Tuesday, February 9, 2010

УУЦ БОЛООД ӨВЧҮҮНИЙ УЧИР

(шог өгүүллэг)
Эв хамт нийгмийн ялалт өөд дайчин цогтой давшиж байх үедээ бид энхрий хайрт удирдагч нараа “бух дарга”, “бяруу дарга”, “төлгөн дарга”, “хурган дарга” хэмээн ангилж зүйлчилдэг байлаа. Ийм ангилал гарсан нь учиртай. Тэрхүү галвын үеийн хурдаст нойрссон “бух дарга”-ын алтан шарилд малталт хийж үзэхүл, цагаан сараар бухын өвчүүний ард заларсан байдалтай жанч халсан дүр зураг тодорсон. Энэ баримт “бух дарга” бухын өвчүү, “бяруу дарга” бярууны өвчүү тавьж цагаалдаг байсныг баталдаг. Тэгэхээр монголчууд төлөгний ууц тавих эрхтэй даргыг “төлгөн дарга”, хурганы ууцаар цагаалдаг даргыг “хурган дарга” гэж байжээ.

Ерээд онд Монголд ялсан ардчилсан хувьсгал хүн бүрт эрх чөлөө өгснөөр зөвхөн дарга нар сэмхэн тэмдэглэдэг байсан цагаан сарыг ард нийтээрээ өргөнөөр тэмдэглэсэн. Ууц, өвчүүг дарга л тавих эрхтэй байсан хуучны бурангүй ёсыг халж, хэн хүссэн нь соёолон шарын өвчүү, шүд гүйцсэн ирэгний ууцтай цагаалах хууль ёсны эрхтэй болсон. Монгол улсын үндсэн хуулинд “иргэн бүр нийгмийн гарал үүсэл, шашин шүтлэг, яс угсаа ялгаваргүйгээр цагаан сараар ууц эсвэл өвчүү тавих эрх эдэлнэ” хэмээн заасан.
Гэвч иргэн бүр ууцтай цагаалах эрхийг амьдралд хэрэгжүүлэх зам шулуун дардан байсангүй. Улсын их хурлын эрхэм гишүүд улсын сангаас идэж уусан мөнгөөрөө ууц өвчүүг чөлөөтэй худалдаж авч дөнгөж байсан бол ууж идэх бололцоогүй угсаа энгийн ардууд ууц өвчүүний төлөө алтан амиа барьцаалах ч энүүхэнд болсон билээ. Хувиараа эрхлэх аж ахуй гэгч ерээд онд борооны дараах мөөг шиг олноороо төрснөө, гэнэт алга болсон. Үүний учир нь тэр аж ахуйн эзэд, захирлууд цагаан сарын шинийн нэгэнд хүн шиг ууцтай золгох гэж хамаг хөрөнгөө шавхаад, шинийн хоёронд дампуурч байснаас үүдэлтэй.

Энэ удаагийн их хуралд сонгогдсон гишүүд хэдий луйварчин ч гэсэн буянтай, нинжин сэтгэлтэй, ард түмнээ гэсэн бодолтой луйварчид болохоо батлан харуулаад байна. Учир юу гэвэл тэд цагаан сарын өмнө ард түмэндээ өвгөд өтгөс, балчир нялх гэж ялгалгүй далан мянган төгрөг олголоо. Дараа жил ч олгоно гэж ярьж байгаа. Далан мянган төгрөг гэдэг дажгүй томхон эр хурганы ууц авахад хүрэлцэнэ гэдгийг УИХ-ын ажлын алба судалж тогтоосон тухай албаны эх сурвалжууд өгүүлж байгаа юм. Тэгэхээр энэ жилээс эхлээд Монгол улсын хөгшид төдийгүй хүүхдүүд ууцтай шинэлэх эдийн засгийн чадамжтай боллоо. Шалгарсан манлай удирдагчдын буянаар “хүн бүр ууцтай шинэлж болно” гэсэн хуулийн заалт эдийн засгийн утгаа олох сайхан бололцоо бүрдлээ.
Цагаан сараар ууцтай шинэлэнэ гэдэг тал бүрийн ашигтай. Зуд турханд нэрвэгдээд буй үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байгаа хэрэг юм. За тэгээд хэд хоног тавьж, хүнд үзүүлсэн ууцаа хаячихалтай биш идэхээс өөр аргагүй. Дан өөх идсэнээс болоод элэг цөс өвдөж, эмнэлэгт хэвтэнэ. Ингээд бодохоор ууц авснаар малчид төдийгүй эмч сувилагч нар болон үндэсний эмнэлгүүдийг ч бид дэмждэг болж таарч байна.
Цагаан сарын ширээнд ууц тавих нь эдийн засгийн асар хэмнэлттэй. Одооны хүүхдүүд өөх үмхэж огт чаддаггүй тул танай ширээн дэх ууц бүтнээрээ үлдэнэ. Мөн түүнчлэн ширээний хамаг зайг эзэлчихдэг тул идэж болдог хүнс ширээнд өчүүхэн орно. Тэгээд ч ирсэн гийчид цул өөх тосыг хараад огиудас нь хүрч, ширээн дэх хиам, зууш, бууз гээд бусад зүйлд хүрэхгүй байх магадлал өндөр. Ууц болоод өвчүүний нарийн учрыг өгүүлэхэд ийм болой.
Тэгэхээр цагаан сарын ширээнд ууц байна гэдэг таны бэл бэнчинг гайхуулж, эрх чөлөөг илэрхийлдэг төдийгүй, танай гэр бүлийн эдийн засагт асар хэмнэлт авчирдаг ажгуу.

30 comments:

ЗОРИГТ8 said...

нээрэн нөгөө 70-аар нь гайгү том эр хоньны ууц аваад тавьчиж ч хүркүүм вааашдээээ

Tsatsral said...

70 gesen too n uutsnii uchirtai baisiim uu?

Gold said...

Өглөөжин өдөржин зогсоод 70аа авч чадкуу байгаа хүнүүс нь хөөрхийлөлтэй ... тэгээд л 70аа авнаааа авий ш дээ, авхаараа өгнөө өгий ш дээ гээл өр зээл тавьж Үхэр жилийг өртэй үдэж бар жилийг бараан угтах болж байгаа сурагтай ...

A.Амарсайхан said...

Зоригтод:
Гайгүй том эр хурга гэсэн нь зөв юм байна. Сайхан санаа өглөө. Засчихлаа.

Цацралд:
Дундаж ууцны үнэ байх аа, хэ хэ.

Алтад:
Нээрээ хүмүүс хэцүү байгаа

Н.Ганчимэг said...

Яршиг одоо энэ ууцны том жижгээр өрсөлддөгөө болимоор юм. Өвчүүг дэмжье

Unknown said...

манай аав зөрүүдлэсээр байгаад өвчүү авчихсан идэхэд ч амар гэж байна лээ ер нь бол сүүтэй цай ч уудаггүй хэмнэлттэй аав ээжтэй хүн дээ би ккк

Anonymous said...

Ккк ууц, үхрийн өвчүүнд нугасгүй хүн дээ би.

A.Амарсайхан said...

Ганчимэгт:
Би аль алийг нь эсэргүүцээд байгаа юм. Гэхдээ өвчүү нь идэхэд сайхан л даа

Үлэмжид:
Идэхэд өвчүү зүгээр ээ. Манай аав ээж хоёр хөдөөнөөс бид хэдэд өвчүү чанаж явуулсан байна лээ. Эндээс бид хэд цагаан сарын бэлгийг нь, бас бус янз бүрийн юмыг нь бэлдэж өгч явуулдаг юм. /Манай бага эмэгтэй дүү их аж ахуйч. Тэр маань цуглуулаад гарсан зардлаа хүүхдүүдийн тоондоо хуваачихдаг/ Бас заавал нэг төлөөлөгч очно.

Төгөлдөрт:
Жинхэнэ монгол эр хүн байна даа.

Anonymous said...

Эр хүндээ биш байхаа, идэмхийдээ л байх. Ккк

Anonymous said...

Хөөмий, морин хуур, босоо бичгийг хятадын нэр дээр бүртгүүлсэн гээд л байх юм. Одоо нэртэйгээр нь уртын дуугаа өөрсдөө очоод хятадын нэр дээр бүртгүүлчүүл яасан юм бэ?

A.Амарсайхан said...

Идэмхий байна гэдэг чинь л эр хүн шүү дээ

A.Амарсайхан said...

Миний хувьд тэр бүртгэл энээ тэрээ бол цаасан дээрх л асуудал гэж боддог.
Хамгийн гол нь тэр морин хуураа бүгд тоглож чаддаг байх хэрэгтэй. Би гэхэд гитар дээр ганц хоёр дуу чадна, сургуульд байхдаа бас гитар бага зэрэг барихчаа болдог байсан. Тэгсэн хэрнээ морин хуураа чадахгүй.
Өнөөдөр монгол дээл өмсөж ир гэж хоёр хүүд минь даалгавар өгчээ. Хөлдөж үхтэлээ хайгаад хүүхдийн дээл олсонгүй. Угалзтай хүрэм олж өмсүүллээ. Хүүхдийн дээл хийхээ байсан гэсэн үг.
Би уртын дуу дуулдаг. Ямар ч гэсэн найран дээр дуугүй суухгүй. Тэгтэл сүүлийн үед хөдөө сумын найр хүртэл уртын дуугүй болж мэдэх нь. Залуучууд хурдан түрж, архиа сорох гээд богинын дуу л хашгираад байдаг болсон байна билээ.

Anonymous said...

Таны хэлж байгаа зүйтэй байхаа. Хятадых гээд бичүүлчихээр эгдүү хүрээд бас
Сүнзийн "Хамгийн шилдэг ялалт бол дайтахгүйгээр мөхөөх" гэдэг нь биш байгаа гэж бодогдоод.
Аливаа бие даасан улс үндэстэн өөрийн гэсэн хэл соёлтой байх хэрэгтэй гэдэгдээ. Крил бичиг бол манай хэл бичиг биш. Одоо биш юм гэхэд ирээдүйд бүх юм хятадын нэр дээр байгаа нь асуудал болох байх гэж бодогдоод. "Төрийн төлөө огтоно боож үхнэ" гэдэг нь л болж байх шиг байна ккк.

A.Амарсайхан said...

Дайтахгүйгээр мөхөөх бодлого нь зуун зууны туршид явсаар л ирсэн. Манай ихэс дээдэс түшмэдүүд ухаантай тулдаа л "дайтахгүйгээр оршин тогтноод" улсаа авч явсаар өнөөг хүрлээ. Энэ том араатанд идүүлчихэлгүй худлаа элгэнд нь наалдаж буй дүр эсгэж зуун зуун жил явна гэдэг бид маш зальтай, чоно санаатайнх.
За бас хүрэн баавгай, өлөн бар хоёрын дунд хаягдсан чонын бэлтрэг шүү дээ бид чинь. Баавгай, бар хоёр хоёулаа л хүчирхэг байгаад байх нь бидэнд ашигтай. Хэн нь ч бэлтрэгт хүрч чадахгүй.

Дэндэв said...

Энэ хужаа нар Их Аваргыг маань бас манайх гэж булаацалсан юм биш үү

A.Амарсайхан said...

Өө зө. Алах нээ.

Dark and Rising Knight said...

ӨНӨӨДӨР-өөс уншцөөөн хэхэ

Anonymous said...

Ингээд Монгол бичиг судлах нь хятад бичиг судласан хэрэг болох нь ээ хөөрхий :D

sukhzorig said...

За сайн уу анд минь... Ажил төрөл уран бүтээл тань өнгөтэй өөдтэй явааг чинь блог-руу тань орход л ойлгомжтой байнаа. Чиний блог-г холбоод авъя байз...

A.Амарсайхан said...

Мөөнөөд:
Харин тийм, Өнөөдөр сонин авч нийтэлсэн юм.

Төгөлдөрт:
Манай авилгалд автсан түшмэдүүдийг яалтай билээ дээ, хэдэн цаас авчихаад чимээгүй суугаад байгаа даа

Сүхзоригт:
Сайн. Сайн явж байна уу? Харин Цэнхэр саран блогоор дамжиж чиний блогийг олж авсан юм аа.

Chandmani said...

:))))

.. ууц гэснээс идэлгүй, зурагнаас хэдхэн удаа харснаа эс тооцвол бараг мартсан байж... :)))

A.Амарсайхан said...

Өө зө, Чандмань ууц иддэг байж ээ? Өөх иддэг жинхэнэ монгол хоёр боллоо. Хэ хэ

Anonymous said...

Ккк Чандмань жинхэнэ монгол байж ээ.

Jagaa said...

Sar shinedee saihan shineleerei.

Оогий said...

Sar shinedee saihan shineleerei

A.Амарсайхан said...

Жагаа, Оогий, Төгөлдөр нарт:
Сар шинэдээ сайхан шинэлээрэй

Бүх хүмүүстээ:
Бие амархан сүрэг мэнд орцгоов уу?

Өвөлдөө өнтэй сайн ороод, тарган сайн хаваржиж байна уу?

Сар шинэдээ сайхан шинэлж байна уу?

Бие ажлаар тавтай сайн оров уу?

хэмээн хөөрөг зөрүүлж байна аа

ZAYA said...

Сар шинэдээ сайхан шинэлэж байна уу?

A.Амарсайхан said...

Сайхөөн, сар шинэдээ сайхан шинэлж байна уу? Айлчин гийчин их хийж, алт мөнгө их цуглуулж байна уу?

Anonymous said...

Жанч халаад байхдаа яахав дээ.
Дарга нар бас нууцаар сахил санваар хүртчихдэг байсан юм болов уу?
Ингээд л дээгүүрээ арын хаалгадаад бүхнийг авчихдагын...

A.Амарсайхан said...

Тэгшбаярт:
Тэр үед бүх хүмүүс нууцаар шашин шүтдэг байлаа шүү дээ. Том дарга гэртээ хамаг хөшгөө хааж, хаалгаа дангинатал түгжиж байгаад ном уншуулдаг. Тэгээд ажил руугаа очоод, ажилтнаа Ганданд очлоо гэж хурлаар авч хэлэлцдэг байлаа.

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates