Wednesday, September 23, 2009

100 хувь

"Та интернэт хэрэглэдэг үү?" гэсэн судалгаанд монголчууд 100 хувь "Тийм" гэж хариулжээ. Судалгааг интернэтээр явуулсан аж.

Багш ихэд уурлаж, Вовкаг загнав гэнэ.
-Арваас цааш тоолж чадахгүй. Юу хийж амьдарна даа, чи!
-Санаа зоволтгүй ээ, багш аа. Би боксын шүүгч болчихно оо.

14 comments:

Arsun said...

Нэг. хэхэ.

ЗОРИГТ8 said...

хаха...эхнийх бол галзуу...Түүвэрлэлт гэдгийг Монголд ингэж л алдагдуулдгийм даа

ZAYA said...

Боксын шүүгчээс ч хүнд гар болох юм биш үү?
Боксын шүүгч, багадаа тоо мэддэг байсан гэж байгаам. Харин сүүлдээ боксчинд толгойгоо цохиулсаар байгаад тоо мэдэхээ больчихсон байх.

Anonymous said...

"Та hool iddeg үү?" гэсэн судалгаанд delkhiin humuus 100 хувь "Тийм" гэж хариулжээ. Судалгааг amid khumuusees avsan аж.

Багш ихэд bayarlaj, Вовкаг magtav гэнэ.
-Арваас khurtel тоолж чадdаg. yaj ch амьдарch chadna даа, чи!
-bayarlalaa, багш аа. Би Itgelt bayan shig l болgoчихно оо.

jishig

A.Амарсайхан said...

Арсунд:
Ха ха

Зоригтод:
Дандаа хувьсгалт намын гишүүдээс судалгаа аваад л Энхбаяр 99 хувийн рейтингтэй байна гэдэг судлаачидтай улс шүү дээ

Заяад:
Судлаад үзвэл зэрэг хамгаалах сэдэв хөндчихлөө дөө

Анонимд:
Итгэлт баян шиг явж мэдэх хүн шүү Вовка

алтаргана said...

хэхэ эхнийх үнэн тасархай, нөгөө энхбаяртай хувилбар нь ч догь

A.Амарсайхан said...

Алтарганад:
Манайд статистик мэдээ гаргах гэж бас иймэрхүү ажил байна. Мал тоолж байгаа хүмүүс айлд ирж шимийн архи ууж байснаа ам тоо бичиж аваад л явдаг. 600 хүрэхгүй малтай хүн мянгат малчин болж манддаг.

Anonymous said...

Vovka shuugch baitugai UIKH gishuun ch bolj cadna

BorlaSQue said...

neg ni shaal denegiiin hahahahaha

A.Амарсайхан said...

Анонимд:
ОХУ-ын төрийн ДУМ-нд бужигнуулаад байгаа олон Владимируудын нэг нь энэ Вовка ч юм билүү, хэн мэдлээ

Чимээгүйд:
Харин ийм судалгааг их хийдэг болчихоод байгаа, манай судлаачид

gegeen said...

hehe, jinheneesee myangatuud ni bolohoor maliin too tolgoi burees tatvartai genguutee toog ni darj bichuuleed baidag gee biddee

A.Амарсайхан said...

Гэгээнд:
Дарж бичүүлдэг нь ховор. Монголчууд чинь ясны нэрэлхүү хүмүүс. Нэмж л бичүүлнэ. Хотод шилжиж ирээд ядарч, хоосон хонож байж, "Хот гэдэг чинь сайхан газар юм. Энд ирээд ёстой жаргаж байна. Орой бүр бууз хуушуур идээд л. Мөнгийг ч ёстой олж байна" гэж нутгийнхандаа хэнэг ч үгүй ярина. Үүнд нь итгэсэн дахиад арван тэнэг хамаг малаа зараад нүүгээд ирнэ.

mongolyum said...

haha.neeree l 100% l huvi hereglej bna shd.te

A.Амарсайхан said...

Монголиумд:
Тийм л юм чинь. 100 хувь л гэхээс өөр юу гэх вэ?

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates