Эмч бүсгүй гольф тоглохоор талбайд ирээд, далайж далайж цохив. Тэгтэл цаана нь зогсож байсан залуу "Ёо-оо" гэж орилоод уначихлаа гэнэ. Бүсгүй сандран гүйж очвол, залуу хоёр гараа салтаандаа хавчуулчихсан "Оо-оо-оо" хэмээн орь дуу болж, хоёр тийш хөлбөрч хөрвөөж байна.
-Уучлаарай би санамсаргүй ингэчихлээ.
-Оо-оо-оо... Оо-оо...
-Би эмч хүн байгаа юм аа. Танд иллэг хийж өгье гээд, бүсгүй залууг ууцаар нь хэвтүүлээд, өмд рүү нь гараа хийгээд иллэг хийв. Нилээд илсний дараа бүсгүй:
-За яаж байна? гэж асуув.
-Сайхан байна аа. Гэхдээ эрхий хуруу өвдөөд л байна. Бөмбөг наад нөхрийг чинь биш, эрхий хурууг минь оносон юм л даа.
Гал тогоонд хоёр эмээ цай шоржигнотол сорж суутал, цаад өрөөнд охин уйлчих шахан уурлаж, орь дуу болох нь сонсогдов. Хөрш эмээ хэрэгт дурлан чих тавилаа.
-Өмхий ногоон чиний төлөө би залуу насаа бүгдийг нь үрсэн. Чамайг би үзэн ядаж байна. Чиний төлөө зүтгэсээр би амьдралгүй хоцорсон.., гэхийг сонссон хөрш эмгэн нүд нь оройдоо гаран гайхав.
-Хүүе Долгор оо, танай охинд чинь нөхөр хэзээ ч байгаагүй биш билүү?
-Тийм ээ. Одоо болтол ганцаараа л яваа юм, чааваас.
-Тэгээд хэнтэйгээ ингэж хэрүүл хийгээд байна аа?
-Хэнтэй ч биш ээ. Анагаахын ногоон дипломтойгоо л ярьж суугаа нь энэ.
Баавгай болохсон
1 week ago
25 comments:
За гольфруу явъя хаха.
хэхэ бас дуртай нь аргагүй иллэг хийлгэчихдэг... хөөрхий хуруу... :-P
Арай дээрдэж байна нтр гэдэг байгаа да :D
Уулга(э)мч хог вэ яасан.
Хэхэ
Ямар ч сандруу эмч вэээ дээ
Тэр хуруу хөөрхий нөгөөх нөхөр сохорсон биш завшив гээч болж хэхэхэ
Эрэгтэй хүмүүс ингээд дуртай айн хэхэ, итсмовий ер нь явах нь ээ :-)
Энэ кинууд:
Тэг тэг. Гэхдээ эрхий хуруугаа биш яг жинхэнэ өнөө нөхрөө оногдуулчихавзай
Алтад:
Хуруу яах вэ. Иллэг л гол нь юм уу даа
Амгаад:
Дээрдэж байна, дахиад жаахан бариад өгөөч гэж үү?
Пазлд:
Уулгамч биш ээ хөөрхий. Хүн салтаандаа гараа хийчихээд "оо-оо-оо" гээд байхаар өөр юу бодохов дээ, чааваас
Том жараахайд:
Хуруу зовоод, өнөөх нөхөр хүний зовлонгоор башийчихлаа, харин
Жагаад:
Наад кинуу чинь эмэгтэй ч байж мэднэ. Бушуухан очиж гольф бөмбөгөөр хүний эрхий хуруу цохих гэж яараад ч байгаа юм билүү, хэн мэдлээ
би HERO байна хэ хэ, энэ кино тай хамт гольф явий.
хаха. эмч бүсгүй ч шараа болжээ. харин тэр яасан азтай залуу вэ? гэжүү хэхэ
hehe, ene 2 dahi onigoonii backgroundiig yaaj ingej oor ongotei bolgov
Баатарт:
Тэг тэг. Олон хүн байх тусмаа оногдох магадлал нэмэгдэнэ.
Мэндээд:
Азтай хүний азарган тахиа өндөглөхөө байгаад, эрхий хурууг нь ясан бөмбөг онодог болсон цаг юм уу даа?
МНЕ.МН-д:
Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates би эндээс авсан юм аа. Тэр Жахар гэдэг нөхрөөс л асуу. Темплэйт нь ийм байсан.
Танд тохиолдсон онигоо юу?
Хэ хэ
Заяад:
Би гольф тоглодоггүй ээ. Тэгээд ч зураг оролддог болохоор хуруу надад үнэтэй. Ёворцог л хааяа нүддэг юм. Хэ хэ
Авлигатай тэмцэх газраас гондом үнэгүй тарааж байгаа сураг гарч гэнэ. Нэг нөхөр очоод "Алив, надад хэдийг өгөөд аль" гэж гэнэ. Тарааж буй нөхөр "Та юу хийдэг хүн бэ, энийг чинь авлига авдаг нөхдийг үржүүлж олон болгохгүй гэсэндээ авлигачин, хүнд сурталтангуудад тарааж байгаа юм" гэжээ.
Бурнакт:
Бэлгэвч тараагаад нэмэргүй ээ. Хэрэглэхгүй, худлаа ярина цаадуул чинь. Найдвартай нь дээр хөнгөлчих нь л зөв дөө.
Сайн эмч болоход ч их хугацаа ордог бололтой дог шүү.
2дахь онигоонд хамаатуулж хэлсэн болно :)
Гансүхд:
Ха ха, хоёуланд нь таарах дүгнэлт байна.
Хэхэхэ, сайн эмч болно гэдэг нээрээ л удаан жилийн хөдөлмөр зарцуулна даа. 2 дахь онигоо шиг амьдралаа золиослох хэрэг ч гарах байх.
хахаха. õººðõºí àõ шиг гаруу гүй юу. сайхан байнаа гэчжээ.кккк
энэ хөөрхөн ахынд арай гэж нэг сээгий үлдээхээр алдаатай гарахын. ёстой идаргаатаймаа...
Үспээчэд:
Дор хаяж л 10 жилтэй байх шүү
Анонимд:
Түүн шиг чинь л гар бололтой
Цагаан сараас хойш 2 онигоогоор сайхан хуурч байна шүү.
Болдод:
Хуураагүй ээ. Өөр шугамаар уран бүтээл ихтэй байгаа. Удахгүй мэднэ ээ
Post a Comment