Saturday, June 6, 2009

АЛДААНААС СУРАЛЦДАГ ЮМ

М.ЗАДОРНОВ

(хөгтэй тохиолдлуудаас)
Орос нутгийн гүнд, байдаг л нэг хотод энэ явдал болсон юм л даа. Нэгэн залуу санаандгүй явж байгаад бүсгүйтэй танилцжээ. Манайхан танилцахаараа яадаг билээ дээ, шар айрганд зэгсэн халцгаав. Халах ч гэж дээ, бүр улайдаад, сэтгэл гээч ч хөөрөөд явчихаж. Залуу манайд очъё гэж санал тавихад нь бүсгүй ч зөвшөөрөв. Гэхдээ хөөрхий залуу, бүсгүйг зөвшөөрсний дараа царай нь улайж, ерөнхийдөө түүнд байр байхгүй болохоо хэллээ. Гэлээ ч гэсэн залуу гарааштай байсан юм.
Маягтай, хамар амаа дарсан хямсгар амьтан бус, жинхэнэ орос цусны, юунаас ч айдаггүй бүсгүй таарсан байж. Галзуу барын аманд гараа хийхээс ч сийхгүй, шийдэмгий, хэрэгтэй бол гарааш руу явахаас ч буцахгүй амьтан юмсанж.
Гараашдаа ч ирэв. Нэг л эвгүй оргилоо. Гараашийг тохь тухтай ордон шиг санагдтал хангалттай их шар айраг ууж чадаагүйгээ залуу ойлголоо.
-Шил цагаан архинд гүйгээд ирэх үү гэхэд нь,
-Бушуухан л гүйчихээд ирнэ гэх юм бол би зөвшөөрье гэж бүсгүй анхааруулжээ.
Залуу нь хэрийн хүнд итгэдэггүй амьтан байж таарч. “Ер нь зугтаачихвал яана?” гэж бодогдов. Юмыг яаж мэдэхэв бүсгүйгээ гараашдаа түгжчихээд явахаар шийдэж гэнэ. “Бушуухан л гүйгээрэй” гэж бүсгүйн анхааруулснаар мань эр гудамж хөндлөн гарахдаа яарсан гэдэг яав аа. Замаар хурдалж явсан машин түүнийг хамраараа хамаад хаячих нь тэр! Бурхны авралаар амьд үлдэв! Гэлээ ч хүнд гэмтэж, түүнийг түргэний тэрэг авч одлоо. Сэхээнд гурав хоног хэвтээд, ухаан ормогцоо гараашдаа бүсгүй байгааг санав гэнэ. Ийм аймшигтай юм санаанд нь орсон юм чинь арга байж уу, сэтгэл нь огцом хямарч, дахин ухаан алдаад, бас хоёр хоног болов. Тав хоногийн дараа хөөрхий амьтны сүнс нь биедээ арайхийж эргэн ирэв. Сүнстэй нь хамт ичих нүүр нь ч ажилд орж, шаналгав гэнэ. Гэвч түүнийг эмнэлгээс яагаад ч гаргасангүй. Найз руугаа утас цохижээ.
-Аминд орж үз! Миний гараашид нэг эмгэн байж байгаа. Аль хэдийнэ долоо хоночихоод байна. Чамайг үнэхээр гуйж байна шүү, манайд очиж, түлхүүр аваад, тэрнийг гаргаад өгөөч!
Найз нь хэрэггүй л аврагч болохыг зөвшөөрч, хөөрхий! Бүсгүй жинхэнэ орос маягийн махтай мариатай, булчин шөрмөс зангирсан эрчтэй хүчтэй эмэгтэй байж л дээ. Харин тэр гараашид нь юу байж таарсан гээч, хүрз! Тэр гартаа хүрз бариад, гурав дахь хоног дээрээ, оросын урлагийн алдарт бүтээл “Сэлүүр барьсан бүсгүй”-н зогсолтоор зогсон хүлээж байлаа. Хэн нэг нь гараашийг онгойлгох л дутаад байсан хэрэг. Бүсгүйд бол хэн онгойлгох нь сонин биш, зөвхөн ганц зүйл л шаардлагатай байв. Долоогийн долоо хоногийн туршид хуримтлагдсан муугийн муу энергийг ямар нэгэн юманд гаргаж л таарна шүү дээ. Ерөнхийдөө найз нь бас л тэр дороо сэхээн амьдруулах тасагт очив. Ингээд хоёр найз зэрэгцээ орон дээр хэвтлээ. Хэвтэх ч гэж дээ, тэр хоёрт өвдөж, ёолж хэвтэх зав байсангүй, тохиолдсон адал явдлаа ярьж элгээ хөштөл инээж, өндөлзөж байсан хэрэг.
Гэвч эхэлж сэхээнд орсон, энэ бүх адал явдлыг өдөөсөн найз нь удаан инээх хувьгүй байж. Тэр эмнэлгээс гарч, гарааш руугаа очиж үзэх хүртлээ л инээсэн байгаа юм. Гараашид нь хүрз төдийгүй бас баруунд үйлдвэрлэсэн сайхан цахилгаан өрөм байсан юмсанж. Энэ бүх өдрүүдэд бүсгүй хийх юмгүйдээ ч тэр үү, дэлбэртлээ уурласандаа ч тэр үү залуугийн машины хамар, хаалга, бөгс... хаа сайгүй нүхэлж зугаагаа гаргасан байлаа. Тоо томшгүй олон нүхнээс үзэхэд тэр бүсгүйд ингэж өрөмдөх нь дэндүү таашаал төрүүлсэн нь илт. Ямар ч л гэсэн тэр цагийг нөгцөөж чаджээ. Машин нь томоос том шүүрэн шанага болж хувирсан байлаа!
Үүнийг надад адал явдлын баатар өөрөө ярьсан учраас би түүнээс:
-Тэгээд юу гэж, эцэст нь чи энэ түүхээсээ ямар нэгэн ёс суртахууны дүгнэлт хийв үү? гэж асуулаа. Тэр юу гэсэн гээч?
-Дахиж хэзээ ч гараашдаа цахилгаан өрөм байлгаж байхгүй! гэж шууд хариулж байгаа юм даа.

Хөрвүүлсэн А.АМАРСАЙХАН

29 comments:

Badman said...

1-т орчуу яачуу

Badman said...

Хэ хэ. Нэгт орчдог байна ш дээ. Одоо тухтай умшина аа.

Badman said...

Истоо нэг таарсан таар шуудайнууд байна даа. Хүүхэн ч гэж хүүхэн, залуу ч гэж таарсан амьтан хэ хэ.

Badka said...

Настоящые характеры наших браты.

PUZL said...

Хэхэ, золигийн ч юм аа даа. "Чөмөгнөөс хутгаа" гэдэг шиг л юм болж.

A.Амарсайхан said...

Бэдмэнд:
Түрүүлсэнд баяр хүргэе
Эр цэргийн алхаатай
Эршүүд орос бүсгүй гэж ярьдаг даа

Бадкад:
Сайхан орос, хэнэггүй зан даа

Пазлд:
Харин тийм ээ. Бүсгүйгээс бөөрөө гэгч болсон байна лээ

serenade said...

B.Задорнов ч шог өгүүллэгүүд сайн бичдэг зохиолч шүү. Сургамжтай. Баярлаллаа.

serenade said...

М.Задорнов шүү. алдсан байна.

A.Амарсайхан said...

Серенадад:
Хүү Владимир эсвэл Виктор Задорнов гарч ирсэн байхыг үгүйсгэхгүй ээ хө.

БАЯРЖАРГАЛ said...

Xaxa

ЗОРИГТ8 said...

7 хоног тэсдэг овоо хүүхэн байна даа...ясны орос хүүхэн...ха ха ха...
таалагдлаа

Undraka said...

Бас хүрз байлгахгүй байхыг сурсан биз мань эр хэхэ

алтаргана said...

хэхэ энэ нөгөө ху намын гишүүн айлын авгай дээр хонож баригдаад хурлаар орж арга хэмжээ авхуулаад ам өгөхдөө айлд хонохдоо хэзээ ч өмдөө бүрэн тайлахгүй гэдэг шиг юм болж дээ..

gegeen said...

garaashnii haalgiig oromdood, nuhleed tsoojiig ni salgahaa boddoggui ee, hehe.

A.Амарсайхан said...

Баяржаргалд:
Хи хи

Зоригтод:
Эх орон даалгавал бас дахиад ч тэснэ. Долоо хоног сойгдсон хэрнээ хүрзээр хүн нам цохичих тэнхэлтэй байна гэдэг орос хүүхэнд л байх чанар.

Ундракад:
Найз нь харин наадхыг чинь яс махандаа шингэтэл ойлгосон доо

Алтарганад:
"Хэзээ ч зүүн хөлнөөсөө салгахгүй" гэж үү?

Гэгээнд:
Мундаг сэтгэж байна шүү? Задорновт хүн ярьж өгсөн сонирхолтой түүх байгаа юм л даа.
Монгол хүүхэн, тэр тусмаа Гэгээнийг цоожилсон бол гарч чадах нь байна шүү! Ухаант монгол бүсгүйчүүд минь та нар шүү!

gegeen said...

3 honog idej uuhgui, sheej baahgui, usand orohgui, bas serel ni asaastai, gui ee mon tevcheeree. bi l lav tegj udaan teneg yum shig suugaad baij tesq ee, hehe.

BTW serel ni hodolson onhruushiig chupa chups gedeg gejiishd, whaahahahaha

Amgaa said...

Хаха дэмий энд тэнд нүхэлж байхаар машин бүтэн задалж сурч байхгүй гэсэн :P

MW said...

Aihavtar yum bolj. Hend ch iim yum tohioldoj bolohiig uguisgehgui shuu. Amidral gedeg sonin hachin yavdlaar duuren baidag hoino.

A.Амарсайхан said...

Гэгээнд:
Чиний комментод дурдагдсан параметруудаас сэрлийн тухайд дараа жичэд задлан шинжилгээ хийж үзье.

Өрмөөр юу цоолох тухайд хийсэн задлан шинжилгээ чинь их таалагдсан. Шинжилгээ хийх их авьяастай охин гэж би үнэлсэн болой

Амгаад:
Харин тийм. Дараа нь Вьетнам авто засварын орос механик болчихгүй юу

М дабл Ю-д:
Жаахан давс нэмсэн байх. Задорновт хүмүүс шог тохиолдлуудаасаа ярьж өгдөг. Мань эр шилж сонгоод, засч янзлаад уншдаг юм билээ. Засч янзлана гэдэг чинь давс нэмнэ гэсэн үг байх л даа

3apaa said...

Би бол гаражид машинаа тавьж байхгүй л гэх байж.

Эрдэнэ said...

Шар айргаас гадна архи хольж гүйцэд согтох байсан юм.

bbatzorig said...

Neg tiim onigoo baidag. Teriig sanaand oruulchihlaa. Neg huuhed ovoogiinhoo tuhai hicheel deer yarij baina gene. Ovoo ni eh ornii daind baildaj baij. Oros tserguud hatuu yum tataj zurhee changalchihaad tulaldaand orj baina gene. Huugiin ovoo Ivan buudaad l baij buudaad l baij 30 fascistiig buudaj unagaad sum ni duusch. Hutgaa gargaad hutgalaal baij hutgalaal baij. 20 german hutgalaad hutga ni hugarch. Tegeheer nudargalaal baij nudargalaal baij, uldsen germanuudiig nam tsohiod duusgajee. Bagsh ni ene tuuhiin surgamj yu ve gehed huu helj baina. Vanya ovoog sogtuu ued hamaagui oroldoh demii l baidiin.

A.Амарсайхан said...

Зараад:
Би бол "Гараждаа машин хүүхэн хоёрыг нэг дор хэзээ ч үлдээж байхгүй ээ" гэсэн сургамж авах байсан

Эрдэнэд:
Харин тэгэх л гэж гарч гүйсэн ухаантай юм л даа

Батзоригт:
Оросууд харин ч архи даадаг, согтохоороо их сэтгэлийн хөөрөлтэй болчихоос биш, манайхан шиг "Ална хядна" ханцуй шамладаг хүмүүс биш ээ

bbatzorig said...

оросдоо биш шал санаанд оромгүй зүйл сургамж болохдоо байгаа юм биш үү

A.Амарсайхан said...

Батзоригт:
Онигооны утгыг ойлгосон л доо. Сайн онигоо.

Орос хүнийг өмөөрч бичихийн тухайд бол, жирийн сайхан орос хүмүүстэй ууж ярьж суусан үе минь санаанд ороод оо. Сайхан хүмүүс ээ

Jagaa said...

haha yooo zaza, dahij urum bailgahgyi ch geh shig alahiin bn l doo

A.Амарсайхан said...

Жагаад:
"Өрөм байлгахгүй" гэдгийг уншаад, яг жинхэнэ монгол хэллэгээрээ сэтгээд манай нутагт сүү хөөрүүлээд өрөм загсаахыг "өрөм байлгах" гэж заримдаа хэлдэг. Түүнээс болоод би "Жагаа өрөм байлгаж яах гээд байгаа юм болоо?" гэж бодож, гурав хонолоо.

Jagaa said...

хэхэ шаал дэмий 3 хоног толгойгоо гашилгасан бна шдээ. За одоо бас гашилгах гэдэг үгийг хараад сүү гашилах гээд дахиад 3 хоног бодоод суучихваа хэхэ

A.Амарсайхан said...

Жагаад:
30 хонож ч мэднэ

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates