Баганбанди ерөнхийлөгч Баян-Өлгий рүү нисч байв. Ерөнхийлөгчийн онгоц замдаа гэнэт хөрвөөж, толгойгоо уруу харуулаад нисч эхлэв гэнэ. Багабанди сандарсан царайтай тээврийн сайд Сандалхаан руу харав. Сандалхаан:
-Сандраад кэрэггүй ноён ерөнкийлөгч! Нисгэгч камартаа дусаалга дусааж байна. Дусаалга дуусахаар онгоц зөв харна гэсэн гэдэг.
Баавгай болохсон
1 week ago
14 comments:
Хааяа бас сонингоо буруу харуулаад барьчихвал, толгойгоо уруу харуулж унших гэж нэг золигийн ажил байдаг шүү гэсэн хэхэхэ.
xaxaxa PUZL goe xelsen. eronxiilogch yavj baixad tiim duraaraa naasa te
Би хамрын дусаалганаас салахаа байсан шд.
эхлээд шарилжны харшилтай боллоо. дараа нь тоосны харшилтай боллоо. дараа нь гээд үргэлжлэхээс өмнө дархлаагаа сайжруулахгүй бол мажийх нь ээ хар залуугаараа
Пазлд:
Хажуугаас чинь мэдээлэл харилцааны сайд "Уучлаарай ерөнхийлөгч өө, сонины эрхлэгч хамрын дусаалгаа дуусахаар наад сонин чинь эргэж харна" гэх нь байна ш дээ
Чулуунд:
Нисгэгч нар ерөнхийлөгч гэж мэдэхгүй ээ. Хот руу гавьяат нисгэгчийн тэмдэг зүүх гэж насандаа нэг л орж ирсэн байж мэдэх улс. Ер нь л завгүй хүмүүс шүү дээ
Дэрсүд:
Чамд зориулж тусгайлан бэлтгэсэн онигоо юм аа
Хэ хэ нисгэгчид толгойгоо эргүүлснээс онгоцоо эргүүлсэн нь амархан байж дээ янз нь... Хүн мэргэжилдээ мэргэшинээ гэж
Монголхүүд:
Сүүлийн үед стандарт бус сэтгэлгээ гэж их ярих болсон доо. Тэрний нэг хэлбэр юм болов уу
Тиймхэн юманд сандрах хүн биш дээ..Багабанди ерөнхийлөгч асан...хаха
Manai Air Force One iim baihad busad ongotsuud naidvargui baih ni argagui l yum bna shde.
Зоригт:
Үгээ зөөж тавиад, сандрахаа мартчих ч юм уу?
МВ-д:
Харин ч найдвартай, нисгэгч нь чадвартай юм биш үү?
хэхэ дээр үед нэг найзын маань ах нь зурагт авсан чинь дүрс нь уруугаа харчихаж яахуу гэж надаас асуухаар нь зурагтаа ёроолыг нь дээш нь харуулчих гэж зөвлөж байсан санаанд орчихлоо, тэр ч нэг дэх өдрийн орос угсарсан юм байсан биз ( амралтын өдөр уугаад нэгдэхэд нэг тиймэрхүү байдаг даа)
Алтарганад:
Нэг дэх өдөр хийсэн биш юм аа, бодоод байтал. Угсрах дамжлагын ажилтан хамартаа дусаалга дусааж байхдаа угсарсан зурагт болж таарч байна
Zugeer l bichsen buh yumiig chin unshikhad uneheer uramtai bailaa. Suuliin ued buh turliin medee medeellin site deer baigaa umnuudiig unshih gej hamag "nyaarv"-aa barj duussan. yamar ch ug usgiin aldaagui, er emiin "ii"-uud n baih bairandaa baigaa um unshih shig uramtai um oird baisangui. bas deerees n "gegeeleg", unshij baihad buhimdah zuilgui, er n l ih taatai bailaa...
Blogiin chin manaachiig tsalingui hiij ugnuu.... hehe
Тамирт:
Урам хайрласанд их баярлалаа. Сумочдын хэлдгээр цаашдаа улам хичээе ээ.
Тамирт:
Манаач хийхийн тухайд бол хуучин сайхан цагийн манаач нар шиг цэцэн буу үүрээд, цэгээн нэхий дэгтий өшиглөөд, чонон дахаа давхарлаад ирээрэй. Намрын шөнө хүйтэн хонож байгаа, даарна шүү.
Post a Comment