Намайг бага байхад ээж бид хоёрын хооронд ийм л яриа болдог байж дээ. /Гэж байвал яах вэ, хэ хэ/
-Ээж ээ, манай цэцэрлэгт өнөөдөр томууны вакцин тарьсан.
-Өө тийм үү. Миний хүү уйлаагүй биз?
-Уйлаагүй ээ. Сувилагч, эмч, багш гурвуулаа нийлээд намайг хөөгөөд гүйцээгүй юм чинь.
Гэр бүлээрээ ширээ тойрч суугаад хоолоо идэж байлаа.
-Ээж ээ, би танд нэг юм хэлэх гээд.
-Хоолоо идэж байхдаа битгий ярьж бай гэж чамд хэд хэлэх вэ? Аан!
Ээж зандарсан тул хүү чимээгүй болж, хоолоо идэцгээлээ. Хооллож дууслаа. Тэгтэл ээж хэлж байна.
-За хоолоо идээд дуусчихлаа. Түрүүний хэлэх гээд байсан юмаа хэл хэл.
-Ээж ээ та жижиг өрөөнд аавын цамцан дээр залгаатай индүүгээ мартчихсан байна лээ.
-Миний хүү яваад, махны худалдагчид ямааны хөл байна уу, хараад ир.
-За ээж ээ.
Цагийн дараа хүү буцаж ирэв.
-Чи чинь юугаа хийгээд алга болчихов оо? Ямааны хөл байна уу, тэгээд?
-Ээж ээ, би махны худалдагчийн хөлийг харж чадсангүй ээ. Зөндөө хүлээлээ, тэр чинь ерөөсөө гутлаа тайлсангүй.
Давхцал
4 weeks ago
11 comments:
Ээжийг аавын цамцаар шийтгэж хариуг нь барьжээ.
хэ хэ
Хэхэ нэг онигоо бичлээ
Нэг нөхөр диваажинд очтол нэг л их аз жаргалтай хүмүүс дүүрэн байна гэнэ. Гэм нь хүмүүс хааяа нэг доороо 360 градус эргэлдээд байж л дээ. Мань нөхөр таарсан нэгнээсээ
мань эр :энэ хүмүүс яагаад хааяа доороо бүтэн эргээд байгаан бэ
өнөөх эр: Хэрвээ хэн нэгэнийг дэлхий дээр хэн нэгэн дурсаж ярьвал тухайн хүн доороо бүтэн эргэдийн гэжээ.
Цаашаа явж байтал 2 нөхөр амсхийх завгүй доороо бүтэн эргэцгээж байна гэнэ. Гайхаад л эд хэн бэ гэтэл хариуд нь наад 2 чинь Чипаяв Питка 2 байна гэжээ.
Хүү уул нь их зөв ойлгосон байна шүү дээ. Ямааны хөл байгаа үгүйг нь харах гэж хичээсэн л байна хэхэх
Санакаед:
Та дээлэн дээрээ индүү залгаад мартсан байна лээ гэдэг байж. Нээрээ
Серенитид:
Хо хо
Үлмэдэхэд:
Манайхнаас хэн ингэж эргэлдэх бол? Гүндалай, Нямдорж хоёр байхаа даа? Арвин эгч байна
Төгөлдөрт:
Гутлаа тайлаад харуулчихна л биз дээ. Жаахан хүүхэд хүлээгээд байхад
Би багадаа энэ ухна чинь эм юмуу эр юмуу гэж асууж байсан гэсэн. Бас дээшээ унжсан эвэртэй ямаа гээд ярьдаг байсан гэсэн хэхэхэ.
Сүүлийн онигоог уншаад тас тас инээв.Хажууд байгаа хүмүүс сэжиг бүхий байдлаар над руу хяламхийж байна.
Номинговьд:
Ер нь их дээшээ сэтгэлгээтэй охин байж шүү
Мэндээд:
Заримдаа ингэх гоё шүү. Бүх хүмүүсийн анхаарлыг татаад
hehe, baahan unshtsan onigoo baisiin, hergiin ezen ni ene blogger baisan baina l daa. sain taraajee hehe.
Гэгээнд:
Ха ха
хэхэ, сахилгагүй л хүүхэд байж дээ :D
Post a Comment