Эрхэм хүндэт ард түмэн минь ээ!
Та бүхэн аугаа их нээлт хийе гэж хүсдэг байж таараа. Гэхдээ хэрхэн яаж нээлт хийхээ мэдэхгүй байгаа нь мэдээж. Тиймээс бид та бүхэндээ нээлт хийх аргыг зааж өгье. Энэ маш хялбархан.
Шинэхэн дугтуй нэгийг аваад, дотор нь долоон мянган доллар хий. УИХ-д гэж хаяглаад шуудангаар илгээ. Бид танд аугаа их нээлт хийх зааврыг найдвартай, шуурхай илгээнэ.
Жич: Бидний зааж өгөх энэ арга маш найдвартай! Биднээс Аристотель, Ньютон, Мендлеев, Дарвин нарын олон хүн энэ аргыг сурч нээлт хийсэн болно.
Дахин хэлье маш найдвартай шүү!
Давхцал
4 weeks ago
17 comments:
Та миний дансанд хорин мянган төгрөг шилжүүлбэл би танд "Гэнэн хонгор" гэсэн бичигтэй маш гоёмсог цамц илгээх болно гэдэг шиг сонсогдож байна шүү. ккк
Хэхэ. Их эртний арга бололтойдогоо. 13, 17, 19р зуунуудад хуурамч мөнхийн ус зараад баригдсан гэмт этгээдтэй хамсаатан байж таарлаа. хэхэ
Энэ ч харин зүгээр арга байна даа хахаха
дээрх эрхэмүүдийн сэтгэгдлийг уншаагүй бол яг илгээх гээд л яаж мөнгө олох вэ гээд л бодож эхэлж байлаа шд
Бэдмэнд:
Мөнгөний ханш унасаар байгаад, цамц нь дөчин мянга болчихлоо дөө. Тэгэхээд илгээгч нь гэнэн хонгор болох нээ хөөрхий
Төгөлдөрт:
Манай хурал их эртнийх бололтой дог оо
Дэндэвт:
Харин тийм бололтой. Хүмүүс илгээгээд эхэлсэн гэнэ
Гилийн хатанд:
Дээд гурав чинь найдвартай гэдгийг нь ойлгохгүй байгаа юм аа
76-Д шинэ санаа өгөөд байна уу гү юү.
Ард түмэн минь. 76 бид муу муухайгийн туйл болсон хүмүүс ээ. Учир нь бид улс төрчид. Мууг дагавал могойн хорлол гэдэг дээ. Тиймээс мэргэн оюунт ард түмэн та нар минь биднийг бүү дуурайгаач ээ. Бид яах вэ худал ярьдгаараа яриад хулгай хийдгээрээ хийгээд хэрэлдэж зодолдож барилцдагаараа барилцаж л байя. Харин та нар минь худал бүү ярь. Хулгай бүү хий. Битгий хэрэлд. Битгий зодолд. Та нар минь улс төрчид биш шүү дээ. Муу үйлийг бидэндээ үлдээгээд зөвхөн сайн үйлийн төлөө урагш алхагтун ард түмэн минь.
Бид архии нь ууя. Айргий нь та нар ууцгаа. Бид завхайръя, залхуурья. Та нар минь бүү завхайрсугай. Бүү залхууртугай. Бид завхайрлаа гээд ДОХ тусахгүй. Харин та нар минь тусаад байна тусаад байна. Бид залхуурлаа гээд ядуурахгүй. Харин та нар минь ядуураад байна ядуураад байна. Бид архидлаа гээд нэгнийгээ алахгүй. Харин та нар минь нэгнийгээ алаад байна алаад байна. Далан зургаан мууг дагаж битгий далдагана ард түмэн минь.
odoo baitlaa baihgui hoiguur maani nadtai zovlolgui biznes ehluultsen baih shiv. ochij 75 golognuudiig chichruulcheed irye hehe.
hoishid zovhon nadtai tohiroltsooroi. 7000 ch geh shig hansh unagatsan baihiimaa, tootsoo bodnoo...
Чинсээд:
Харин тийм ч юм уу
Алтанхүүд:
За байз Алтанхүү гэж гишүүн дуулдаагүй юм байх чинь. Хаанахын хэддүгээр тойргоос сонгогдсон гишүүн билээ? Хэ хэ
Гэгээнд:
За тэг цаадуулаа очиж загна даа
Хэхэ. Зууны луйвар хийх нь л дээ.
хэдийгээр егөөдөл байсан боловч гашуун үнэн илгээмж байлаа. 7000 ам,дол мол бараг л 10 сая төгрөг, гэтэл Монголчууд бид чинь аравтын системээр хошуурч атаатнаа аргандаа оруулдаг байсан бол энэ бүх стратеги эсрэг болжээ. Тийм учраас эсрэг тэсрэгийн хууль, амьд явахын төлөөх тэмцэл эиэ нийгэмд гололжээ. Уйлмаар юм. Хэзээ бидний таны миний Монгол зөв голдрилдоо орох бол хэзээ зөв бүх зүйл нь зөв, сэтгэлгээ ч зөв байх болоо. Худал амлалт Монголыг мөхөөж байна. Энэ бичлэг таалагдлаа. Юм бодогдуулж байна шүү анд минь
Ямар амьтан нь энэ санааг надаас түрүүлээд гаргачихваа. Хялбар бяжих санаа гээд төлөвлөж байсан юмсан.
Таниас асуух нэг асуулт байнаа. Таны блогт бичлэг нэмэгдсэн блогууд гээд хүмүүсийн шинээр нэмсэн нийтлэлүүд яг цаг тухайд нь нэмэгдэж байгаа. Тэрийг яаж хийсэн бэ. Би нэг сайтыхийг бол хийгээд байгаан. Олон сайтынхыг хэрхэн ингэж нэг widget-д оруулж хийсэн бэ?
Хэр их дугтуйтай мөнгө очсон боло?
Зарим нь хуурамч мөнгө байх вий дээ. кккк
Амарсайхан ахаа би дээр асуусан асуултыхаа учирыг олцон хэхэ. Блогспотчиддоо зориулаад blogchid.com гээд нээчихлээ. Зарим нэг асуудал гарч байгаа. Таниас асуух юм байнаа яаж холбогдох вэ?
Мэндээд:
Гэхдээ энэ луйвраараа биш, 1,5 ба 1 сая төгрөгийн амлалтаараа Зууны шилдэг луйврын түүхэнд бичигдэх байх. Энэ бол яль шалихгүй зүйл
Цэцгэн Эрхид:
Иймэрхүү утгатай юмнууд улаан цайм хийгээд байхад л ард түмэн тэднийг сонгоод байх юм. Сонгуулиа луйварддаг, худлаа тоолдог гэж үнэн байх өө
Үлмэдэхэд:
Блогспотод өөрт нь байдаг юм аа. Би чинь програм зохиодог хүн биш. Блогспотоо үз дээ, бэлэн байж байгаа
Заяад:
Зарим нь хатсан нохойн баас хийгээд явуулчихсан гэсэн
Блогчдод:
Холбоо барих амархөөн. Цалиг студийн реклам дээр миний yahoo ID байгаа
g
Post a Comment