Аятайхан бүсгүй гэрэл зургийн газар луу орж ирэв.
-Зургаа авахуулах гэсэн юм. Болох уу?
-Болно оо. Тийшээ ороод, бүх хувцсаа тайл!
-Юу..?
-Би эротик зурагчин юм аа!
-Надад үнэмлэхний зураг хэрэгтэй ш дээ!
-Санаа зоволтгүй ээ! Зургаа авсныхаа дараа фотошопоор хувцастай болгочихно!
Нөхөн үржихүйн хичээл орж байна. Багш нь:
-Хүүхдүүд ээ, та нар зургаан настай том хүүхдүүд болчихжээ. Багш нь хүүхэд яагаад гардгийг хэлж өгье гэв. Вовка их эгдүүцсэн царайтай босч ирэв.
-Гурван настайд алтан загас ярьдаггүй гэж та нар итгүүлсэн. Дөрвөн насанд мангас байдаггүй болж таарсан. Таван насанд өвлийн өвөө хуурамч гэж мэдүүлсэн. Одоо тэгтэл томчууд сексддэггүй болж таарах нуу? Бид юунд итгэх болж байна аа?
Баавгай болохсон
1 week ago
17 comments:
Хаха,Вовка айхтар юмаа :p
Дээхнэ, өрөөсөн чихээ гэмтээчихсэн хүний зургийг янзлаад "бүтэн" болгочихсон чинь нээх их сонирхож, хэвлүүлж авч билээ.
Уул нь Вовкад үнэнийг нь хэлэх гэж байсан юм бишүү. Тэр үед мань эр барьц алдчихлаа шд.
Жаахан тэссэн бол үнэнг нь ч хэлэх байсан юм билүү.
Эсвэл нээрээ л цэцэгнээс төрсөн гэх байсан юм болов уу хаха.
Тэр Бобка яасан айхтар хогов?
Эмч өвчтөний зургийг харж байснаа гуруун хавирга нь хугарсан байна. Зиа яахуу. Фотошопоор янзлахаас гэсэн шиг юм болжээ.
Вовкад хүүхдийг өрөвтас авцарч өгсөн гэж итгүүлэхийг оролдоо байлгүй цаадуул нь. Хо хо хо.
ABCD-д:
Вовка ер нь ухаалаг залуу шүү дээ.
Арсунд:
Манай ангийн нэг бүсгүй зурагчинд очиж нүүр арзгар гарсан байна гэж гомдол мэдүүлээд. Маргааш нь засч угааж өглөө гээд авчирч үзүүллээ. Тэгтэл өмнөх зурагт нь яг байгаагаараа нүүрэн дээрх том нүхнүүд нь тэр чигээрээ гарсан, сүүлийн "засвар" нь болохоор фокусгүй угаагаад өнөөх нүхнүүдийг байхгүй болгосон байж билээ. Фокусгүй зураг түүнд таалагдаж байгаа гэж жигтэйхэн. 87 онд фотошоп сураг ч үгүй байсан үе л дээ.
Санакаед:
Оросууд цэцэгнээс төрсөн гэж биш, өрөвтас авчирсан гэж туудаг. Манайхан бол хүйснээс унасан гэж наадаг шүү дээ.
Жаагийд:
Одооны хүүхдийн сэтгэхүй ингэж хөгжжээ.
Бэдмэнд:
Яг үнэн. Гэхдээ эрос зурагчин гэдэг аль ч үед эрос зурагчин л байдаг юм байна.
Аргагүй аргагүй. Вовкаг өрөв тас шувуу авчирсан гэдгийг сонсоод стерссдэнэ биз дээ хэхэ.
Дэрсүд:
Уурандаа хөөрхий өрөвтаснуудыг чавхаар хядаад эхэлнэ гэж үү?
хэхэ. өөрөө зохиосон юм байх даа
Блокбастерт:
Онигоо буландаа орчуулга, сонссон, зохиосон, давсалсан гээд янз бүрийн юм оруулдаг юм аа.
Эхнийхийг нь гадаад онигооноос санаа авч өөрчилж хийсэн. Хоёр дахь нь бага зэрэг өөрчилж орчуулсан юм байгаа.
Bobka huu ch seks bdaggui gej ih sandarchdee haha
Түмэннастад:
Хамгийн сайхан юмыг нь хамгийн сүүлд нь өгөх бүү хэл, ор тас байхгүй болгочихож байхад
хэхэ хөөрхөн онигоо байна
Хэхэхэхэ хөөрхөн юмаааа. Энэ вовка тэгжаагаад аймар айхтараа
Айлайк-д:
Баярлалаа
Спонгед:
Вовкагаас сурах юм их бий
одооны энэ вовканууд гэцүүү гэцүү..
Анонимд:
Вовканууд хэцүү
Post a Comment