Friday, August 13, 2010

Олгойгоо авахуулчихлаа

Хүмүүс эмчлүүлнэ гээд Хөх хот явдаг юм гэсэн. Би үндэсний үзэл гаргаад нутагтаа очиж мэс засалд ороод ирлээ. Говь-Алтай нутгийнхаа 70 жилийн ой, аавынхаа одонгийн найрт оролцоод Алтай хотдоо гурав дөрөв хоног жарган суутал гэнэт ходоодоор хатгав. Ношпа, ливомецин гээд уугаагүй юм байхгүй, дарагдах бүү хэл улам өвдлөө. Тэгтэл мэс заслын эмч Баатархүү ах маань ганц дарж үзээд л мухар олгой байна мэс засалд ор гэдэг юм байна. Ингээд эхний зураг дээр байгаа Д.Оюунбилэг эмч миний гэдсийг хагалж тэр олгой гэгч золигийг авлаа. Өмнө үрэвсэж байсныг нь би мэдээгүй юм санаж. Наалдацтай бас шүүрэлттэй хэцүү олгой таарч 2 цаг хагалгаа үргэлжиллээ. Дараа нь 10-аад хоног эмнэлэгт хэвтлээ. 10 кг турлаа. Их ядардаг юм байна.
Ингээд намайг халамжилж анхаарч, эмчилж сувилсан Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн хамт олон, их эмч Д.Оюунбилэг, Б.Ундрах, Л.Гантөмөр, сувилагч У.Цэрэндолгор, Ч.Мөнхтуул, Д.Жанар, Г.Эрдэнэхуяг, Ч.Туул, Х.Наранцэцэг, Ж.Буянжаргал, Э.Сарантуяа, Б.Нармандах, Д.Энхжил, асрагч Д.Алтан-Оргил, Д.Эрдэнэчимэг, Ц.Энхцолмон, Ж.Энхтайван, Ж.Мөнхцэцэг, Б.Бат-Эрдэнэ нартаа баярлалаа. Нэгдсэн эмнэлгийн дарга Ш.Мэндсайхан анддаа ч бас баярлалаа. Та нар минь байгаагүй бол би хэцүүдэх байлаа шүү.




Өмнө би хэзээ ч билээ найз нартайгаа хуучилж сууснаа би огт эмнэлэгт хэвтэж үзээгүй гэж томорч байсан юм. Тэгээд мод тогшсон ухаантай. Тэгтэл хүн үзээгүй юмаа үздэг л юм байна.

54 comments:

Гилийн хатан said...

модоо дутуу тогшсон байна, хэхэ. Миний 3 их сайн найз эмч Алтайнх, нэг нь яг наад эмнэлэгтээ ажиллаж байгаа, чи эмэгтэй байсан бол чамайг эмчлэх байсан байх даа гээд хаа хамаагүй юм яриад байвал.
Эрүүл энхийг хүсье.

Гилийн хатан said...

бас тэр мундаг эмч нар ямар ч шарх соривгүй эдгээсэн гэж онгирч гэдсээ гаргаж зургаа даруулсан байна

soulmate said...

ойрд үзэгдэхгүй байсан чинь тийм юм болсийн бий вий... аюултай болох дөхөж шүү. биеэ хурдан тэнхрүүлээрэй...

vlmedeh said...

Олгой ч бас эвгү зус байналээ шүү. Би бдохдоо нээх хүнд биш гэж боддог байлаа. Ер нь л биеэ мэсээр зүсүүлнэ гэдэг чинь яаж ч бодсон хүнд л дээ. Хурдан тэнхрээрэй.

ЗОРИГТ8 said...

өргөс авахтай адилхан болж дээ энэ олгой ч...

A.Амарсайхан said...

Гилийн хатанд:
Эдгээгүй боолттойгоо л байгаа. Шархаа сэрүүн байлгах гэж л тэгж сэгийлгэж салхи оруулж яваа ухаантай. Гурав дөрөв хоног гуурстай явсан. Одоо нэлээн том онгорхой хэвээрээ л байгаа

Сөүлмэйтэд:
Тийм ээ. Өчигдрийн онгоцоор Алтайгаас нисч ирлээ.

Үлмэдэхэд:
Зөндөө турлаа. Бие л сульддаг юм байна.

Зоригтод:
Өргөс авахтай адил биш юм аа. Одоо томоо гэгч онгорхойтой гэдэстэй л байна шүү дээ. Өдөр болгон боолгоод л. Шаруулаад л

Гилийн хатан said...

гуурстай олон хоносныг бодоход бас л хүнд байсан байх нь, тэгээд ПиСи ширтээд байхгүй шиг хурдан тэнхэрээрэй

Дeстини said...

Шоколад бага идээрэй, шархны арьс зузаарч мөд аньдаггүй гэсэн. Энд олгойг чинь дурангийг хагалгаагаар авдаг юм байна лээ. Ямар ч сорив энэ тэр байхгүй.

Arsun said...

Уран бүтээлээ хаяад өвддөг эр гэж бас байдгаа, хурдан эдгээрэй.

Anonymous said...

Ene muu xogoos bolj 3 sar emlegeer yawsandaa. Anx udaagaa emlegt xewtexdee bvr 3 sar shvv. Olgoi dotroo xagarsan yum shig bnlee. Xagalgaand xodoo orsiin. Tegsen ogloo ni xotod serdiin. Tegeed garaa xodlogson gar medeegvi boltson bsan. Tegeel 3 sar emlgiin xun bolsondoo. Sain emch nariin achaar zvgeer bolson.

Болорхон said...

Хөдөөний эмч нар л жинхэнэ эмч байдаг гэдэг шүү... бас их даруухан,
Завгүй их ажлынхаа хажуугаар бас өвдөөд... таны бие "би чинь бас хүн юм шүү, хаяа ч гэсэн хайрлаж бай" гээд өөрөө өөрт чинь хэлсэн байна шүү ...
Хурдан эдгээд шинэ уран бүтээл.... /өвдчихсөн гээд байхад л уран бүтээл нэхээд байгаа биз ккк/

А said...

хахахаха, товчоо зөрүүлээд товчилчоол зураг даруулаад байсан байхымдаа та

нутагтаа очиж олгойгоо ахууллаа гэхээр нь яааж туйлширчаамлоо л гэж бодлоошт...

ГАМ САЙН БАРИХ ХЭРЭГТЭЙ гэжж

3apaa said...

Хамгийн сайн эмчилгээ юувлэй? Тэрийг л ахиухан хийгээд байвал мухар тахир байтугай шулуун цэх юмнууд нь ч сайхан эдгэрдэг гэсэн шүү. Таг болчихоор чинь гайхлаашт.

A.Амарсайхан said...

Гилийн хатанд:
Пи Си-г хоногт 24 цагаас илүү ширтэж болохгүй гэж эмч хатуу анхааруулсан хэ хэ

Дестинид:
Шоколад угаасаа нэг их иддэггүй ээ. Харин нэг сайхан юм нь өдөр 50, орой 50 грамм цэвэр архины нормтой сайхан байна аа

Арсунд:
Өө тэгээд зүгээр сууж чадахгүй юм өө. Эмнэлэгт нөүтбүүк авч орчихоод яаж зүгээр байхав, өдөрт хэдэн цаг нүдээд л байсан.

Анонимд:
Бага юм, шалихгүй юм гэж хэлж болдоггүй эд байна аа.

Болорхонд:
Энд тэндээс юм юм нэхэгдээд л байгаа. Одоо нэг үеэ бодвол зовиургүй болохоор жаахан сууж л байна

Юкид:
Албаар гаргасан салхивч гээд байхад. Шархаа сэрүүн байлгах гээд салхивч гаргасан ухаантай юм аа. Гуурстай байхдаа тэндээс бээлий цухуйдаг байсан юм.

Түргэн эдгээрэй гэж ерөөсөн бүх хүмүүст их баярлалаа. Ерөөлөөр болох болтугай

A.Амарсайхан said...

Зараад:
Хамгийн сайн эмчилгээг чинь цэвэр архи л гэцгээгээд байна. Гэхдээ тунг нь хэтрүүлж болохгүй гэнэ

Unknown said...

Таг болчихсон байсан ийм учиртайм бий вий Нээрээ Цойгийн дурсгалын концерт болох гэж байгаа шүү блогоос ороод харчихаарай мэдээлэлийг

Pro31 said...

Амар ч биш шүү, тээ! Чи овоо том болжоогоод оржийшдээ. Би бол 8тайдаа орсын. Өрөвсөж өвдөх нь бүүр ч хэцүү. Дараа нь эдгэрэх гэжийнэ гээд бөөн төвөг шдээ. Инээж ч болдоггүй, хаиачихаж ч болдогүйм

Pro31 said...

Чухал зүйл хэлэхээ мартсан байна. Хурдан түргэн эдгээд, олоон олон ажил амжуулах болтугай!

Pearle Deppsu said...

Сахал самбаа нь ургачихаж бүүр.

Anonymous said...

Танд эрүүл энхийг хүсье.

ZAYA said...

Алтайдаа очиж тэр муу олгойг авахуулах учиртай байж дээ.
Хурдан эдгээрэй.

A.Амарсайхан said...

Үлэмжид:
Хаана хэзээ вэ? Блогт чинь мэдээлэл алга. Би цоорхой гэдэстэй болохоор очиж чадахгүй байх өө

Про31-д:
Ерөөлөөр болог. Түргэн эдгээсэй гээд л залбираад байна даа

Дэрсүд:
Би сахлын машинаа цүнхэнд байгаа гээд захихаар алга байна гэдэг. Тэгтэл цүнхний хажуугийн олон халаасны нэгэнд ороод нуугдчихсан байна лээ. Тураад шөвийчихсөн, тэгээд сахалтай болохоор нэг өвөө л харагдаад байна лээ

Төгөлдөрт:
Баярлалаа

A.Амарсайхан said...

Заяад:
Тэнд төрсөн юм. Яг дэргэд төрсөн байшин маань цонхоор харагдаад л. Хуучин төрөх байснаа одоо эрүүл мэндийн газар болчихсон байдаг юм.

Тэгээд энд төрсөн юмсан, бас зарим нэг юмаа үлдээх ёстой юм байж дээ гэж бодоод л сууж байлаа.

ghgh said...

Eruul Yawbal ireh jiliin ulsiin naadam uznee gj. Hurdan edgeerei hu

Badman said...

Зиа тэгээд цэвэр цагаан архи сөгнөөд байж дээ.

Дэндэв said...

Хурдан эдгээрэй
Хахаха
Олгой гэхийг толгой гэж уншаад аа
хахаха

Pro31 said...

Dendev; aimaar um be!

A.Амарсайхан said...

Тошилд:
За тэгье. Хурдан эдгэе

Бадмаад:
Тавин грамм татангуутаа өнөөхдөө цохиулаад 3 цаг нам унтаж байна. Тэгээд шөнө сэрээд нойр хүрэхгүй. Босч РС дээрээ суугаад л

Дэндэвт:
Нээрээ тэгж уншиж мэдэх шүү

Про31-т:
Эмнэлэгт "Олгой ав" гэхийг "Толгой ав" гэж сонсвол алах нээ

Mendee黒川 said...

Olgoi avsnii daraa INEEH l hamgiin hetsuu dee gej... Ineelgedeg hun tom daisan bolj baigaamdaa.
Ta ch oir haviinhnaa ineelgeed alah shahsan baihdaa hmm kk

Oyuna B said...

za tegeed naad oyos moyosoo zadalj barihguihen shig saihan baij baigaad edgeegeerei. Haniad hurch bolohgui shuu. Haniahaar zadrah geed baidgiin baina lee

Unknown said...

Huuye ee, biye sain u? Olgoi ch gehdee zugeer baih aa dor ni oglood abaad hayachdag gesen. Manai aab har myangan l olgoi abch haysan dag,kkk. Biye bodooroi, turgen edgeerei.

A.Амарсайхан said...

Мэндээд:
Би өөрөө хүн инээлгэх тэнхээгүй хэвтэж байгаад гарч ирсэн. Харин нэг нөхөр орж ирээд Бээжин явсны малчны тухай яриад, оёдол задлах дөхсөн.

Оюунаад:
Бохирдолтой шүүс гарч байгаа гээд бүх оёог нь авчихсан, одоо онгорхой байна. Мах нь тал талаасаа түрж эдгэдэг гэнэ ээ

Дамдаад:
Тийм хялбар олгой биш байсан. Нэлээд ярвигтай юмтай учраад байна. Түргэн эдгэнэ ээ

Anonymous said...

Тэгвэл одоо Алтай нутгаа "Миний тоонот" гэдэг шиг " Миний олгойт" гэж байж болох нь байна ш дээ. Олгой авхуулсаны дараа инээх ханиах 2 ёстой гол таслана, тийм ээ? Би бас олгой, хоолойны мах, 2 араа зэрэг зарим эрхтнээ авхуулсан ш дээ. Уг нь нэмж өөр юм авахуулахгүй байвал зүгээр юмсан. За тэгээд Амараа минь, бусад эрхтэн бүрэн эрүүл амьдрах болтугай. БМ.

Bold said...

За яамайдаа. Мэнд мэлтийж байгааг чинь харах сайхан л байна. Нутагтаа очиж нэг "илүүдэл" зүйлээсээ салах төөрөгтэй байсан юм байлгүй. Ханаас бүх юм "АМАР" байх вэ? Хэцүү олгой энэ тэр байлгүй л яахав. Эмч нарыг хот хөдөөгийн гэх мэтээр ялгаварлан гадуурхаад яах вэ? Хэр баргийн ажил бил үү, олгой авна гэдэг чинь? Төрсөн буурин дээрээ албан хүчээр 10 хоносон юм биш үү? Цаанаасаа л тийм зурагтай байж дээ.
нэгэнт авахуулчихсан юм чинь одоо юу алзах вэ? Тэгээд ч комиссарын нэмэгдэлтэй байгаа хойно. За түргэн эдгээрэй.

Сэгсгэр said...

Өө хөө анд Алтайд Сэгсгэр энд олгойтой ноцолдож байжээ. Бие дажгүй юу тээд хө. Эрүүл энхийг хүсье

tsetsgenerhi said...

сайн байна уу, одооноос биеэ сайн анхаарч байгаарай за, халуун хоол ид, хуурсан түлсэн хоолноос хол байх нь дээр болов уу. Биеээ сайн тэнхрүүлээд хүссэн мөрөөдсөн төлөвлөсөн бүхнээ бүтээхийг хүсье анд минь.
Хүн өвдсөнийхөө дараа амьдралыг илүү их сайхнаар хардаг, амьдралд улам илүү шунан дурладаг тийм болохоор энэ бүхний дараа бүх зүйл нь сайн сайхан байг.

A.Амарсайхан said...

БМ-д:
Их баярлалаа. Ерөөл бат орших болтугай. Олгойт гэх нь ч хаашаа юм бэ. Миний Баян Алтай минь. Би үргэлж Алтайн уулстаа мөргөж байдаг хүн шүү дээ

Болдод:
Найз нар ирвэл комиссар нэмэгдэл жаахан хэтрэх гээд л байх бололтой. Нутагтаа очоод хэд хөрвөөчихөөд ирлээ дээ. Төрсөн газар дээрээ хөрвөөх сайн, их эрчим авдаг гэдэг биз дээ

Сэгсгэрт:
Чи бас олгойноосоо салаа юу? Бие сайн уу?

Цэцгэн Эрхид:
Гэргий маань ажил гэж гүйгээд, хоёр хүү минь л асраад тойлоод байна даа. Гайгүй тэнхрэх байх аа

Badman said...

50 гараам багадсан байна. 500 гараамыг уухад яаг сайхан таарна. Шөнө сэрэхгүй амар.

www.gegeen.com said...

hehe, mes zasald orchood bas yu ch bolooguim shig blogdood yavj l baidag.

unen shiirteimaa...

A.Амарсайхан said...

Бэдмэнд:
Архи тогтмол хэрэглээд байгаа болохоор 500 байтугай 1000 грамм уугаад ч ямар ч үйлчилгээгүй болчихсон байна лээ. Хэ хэ

Гэгээнд:
Бэдмэний хэлсэн 500 граммын допингийн эрчээр шийр заагаад блогдоод явж байна ш дээ

Anonymous said...

Үгүй энэ чинь яахаараа архи сайн байдаг билээ? Нээлттэй шарханд архи уу гэж зөвлөж байдаг... бүү мэд.
Харин шөнийн ханиалганд виски ёстой сайн. ханиалгаад байхаар нь би босоод 50гр үйскинд хагас халбага улаан перец хийж хутгаад уучхаар... гүй ээ мөн сайн шүү хэ хэ хэ
Аятайхан байж байгаад наад гэдсээ эдгээж үзээрэй, тэгээд бичиж эхэлнэ биз дээ.
Эрүүл энхийг хүсье

lucky said...

даанч алга болцон чинь гэдэс дотроо цэвэрлүүлж яваам байж. Олгой чинь хэцүү ү дээ хүндэрвэл аминд хүрдэг өвчин шүү. Хурдаан эдгээд ирж гоё гоё онигоо бичээрэй, хүмүүс чамайг зөндөө санацан байгааг харжээнуу

A.Oyungerel said...

Санамсаргүй блог руу чинь ороод эмнэлэгт хэвтээд гарсныг чинь мэдлээ. Эмчийн зөвлөгөөг сайн дагаарай. Гам сайн хийгээрэй. Эрүүл байж их зүйл хийхийг бодно шүү.
А.Оюунгэрэл

artgaa said...

haha turaad shoviitsen bga n ene uu dee. bi ch tuguul bol zuunii uzuur shig baih n.

Unknown said...

Daanch suuliinm yed ta interneted orohgui baisan yum aa. Ogt surag chimeegui baihaar ni bi taniig gaihaj baisan yum. Za turgen edgeerei. Odoo tegeed alzahgui bailgui dee.

Tsolmon said...

Oi saihan bolson biz de? Olgoinii mes zasald manai aimgiin emch nar ih sain gej sonsoj baisan yum bna. Biye hurdan, sain tenhruuleerei! PC-nii ard honogiin 24 tsagaas ih suuj bolohgui shuu!!! :)

A.Амарсайхан said...

Анонимд:
За, тушаалын дагуу аятайхан байж байгаад гэдсээ эдгээнэ ээ

Лакид:
Өгүүллэгээ бичиж эхэлнэ ээ заавал. Олгойноос болоод баахан ажил овоорчихоод бичих завдал гарч өгөхгүй байна

Оюунгэрэл багшид:
Сайн байна уу? Багш аа. Сайн л яваад байна уу? Бие гайгүй болж байна аа. Шарх л эдгэхгүй удаад, гэдэс онгорхой яваад байна. Бусдаар элдэв зовиургүй

Артгаад:
Тийм шөвийчихсөн байгаа биз дээ?

Мэндээд:
Харин ингээд чимээгүй болчихоод байна аа.

Цолмонд:
Ой сайхан болсоон. Би сүүлийн хэдэн бөх л үзсэн. Талбай руу сурвалжлагчийн мандатаар нэвтрээд, жаахан явж, хүмүүстэй уулзаж, түрүү соёолон, их насны морьдоос хөлс аваад, баримтат киноны ганц хоёр ярилцлагатай болоод гарч ирсэн. Морь үзэх гэсэн ажил ихтэй чадаагүй.

Tsolmon said...

Ta ch tegwel amrahaas gadna olz omog ihtei l yawsan yum bna da. Olgoi urewsdeg l toogui bolohoos.

A.Амарсайхан said...

Цолмонд:
Хүмүүс нутагтаа очиж барцдаа арилгаад иржээ гэцгээгээд байгаа

bayarsaikhan said...

вээлком байк

Я.Одгэрэл said...

ХАРИН СОНССОН.
- НУТАГТАА ТАНЬТАЙ ТААРСАН БОЛ

Anonymous said...

heha altai 70 ch nice bolson shuu zolig gej

Richard said...

Тошилд: За тэгье. Хурдан эдгэе Бадмаад: Тавин грамм татангуутаа өнөөхдөө цохиулаад 3 цаг нам унтаж байна. Тэгээд шөнө сэрээд нойр хүрэхгүй. Босч РС дээрээ суугаад л Дэндэвт: Нээрээ тэгж уншиж мэдэх шүү Про31-т: Эмнэлэгт "Олгой ав" гэхийг "Толгой ав" гэж сонсвол алах нээ

Anonymous said...

Furthermore, the Canadian laws are quite stringent
and require all pharmacies to sell prescription drugs only after checking or viewing a valid prescription issued by a licensed physician.
Any reputable online business puts their shopping cart on a secure
server. Getting these drugs with the weakest sign of ED isn't the smartest option.
FDA also asked patients and doctors to report any adverse event or case of severe side
effect to FDA.

Feel free to visit my web-site :: international removals

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates