Tuesday, January 26, 2010

ХУУЧИН ХҮҮ

Д.Нацагдоржийн “Хуучин хүү” өгүүллэгээс санаа юу яав

Нэтийн байдал шалав түргэн, цагийн улирал ороо босоо, банжигтай шанд, гоготой цайдмыг дагаж, хааяа нэг бор блогоос апдэйт суунаглана.
Дөрвөн провайдер цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун кейбордыг шарж, блогчин хүний сэтгэлийг бухимдуулна.
Айлын хаяагаар үхрийн коммент үргэлжилжээ. Yүгээр түүгээр хэдэн спам оодогнон давхина.
Хөлд орохоос аваад, үс цайхыг хүртэл нэг сайтыг өгсөн уруудан нүүж, нэг сүлжээг эргэн тойрон нутагласаар, энэхүү ертөнцийг эцэслэнэ.
Гавж Гамп хоймор сууж, бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Обод гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр сарыг улируулна.
Тэртээ гүүглийг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн яахоогоос цааш мессенжергүй гэж сэтгэсээр, түмэн хэргийг амжуулж, дэлхийн боловсролоос хумслана.
Гагцхүү өглөө постоо шинэчилж, үдэш коммент орж уу гэж горьдсоор нэг нас барна.
Хуучин хүү хул шаргал таксиндаа хөндлөн сууж хатируулсаар хүрч ирэв. Цагаан даавуу коверийг маусан дороо шургуулжээ. Ширэлдсэн хар утастай сэрвийсэн ганц айпод шанаа руу нь унжина. Элэгдэж навтарсан хар лэптопыг сугалдаргалж, хиртэж сайртсан бор флэшдиск савчуулжээ.
Тав хийтэл таксинаасаа буун, тас хийтэл компьютерээ асаагаад тоосонд дарагдсан урд хормойгоороо наранд шарагдсан нүүрнийхээ хөлсийг арчиж, нусаа хүр хийтэл нийгээд нэтэд оров.
“Микагийнх зээл өгөхгүй байна. Дэппсүгийнх боссоо шүүмжилж байгаа. Зараа пиав сорохоор явсан. Хашир Анжигай Хангай ороод ирсэн” гэх зэрэг хэв ерийн хэдэн үгийг ах зах блогчиддоо сонин болгон бичиж, Бороо гуай гэж доогуур харан, Сторми ахай гэж дорой дуугарсаар дисплейн өмнө сууна.
Авгай хүүхдээс аяга пиав, хэсэг бургер олж идээд, тэндээс гарч, залуу Маркетерийнд унага татаж өгч Витамин олж уугаад, нэг үдийг өнгөрүүлнэ.
Ганга тайжийнд РС форматлаж өгч, гэдэс олж идэн нэг үдшийг дуусгана.
Хэдийгээр ухаан сэргэлэн боловч, зүүн контентийн захад хүрсэнгүй, баруун вэбийн тэртээ гарсангүй, зөвхөн гурав дөрвөн интернэт провайдерийн эргэн тойрон газрын дотор оршин суусан тул юуг үзэж мэдэж, юуг сонсох ажээ.
Нас хэдийгээр залуу боловч контрын донтой, читагийн хэнээтэй тул нутаг сумын хэдэн блогт ээлжлэн зарагдсаар, олигтой аж амьдралын замыг нэгэнт алджээ.
Өвлийн хүйтнийг кейборд нүдэж өнгөрүүлэн, зуны халууныг коммент бичиж гэтэлгэх бөгөөд намар ичиж, хавар гарагч тарваганаас зовлонтойгоор он жил нөхцүүлнэ.
Фактньюс, Оллоо хоёрын үгнээс бус үнэн юмгүй, өвөлжөө, зуслан, хаваржаа, намаржаа энэ дөрвөөс өөр орох сайтгүй гэж санаж, хөмөрсөн тогооны доторхтой адил хөдөөгийн бүдүүлэг байдалд хүмүүжнэ.
Хайран, хайран, хөөрхий, хөөрхий,
Гэтэл хуучин хүүгийн нэг нөхөр нь хувьсгалын бууг тавьсан өдрөөс эхлэн, хөмөрсөн тогооны дотор гэрэл тусч, нэг аймаг улс сэргэв.
Тэнгэрийн хаяанаас цааш газар байдгийг мэдэж, таван далай таван тив, блогспот, гого, банжиг, дэлхий нэт, блог.мн, минийх комыг танин шинэ ертөнц дээр хамт явах замыг нээв.
Хөх монгол улаан болов
Хуучин хүү шинэ хүү болов
Юутай завшаан, юутай баяр.

Жич: Блогчдын шинэ жилийн баяр дээр унших шахаад больсон хий арзаганалаа оруулав. Гадаад үг олныг ашиглалаа гэж бүү зэмлээрэй. Бас зүгээр л хоосон арзаганал шүү. Цаанаа ямарваа нэгэн улс төрийн санаа зорилгогүй болно оо. Бас нэг зүйл. Би нэтгүй газар луу зохиолын судалгаагаар явлаа. Сэтгэгдлүүдэд хариу бичихгүй удах тул өршөөгөөрэй.

38 comments:

soulmate said...

Гагцхүү өглөө постоо шинэчилж, үдэш коммент орж уу гэж горьдсоор нэг нас барна.


хахах комментноос болж мөөм хавддийн шүү нээрэн...

сайн яваад хурдан ирээрэй

Миний блог said...

Ха ха ха Нийгэм шинэчлэгдсэн ч гэсэн хуучин хүү хэвээрээ... л байна даа

Үнэн хөөрхөн болгожээ

Amgaa said...

Гоё

Номинговь said...

Ёстой гоё болжээ, яг байна шүү :))

Uspech said...

Хахах, ёстой савж унах гэж байна.

erkhembayar said...

wa hahahaha

Gantsaaraa suuj baigaad oroondoo unshaad nulimsaa goojtol ineelee sht

HERO said...

Ха ха янзтай болсон байна. блогчидын шинэ жилээр та бас нэг юм уншаад байсан юу гэдгийг нь мартаж. Инээж инээж гарав, хааяадаа иймэрхүү маазраа байхад гоё ш дээ.

Бат-Отгон said...

Янзтай. Харин тэр бөөн технологичин Баагий маань Ганга тайжийнд хонь гаргаж өгч, гэдэс олж идэн нэг үдшийг дуусгадаг жоохон буруу тийшээ явчивуудаа. Хонь гэж жинхэнэ хониороо буугаад байна. Харин Писи форматлаж өгч хоол олж идэн нэг үдшийг дуусгадаг байвал ямрав? хэхэ

Барбагш нар нь said...

хэхэ янзтай болгожээ.
artga

Tsatsral said...

Shuud uuriiguu olj harav uu yav.

serenade said...

haha, hoorhon yum...

Arsun said...

Хаахаха

Badman said...

Вахахахаахаааа. Саак болжээ

bluefire said...

комментоо бүү харамлацгаа хүмүүсээ ккк
сайн яваад ирээрэй, амжилт хүсье

Anonymous said...

dandaa tanidag bloggeruud hehe

нана said...

өө ямар гэцүүм бэ, өөрийн дүр зургийг өнгөтөөр олж хараад аймр энзэглэдэг байшт, :Р

не бойся я с тобой гэдэг билүү

не боюсь, все со мной гэхгүй юу ...хахаха

Anonymous said...

хөгжилтэй байлаа

Leaders of Tomorrow said...

Гоё болжээ.

Дэндэв said...

Улаан монгол Хөх монгол болж ... гэсэн бол тэ хэхэ

Anonymous said...

xaxxax YOoo YOo Amarsaixan ax neeree,,, rocks!

thnks tanii Ajild Tom Amjilt

tatah

amor said...

гоё юм уншчихлаа.
сэтгэнээ, бас сонгоноо гэж ванлий шүү .

Anonymous said...

кккк. ёооё хөөрхөн ах одоо алаа хаячихиймаа нээрээ. лайтай бичсэн байна ш дээ. яг хэрэг болохоор алга болчихиймаа. хэзээ ирэхийн бэ. ирэнгүүтээ холбоо барь айн...

Unknown said...

Amaraa ah. ta neeree yaj ingej setgev ee. Yamar zohiol bichih geed haashaa yavj bgaa yum be?

Tsolmon said...

Yostoi goyo bichsen bna. Gantsaaraa baahan ineelee. Ajild ni amjilt! Sain zohiol bicheerei!

A.Амарсайхан said...

Сэтгэгдэл үлдээсэн бүх хүмүүстээ баярлалаа. Хонь гаргаад гэдгийг нээрээ РС форматлаад болгож болох юм байна.

Давка said...

шинэ жилээр уншкү...

A.Амарсайхан said...

Давкад:
Уншаад эхэлсэн чинь хүмүүс инээхгүй, нүд нь том болж гайхаад хараад зогсоод байхаар нь айгаад больчихсон юм аа. Чи ч бас нүдээ том болгочихсон зогсож байсан биз дээ?

Anonymous said...

yaaaaaaaaaaaay yostoi alsaaan , unen tas

A.Амарсайхан said...

Анонимд:
Ёоооооооостооооой их баярлалаа.

obod said...

hahah tatagaad hayahchiin amraa ah neeren elegnii mashinaa sain ajilluulj bna shyy

itsme said...

хэхэ лайтай болсон байшд. яаж сэтгэж, эвлүүлж бичивээ

A.Амарсайхан said...

Ободод:
Элгийг машаанддаг тусгай машаан бас байдаг юм уу?

Ицмид:
Яг л таарч байна лээ. Би ёолохонд явахын өмнө 30 минут л суусан санагдана. Даанч унших гээд эхний өгүүлбэрээ хальт мөлт хэлсэн чинь хүмүүс том нүдтэй болоод чимээгүй хараад байхаар нь больчихсон болохоос.

3apaa said...

Хорхой хүргэчихлээ байлаа...

АНИРГҮЙ said...

ЯМАР ЛАГЫН ХЭХЭХЭ УНШСАН ЧИНЬ ТЭР ЧИГЭЭРЭЭ БИДНИЙ АМЬДРАЛ БАЙНА ШИГ САНАГДАВ

A.Амарсайхан said...

Зараад:
Пиво уухаа байсан юм уу?

Аниргүйд:
Амьдрал сайн судалсан шинжтэй байна уу, хэ хэ.

anjigai said...

За сайн уу? Сонин дээрээс уншчихаад хэн нь бичсэн юм бол гээд гайхаад байсан юм. Энд энэ хүн бичсэн байдаг байна шүү.
Би нээрээ ойрд Хангайруу айхтар гүйж байгаа шүү. Хэ хэ.
Сайхан бичлэг байна гялайлаа.

A.Амарсайхан said...

Анжигайд:
Хангайгаас жимс түүгээд байна уу?

Mustafa said...

комментоо бүү харамлацгаа хүмүүсээ ккк сайн яваад ирээрэй, амжилт хүсье

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates