Monday, June 15, 2009

Замын цагдаагийн хэлсэн анхааруулга

Замын цагдаагийн газраас хэвлэлийн бага хурал хийлгэж байтал моод стилийн чиглэлийн нэгэн сэтгүүлийн сурвалжлагч:
-Замын хөдөлгөөнд оролцох талаас нь авч үзвэл байгалиасаа заяамал шар үстэй бүсгүйчүүд аюултай юу, эсвэл будмал шар үстэй хүүхнүүд аюултай юу? гэж асуув. Тэгтэл Замын цагдаагийн дарга:
-Заяамал шар үстэй нь яах вэ, замаа хараад сажлаад байдаг юм. Будмал шар үстэнгүүд л аюултай даа. Тэд замаа харахын оронд үсний минь доороос хар үс цухуйж уу, үгүй юу гээд толиноос нүдээ салгадаггүй улс гэжээ.

17 comments:

Unknown said...

Би 1-рт ороод ирлээ шүү.
Нээрээ л будмал шар үстэнгүүд аюултай даа. Сониноос замын цагдаа нар эмэгтэй байвал осол их гардаг гэсэн шүү. Иймээс дандаа эрчүүдийг энэ ажилд авдаг жамтай.

byambaa said...

kkkkk。

A.Амарсайхан said...

Мэндээд:
Би харин яагаад хятадад эмэгтэй хүн замын цагдаа хийж болоод байдаг, манайд болдоггүйгийн учрыг олохгүй байсан юм аа.
Жунгаа эмэгтэйчүүд арай дэндүү царай муутай шүү. Ёо ёо. Бурхан тэдэнд яасан хааш яаш хандаа вэ, гэж залбирдаг юм. Хааяа нэг урд очихоороо.

Бямбаад:
Бямбаа үсээ шараар будуулжээ дээ, янз нь. Би таачихав уу?

БАЯРЖАРГАЛ said...

????

ЗОРИГТ8 said...

Эмэгтэйчүүд аваар гаргах явдал эрчүүдээс 2 дахин илүү болохыг тээр 1960 оны үед судлаачид судлан тогтоосон гэж байгааш дээ...

Jagaa said...

Ёоо өнөөдөр юу болвоо? Ганц МУИС хонхны баяраа хийсэн чинь бүтэн өдөржингөө л бараг зам түгжирдэг бна шдээ. Бүх сургуулиуд нэг өдөр хийвэл юу болохийн бээээ? Дээрээс нь шар үстэй хүүхнүүд зохицуулдаг бол бүүр яааааахын бээээээээ?

За бас дээрээс нь Жагаа би *****Favicon-ий уралдаан**** зарласан байгаа шүү. Хүмүүсээ оролцоорой хэхэ шагналтай шүү

A.Амарсайхан said...

Баяржаргалд:
!!!!!

Зоригтод:
Шаргал үсний судалгааг 2009 онд гаргачихлаа ш дээ

Жагаад:
Төв рүү хүнтэй уулзах байсан шууд хойшлуулсан. 14 хоногийн дараа уулзах болсон.

алтаргана said...

хэхэ тэгвэл үсээ шараар биш улаанаар будий даа гэсэн...

эрчүүд төрөлхөөсөө техникийн талаар бүсгүйчүүдээс авьяаслаг, бас аюул тулгарсан үед бага сандарч илүү чадварлаг овсгоотой байдаг гэсээн, нэг удаа магтий таануусыг.

Харин зохиолчоо үсээ шараар будсан эрэгтэй жолооч хир зэрэг аюултай болоо....

A.Амарсайхан said...

Алтарганад:
Шал өөр юмыг шараар будсан эрчүүдийн тухай онигоо удахгүй нийтэлнэ ээ

Unknown said...

CHINA-d emegtei zamiin tsagdaatai yum uu? Uragshaa yavj uzeegui bolohoor medehgyi yumaa. Gehdee china emegteichuud tsarai gej avah yumgui bolohoor zamiin tsagdaa hiilgeed baij boloh l yum bna.

gegeen said...

burhanii buruu buteeluuded bas nutag zaachijuu tee. hehe. orchin tsagt tegeed l hamag yumaa tailaad tavichdag, us homsog, sormuus, shud, mor, tseejiig hurtel argalchdag boltson duuldaad baihiin.

orig natural yum gej haragdahaa bolih vii dee. so naran ulsiin huuhnuud ch bas burhanii buruu zursan zuraasuudiig ni saihan arilgaltsdagaaraa aldartai.

A.Амарсайхан said...

Мэндээд:
Тийм дээ. Ээ базарваань, ээ базарваань гэж залбирсаар яваад буудалдаа орж ирдэг юм ш дээ.

Гэгээнд:
Бид цөөхүүлээ. Цөөхөн байна аа гэдэг чинь чанартай, нэг ёсондоо царайлаг байна аа гэсэн үг юм болов уу

Arsun said...
This comment has been removed by the author.
Arsun said...
This comment has been removed by the author.
Arsun said...

Шар дээл дээр үү? Бор дээл зүгээр үү?

Эрдэнэ said...

Будмал шар үстэнгүүдийн үс нь 2 удаа толинд харахын хооронд мөөг шиг тэгж хурдан ургадаг юм байх даа.

A.Амарсайхан said...

Арсунд:
Монголоо бодвол бор ч зүгээр юм уу? Энхбаярыг санагалзвал шарыг өмс дөө

Эрдэнэд:
Тийм юм шиг байгаа юм. Батзориг судалгаагаар баталсан

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates