Шинэ байранд орсон нэг нөхөр орцныхоо хаалгыг түлхээд байдаг онгойдоггүй гэнэ. Тэгтэл цаанаас орцны жижүүр ирээд,
-Та наад хаалгаа татаж онгойлго гэжээ.
-Татах ёстой байтал ямар тэнэг нь “түлх” гээд биччихдэг байна аа?
-Аа энэ үү? Хоёр давхрын Дорж гуай ингээд биччихсэн юм аа.
-Яах гэж?
-Эхнэрийнхээ нууц амраг залууг хаалган дээр гүйцэж барьж авна гээд байгаа юм аа.
Гэмтлийн эмнэлгийн өмнөх бааранд нэг эр тогтмол орж ирээд хоёр зуун грамм архи захиалж ууна. Эмнэлэгт байгаа найзынхаа өмнөөс илүү нэг зууг татаж байна гэж тайлбарладаг байв. Нөгөө эр нэг өдөр орж ирээд зуун грамм архи захиалжээ.
-Эвий хөөрхий таны найз нас барчихаа юу?
-Үгүй ээ, би архинаас гарсан. Харин найз минь уудаг хэвээрээ байгаа юм аа.
Баавгай болохсон
1 week ago
24 comments:
Дорж гуай жижүүрт захисан байсан биз.
Найз нь ч архинаас гарахгүй байхоо.
ӨВЧИНТЭЙ ХҮНД АРХИ УУХ ДУР ИЛҮҮ ТӨРДӨГ ГЭСЭН...
Дорж гуайд барих боломж нэлээд байгаа юм шиг санагдаад явчлаа шүү.
Найз нар л архи уух гол шалтгаан даа
Хахахах 2-уулаа гоё онигоо
Уудаг хүмүүст ингээд л шалтаг мундахгүй гардаг байх даа хэхэ
Хэхэ, сүүлийнх нь ч яахав, төстэй онигоо байдаг. Эхнийх нь харин дажгүй болжээ.
Саяхан амьдрал болсон хоёр явдлын нэгний тухай энд бичье: Манай ажлын ойрхон нэг халуун тогоо нээгдсэн юм. Ороод сууж байтал хөдөөнөөё ирсэн бололтой /гэхдээ бас чиг хотожсон/ хоёр авгай орж ирээд кабин хэсээд яваад байна. Юу хайгаад эгч ээ гээд надтай хамт суусан тэр халуун тогооны эзэн асуулаа. Натроот нь аль өрөөнд сууж байгаа вэ гэнэ. Юун натроот вэ гэхээр гадаа чинь натроот гээд биччихсэн байна ш дээ гэж байна. Та андуурсан байна. Энд натроот байхгүй гэж байна. Тэнэг юм уу, гаднаа тэгээд биччихсэн байна ш дээ гээд байхаар нь алив харъя гээд хамт гарцгаав. Хэхэ, HOTPOT гээд биччихсэнийг нотроот гэж уншаад байж. Бид хэд тэнд татаж унах шахаад. Нөгөө 2 эгч бас уурлах маягтай явж өгөв. Бодоод байсан чинь нотроот гэж уншихгүй өөр юу гэж унших билээ дээ. Гадаад үгээр хаяг маягаа бичих ийм л эмгэнэлтэй байгаам даа.
Саяхан амьдралд ... залруулж уншина уу.
.-д:
Тийм шүү. Найзыг архинаас гаргаж болохгүй
Зоригтод:
Ямар судалгаагаар тийм хариу гарсан бэ?
Дарамбазарт:
Дорж гуай барина шүү
Спонгед:
Хэ хэ
Жагаад:
Яаж ийж байгаад, тэмдэглэх юм олно шүү дээ
Бурнакт:
Энэ гадаад онигоог монгол орчин руу оруулж ирсэн юм аа. Онигоо зохионо гэдэг тун бардаггүй ажил. Аз таарвал л зохиодог гэх үү дээ. Онигоог ард түмэн зохиодог. Би ерөнхийдөө олж сонсож цуглуулдаг гэж болно.
Хот пот-ын онигоо үнэхээр супер онигоо байна. Болсон явдал.
Сонирхолтой л юм. Би бас нэг онигоо бичий хэхэ. Нэг архичин залуу нэгэн бүсгүй л бөөлжчихжээ, Тэгтэл нөгөө бүсгүй ямар заваан юм бэ гэсэн чинь
Архичин залуу чи өөрийгөө хардаа гэжээ хэхэ.
Бүсгүйлүү гэж бичих гэж байсынмаа бүсгүй л гээд биччихэж хэхэ
1 дэх онигооны хувьд "эхний нууц амрагийг барих арга" гэвэл онох юм шиг санагдлаа.
2 дахьтай төстэй онигоо:
- Пиво ямар үнэтэй вэ?
- 2000 төгрөг
- 1000 байдаг биз дээ?
- Үйлчилгээний нэмэгдэл ороод 2000
- За яахав нэгийг өгчих май 2000
- Хариулт 1000-гаа аваарай
- ?
- Пиво дууссан.
Гэгээлэгт:
Ертөнцийн хүүхэн бүхэн царайлаг. Яагаад гэвэл тэд бүгдээрээ нөхөрт гардаг гэж үг бий.
Эрдэнэд:
Үйлчлүүлсэн нь үнэн юм чинь 1000-ыг төлөхөөс яах вэ
Нууц амраг.. хэхэ заримдаа нууц амрагууд ил болчихсон байдаг. (бусдууд бүгд мэдээд байхад ганцхан мань хүн л мэдэхгүй, мэдсэн ч мэдэн будилаад байдаг тохиолдлууд байдаг байхаа :)
Тэднийг ил амраг гэх үү? эсвэл яаж нэрлэвэл зүгээр юм болоо?
Нэг нөхөр томилолтоос эргэж иртэл орцны үүдэнд хоёр хөрш авгай нь сууж байв гэнэ. Эхнэрээ хэр байсныг мэпэх санаатай: - Янхнууд сайн уу? гэтэл ам уралдан түүнд эхнэрийнх нь явдлыг ярьж гарчээ.
мэдэх
Чандманьд:
Хөдөөд ийм тохиолдлыг Довдон гуай "байдгийндаа" ирлээ. "Байдгийндаа" хонох нь бололтой гэх мэтээр ярьдаг юм
Арсунд:
Эхнэр чинь биднээс илүү янхан тэгж яривал гэж байгаад л ярьсан байх даа
Dashka: Neeree "Xetsuu angi"1,2 kino-g ochigdor uzsen. Goyo bolson baina lee. Oroi bolgon tv-n omno naaldah gej 1 ajil garah bolchihloo. Nogoo NTV-r garch baigaa bid 4-n hair kinonii hajuud hamaagui amid. Daraachiin kinond chin amjilt husie!
Дашкад:
Баярлалаа. Ерөөл бат оршиг
Ер нь ингээд олон ангит гээд бодоод байсан чинь яаж зохиолыг нь бичдэг байнаа. Юм бичнэ гэдэг чинь хэр барагтай хүний давдаг даваа ч биш шүү. Бас дахин амжилт
Хоёр дахь болсон явдал нь байна ш дээ, ингэсэн юм. Эхнэртэйгээ явж байлаа, би. Дэлгүүр дотор. Ийш тийшээ хараад л. Тэгсэн гэнэтхэн урд нэг бүсгүй байж байна. Сайн уу, ... гээд. Юу билээ, харсан царай байна, цаашаа юу юу гэж намайг эхнэрт "барьж өгөх" юм бол гэж бодоод бушуухан л "танилц, манай эхнэр" гэлээ дээ. Тэр хоёр учиргүй инээлдээд явчлаа. Хэхэ, тэгсэн чинь манай эхнэр найзтайгаа таараад мэнд усаа мэдэлцчихээд байж байхад нь би очиж дээ. Тэгээд харсан царай харагдахаар нь хэзээ нэгэн цагт уулзсан бүсгүй явж байгаад таарчихлаа, олон юм ярьж балрах вий гэсэндээ учиргүй яарч эхнэрээ танилцуулсан би онигоо болоод өнгөрдөг байна ш дээ.
Оогийд:
Их баярлалаа. Их урам шүү
Бурнакт:
Юмыг яаж мэдэх вэ, найдвартай нь дээр
хахахахаха сайхан инээж авлаа. баярлалаа :))))
Post a Comment