Уран бүтээлчид бидний хийсэн "Тусгай салаа" кино ард түмэнд хүрсэн. Бид энэ бүтээлдээ жинхэнэ монгол хүмүүсийг, хүнлэг сайхан сэтгэлийг, монгол ухааныг гаргахыг зорьсон. Монгол амьсгалтай, монгол сэтгэлтэй, монгол кино болж чадсаныг бид биш саяар тоологдох үзэгчид хэлж байгаа.
Гэтэл гишүүн Алтай гэгчийн толгойлсон телевизүүдийн холбоо МҮОНТ-тэй шүүхдэлцэх гээд гүйж явна. Тэдний гаргадаг солонгос олон ангит кино нь үзэгчгүй болж орлого нь хаагдаж хохирсон юм гэнэ. Алтай гуай таны хувийн телевизээр явдаг солонгос сериал монгол залуусыг ямар сэтгэлгээтэй болгож байгаа билээ?
Хэдхэн жилийн дараа монгол нутаг минь уба, ума гэж ярьсан, енгэнэтэл уйлдаг, солонгосоор сэтгэдэг монгол эрийн оронцгуудаар дүүрэх вий дээ.
Уба, ума, Алтай гурав аа. Болиоч ээ!
Давхцал
4 weeks ago
40 comments:
Хоолоо алдах гээд ирэхээрээ хүмүүсийн арчаагүй шинж нь гарч ирж байгаам 7 сарын 1-ны үйл явдалаас хойш 25р суваг ТВг тоож үзэхээ байсан тэдний л нэг өрөөсөн дугуй нь
Үнэхээр үзэгч буурсан гэж шүүхдэж байгаа гэж үү. Арай л элийрцэн юмаа. Шүүх 25ынханыг жов гээд хөөгөөд явуулах байлгүй дээ. Амьдралдаа сонссон хамгийн тэнэг гомдол байна гээд.
Арай ч тэгж үзэгчээ алдлаа нтр гэж мангартаагүй байлгүй. Тэртээ тэргүй зах зээлийн нийгэмд үзэгчдийг татаж чадсаных нь зол. Чадаагүйнх нь хохь биздэ.
Харин яг ямар шалтгаанаар хэнийг шүүхдэх гээд байгааг мэдмээр байна.
Ухнадалцах их хуйвалдааны гишүүн мөн биздээ.
яг ямар нэхэмжлэл гаргаж байгаан болдоо. учиргүй үзэгчгүй боллоо гэж шүүхэд хандах хэмжээний биш байлгүйдээ хэ хэ.
Илүү ихийг хийгээрэй.
Солонгос сериал газар доогуур ороосой. Хажуу айлын охин солонгос залуугийн зургийг жаазанд хийгээд гэртээ тавьж байна шд. Аав ээж нь ямар их гомдож байгаа болоо?
ямар шалтгаанаар шүүхдэх гэж байгаан бол арай энэ киногоороо хас банк шүүс энэ тэр реклам хийсэн гэсэн юм болов уу Үндэсний тв чинь рек хийдэггүй билүү юу билээ хө
Үлэмжид:
Тийм дээ. Хувийн үйлдвэрийн эзэн УИХ шургалахаар юу болдгийн сонгодог жишээ юм уу даа
Үлмэдэх, Мөнх-Эрдэнэ, Дао нарт:
Гомдоод байгаа шалтгаан нь үзэгчдийг МҮОНТ татаад байгаад оршиж байгаа. Харин гомдлоо гаргахдаа реклам явуулсан гэсэн гомдол гаргасан. Хуулиндаа бол зөвшөөрдөг юм билээ
Баярсайханд:
Баярлалаа. Солонгос сериал ганц нэг гаргаж болно л доо. Одоо суваг болгоноор гарч монголыг солонгосжуулж байна шүү дээ
уул нь их хөөрхөн кино болсон шүү манай хүү буу малгайгаа өмсөөл тусгай салаа гээл дуулдаг болсон
Серенитид:
Тийм реклам явууллаа гэж хандсан гэсэн.
Гэтэл цагийнхаа хоёр хувьд явуулж болно гэсэн хуулийн заалт байдаг. Бас хамтран ажиллагчаа зарлаж болдог. Ивээн тэтгэгчийн титр оруулж болдог.
аан аан өөрийнх тв-д орох байсан рек-н мөнгө гээл байгаан байна л даа цаагуураа бол наагуураа хууль сахиулах нэрийн доор
Баярлалаа. Солонгос сериал ганц нэг гаргаж болно л доо. Одоо суваг болгоноор гарч монголыг солонгосжуулж байна шүү дээ
Тусгай салаа киног үзээгүй ч гэсэн хүмүүс ам сайтай байгааг харахад сайн кино болсон болов уу гэж бодож байгаа.
Танд цаашдын уран бүтээлд чинь амжилт хүсье.
Солонгос драмын хувьд огт дуртай биш. Гэхдээ хууль зөрчөөгүй бол гаргаж байгаа тв-ийг буруутгах арга байхгүй шүү дээ.
Шүүхдсэний хувьд улсаас санхүүждэг телевиз реклам явуулж орлого олох нь шудрага бус өрсөлдөөн гэсэн санаа байх гэж таамаглаж байна. Жишээ нь Японы NHK улсаас санхүүждэг тул нэг ч реклам явуулах эрх байхгүй.
Сайн юманд садаа мундахгүй гэж.
Тэр нөхөд уран бүтээлээрээ шударгаар л өрсөлдөх хэрэгтэй ш дээ.
Харин та бүхэн улам илүү сайхан, кино уран бүтээл хийгээрэй.
Үнэн дээ. Би тэр солонгос кинонуудыг үзэж чаддаггүй. Асуудал зохиож гаргаж тавьчихаад, уйлаад, тойроод, зовоод гүйгээд байх шиг санагддаг. Хайран цаг.
Том хүмүүсийн юм бүхэн нь том байх юми даа. тэнэгтэх нь хүрьэл том л байх юм
hehe, bi nodnin mgld so kino uzeed uzen yadalt, osh honzon jihshig hachin uzel sanaa ni haldvarlaad amidraldaa anh udaa ene jil hund jigteihen muu sanaj uzlee. ene yer ni nolootei ed bailee shw. balaim.
Алтай нээрээ одоо болиосой!Худлаа Ард Тумэний нэр барьж гарч ирчээд одоо хийж байгаа юм юу ч бгуй.
Ooriin khuugee Japand elchingiin ajiltnaar Ger buleer in yavuulaad l...Erkhiin mangar helee Hazsan teneg ohinoo tv-nhee zahiral bolgood nogooh in ajilaa hiij chadahgui Hun sonirhoj uzeh yumgui teneg tv-tei bolsnoo odoo Mongoliin Undesnii TV ruu chihej bgaa yum bhdaa hoorkhii!!!Hunees buruugaa erheer ooriinhoo teneg ohiniig zemlej suuval barav gej.Mongoliin Undesnii TV ulam Mandan badrag!!!!!
Idsen eruu khuvhairch Iduulsen but urganaa gej ug bii shuu!!!
Сурталчилгаа явах нь ч явсан шүү, гэхдээ хуулийн зүйл заалтыг зөрчөөгүй явуулж болдог л биз дээ. Жишээ нь Хараа архины ТЭРИЙГ ХАРАА гэдэг Реклам байж л байна шд. Тэрийг яаж ч чадахгүй байж.
Гэхдээ киногоо хийхдээ ийм асуудлаас зайлс хийх нүхээ ухаад хийсэн биз дээ гэж найдаж байна. Одоо харин Шүүхийн өмнө сайхан тайлбарлаад ялаад гараад ирэхгүй юу.
хоолныхоо төлөө хэн ч тэмцэнэ шүү дээ... Гэхдээ Алтай гишүүн арай цагаа олсонгүй ээ
Арай ч тэгж үзэгчээ алдлаа нтр гэж мангартаагүй байлгүй. Тэртээ тэргүй зах зээлийн нийгэмд үзэгчдийг татаж чадсаных нь зол. Чадаагүйнх нь хохь биздэ.
Тусгай салаа-г анги алгасалгүй үзсэн шүү, сайхан кино болсон бна лээ.Гэхдээ бас дараа дараагийн уран бүтээлдээ анхаармаар засмаар залруулмаар жижиг сажиг алдаа байсан.
Тэр Дэндэв, Чимгээ 2 нээх хөөрхөн, би бүүр үнэлээд дурлаад бгаам хэхэ.
За тэгээд шүүх энэ тэр бол сайн юманд садаа мундахгүй гэгчээр...
Хийдгээ хийгээд , бусдын хүндлэлийг авч чадсан болохоор Уба Ума АЛтаа яршиг шив дэ.
Amaraa teh tusam n OHPT-teigee hamtraad bur urgelijuuleed uran buteelee tuurviad bai. 25-iin buh uzegchiig n tatachih teheer ted nar dampuuraad duugaa huraana!!
Zah zeeliin niigem ur ashiggui orsoldogchiig zailuulj undestendee zah zeeldee heregtseeteig n songodog mash uhaalag niigem.
Barimalch
Сайнзаяад:
Харин тийм ээ. Солонгосжуулалт явагдаад байгаа
Хүдэрт:
Бүрэн санхүүжүүлдэг бол өөр хэрэг л дээ. Хагас санхүүжилтийг нь өгөөд бусдыг нь өөрийн орлогоор ол гэдэг юм билээ. Дэлхий нийтэд реклам явуулдаг олон нийтийн ТВ олон бий. Герман, Орос гээд л
Өнөрбатад:
Харин тийм ээ. МҮОНТ мэдэгдэхүйц сэргээд ирэхээр байж ядаж байгаа юм. Үзэгчдээ алдаж байгаадаа хорсож байгаа гэх үү дээ
Дистинид:
Манай орчинд тохирохгүй л дээ
Дэндэвт:
Том биш ээ. Өчүүхэн жижиг гэдгээ л харуулчихлаа даа
Гэгээнд:
Харь сэтгэлгээ гэдэг харь л сэтгэлгээ шүү дээ
Анонимд:
Би идэхгүй ээ, уухгүй ээ гээд л хошгируулсаар байгаад гарч ирсэн "Ард" шүү дээ
Лхагвасүрэнд:
Хуулиндаа зөвшөөрсөн заалтуудтай байгаа
Зоригтод:
Дахиад сонгогдохгүй л дээ
Алексд:
Цаад уурлаад бухимдаад дайраад буй шалтгаан нь ердөө л энэ. Шүүхэд очихдоо өөр шалтаг барьж очно л доо
Аморт:
Алдаанууд дээрээ сургамж авч байгаа. Аль түвшиндээ харж ойлгож байгаа. Харин Алтай гуай хаана хүн болж, бааснаасаа салснаа мартаад байх юм даа
Барималчид:
Зах зээлийн хуулиар явах ёстой юмыг дундаас нь маапаан хийж амыг нь барих бодлого оруулж ирэх гэж зүтгээд байна л даа энэ Алтай
1. Монголчууд өөрсдөө "монголжуу" драмаа бичээд найруулаад Тусгай салаа шиг гаргамаар байгаа юм л даа. Яг л хангүгүүд өдөр шөнөгүй драмаа үйлдвэрлэдэг шиг. Гэхдээ Монголд ч удахгүй тэгэх цаг ирнэ л дээ... ирж яваа цаг гэдэг шиг ... Тэр үед тэртэй тэргүй бас л хоорондоо бөөн зах зээлийн өрсөлдөөн болно.
2. Солонгос драмыг бүүр огт үгүйсгээд, зөвхөн муу талаас нь хараад байна гэдэг бас харьцангүй л юм л даа. Бүх юманд туйлшрал гэдэг тийм ч сайн үр дүн авчирдаггүй.
3. Алтайгийн хувьд солонгос кино гаргаад нийт үзэгчдийн 10%-ийг авсан бол дараагийн удаа 90%-ийг авахын тулд монголынхоо уран бүтээлчидтэй хамтарч ажиллах нь шүүхдэхээс илүү зөв юм гэдгийг л олж харах байж дээ.
хэцүү анги дээр бас нэг иймэрхүү рекламууд мэр сэр яваад байсан шүү дээ.Жишээ нь Амар үйлчилгээ байна. гэтэл бас энэ тусгай салаа дээр био жүүс, сүү, банкны оюутны сургалтын төлбөрийн зээл гээд ер нь л дундуур нь хавчуулсан рекламууд олон байсан. энэ нь хуулинд зааснаасаа хэтрээгүй ч гэлээ үзэгчдэд ил байсан шүү дээ. гэхдээ та алтайг бас буруутгаж болохгүй. хоёр талтай ойлгох хэрэгтэй. Би бол ердийн оюутан хүн. Та миний хэлсэн шүүмжлэл бүрийг устгадаг. Таныг үнэлэх үнэлэмж минь буурч байгааг бас хэлье. Би өсч яваа нахиа.Хэзээ нэг өдөр сайн сэтгүүлч, сайн зохиолч болохыг байг гэхгүй. Ердийн оюутан миний үгийг үг хэмээн сонсож байхыг танаас хүсье.
Баасны Зулаа хочит охиноороо Алтай гишүүн телевизээ удирдуулснаараа үйл ажиллагаа нь гавихаа байжээ хөөрхий. Ажлаараа уралдахаас биш өөр юмаар хэрэггүй юм шиг. Ер нь бол ивээн тэтгэгчээ бага зэрэг эрклаамдахад юуны буруу байх билээ. Сайн уран бүтээл хийхийн тулд ивээн тэтгэгч зайлшгүй чухал. Ивээн тэтгэгч компани ч гэсэн өөрт ашигтай байхын тулд эрклаамаа үзэгчдэд хүргэхийг хүснэ. Харилцан ашигтай байж гэмээ нь амжилтанд хүрэх бус уу. Би үнэндээ арилжааны ТВ-ээр кануу үзэхээрээ кайф авахаасаа илүү стресэнд ордын. Аруун минут кануу үзүүлээд аруун таван минут эрклаам үзүүлнэ. Сүүлдээ бүүр учраа олохоо болиод уур хүрээд байдын. Одоо Амраа ахынхаа буянаар арилжааны телвийзээс хөндийрөөд сайхан байна. Дараа улам сайхан уран бүтээл олныг хийгээрэй. Та шүү!!!
Болорхонд:
Үндэсний юмаа их хийх хэрэгтэй байна. Яваандаа улам олон болох биз дээ
Солонгос киноны тал дээр би ч туйлшраагүй. Түүхийн ч юм уу, хүнд өгөөжтэйг нь үзүүлэх л хэрэгтэй.
Золдэлгэрт:
Танд юуны өмнө амжилт хүсье. Улам өндөр ургаарай.
Миний блогт олон хүн орж байдаг. Зарим нэг сонины уншигчаас ч олон. Тийм болохоор би их хариуцлагатай хандах шаардлагатай болдог юм. Юмыг шүүмжлэхийн тулд өөрөө мэдлэгтэй байх ёстой. Өөрөө огт мэддэггүй хэрнээ шүүмжилсэн нэг сэтгэгдлийг чинь санаж байна. Би тийм олон сэтгэгдэл устгаагүй. Хараасан, доромжилсон 2, 3 аноним устгасан тэр бас таных байсан болж таарах нь.
Энэ удаа ч бас та юу бичээд, юуг шүүмжлээд байгаагаа өөрөө ойлгоогүй л бичиж байна шүү дээ. Реклам явуулахыг олон нийтийн радио телевизийн хуулинд зөвшөөрсөн байдаг юм шүү дээ.
Бадмаад:
Харин тийм шүү. Хүн үзнэ гэдгээ мартчихдаг гэхэд болно. УАЗ-469 ийг хийхдээ хүн суухыг нь мартсан гэдэг шиг. Үзэгчээ л алдана шүү дээ.
TUSGAI SALAA uneheer goyo kino bolson baina. Bi 10 sariin 1d Japand surahaar irsen. Ireheesee umnu 2, 3 angi l uzsen. Ene kinog uzej chadahgui n dee geed jaahan tiimerhuu baisan chin harin azaar neted tavisan baigaa uchraas bi odoo uzeed barag duusch baigaa. End hicheel ihtei baigaa murtluu oroid kinogoo zaaval uzne. Uzsenii daraa Mongoldoo ochson yum shig l saikhan boldog. Hicheeldee yavj ireed oroi hiih ajiltai bolood baina. Ene kino uneheer saikhan bolson baina lee. Bas ter duunuud n mash goyo yumaa. Jujigchid n ch gesen yamar ch sain togloson yu. Uneheer setgel hudluhgui baihiin arggui saikhan kino baina lee.
Busad TV-eer gardag Solongosiin serialuud yadargaatai shdee. Bi uzeh uneheer durgui.
Harin Mongol TVgeer garaad baigaa HETSUU ANGI, TUSGAI SALAA bol ogt uur , denduu saikhan kinonuud. Dandaa Mongol setgelgeetei, hunii setgeld ih oirhon kinonuud baigaam. Bidend kinogooroo damjuulj ih erch huch ugch baigaad bayarlalaa ta buhend. Kino uzsenii daraa 1 l Mongolooroo baharhah setgegdel turdug shuu. Ta bihend AMJILT husye.
Altai gishuun chaddag yum bol enenees iluu saikhan Mongol kino hiicheed teg l dee l gej helye. Gehdee ene zarga ih ineedtei sonsogdoj baina. Huh ineed hurch baina. Altai gishuun zah zeeliin huuli meddeggui bololtoi yumaa. hehe TA BUHEND, KINONII BUH URAN BUTEELCHDED AMJILT HUSYE
25 TV reklamnii dunduur kino uzuuldeg bez dee....
Солонгос кинон дээр Юнителийг яаж рекламдах вэ дээ.
Тусгай салаагийн хувьд ойрын үед гараагүй өнгөлөг кино болсон болохоор талархал шүүмжлэлд өртөх нь зүйн хэрэг биз.
Хэрэв нэг их үзүүштэй биш байсан бол ихэнх нь үзэхгүй, янз бүрийн шүүмжлэл өрнөхгүй шүү дээ.
Алтай гишүүний юу ярьсныг мэдэхгүй ч заримдаа энэ телевизүүд хэт их реклам явуулаад бүр залхаадаг шүү.
Тусгай салаа үзэж байхад реклам хэт их яваагүй санагдана.
Ахдаа уран бүтээлийн амжилт хүсье.
нэг дургүй хүрмээр нь Монголын сүүлийн үед хийгдэж байгаа бүх кино рекламаар дүүрчихсэн байдаг. мэдээж хөрөнгө мөнгө нь хэцүү байдаг байх л даа, рекламдах гэж кино хийгээд байгаа ч юм шиг, Татар ажиллагааг сүүлд үзсэнээ санаж байна.
Таны киног үзээгүй болохоор хэлж мэдэхгүйм, юутай ч амжилт хүсье.
телевиз бол сурталчилгааны хамгийн том талбар, америкт олимп ч юм уу том том тэмцээнүүдийг дамжуулахын тулд ТВ асар их мөнгө төлдөг, тэгээд тэрийгээ сурталчигаа үзүүлсэн мөнгөөрөө нөхдөг гэсэн.Үзүүлж байгаа нэвтрүүлэг, үзвэр нь үнэхээр сонирхолтой сайхан бол рекламуудыг тээршаахгүй л үздгийм даа. Тусгай салаа гоё кино болсон гэсээн, үзэж амжаагүй л явна, нэг хүний сэтгэгдлээс болоод тиви, реклам гээд далийчихлаа.
Шүүх тэгээд Алтай гуайд үзэгчид олж өгөх юм байх даа, тогтоол гаргаад л ... хэхэ, инээдтэй юмаа, үзэгчид аль дуртай сонирхолтой юмаа л үзнэ ш дээ, тэгээд ч Монгол хүн монгол киногоо л сонголгүй дээ.
Сонирхолтой сайхан кино бүтээсэн уран бүтээлчдэд баяр хүргэж өшөө олон гоё кино хийж со савангийн дуурийг "шатаагаарай" гэж хүсье.
Amaraa ah zovoor oilgooroi. gehdee tusgai salaanii zarim heseg deer arai denduu reklam yavaad baisan shuu. Suldeegiin viski uuj baigaa heseg, ergelt bolgond ireh cola, juice 2 geed. bas hamgiin evgui reklam ni 16-r angi deer Has banknii hadaglamjiin heseg arai denduu baisan. barag 10-aad minut Has bankanii heseg garch baisan. bas torson huuheded Has banknii devter ogch baigaa heseg bas l muuhai heseg shuu te. camera devter deer ni naachaa l...
hehe gehdee kino bol saihan buteel bolsoon.
Сайхан кино болсон байсаан. Гэхдээ ирихлаам нь арай их байна лээ. Хууль нтр-ийг нь мэдэхгүй л дээ. Ямартай ч киног нь аймар нуршуу болгочихсон. Ивээн тэтгэгчиддээ нэг иймэрхүү http://artanyan.niitlelch.mn/content/2635.shtml концетрацитай байхад болно гээд ойлгуулаарай. Дараагийн кинон дээрээ. Амжилт хүсье.
Нээрээ баталгаат эх сурвалжаас нэг юм асууя. Хэцүү анги кино орчуулагдаад Arirang -аар гарах гэж байгаа гэж үнэн үү?
Дараагийн кинонуудад амжилт хүсье ээ.
Анонимд:
Баярлалаа. Эх орныхоо нэрийг гаргаж сайн сураарай
Анонимд:
Кино үзэж байгаад реклам гараад ирэхээр нь гал тогоо руу ороод, хоолоо хийж тухтайхан идчихээд буцаад ирэхэд яг таардаг юм
Алтарганад:
Со гийн түүхэн кино гээд хүнд хэрэгтэй юм гарвал шатаах гэж зүтгэхгүй ээ. Хэ хэ
Анонимд:
Гэрээгээ их зөв хийгээд, нэг ангид нэг удаа харагдана ч гэдэг юм тэгж л хийх хэрэгтэй юм билээ
Чалва Палвад:
Арирангаар гарна л гээд байгаа хэзээг нь сайн мэдэхгүй байна
uzeegui bj buraad yuhev. uneheer huulind zuvshuurugdsun bol asuudal alga. harin hemjeeneesee hetersnuu gedeg asuudal bj boloh l asuudal gej bodoj bna. gehdee dahiad helehed bi uzeegui olon angit kino zugeer l tsagiin daisan he he. yamartai ch amjilt sho.
Арай үгүй байлгүй дээ Худлаа мэдээлэл байхаа.
Тусгай салаа кино зарим хэсэгтээ их сонирхолтой заримдаа их нуршсан байдалтай харагдсан шүү. Гэхдээ надад таалагдсан шүү. 2 ангиа илүү сонирхолтой хийхгүй бол тиймээ.
Нээрээ арирангаар гарвал бас их сонирхолтой байх байхдаа
Зүгээр л сериал кино үзэхээ болиоч дээ. Хийх ажил, бүтээх зүйл мундахгүй их байна шүү дээ. Хайран цаг.
Харин хааяа нэг шилдэг кинонуудаас шилж үзэхэд буруудахгүй гэж бодно.
Post a Comment