Энхбаяр дээр нэгэн ээж ня-бо хүүгээ дагуулан иржээ.
-Та миний хүүд боль гээд хэлээд өгөөч. Миний хүү улсын мөнгийг идээд байх юм гэжээ.
Энхбаяр азнаж байгаад ир гээд явуулчихаж. Ээжийг 100 жил хүлээсний эцэст дуудав. Энхбаяр хүүд нь хандан,
-Боль гэжээ.
-Ингээд л хэлчих юмыг та 100 жилийн өмнө хэлчихгүй яав даа! гэж ээж халаглав. Энхбаяр:
-Би тэр үед чинь өөрөө идэж байсан юм аа. Одоо нэгэнт би шүдгүй болсон тул идэхээ больсон. Идэхээ больсон учраас би хүүд чинь боль гэж хэлж чадах нүүртэй боллоо гэжээ.
Давхцал
3 weeks ago
35 comments:
Ёстой уран зүйрлэл шүү уг нь..Энхбаяр л хэрэглэхдээ мулгуу хэрэглэсэн болохоос...
Неругийн хэлсэн үгийг юугаа хийж яриандаа хавчуулдаг байнаа...
Зүүдээ ярих гээд хулгайгаа ярив гээч юм болжээ. Ингэснээрээ мань хүн нилээн "коко" авчихав уу, яав...???
Зоригтод:
Мундаг боловсролтой уншсан гэгээрсэн хүн болох гэж байгаад, гэнэдчихлээ хөөрхий
Жаагийд:
Яг үнэн юм уу. Шито л авах болов уу даа. Манайхан шооч иймэрхүү онигоо өдийн наяараа гарчихсан яригдаж байгаа байх өө
Идээд идээд ханадаггүй бирд гээч энэ буюу. Шүднээсээ түрүүлээд гэдэс хагарах нигууртай гэж.
Hanaj caddagguin jishee ene bolov uu. Humuus tegeed yund n' bolood sanalaa ogood baidag bainaa?
Gehdee l buren eheer n' sonsoj chadsangui bololtoi. Ooroo iimerhuu tuuh yarisan yum uu?
Бэдмэнд:
Энэ онигоо шүү хө. Гэхдээ ерөнхийлөгчийн өөрийнхөө амаар хэлсэн онигоо. Ухаантай хүн юм болохоор ард түмэндээ үнэнээ хэлж байгаа юм болов уу л гэж бодсон ш дээ.
Пийкфиндерт:
Жишээ нь ч жишээ шүү. Өөрийнхөө амаар хэлсэн жишээ. Өөрөө шударгаар би чихэр иддэг учраас хүмүүсийг битгий чихэр ид гэж чаддаггүй гээд хэлчихэж байгаа хүн шүү дээ. Бүрэн эхээр нь үзээрэй.
Aan tegsen yumuu? Neeree l ooriigoo bariad ogchihson yum bish uu?
хэ хэ хэ, чихэрээ гэж. Гэхдээ мань хүн нэг л биш ээ, асар их стрэсстэй байх шиг байна аа.
хаха нээрээ жинхэнэ бэлэн онигоо гаргачих юм аа, харин Амраа чи шүдийг нь сугалчихаж, 100 жил хүлээмээргүй байнаа, энэ сарын 24 -нд шүдгүй болчихоосой
Хэ хэ шүд байгаа цагт бол идэхээ больж чадахгүй айн?
Пийкфиндерт:
Өөрийнхөө тухай цэцэн үгийг тун оновчтой цагт, оновчтой газар хэлсэн дээ.
Дамдаад:
Яг үнэнчээр хийсэн судалгаа нь мань хүнийг ялагдахаар гаргаад байгаа, бас сая олон хүн түүний сурталчилгаанд оролцохоос бултсан сураг байгаа. Гэхдээ баттай мэдээлэл биш л дээ.
Алтарганад:
Шүдгүй болгох эсэхийг бид уг нь мэднэ л дээ. Гэхдээ хөдөөгүүр асар их мэдээлэлгүй хүмүүс байна шүү дээ. Дээрээс нь мань эр оюутнууд, малчдад хандаад бараг л бүх юмыг нь улсаас зүгээр бэлдэж өгнө гээд амлачихлаа.
Зараад:
Шүдийг нь сугалах эсэхийг ард түмэн мэднэ л дээ.
Даяармонголд Сүрэнхорын бичсэн захиаг уншаад 1.3 тэрбум доллар биш юмаа гэхэд тэр үйл хөдлөл нь яасан дүйрчихсэн амьтан болох нь илт. Одоо тэгээд мөлжүүргүй болсон нөөцөөс юу горьдоод дахин зүтгээд байдаг байна аа?
Улс төрөө гэж...
Шүдгүй болсон ч чихрээ амандаа хийгээд хүлхэж байгаад л дуусгана шүү дээ. Тиймээс чирхийн харшилтай болгочих хэрэгтэй байгаа юм.
Энэ бол өөрчлөлт биш гэж үү? Үүнийг хэн хийж чадах билээ манайхаан?
Дестинид:
Мөлжүүргүй болсон болохоор эв хамтын нийгэм журмыг байгуулах гээд байгаа бус уу. Малчид, оюутнууд төрийн хангамжинд жаргаад л
Мэндээд:
Улс төргүй байж болохгүй юм аа
Нямаад:
Харшлыг ард түмэн л өгөх ёстой. Гэтэл ямаандаа мөнгө авчихсан сонгогчид хэнийг сонгох бол оо
ху нам дотроо ч гэсэн энэ хавь ойртоо халтай, ханаж цаддаггүй мангасаас салах юмсан гэж хүсдэг хүн олон байдаг байх гэж боддогийн,
одоо ялагдахаар олон асуултуудад хариулах болно гээд боож үхэх гэж яваа биз. Ганц хоног л үлдлээ дээ, бурхан биднийг ивээг
Алтарганад:
Бурхан Алтарганыг ивээлээ. Гэхдээ сонгуулийн хороо юу гэх бол? Гэхдээ ху намынхан чимээгүй байгаад байна. Юу л хийх гээд байна аа?
pee, 100 jiljingee novshruulah gej uzsen baishd. yadaj 10, 20 jil baihad havaasag shd.
Гэгээнд:
Бурхны ивээлээр зуун жил зовоохгүй нь бололтой. Алтарганын хэлснээр ард түмэн шүдийг нь сугалчихлаа.
Hedii boltol amidarna gej ingej idej uudag bnaa...
Түмэннастад:
Үхэхдээ аваад явах юм шиг л аашлах юм байна шүү дээ. Шунахай сувдаг сэтгэлээр нэг үедээ сайхан аж төрж болно, үр удам нь сайн явахгүй ээ. Буруу орж ирсэн мөнгө хоол болдоггүй гэдэг дээ
Шал завхарсан юм.Хулгайгаа нуух гээд зүүдээ ярина гээч юм болж дээ.
Enhbayar ch chiher ih idsen hun dee. minii blog odoonoos amilj bgaa shuu zochilooroi :-)
Эрдэнэд:
Зүүдээ ярих гээд хулгайгаа ярина гэж үү
Жагаад:
Шүд нь хорхойтсон гэж үү?
100 жил гэхээр овоо олон жил идэх байж дээ
санаа байна оо
tso,tso...
Түмээд:
Цг, цг, цг гэж үү
идсэн эрүү хувхайрч идэгдсэн бут ногоорноо гэж үг бий дээ..
Нитрикт:
Бутыг нь идээд өнгөрсөн бол яахав. Тэгтэл бутыг нь хөрстэй, хөрсөн доорхтой нь хамт идчихээд байна шүү дээ энэ улстөрч мангасууд
Их буруу зүйрлэл хэллээ дээ гэж бодож байсан шүү. Найс онигоо!
Батзоригт:
Жаахан дүнхүүдүү ч болчихсон юм уу, хөөрхий. Өөрийгөө шууд "хийж" байдаг гэж бодогдсон. Чихэр их идэх ухаан мулгуу болгодог гэж өвгөд сургадаг даа. Хэт их шунал ухаанд урвуу үйлчлэх нь зүйн хэрэг байх өө.
Цаадахад чинь чин үнэнээ хэлэх зориг, хүн чанар, хүмүүжил байхгүй. Мэтгэлцээний үед ухаан санаа нь төөрөлдөөд паникт ороод, яриа бодлоо хянах чадвараа алдчихсан байхгүй юу. Яс юман дээр аймхай хулчгар новш доо.
Анонимд:
Ард түмэн дүнг нь тавьчихлаа. Гол арааг нь сугалчихлаа, одоо бусад хорхойтой шүдийг нь сугалах эсэхийг төр засаг мэдэх байх
Алагсэндэрт:
Пөөх
Post a Comment