odoo mongol zantai ih tustei yum entr :P

Anonymous said...

Хохохо зарчимгүй л байна даа.

Б.Баясгалан said...

sain baina uu? ingehed oird televizeer yagaad *usnii tolio tsartsahyn tsagtaa...* geed duulaad bainaa. usnii tolio tsartsana gej yu baina aa? hiij baigaa uran buteeliig chini muulaagui shuu. baga geltgui zuil deer anhaarch baival zugeer gej...

A.Амарсайхан said...

Зоригтод:
Зарчимгүй юмнууд чинь сараа хэдэн минут хүлээлгэчихэж болно оо доо

Даод:
Ах дүү хоёр юм чинь зан ойролцоо доо

Төгөлдөрт:
хэ хэ хэ

Баясгаланд:
Намар цагт ус зайрмагтаад ирэхийн цагт малчид тэгж ярьдаг гэдэг юм билээ.
Энэ дууны шүлэг хөгжмийг Отгонцэнд гэдэг залуу зохиосон юм. Манай жүжигчин хоёр жилийн өмнө дуулаад FM-үүдэд өгсөн нь түмэнд нэг их хүрээгүй юм билээ. Сая киноны Тангарагын баяр дээр нэг дуулаад, өөр хоёр хэсэгт амандаа аялчихсан чинь л олонд түгчихсэн.

Киноны албан ёсны хоёр дуу "Тусгай салаа", "Хайрын зарлан"-г бол би үгийг нь бичсэн. Гэхдээ бас намайг Говь-Алтайд баримтат киноны ажлаар явж байх үеэр хоолойгоо бичээд зарим үгийг нь өөрчилж дуулсан

Дэндэв said...

Баясгаланд-Усны толио царцана гэдэг бол их гоё хэлсэн дүрслэл юм байгаамшд. Намар болж ус зайрмагтахыг хэлсэн байна. Манай монголчууд юмыг дүрсэлж хэлэхдээ гаргуун шүү. Тэрнээс энд уран дүрслэлийн ч учир зүйн ч, яруу хэрэглүүрийн ч алдаа харагдахгүй байна.
Уран зохиолыг шууд утгаар нь ойлгохоос гадна бас өөр олон талаас нь ойлгож уншдаг номтой.

Б.Баясгалан said...

oilgoloo oilgoloo. Gehdee Dendev guai ta tolio gedcg ugiig Mongol helnii tailbar tolinoos yadahdaa harchihaarai. ugnii tolio gedeg chini myaralzaj, jirelzsen hodolgoontei zuil.

Uran zohioliig unshihiin tuhaid bi ene tal deer heneer ch zaalgahgui mergejilten ni... yamar ch nomiig ali ch talaas ni unshchihna.

www.gegeen.com said...

hahaha, orosoor gaihaltai yaridag amerikiin tagnuuliig arhi uulgah gej bgaad barichihdag orosiin kino shig

ZAYA said...

Тэр англи бүсгүй орос хэл мэддэггүй л юм байна ш дээ. Мэддэг бол тэр зэргийг ойлгохгүй байхдаа яахав дээ.

ZAYA said...

Тэр англи бүсгүй орос хэл мэддэггүй л юм байна ш дээ. Мэддэг бол тэр зэргийг ойлгохгүй байхдаа яахав дээ.

A.Амарсайхан said...
This comment has been removed by the author.
A.Амарсайхан said...

Дэндэв, Баясгалан нарт:
Толио гэдэг үгийг толиноос харах нэг өөр. Яг намрын цагт ус нь зайрмагтаад, толионоосоо царцаад ирэхийг нүдээрээ харах нэг өөр. Ах нь Завхан гол дээр усны толио царцахын цагт нэлээд л их загасчилж явж. Нээрээ л Отгонцэндийн шүлэгт гардаг шиг толионоосоо эхлээд царцаад эхлэх шиг болдог юм.

Толь үзэхээс гадна ард түмэнтэйгээ уулз. Намрын цагт голын эрэг дээр суу. Яаж царцаж, зайрмагтаж, хөлдөж эхэлдгийг өөрийн нүдээр харах нь зүйтэй болов уу. Баясгалан дүүдээ хэлэхэд их баярлалаа. Мэтгэлцэж маргалдахаас их юм олж дуулж байдаг юм. Ах нь эрүүл саруул мэтгэлцээн гэж хүлээж авч байгаа шүү.

Гэгээнд:
Би АНУ-д тагнуулаар явж байхдаа сэрчим өргөөд баригдчихсан ш дээ

Заяад:
Энэ англи бүсгүй болбаас, хэлийг толиноос сурчихсан бүсгүй болж таарах гээд байна. Амьдрал дундаас, орос ах нартай ууж наргиж сурсан бүсгүй бол арай ч ингэхгүй хэ хэ

Дэндэв said...

Баясгаланд-Алдааг бурханы сургаалиас ч олж болдог гэдэг.
Усны толио царцдаг л юм даа. Ах нь Увс нуурын толио ганцхан шөнийн дотор царцахыг харж л явлаа. Усны тухай бичэхийн тулд ус мэддэг байх шаардлагатай. Усны тухай бичсэнийг ойлгохын тулд, ядаж л ус харсан байх хэрэгтэй. Ус болгон мяралздаггүй. Хонхор газар тогтсон намар оройн борооны ус шөнөдөө царцаад л хонодог гэх мэтийг мэддэг байвал энэ дууны үгнээс алдаа олохгүй.

Дэндэв said...

Шүүмжлэхийн тулд шүүмжлэх биш, чухам санааг нь мэдэрч шүүмжилбэл хойшдын явдалд тустай

Б.Баясгалан said...

Bayarlalaa. Bi ch tsever govi Altain l huuhed l dee. Humuus l govi, sair geed baidag bolohoos bish usnii tolio ajaad suuchih gazar ihtei ihtei. ta buhniig iim emzegeer huleej avna gej bodsongui. hoyulangaas chini hultsel ochiy. Bodood baisan chini hunii yavdal nadad yamar hamaatai bilee.

Badman said...

Пээ энд чинь монгол хэлний дүрмийн хэлэлцүүлэг болоод өнгөрчээ гэснээс Дэндэв анд ч мөчөөгөө өгөхгүй мундаг байна шүү.

Орос ах нар ч баллана даа баллана.

A.Амарсайхан said...

Дэндэв, Баясгалан нарт:
Эмзэг хүлээж авсан зүйл байхгүй ээ. Зүгээр л сайхан маргаж мэтгэлцлээ л гэж бодож байгаа шүү хүүхээд

Бадмаад:
Өө за нүүгээд ирээ юу? Шинэ гэрийн найр хэзээ вэ?

Би хөлийн эрхий хуруугаа тулгачихаад, хавдаад хэд хоног нэтэд орсонгүй. Кийборд нүдэхэд хөлийн эрхийн хуруу их хэрэгтэй байдаг юмсанж.

Монгол Улс said...

гялтгасан тув тунгалаг нимгэн цонх мэт тийм л мөс буга урандах цагаар гардаг юм даа. Түүнээс хугалж идхэд үнэхээр янзтай. Түүнийг бий болох цагийг усны толио царцах цаг гээд байгаа юм даа. Би Сэлэнгэ нутгийн хүү юм

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates