Давхцал
4 weeks ago
Нэг л их АМАР, САЙХАН налайсан хүн яваг гэж миний аав ээж хоёр энэ нэрийг хайрлаа биз. Тэгээд л өөрийгөө шоолж алжаалаа тайлсан шиг АМАР САЙХАН суух шив. Гэхдээ хэн нэгэнтэй хуваалцахгүй бол энэ бүхэнд ямар амт байх вэ дээ...
Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates
31 comments:
ХАРАХ ДУРТАЙ ЗУРГУУДЫН НЭГ. ХЭХЭХЭХЭ
эмээ өвөө нарын шинэ бизнээс
Эмгэд өвгөд нарын хараа сайн байна шүү кк ...
Цагаан сар манай настайчуулд дараа ч юмуу даа хөөрхий. Олон гийчний хөлд дарагдаж байгаагаа барах юм даа. Энэ хөөрхөн хүү тэр зовлонг нь ойлгоод гайгүй гар цайлгаж байгаа юм байна. Даанч дугтуйнд хийгээгүй болохоор (санаатай юу санамсаргүй юу мэдэхгүй юм)тиймхэн юм даа. Сайхан зуржээ. Эмээ бол яг байна шүү.
Одгэрэлд:
Би ч гэсэн харах дуртай хэ хэ
Зоригтод:
Зарим хөгшид бурзайдаг сар гээд их баяртай байдаг юм.
Алтад:
Тийм чухал юманд бол хараа ажиллана шүү дээ
Дарамбазарт:
Дугтуйд хийчихээр хавь ойрын хүмүүс харахгүй. Нэг л амтгүй
Гар дээр мөнгө тавьж золгох муу ёр гээл шуугиад байхы. Үнэн бол уу
Дэндэвээ, үнэн үнэн.
Амараа ах та зурсан уу? Фааний :P
Sn bn uu? bi jinhen neree helvvl ta tanihgvi bj magad Gerelee bn aa(hetsvv angiin.Tanii ene shan uran bvteel chini olon ulsiin festivald orsoldoj bgad bayar hvrgii.. Bas dahiad olon olon shan uran bvteel hiigeerei... hetsvv angiin hvvhdvvdiin omnoos tanid tsaashdiin chini ajild amjilt hvsiiii....................
Хэдэн онд гэдгийг нь сандгүй ээ. "Төслийн цагаан сар" гээд хошин шог гарч билээ. Халамжийн газраас 2, 3 настныг авчраад үүдэндээ суулгацан, хажууд нь мөнгө хураагч зогсоод золгосон хүний мөнгийг нь хураадаг, буузаа шилэн данханд хийцэн уургаар уургалж иддэг, тэгээд бууз нь тэр чигээрээ халуун ногоотой ус юмуу шүүс ууя гэхээр нэг аяга нь 200 төгрөг.Ккк үнэхээр хөгжилтэй хошин байсан шүү.
o lol.. araichdee..
Ha ha ha, ha ha ha. Hogshchuul maani jildee neg udaa ingej jaahan biznes hiideg yum. Yadahdaa tegj bodohod setgeld arai oor yum daa. Hoorhii doo gej.Bi muu eejeesee hoish tegj boddog bolchihood baigaa yum. Harin 55aas doosh nasnihan bol tuund bagtmaargui baigaa yum. BM.
Дэндэвт:
Одоо цагт муу ёр нь сайн, сайн зүйл муу ёр болж хувирсан. Хөл толгой нь мэдэгдэхгүй ээ. Болохгүй гээд өгүүллэг уншаарай. Сайн ч байж мэднэ.
Хасаад:
Хүний зурсан зураг нийтэлдэггүй ээ.
Бадамцэцэгт:
Баярлалаа. Чи ч гэсэн хөөрхөн дүр бүтээсэн. Саяхан загварын тэмцээнд түрүүлж байгааг чинь зурагтаар харсан. Баяр хүргэе.
Төгөлдөрт:
Тийм. Нэлээн дээр үе шүү
Зулаад:
Сэргэлэн эмээ байгаа биз дээ
БМ-д:
60 нь дээр байх аа
Ene mongotei zolgodgiig neg l oilgohgui baigaa yum. Hool undiig ni idej uusniihaa bas beleg avsaniihaa mongiig tolood ch baigaa yum shig. Evgui zolig. Ug ni deer ueiin mongolchuud tegdeggui baisiim bailee sht hehehe
Хувьдаа мөнгөтэй золгохыг дэмжээд байгаа. Харин тэр гарын бэлэг гэж өгөхийг үүндээ багтаачихдаг болчихвол болох нь тэр...
Мөнгөөр илүү дутуу хэрэгтэй хэрэггүй "гадаад" гарын бэлэг худалдан авч байснаас мөнгөөрөө золговол, бас бэлэглэвэл хэн хэнд нь хэрэгтэй болох байх. Жишээ нь надад оймс хэрэггүй байхад оймс бэлэглээд өчнөөн өрөөл оймстой болгочих болов уу гэж би айж байна хэхэхэ... мөнгө бол би өөртөө ашигтайгаар зарцуулах боломжтой... магадгүй нэгэн Баасан гаригийн шар айраг ч болох юмуу кэн мэдлээ кккк....
...Ene Tsagaan sar uu??? baga baihad az jargal tomroh tusam aimaaaaaaaaaar sanagdaad baidag boljiine aa!
Цөвүүн цаг аа гэж ...
Амьдрал дээр та бас яг ийм ёжтой юу? ккк
Эрхэмбаярт:
Ерөөсөө л тэр бэлэг сэлтийг л больчихмоор санагддаг юм. Бас ууц боов байна. Цагаан сарын дараа тэр их өөхийг идэлтэй биш, авгай байгууллагынхаа үйлчлэгчид аваачиж өгдөг. Хайлаад боовны тос гарга гээд.
Чандманьд:
Бэлэг сэлт дэмий. Нэгнийдээ очиж ууж идэж, ярьж хөөрч суух бол зөв.
Өсөннэмэхэд:
Уул нь жилд нэг удаа ч болов ахмадууддаа очоод үзэгдчихнэ гэдэг хэрэгтэй л дээ. Манай 4 дүү хотод байна. Тэднээс 2 нь жилд ердөө нэг удаа, цагаан сараар л манайд орж ирдэг. Тэгэхээр биенийхээ барааг харахад хэрэгтэй баяр шүү.
Дэндэвт:
Ажил дээрээ бол хүний үг газар унагадаггүй. Садан хамаатан, дүү нар дунд ёжтой үг хэлэхээр гомдчих гээд хэцүү байдаг юм.
Нэг гадны сурвалжлагч ч билүү зуулчин ч билүү монголын цагаан сарыг "айлд орохдоо хоолныхоо мөнгийг өгдөг, нөгөө айл нь хариулт мөнгөнд нь бэлэг тааруулж өгөдөг" гээд дүгнэсэн байсан.
Юм мэдээд ч байгаа юм шиг мэдэхгүй ч байгаа юм шиг гэж намайг л хэлэх байхдаа Ккк. Өргөн боловч гүн биш мэдлэгээ гэж.
toogdohiin tuld dollaraa l sain beldeed baij dee.
Хоодэрт:
Сайн л судалсан байна шүү дээ хэ хэ. Нээрээ л бид чинь оронгуутаа хоол бэлэгнийхээ мөнгийг бушуухан өгдөг шүү дээ
МН-д:
Үгүй ээ наад хүүд чинь 100 доллар юу ч биш. Их гар байгаа биз дээ. Харваас
Ярьснаараа зураг оруулаад л "АМАРХАН" аргалаад байгаа юм уу? Хөдөө явсан ажил бүтэмжтэй юу?
Болдод:
Зураг чинь харин ч хэцүү ажил. Хааяа л нэг санаа орж ирнэ. Хөөрхөн төрх гаргаж ирэх гээд хэдэн янзаар зурж үзнэ. Хүмүүс болохоор нэг суугаад л босоход зураг бэлэн болчих юм шиг санадаг.
Mongo barij zolgood l idej uugaad gardag bol bolj baina. Ter hariu baridag oims, ene ter -iig boliyo. Hogchshuul nerelheh baih l daa. Gehdee buh niiteer iim juramd orchihvol ... hogshuuld amar yum. Medeej ogt mongo ogohgui hool buudah hun baihgui biz dee.
Анонимд:
Харин тийм ээ. Бэлэг гээд Эрээний хог цуглуулж, хужаа нарыг л баярлуулдаг баяр болчихоод байгаа. Хөдөө сумд бол арай дэндүү. Айлд очиж буй гийчин бэлэгтэй очно. Гарахдаа бас бэлэг авна. Нөгөө айл хариу айлчлахдаа бас бэлэгтэй ирнэ, буцаад гарахдаа бас бэлэгтэй гарна. Чихрийн цаас нь урагдаад, цамцны зах нь халтартаад хачин юм болно гээд л бод.
Сэргэлэн эмээ вэ? :)
Энэ замбараагүй хэсэлт, бэлэг сэлт, мөнгөтэй золголтыг хуулиар хязгаарлачихвал ч... их ажил хөнгөрөх юм шиг байгаа юм.
Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хүмүүсийн маань ухамсар дээрдээд гайгүй болох юм болов уу гэж санасан чинь бүр шинэ жилийг цагаан сар шиг тэмдэглэж хэсээд бүр дордуулж байх шиг санагдсан шүү
Гансүхд:
Хууль гаргана гэдэг ч юу л бол. Нийгмийн хөгжлийн явцад боловсронгуй болсоор л байх байлгүй дээ. Ах дүү хамаатан саднаараа нэг өдөр ресторанд суугаад нэгдсэн журмаар нэг л удаа шинэлчихдэг туршлага дэлгэрч байгаа юм билээ.
Гэхдээ гэр орноороо ах дүүгээ оруулаад, ач зээ нарынхаа барааг нэг удаа харчихад юу нь буруу байхав дээ.
Тийм ээ, гэхдээ уулзаагүй удсан саднууд уулзалдаад баярлах гэхээсээ харилцан хэсэлцэх, бэлэг солилцох нь арай илүү хавтгайрчихсаныг л шүүмжилсэн ухаантай :)
Залуу хүмүүст бол баяр дутах бишдээ, харин настай хүмүүст бол цагаан сар, наадам 2с өөр сэтгэлийг нь сэргээх, баярлаж наадах цаг байх биш. Өвөө маань лав цагаан сарыг тэсэн ядан хүлээдэг байсан. Шинийн нэгэнд бөөн баяр болчихсон, хамаг л гоё хувцасаа өмсөөд сууж байдаг байж билээ.
Гансүхэд:
Тийм дээ. Энэ бэлэг гээчийг болимоор байгаа юм аа.
Биенээ хэсч балаг тагш юм уулгүй яахав.
Төгөлдөрт:
Хөгшчүүд их хүлээж догдолж, буузаа хийнэ, боовоо хайрна гээд л, сүйд майд болдог. Бид ч яахав дээ. Бараг л битүүний өдөр хэдэн бууз чимхчихэд л болоо. Өө нээрээ уржнан билүү, буузаа хүртэл бэлнийг авчихсан юм байна.
Амарсайхан ах сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Этүгэнд:
Сайхаан. Сар шинэдээ сайхан шинэлж байна уу?
Post a Comment