Monday, August 23, 2010

Би нэрнээсээ ичээд байна аа

Бага ангид шинэ хүүхэд шилжиж иржээ. Залуухан багш бүсгүй түүнээс нэрийг нь асуутал,
-Багш аа, би хэлэхээсээ ичээд байна аа. Хүүхдүүд шоолно гэжээ. Багш бодоод мэргэн арга олов.
-За тэгвэл чи нэрнийхээ утгыг тойруу замаар тайлбарлаад өгчих.
-Гараараа эвтэйхэн бариад, амандаа хийдэг. Өмнө талдаа том бондгортой, урт гонзгой юмны нэрээр намайг нэрлэсэн юм аа, багш аа. Багшийн нүүр час улайлаа. Шинэ охин гайхан харна.
-Ямар заваан юм бэ! Очиж очиж эр хүний бэлэг эрхтэнээр хүүхдээ нэрлээд байхдаа яах вэ дээ! Завхарчихсан эцэг эх вэ?
-Багш аа, бэлэг эрхтэн биш ээ. Миний нэрийг Халбага гэдэг юм аа.

23 comments:

ghgh said...

Zaawal tiim utgaar oilgodog bagsh bas bdgaa hehe

Дэндэв said...

Багш дандаа бүсэлхийнээс доогуур л бодож явдаг хүн болж таарлаа

Чепак said...

Настройка на 2-ом канале.....

A.Амарсайхан said...

Тошилд:
Харин тиймээ

Дэндэвт:
Энэ удаа л гэнэ алдчихсан болохоос хөөрхий, багачуудыг сургаж хүмүүжүүлэхээс авахуулаад өчнөөн өөр зүйл боддог л хүн л дээ.

Абебе Дорид:
Монгол хэл дэлхийд түгэж байгаад би их баяртай байна

Чепакт:
Хоёрдугаар суваг ер нь хүмүүсийн анхаарлын төвд байдаг юм шүү дээ.

Tsatsral said...

Halbaga baihdaa yahav dee! :-)

Дэндэв said...

Өчнөөн өөр бодлууд нь сонин байна хахаха

A.Амарсайхан said...

Цацралд:
Халбага гээд нэр өгчихөөр чинь өөрөөр яаж тайлбарлах вэ дээ, тийм ээ.

Дэндэвт:
Хүний дотор орж үзэх биш дээ, хөөрхий. Тэр бодлууд нь минийхтэй ижилхэн байгаа даа гээд бодохоор ичээд байгаа биз?

Badman said...

Хэмжээндээ л ойлгох юм даа гэж.

org said...

manai neg naiziin eejiig ni boovondoi gedeg baij bilee. tuhain ued irgenii unemleh baisan bish. ulaan passportiig ni harsan daa kk

A.Амарсайхан said...

Бэдмэнд:
Хэмжээ хэт томорвол хэцүү бололтой

Оргд:
Өхөөрдсөн нэр нь явж байгаад л паспортын нэр болчихдог байсан юм шиг ээ.
Миний багад Хэвлэх үйлдвэрийн манаачийн хүүхдийг их шоолдог байж. Нэрийг нь Чоно гэдэг. Даравгар гэдэг цэргийн онигоо бас ээжийнхээ нэртэй цуг монгол даяар яригддаг байсан.

Segsger said...

Õàëáàãà øàíàãàíû íýð áîë ýí¿¿õýíä ë äýý. õýõý

Unknown said...

Nasand hursen tom hun ingej l boddog baina daa.

A.Амарсайхан said...

Сэгсгэрт:
Халбага шанаганы нэр бол энүүхэнд л дээ. хэхэ

Гэж бичсэн нь бурзайсан байсныг хувиргав.

Мухар шанага гээгүй нь яамай даа

Мэндээд:
Тэгж бодохгүй өөр яаж бодох вэ? Жаахан хүүхэд шиг халбага бодолтой биш

ZAYA said...

Батсэрээднэ гэж байхад Халбага байж болох юм байна.

A.Амарсайхан said...

Заяад:
Батхалбагадна гэж нэрлэх нь байна ш дээ

Anonymous said...

халбага гэдэг чинь хэрэгсэл Хэрэгсэл гэвэл яаж байна

Anonymous said...

Хэхэ Батхалбагадана гэвэл цоглог сонсогдож байна шүү

A.Амарсайхан said...

Алтанхүүд:
Халбага гэдгийг би ажлын багаж л гэж би боддог юм шүү дээ. Нэг аяга хоол идэхийн тулд гар маань халбагаа бариад хэдэн удаа хутгаж, хэдэн жоул энерги зарцуулдаг билээ. Тэгээд бодохоор яах аргагүй ажлын багаж.

Төгөлдөрт:
Ха ха. Би өөрөө ингэж бичсэнийхээ дараа түсхийтэл инээсэн гээд л бодчих

anjigai said...

Мэнд үү? Бие тэнхээ сайн уу? Онигоо бичээд байхыг бодоход догь байгаа бололтой.

A.Амарсайхан said...

Анжигайд:
Сайн. Сайн байна уу? Бие данги өө. Гэдэс цоорхой хэрнээ ажил ихтэй л суугаад байна. Гэдэсний шарх аних л гээд л. Боолтын сувилагч мах нь түрээд эдгээд эхэлжээ гээд л байгаа

www.gegeen.com said...

qq zolig bi nogoo soiz l yum bodlooshdee hehe.

hagarhai gedestei baij hamaagui ineedmiin illeg oruulj boljiigaamuu aain

Ц.Золдэлгэр said...

Сайн байна уу та их гоё блогтой юмөө. Би саяхан л блогоо нээсэн гэхдээ нэг л амжилтгүй яваад байна яавал лаг гоё блогтой болох уу zoldelger.blogspot.com орж үзээд зөвлөөд өгөөч

A.Амарсайхан said...

Гэгээнд:
Гэдэс эдгээд долоо хонож байна өө

Золдэлгэрт:
Сайхан блог болжээ. Би холбоос хийе

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates