Thursday, November 5, 2009

Хуурамч дипломын онигоо

Төрийн албанд хуурамч дипломоор шургалсан нэг этгээдийг байцааж байна гэнэ.
-Та ийм сайн хийцтэй хуурамч дипломыг хаанахын хэнээр хийлгэснээ хэл дээ!
-Би олсон юм аа.
-Зугаалж явсан чинь таны овог нэртэй диплом зам дээр хэвтэж байдаг... Та намайг үнэмшинэ гэж бодоод байна уу? Аан!
-Үнээн. Эхлээд диплом олсон. Дараа нь нэрээр нь иргэний үнэмлэх хийсэн юм л даа.

IQ-гийн тестийн асуулт:
-Гацуур, гэмт хэрэгтнээс ямар ялгаатай вэ?
Хариулт:
-Гэмт хэрэгтнийг шоронд суулгадаг. Гацуурыг хөрсөнд суулгадаг.


32 comments:

Итгэл-Арвижих said...

хэхэ, алаячхийм байнал даа, дараа нь энэ нэрээрээ үнэмлэх худалдаад авцан ай? хэхэ

Leaders of Tomorrow said...

Хэнтийн нэг тэнэгийн үг мөн дөө.


-Үнээн. Эхлээд диплом олсон. Дараа нь энэ нэрээрээ иргэний үнэмлэх худалдаж авсан юм л даа.

Ха ха ха. Хэдэн баагий ингэж факталсан биз дээ. Нэрийг нь дурьдаж болохгүй байсан уу? Авто замын газрын дарга асан гээд л .....

Darambazar said...

Эхний онигоо нь ойлгосонгүй. Хоёр дахь нь харин сайхан онигоо байна.

A.Амарсайхан said...

Итгэлтэд:
Иргэний үнэмлэх нь бүр супер зэрэглэлийн хуурамч иргэний үнэмлэх аан

Баянмөнхөд:
Тэд албан ёсны олгодог газраар нь хийлгэсэн байна. Энэ болохоор дуурайлгаж хийсэн дипломыг яриад байгаа л даа

Дарамбазарт:
За ойлгомжтой болгож засах гээд үзье дээ

etvgen said...

2 Дахь нь таалагдав нээрэй л бодоод байхнээ үнэмлэх нь бүр сүпэр хуурамч юм байнашдээ хаха

Дэндэв said...

Агаа ч Арвин гуайг ангуучилчихгийн байндөө хахаха.
Урдаас нь харвал Арвин
Араас нь харвал Харвин
Дээрээс нь харвал Шарвин гэдэг хэлцийг та бас зохиоснуу? хахаха

Хоёрдох онигоо ч бас гоё болжээ. Туурвиад байгаарай, амжилт хүсье.

A.Амарсайхан said...

Дэндэвт:
Тэрийг Бороо зохиосон байх өө

A.Амарсайхан said...

Дарамбазар болон бусад хүмүүсээс уучлалт гуйя. Та бүгдийг хоёрдахь онигоо гоё байна гээд байхаар байрлалыг нь сольчихлоо.

Тэгэхээр Дарамбазар Арвин гишүүнтэй онигоог ойлгоогүй гэдгийг бусад хүмүүс анхаарна уу?

A.Амарсайхан said...

Уучлаарай, хүмүүс ээ. Аноним сэтгэгдэл оруулахгүй тохиргоо хийхээс өөр аргагүй боллоо.

Нэг тэнэг орж ирээд хараал бичээд болдоггүй. Сайн үйлс хийж байгаа блог андуудад атаархаад байгаа нэгэн юм уу даа. Ойрын хэдэн жил хөдлөөгүй уур хөдөлгөчихлөө, тэнэг чинь.

Манго said...

үнэнээ л хэлсэн байна ш дэ, хөөрхийс .
дэс дарааллан худалдаж авдаг систэм.

Friska said...

хэхэ

Chandmani said...

Ойрын хэдэн жилд хөдлөөгүйг бодоход их л амар амгалан байж дээ... Биеэ бариа хө...Тэгж л байдаг юм. Тэгээд сүүлдээ мартчихдаг юм

:)

Өө тэр... "хуурамч" диплом бол Монголоор дүүрэн байгаа байхаа... Үүнд сургууль нь төгсгөсөн оюутан нь нь төгссөн болж авдаг өгдгийг оруулна.
Бүр "үнэнхүү" хуурамч дипломууд гэж бас байгаа.. Үүнд худалдаад, хулгайлаад хуулбарлаад бас олоод авчихдагийг оруулж болох байх.

Аан 2 дахь дээр нь нөгөө Хэнтийн Харвин Шарвин Арвин ч гэх шиг гээд нутгийн нэр гаргаад байх шиг байна шүү !>

A.Амарсайхан said...

Аморт:
Дипломыг өөрийнхөө нэр дээр хийлгэснээс, димпломны нэр дээр иргэний үнэмлэх хийх нь амархан байсан юм болов уу даа. Манай иргэний үнэмлэхийг хэвлэл мэддэг хүн харахад өрөвдөлтэй шүү

Фрискад:
Хи хи

Чандманьд:
Нэрээ шүү. Сургуулиуд мөнгийг нь л авч байвал цагаандаа гарсан.

A.Амарсайхан said...

Олигтой багш ч олдохгүй байгаа. Бас 260 мянган төгрөгний төлөө ямар амьтан багш хийж суух вэ?

Chandmani said...

Амраа андаа:
Template-ийнхаа Layout-д ороод Text болон бусад fontоо бүгдийг нь ARIAL болгоод нэг үздээ. Энэ Ө, Ү үсэгнүүд уншихад төвөгтэй юм.

bluefire said...

Дипломын төлөө хэн бэ гэдгээ солих нь байна шд. Тэгээд их дээд сургууль төгссөн худалдагч болно биддээ ;>
Улаанбаатарын гацуурыг бол нас гүйцсэн хойно нь ерөөсөө л авчраад "суулгаад" байгаа л даа. Ялгаа нь хөөрхий хотыг маань бас үгүй чимээд байх юм даа.

A.Амарсайхан said...

Чандманьд:
Сольчихлоо. Одоо яаж харагдаж байна вэ?

.-д:
Төрийн байгууллагад ашигт малтмалын тусгай зөвшөөрөл зардаг худалдагч болно гэж үү? Гацуурын хувьд байгаль өөрөө суулгаад ургуулсныг бид дахин суулгалт хийж байна шүү дээ.

БОРОО said...

хэхэ хуурамч дипллм, хуурамч иргэний үнэмлэх, хуурамч гадаад пасдорт, жолооны үнэмлэх гээл. Бүх бичиг баримтууд нээрээ хуурамчаар хийж болдог гэж бодохоор.

наад чинь ёстой гоё онигоо байна. Угаасаа нэг газрын дарга ахынхаа билүү нэр дээр олон жил ажиллаад яваад байсан нь саяхан баригдсан байналээшд.

Чепак said...

Ha ha ha
Zuudee yarihb gej baigaad hulgaigaa yarisan yum bish uu

Odoo hereg ni hunderne dee huurhii gej

A.Амарсайхан said...

Бороод:
Ингэхэд УИХ-д хуурамч дипломтой улсууд их бий. Сангийн сайд Баярцогт, Хувьсгалт намын Хүрэлсүх хоёр МУИС-ийн хуулийн ангид нэрээ бүртгүүлчихээд, тэр нэрүүд нь 8-9 жил журнал дээр явж байснаа л төгсөөд диплом авчихсан байдаг юм.

Чепакт:
Хөөрхий шударгаар үнэнээ хэлсэн юм чинь шүүх харж үзэх байлгүй дээ.

Chandmani said...

Засагдсан байна. :)

BlueBell said...

эхлээд инээд хүрч байснаа сүүлдээ сэтгэл хөндүүрлэж байхын. Ямар сонин онигоо вэ??зэрэг өөр өөр мэдрэмж төрүүлдэг...хэхэ

A.Амарсайхан said...

Чандманьд:
Их баярлалаа

Лайсд:
Инээж байснаа уйлчихсан уу?

lonelyme said...

Сайхан онигоонууд байна даа. =D

Надад нэг диплом олддоггүй юм байхдаа ккк гэхдээ хавтсан дотроо иргэний үнэмлэхтэйгээ хамт хаха::

gegeen said...

zooz, nerteigeer ni odoo gadaad passport visa-g hurtel huuramchaar hiilgeed aain, kkk

A.Амарсайхан said...

Дөл Айсд:
Бас иргэний үнэмлэх дээр нь чиний зургийг аваад хэвлэчихсэн

Гэгээнд:
Виз хуурамчаар хийдэг их гарууд бий гэдэг шүү. Мөнгө хийж болоод байгаа юм чинь. Виз бол тоглоом байлгүй дээ

Munkhbayar said...

1 дэх нь ёстой сургамжтай онигоо байна хэхэ

A.Амарсайхан said...

Мөнхбаярт:
Цагдаагийнханд ч сургамжтай, "төгсөгчдөд" ч сургамжтай гэж үү?

Эрдэнэ said...

Болж өгвөл эрлэгийн элчийг ч хулхидах гэсэн найдвар тээж яваа нөхдүүд бий шүү.

A.Амарсайхан said...

Эрдэнэд:
Эрлэгийн элч ирэхээр би Дондог биш ээ, Дандар. Харахгүй юу миний иргэний үнэмлэхийг гэнэ. Супер хуурамч үнэмлэхтэй болохоор элч Дондогийг хайгаад явж өгнө шүү дээ

gegeen said...

нэг сонирхолтой түүх өгүүлье. австралид 7 онооны системээр дүгнэж

HD-7-хай дистингшн

D-6-дистингшн

C-5-кредит

P-4-пасс

гэж дүгнэдийн. ер нь бол С болон түүнээс дээш бол тэтгэлэгний магадлал,
ажил олдох боломж ихтэй л дээ. би ми нь голдуу С, D-г нь хуснаа. Тэгсэн
чинь намайг аймаар муу сурдаг, бүүр D хүртэл авсан байгаамдаа гэнгүүтээ
маний дүнгийн жагсаалтыг хуурамчаар хуулж өөр юмандаа ашиглах гэж
байсан нөхөр баахан А, В болгоод засчихсан тууж явсан шүү. Инээд ч
хүрэх шиг….

Төмөр-очир said...

2 иргэний үнэмлэхтэй. бүгд жинэхэнэ. ориг. тэрүүгээрээ янз бүрийн юм хийдэг нөхрийг би харсан шүү. гэхтээ одоо алга болчихсон байна лээ.

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates