Wednesday, June 24, 2009

"Хэцүү анги" киноны зураг авалт эхэллээ

Миний бие телевизийн уран сайхны 60 ангит киноны зохиол дээр ажиллаад, ойрд тун завгүй, бараг л 24 цагаар сууж буй болой. Шог өгүүллэгээ бичиж амжихгүй байгаадаа хүлцэл өчиж байна аа. Бүх насны үзэгчдэд зориулсан энэ кино маань МҮОНТВ-ийн эфирт цацагдах юм.

Энэ линкээс киноны тухай уншина уу?
http://www.mnb.mn/nread.aspx?gr=1117&id=570

МОНЦАМЭ агентлаг энэ тухай ингэж мэдээлжээ. 230 гаруй хүүхэд энэ кинонд тоглож байгаа болохоор хүмүүс хүүхдийн кино гэж шууд автоматаар ойлгоод байгаа. Кино маань бүх насны үзэгчдэд зориулагдсан юм. Ангийн багш, багштай зөрчилтэй хоёр "элит" хүү гол дүр болж байгаа. Энэ ангийн эргэн тойронд болж байгаа үйл явдал, сурагч, багш, захирал, эцэг эхчүүдийн хооронд өрнөж буй зөрчил тэмцэл, бас хайр дурлал бүх зүйлийн тухай өгүүлнэ.

24 comments:

Pearle Deppsu said...

Өө та энэ киноны зохиолыг бичиж байгаа юм уу?

Би дээр зурагтаар мэдээг нь хальт харж байсан

Чепак said...

Амжилт Амараа ахаа
Час хийсэн кино болох байхааа

ЗОРИГТ8 said...

хүн болгон л кину салбар луу...

Амжилт хүсий танд

A.Амарсайхан said...

Дэрсүд:
Одоо хальт харж болохгүй шүү.

Чепакт:
Баярлалаа. Тийм кино болно оо.

Батзоригт:
Баярлалаа. Ерөөлөөр болог

Оогий said...

Нүсэр ажил байна шүү. Амжилт

Arsun said...

Амжит хүсэе. Хүлээж байя.

A.Амарсайхан said...

Оогийд:
Тийм ээ. Робот шиг л сууж байна. Чи хорин дөрвөн цагаар мессенжерт байж байх юм аа гээд гайхаад байсныхаа учрыг ойлгов уу?

Баярлалаа

Арсунд:
Баярлалаа. Удаан хүлээлгэхгүй ээ.

bujigchin said...

hi za amjilt husey!! goy kino tegvel garh ni dee bayrlalaa

Anonymous said...

"Би чамд хайртай" киноны баатруудын насыг залуужуулаад, сэдвийг хайр дурлал биш дундаж болон баян давхаргын зөрчлөөр солиод, үйл явдлыг нэг биш харин 200 гаруй ангид хувааж оруулна гэж ойлгож болох уу?
Хэ хэ хэ. За амжилт хүсье. Өнөөгийн нийгмийн талаар гэхээр ёс суртахууны асуудал мэдээж хөндөж таарах байх. Хэрэгтэй кино болох байх аа. Дахин амжилт.

A.Амарсайхан said...

Бүжигчинд:
Урам хайрласанд баярлалаа. Хичээнэ ээ

A.Амарсайхан said...

Какадуд:
Намайг хариу бичиж байх хооронд сэтгэгдэл орж иржээ. Эцэг эхчүүд, багш нар ч бас дурлана аа.

Ёс суртахуун, баян ядуугийн ялгаа, хот хөдөөгийн ялгаа ... гээд монголын нийгэм тэр чигтээ харагдах юм аа.

60 ангит кино. Гурав дөрвөн сарын турш л телевизээр гарна шүү дээ.

Баярлалаа

eebee said...

За амжилт хүсье. Тун завгүй явахад чинь би өөрийн чинь нэрийг бариад нэг юм биччихсэн байгаа шүү. Сайхан санаа төрөхөөр нь биччихсэн юм шүү.

60 ангит кино гэдэг маш их юм бичнэ гэсэн үг шүү дээ. За бие бодоорой ядаргаанд оровоо

алтаргана said...

байсгээд л орж хардгийн, юм бичээгүй л байгаад байсан чинь ийм учиртай юмсанж. 60 байтугай нэг анги кино ч маш их хөдөлмөр шүү. Амжилт хүсье

A.Амарсайхан said...

Ээбээд:
Санаа тавьсанд баярлалаа. Гэнэт саналаа Салимоноо ууя даа. Салимон уугаад л Сар жилээр сууна даа.

Алтарганад:
Тийм ээ. Маш их ажилтай байдаг юм байна аа. Суугаа-аа-ааа-аааааа-ааааад л байна. Баярлалаа

Цогтоо said...

Амжилт хүсье Амараа ахаа!!!

Цогтоо said...

Амжилт хүсье Амараа ахаа!!!

A.Амарсайхан said...

Цогтоод:
Баярлалаа

Бас дахин баярлалаа!!!

Дeстини said...

Amjilt husye. DVD garval ni end avchirch uzeh yum shuu.

A.Амарсайхан said...

Дестинид:
Нээрээ ДВД болгож хэвлэх талаар продюссерийн багтайгаа ярих юм байна шүү.

Их баярлалаа. Урам ч өглөө, санаа ч өглөө. Гэхдээ манай продюссерүүд энэ талаар бодчихсон байгаа байх өө

Tsolmon said...

Za yostoi ih ajil urnuulj baigaa yum bnaa. Amjilt husye bagshdaa!
Saikhan kino garna geed tumend zarlaad 9 sariin 27-g huleej suuhaas. Salimon-oo sain uuj suugaarai.

A.Амарсайхан said...

Цолмонд:
Баян-Уулд багш явсан маань энэ кино зохиолд их хэрэг болж байна аа. Зарим зүйлийг бараг л шууд ч оруулж байгаа.

Баярлалаа.

Tsolmon said...

Huuh tiim u. tegwel bidnii amidraliin zarim heseg ni garah yum bna da. Bayarlalaa tand.

ариука said...

ранеткрхуу гэсэн үгүү, ямартаа ч хүлээж байя, монгол өнгө аястай сайхан кино болох буйзаа,

A.Амарсайхан said...

Цолмонд:
Тэгнэ ээ. Монголын бүх л хүмүүс өөрийнхөө арван жилийн үеэ олж хараасай гэж бодож, бичиж байгаа.

Ариукад:
Шал өөр монгол кино болно оо. Монголын амьдрал, бас яг жинхэн киноны массовый сценүүд ихтэй байна.

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates