Saturday, May 30, 2009

Элбэгдорж, Энхбаяр хоёрын онигоо

Сосорбарам гавьяат найз Элбэгдоржийндоо зочилжээ. Тэгтэл уйлаад сууж байх юм гэнэ.
-Хүүе миний найз, ерөнхийлөгч болчихоод баярлах байтал юунд уйлаав?
-Надад хийх ажил алга аа! Ийн, ийн...
-Хүн шагнахгүй юу!
-Энхбаяр шагнах хүн үлдээгээгүй байна аа! Сөөнгө Бат-Эрдэнэд хүртэл гавьяат өгчихөж! Ийн ийн.
-Миний найз, тэгвэл төрийн тахилга хий л дээ!
-Бүх уулан дээр хоргой шатаачихаж. Ганцхан Тасганы овоог л үлдээж. Ийн ийн!
-Ууланд авир л даа!
-Бас бүх ууланд авираад, ганц Зайсан толгойг л үлдээсэн байна. Ийн ийн.
-Нээрээ тийм байна ш дээ, миний найз юугаа хийж дөрвөн жилийг барна даа? Ийн ийн.

30 comments:

peakfinder said...

Neeree hoorhiid hiih ajil uldeegui baina sh dee. Odoo yana daa?

ZAYA said...

Хэ хэ сөөнгө Бат-Эрдэнэ байхдаа яахав дээ. Арай шулуухан хэлэх юмаа энэ Амараа ах.
Би дуулж байсан бол арай гавъяат авч гайтсан байх юм биш биз дээ.

алтаргана said...

нээрээ хүн буудалтай нь биш, чихэр идэлтэй нь биш одоо яанаа...

Unknown said...

Нээрээ юугаа хийж өнгөрөөнөө

Оогий said...

xexe

A.Амарсайхан said...

Пийкфиндерт:
Бодоод байх нээ нь тийм болж таарч байна аа

Заяад:
Өгөөмөр хүнийг байгаа дээр бушуухан ганц клип бичүүлээд гавьяат авчихгүй дээ

Алтарганад:
Чихэр ч үлдээгээгүй, буудах хүн ч үлдээгээгүй байгаа юм аа

Сумъяад:
Нээрээ бүгдээрээ хийх ажлыг нь бодож олж өгнө байгаа

Оогийд:
Ха ха

Anonymous said...

Хүний аан бишээ сумын нутагт мал маллаж амьдрах ажил байгаа байх аа ккк

Anonymous said...

Өөн тийм. Хүний нутагт хувьсгал хийх хэцүү гэж солонгос найз нь хэлж байсан. Үнэхээр тийм эсэхийг нь шалгаж болноштээ шинэ ерөнхийлөгч маань...

Жаагий said...

Бүгдийг хийчихсэн хүнийг дахиад сонговол бүүр юу ч хийхгүй гэж мэдээд ард түмэн ядаж л дуугарч сууг гэж хэлдэг хүнийг нь сонгосон бус уу...

A.Амарсайхан said...

Какадуд:
Тэр хувьсгал хийх яах вэ? Миний хувьд бол, төрөөс төрсөн хэдэн тэрбумтныг шоронд хийх бол? Энийг л хүлээж сууна.

Жаагийд:
Хийсэн дүр үзүүлж болох юу байна, бүгдийг хийсэн л дээ. Арай л уран нугараагүй болов уу?

NiTRiC said...

зарим уул овоог нь тахиж чадаагүй гэсэн штээ. нөгөө бөө удган нар нь хүлээж аваагүй тохиолдол мэр сэр гарсийм гэдээг.. ялангуяа амьтний ууц хугалдаг дээр. ккк

MNED said...
This comment has been removed by the author.
Anonymous said...

Төрөөс төрсөн тэрбумтнууд буюу олигархуудтай тэмцэнэ гэхээр бас хэцүү байна л даа. Ху намын хэдэн олигархыг таслаад явуулах гэхээр нөгөө АН-ын хэдэн олигарх нь биднийг яагаад бас таслахгүй байна вэ гээд барьцанашт. Эсхүл ерөнхийлөгч маань ширэн нүүрлэж байгаад хүний өөрийн ялгалгүй бүх олигархад дээл нөмрүүлэх юм бол уу?

ЗОРИГТ8 said...

Энхбаярын л онигоо байна дөө...

Муу л хүн дээ said...

Одоо тэгэж шоудаж байдаг урт шар дээлтийн үе дууслаа. Хаан нас барлаа. Хаан мандтугай гэдэг билүү яалаа. Билүү гэдэг чинь чулуу билүү

A.Амарсайхан said...

Нитрикт:
Уул овооны тахилга хүлээж авахгүй гэсэн хүнээ хүлээж авдаггүй гэдэг үнэн юм билээ. Сүүлнээс нь түмпэн чиргүүлчихэд гэлдэрч л байдаг номхон морь тэр жил манай нутагт овоо тахих гэсэн ламыг шидчихэж билээ. Хүмүүс хараал хийсэн хүн юм гэнэ лээ, овоо хүлээж авсангүй дээ гэж ярилцсан.
Ийм тохиолдол олон гарсан гэлцдэг.

Какадуд:
Харж л байя. Амласандаа хүрэхгүй бол дөрвөн жилийн дараа дахиад л өөрчлөнө дөө.

Зоригтод:
Тийм дээ. Гол хэргийн эзэн нь Энхбаяр.

Сайн хүнд:
Ум мааний папмий хум. Пааландсан шар төмрийг баруун солгойгүй цацдаг, пийлэндсэн шар хоргойг буруу зөвгүй өмсдөг сайн хүн байж билээ хөөрхий

etvgen said...

Хэхэ хөгжилтэй юмаа ийн ийн гэх нь бүр хөөрхөн юм кк

Javkhlan said...

hoorhiig unasaniihan ni daraa yahnav dee. zovlongoor ni togloj baigaa yum shig.

sanakae said...

За тэгээд хэлсэн үгэндээ эзэн суух гэж нэг жил гүрийгээд цаашаа мартах байхаа даа.

A.Амарсайхан said...

Этүгэнд:
Ийн гэхээс өөр яах вэ дээ, хийх ажилгүй болно гэдэг чинь аймшиг шүү дээ.

Жавхланд:
За даа, тэд бидний зовлонгоор доог тохуу хийгээд байгаа гэвэл илүү үнэнд нийцэх байх аа даа. Түүхий эдийн үнэ унаад бөөн зовлон болчихсон байгаа малчдад зориулж ямар тэнэг үл гүйцэлдэх амлалт өгч байв аа? Хоногийн хоолоо яая гэж байгаа ядууст хэдэн удаа 1,5 саяыг амлаж тохуурхаж байна аа? Эмгэнэлтэй нь өнөө хэд нь итгээд л саналаа өгөөд байдаг. Хөдөөд санал өгөөд байгаа хэсэг энэ амлалтад нь хууртчихсан хөөрхий хүмүүс шүү дээ.

Санакаед:
Хэлсэн амандаа хүрэхэд хэцүү. Өөрийнх нь намд ч төрийн тэрбумтан бий.

Гэхдээ хийх л хэрэгтэй. Энэ удаа сонгогчдоо хуурвал Ардчилсан нам газрын хөрснөөс арчигдана гэсэн үг. Тэрбумтнуудын ядахдаа ганц хоёрт нь ч болов цээрлэл хүртээгээд эхэлвэл ард түмэн 2012 онд тэр чигтээ Ардчилсан намд санал өгнө.

ntsetsbold said...

их гоё нийтлэл байна.

ceo.mn said...

Dajgui hoshignol bn. Tasganii ovoo gesenees tahih geseer baital tal talaas hemleed tegshilj bga yum shig bn le.

B.Tumennast said...

Hovor oldoh shaansiig ashiglaj baga ch gesen yum hiih bailgui dee

Эрдэнэ said...

Сайн хайгаад байвал ажлууд олдоно доо.

A.Амарсайхан said...

Цэцболдод:
Нийтлэлээ дараа бичнэ ээ. Одоохондоо онигоо уншиж бай. Хоол болтол шийр зугаа гэдэг дээ

Геод:
Тасганы овоог сэтлээд, онгичоод дуусгаж байгаа болохоор нь л Элбэгдоржид үлдээсэн юм уу даа

Түмэннастад:
Үнэхээр том боломж шүү. Ашиглах л хэрэгтэй

Эрдэнэд:
Нийлж хайх уу, бүгдээрээ

PUZL said...

"Пааландсан шар төмрийг баруун солгойгүй цацдаг, пийлэндсэн шар хоргойг буруу зөвгүй өмсдөг сайн хүн байж билээ хөөрхий" - Энэ ёстой хөгжилтэй болжээ.

Jagaa said...

Za tegeed shine erunhiilugch maani yuch hiihgyi zugeer suugaa baival ulsunu shdee, tegeheer yadaad chiher idmeer sanagdah bailgyi dee hehe

A.Амарсайхан said...

Пазлд:
Үнэн байдал нь тийм байж дээ

Жагаад:
Би чихэр идэхгүй. Шударга байна л гээд байсан хүн шүү дээ. Чихэр идэхгүй байх өө, хөөрхий.

PUZL said...

"Чихэрт дуртай нөхдийг Чимхэж байна" гэж хэлж л гарч ирсэншд.

A.Амарсайхан said...

Пазлд:
Амлалтаа биелүүлэх болтугай

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates