Хүрээд ир дээ Дагваа минь. Үүлэн зүмбэр Хангай чинь байна. Үзүүр хөх уулс чинь түшнэ. Зүлэг ногоон дэвжээ чинь угтана. Зөв хэлтэй түмэн чинь дэмжинэ. Ээтэн гутал илгэн зодгийг болгоох аваас чинь, Энх төрийн цэнгэлдэх хүрээлэн зайгүй дүүрнэ. Бөхийн дугираг өргөөний үүдээр баярласан олон сад тавин цуглана. Холын Францын тэргүүн хотол монгол наадмын их шөвөгт шимтэнэ шүү дээ. Хүрээд ир дээ Дагваа минь. Хүү минь!
Давхцал
4 weeks ago
16 comments:
Аса монгол буцахгүй, япондоо телевизийн од (talent) болно гэж яригдаад байх шиг байна даа.
Энэ одоо юу л болоод байна даа л гэж бодсон шүү ...Даваад гарах аргагүй дарамт шахалтанд ороо юу даа тийм бол төрсөн нутгийнхаа хөрс шороонд ирсэн дээр байх доо кк...
А.Сүхбат аварга гэнэт зодог тайлдаг шиг л мэдрэмж төрлөө. Хайрлаж, дэмжиж, үздэг аварга маань ид үедээ зодог тайлчихаар нэг л хоосон зай гараад онгойгоод явчих шиг болох юм. Одоо сумо үзэх сонирхол ч байхгүй болно доо.
Сааралд:
Дэвжээг нь эзэгнэж болсон юм
Дэлгэцийг нь гэрэлтүүлж чадалгүй яах вэ
Сүмогийн холбоо дампуураад
Шинэ теле шоу баяжина даа
Алтад:
Аль эртнээс л дарамталж эхэлсэн. Уржнан зун билүү дээ, галзуурах дөхсөн хүн нутагтаа ирж байсан шүү дээ. Мафи, хэвлэл, улс төр, сүмогийн холбоо гээд бүгд түүнийг дарамталж байсан.
Болдод:
Би лав сүмо гэж сүйд болохгүй байх өө. Одоо Амагийнхаа барилдааныг л үзчихээд, бусдад нь сувгаа сольчихдог юм уу даа. За тэр ЖЕМ группийн худлаа яриад байгаа тайлбарлагчийг бол үзэн ядмаар болж байна лээ. Японы бөгс долоож байж мөнгө олдог гар юм уу даа хөөрхий
Onoo ogloo neg suvag lav, yagaad iim hurdan zodog tailah shiidver gargasaniig buren todruulj, uneheer huniig notstoigoor gemteesen bol shorond suulgah ni zov mayagiin yum yarij baina lee de.
Sumo uzeh davsgui cai uuhtai adil bolov uu daa. Minii uzdeg sumo ingeed duusah shiv dee.
Сүүмочид үндэсний бөхөөр барилдаж чаддуумаа...
...Эх орон чинь чиний инээмсэглэлд хөөрч, нулимсанд чинь уярч, ааг омог, алдаа оноо бүхнийг чинь тэнцүүлж, амжилтаар чинь Дэлхийд онгирч явсан юмдаа Дагваа минь!
Анонимд:
Япончууд монголд ирээд ТВ байгуулчихаа юу?
Пийкфиндерт:
Тийм шүү. Сумо үзнэ гэхээр санаанд багтахгүй байна өө.
Зоригт:
Дагваа бол чадна аа. Бүр хэд түрүүлэх энүүхэнд ч байж мэднэ гэж боддог юм ш дээ.
Өсөннэмэхэд:
Нээрээ л би хоёр улирал завсарлаад эргэж ирж түрүүлчихээд, нулимс гаргахад нь дагаад уйлж билээ.
Тэнд байгаа бүх монгол сумочид хаяад эргэж ирэх хэрэгтэй.
Баярсайханд:
Бүх сүмочид "Гурав хоногийн дотор Аса аваргын асуудлыг нааштай шийдэхгүй бол, бид хаялаа" гэсэн утгатай тулган шаардах бичих өгчихөд шалдаа бууна л даа.
Гучин хэдэн монгол залуу санаагаа нэгтгэчихэд сүмогийн холбоо шалдаа бууна л даа.
Том тэмцээнийг нь монголчууд эзлээд байгаа болхоор явлаа гэвэл бөөн баяр болох байхаа. Ккк
Эхнэрээ зоддоггүй, хуриман дээрээ эхнэрээ ухаан алдахад шүд зуун сэгсэрч байгаагүй, эхнэрээсээ салаагүй, Япон улсад монгол хүний нэрийг' нэр төртэйгөөр өргөж явсан, туслахуудаа элдвээр зодож дарамталдаггүй Аврагадаа хир халдаахгүй байх нь аргагүй ээ.
daanch saihan avargatai ard tumen shuu dee bid chin...
Анонимд:
Нэрээ ил бичиж байгаад наад үгээ биччихгүй дээ. Томоотой байсан бол ийм амжилтад хүрэхгүй ээ. Аварга шиг зантай байж л өрсөлдөгчдөө бяц няц шиднэ гэж боддог.
Аримад:
Тийм дээ. Аваргадаа хир халаадахгүй санаатай, нэр үл мэдэгдэх эрхэмд хариу бичиж байлаа.
Post a Comment