“Амараа чи блог бичээч” гэж надад нэг нөхөр хэлэхэд нь “блог гэж юу юм болоо?” гэж дотроо бодсон ч, чухам юу болохыг нь асуухаас нэрэлхээд өнгөрч байсан минь саяхан. Яг үнэнийг хэлэхэд “бичлэгийн нэг төрөл зүйл гарч ирсэн юм болов уу, фельетонорхуу юм болохоор нь надад найз минь санал болгож байгаа юм байх даа” гэж ч бодож үзэж билээ. Хэд хоногийн дараа учир мэдэх хүн дээр очоод сонин хачин солиу гажууг хүүрнэх зуураа аажим аажмаар энэ сэдэв рүү залсаар байгаад, блог гэдэг юмны тухай үг алдуулаад, “харин тийм, нөгөө юу” гэж цааш нь ахиулсаар байгаад, РС рүү нь очиж, блог гэж чухам юу болохыг биетээр нь харж билээ. Тэгээд яасан гээч? МТҮП-ийн 00-руу давхиж ороод өөрийгөө шоолон түсхийтэл инээж аваад буцаад өрөө рүү нь төв царайлан алхаж орж байж. Тэр учир мэдэх эрхэм маань Буянцогтоо.
Блог хэмээх энэ дэвшлийн ачаар би хоёрхон жилийн дотор маш олон хүнд уран бүтээлээ хүргэж дөнгөжээ. Олон сайн анд нөхөртэй болсон. Зуун төгрөгтэй бол микронд суугаад хоёрхон буудал л яваад, чарлаачид нь өшиглүүлээд буухаас өөр аргаүй болно. Зуун нөхөртэй бол дэлхийг зуун зургаа тойрох энүүхэнд.
Хүүе энэ чинь хадуураад давхичихжээ.
За энэ олон зуун анд нөхөд хүчээ нэгтгэж, нийгэмд хэрэгтэй үйл хэрэг бүтээхээр зорьж “Монголын блогийн холбоо”-г байгуулж байна. Энэ холбооны анхны хурал 7 дугаар сарын 18-ны билэгт сайн өдөр 19 цагт, Хууль зүйн үндэсний төв, Хэвлэлийн хүрээлэн хоёрын аль нэгнийх нь их танхимд болох гэж байна. Та бүхэн морилон ирмүй.
Яг хаана болохыг нь жич зарлая.
7 дугаар сарын 18-ны билэгт сайн өдрийн 18 цаг 30 минутад Хууль зүйн үндэсний төвийн 304 тоот танхимд хуралдахаар болжээ. Цааш нь дамжуулсугай.
Баавгай болохсон
1 week ago
41 comments:
18 nd uulzatsgaaya
Холбоо байгуулах ий?
Хурлын шийдвэрээр Монголын бүх блогчидын уулзалтыг 2008 оны 07 сарын 18 өдөр 18.30 цагт "Хууль Зүйн Үндэсний Төв"ийн хурлын зааланд хийхээр албан ёсоор тогтлоо.
Очоод амраа ахын хажуу хавиргаар гүйж байгаад ганц онигоо олоод сонсчих юмсан гэсэн. Очноо очно
Юм бичиж нийгэмд үнэтэй хувь нэмэр оруулахын тулд өшөө олон хүнд блог урл уудаа түгээх кэрэгтэй бхдаа.
Мөнхбаяр, Мика, Сумъяа нарт хуралдаа очихоор урам зориг дүүрэн байгаад талархжийнаа.
Баярсайханд:
Байгуулагдаад овоо хэдэн ажил хийчихсэн байгаа ш дээ. Мика нарын хэсэг залуус.
Бадралд:
Тийм ээ, юм бичиж байгаа маань бас том хувь нэмэр юм аа.
намайг бас Буянцогтоо захирал блог чинь гэж бичүүлж байлаа. Хамгийн анхны сэтгэгдэлийг бичсэн хүндээ.
Санакаед:
Их мундаг сэтгэлгээтэй, сүрхий залуу шүү, Буянцогтоо гэж. Хүнд юм зааж зөвлөх, бусдад шинэ мэдээлэл түгээхэд цагаа хайр гамгүй цацдаг өгөөмөр залуу даа.
Өө сайхан санаачлага байна шдээ. Блог бичиж төвддөггүй ч блогийн ертөнцөөр байнга зочилдог уншигчид ямар үүрэгтэй оролцох вэ? Б.Б
Б.Б-д:
Нээлттэй Төрийн бус байгууллага гэж байгаа учраас уншигчид ч бас үйл ажиллагаанд нь оролцох нь нээлттэй байх болов уу? Яагаад яг таг хариу өгч түвдэхгүй байна вэ, гэвэл одоогоор холбоо маань дүрмээ батлаагүй байна л даа.
Анонимд:
Энэ бол олон нийт уншдаг сайт. Тэгэхээр хүний нэр хүндийн асуудалд болгоомжтой хандсан нь зөв болов уу.
Huuye, heniid orood irwee?
ta blogoo yachihaa we hehe.
Sain bna uu ta
Mini huvid tanaas ankh *blog* gej zuiliin tuhai sonsood neej baijee. Tuunees hoish 1 jil 7 sar ungursun bna. Blog ni mini huvid oyuni hushuureg, naiz nuhudin holboo yum.
Saihan sanaachlaga bna, demjij bna
Tsogtoo
Анонимд:
Тайлбарлавал цаас бэх хүрэхгүй ээ.
Арсун болон Анонимд:
Харин тийм ээ, тавилгаа сольчихлоо.
Цогтоод:
Их баярлалаа.
ehleed zaasnaa daraa ni tailbarlaj chadahgui baina gedeg bol yu bichsenee meddegui ah yum bna gesen oilgoltond hurgev. Taniig bi lav hundlehgui ! Tseg.
aan tiim ,nadaas hair guigaad bgaa bol hairiin guilgachin min ter hairiig chin ogchij magadgui l yum.
Anonymiin hairlah huslen ni oortoo byaluurch baigaagiin shinj bol Amarsaihan ahiin hairluulah husel ni oortoo gutarch ooriigoo hairlah hairaar dutaj bgaagiin shinj yum bolov uu gej oilgov, tegeed ch hairluulah huseltei hun ooroosoo beleg avahiig ermelzej bdag shuudee, hehe
Ajiglagch
Anonymous :
Amarsaihan ah ner hundiin asuudal gedgee tailbarlaad ogohgui yu !
Amarsaikhan:
Тайлбарлавал цаас бэх хүрэхгүй ээ.
Anonymous :
Tsaas beh chin hurehiin tuld yu boloh yostoi ve ch yumuu esvel ta yag yu heleh gesen yum be? esvel tsaas behee oloh tsag bolj dee ch yumuu geed arai oor hariultuud ogson bol deer bolov uu gej bodoh yum.
Ulmedex
Анонимд:
Би өөрийнхөө зургийг тавиад, нэр овгоо бүтнээр нь бичиж байгаад зохиол бүтээлээ бичдэг. Чам шиг хадны ард нуугдчихаад чулуу нүүлгэдэггүй. Асуултдаа хариу авах гэж байгаа бол нэрээ бичээд, гүүглийн бүртгэл дансаа харуул.
Чи өөрөө миний блог дээр Буянцогтоогийн нэр хүндэд халдаа биз дээ? Тэгэхээр чинь л нэр хүндийн асуудлыг олон түмний орж гардаг блогт байлгамааргүй байна гэж хэлсэн юм эрхэм хүндэт Үлмэдэх гуай.
Ажиглагчид:
Цэрэнжав ах минь миний дотор луу өнгийж үзээ юу? Хэ хэ.
Анонимд:
Нэг зүйлийг мартжээ. Ах нь чамаар "хайрлуулаад" яах вэ дээ?
Харааж зүхэж л байдаг юм. Тоодоггүй юм өө. Дайсантай байна аа гэдэг чинь, амьд байгаагийн шинж гэж Д.Пүрэвдорж гуай хэлдэг. Намайг амьд байлгах гээд байгаад баярлалаа.
Анонимд:
Цэрэнжав ах руу залгалаа, чи бас хүний блогийн нэр бас ашиглажээ. Ажиглагч гэдэг чинь Цэрэнжав гээд сэтгүүлчийн блог.
Тэгэхээр чи ойр байж мэдэх хүн болж таарах нээ? Хадны араас чулуу шидэгч гуай.
Ene neg baagii odoo yu we? Orj irchiheed yanz buriin yum yariad bhiin. Ene chin olon tumnii ineeh gej ajliinhaa achaalliig taildag blog bolohoos chinii heruulee hiideg gazar bish. Yun hair mair bolood yawchihwaa. Ajiglagchiig bas oroltsuulchihsan yum shig. Ter chin harin bolj bgaa yawdliig unen munuur henees ailguigeer yaridag hun bolohoos cham shig nuugdsan shalchiganuur awgai bish shuu Ulmedeh guai. Bi ene 2 blogchiniig l hundeldeg.
Neree bichihee martaj B.B bna udahgui blogtoi bolohoor orood haraarai ulmedehee. Cham shig nuugdahgui.
Б.Б-д:
Өмөөрсөнд баярлалаа. Нэг нөхөр орж ирээд янз бүрийн юм бичээд, агсам тавиад байна.
Хаанаас хэн ингээд байгааг нь би таамаглачихсаан.
Zaluusiin magtaald bayarlalaa.
Tolgoi booronhii baidag ni bodol zug chigiig oorchloh gedegt geed neg tiimerhuu ug bdag tee, hehe
Ulmedex
aan tiim yag martah gej bna, yu ve geheer Ajliinhaa hajuugaar aljaalaa tailj ih ineedeg tsoglog zaluust gej helehed urchleegui ch gsn erthenees urchleenii tos turhej bhgui bol oroitono shuu huuhduudee, LOL
Ulmedex
Ajliinhaa hajuugaar aljaalaa tailj ih ineedeg mongoliin tsoglog zaluust nuulgui helehed urchleegui ch gsn urchleenii tos odoonoos turhej bhgui bol oroitono shuu , LOL
Ulmedex
Mgl hel sain medehguig min orshoono bizee,
Ene hujaagiin comment-g delete hiij bh heregtei yum bna daa.
yaj bodood hujaa gedeg ugen deer buuchiv daa gesnees chinii tuvshing dagaj chadahgui nee
sorry.
Ulmedex
Jich: Ulmedex, anonymous geh met nersiig hen durtai ni hereglej bolno.
poka chika buuz huushuur
IP gej neg yum bna shd. Chamaig yaj l bol yaj olj chadna gej.
Анонимоор орж ирж сэтгэгдэл улдээгээд байгаа соёлгүй нөхөрт.
Чамайг хаанаас бичээд байгааг чинь тогтоочихлоо. IP гэж нэг юм байдаг юм аа.
Дахиж орж ирж, соёлгүй юм бичвэл нэрийг чинь нийтэд зарлахаас өөр аргагүй болох нь ээ.
Амарсайхан ах минь иймхэн юманд бухимдаж онгод юугаа хиртүүлэх шаардлагагүй болов уу? Идүүлсэн бут ургаж идсэн эрүү хувхайрна гэдэг байхаа. Замын ноход хуцаж л байг тийм үү?
Үнэнийг хэлэхэд блогчдын холбооны зорилго, ач холбогдолд эргэлзэнгүй хандаж байгаа. Бас нэг интернэтээс улбаалж байгуулагдсан байгууллага болох Цахим Өртөө холбоотой өрсөлдөх зорилгоор байгуулж байгаа юм болов уу гэж хардаж байгаагаа нуугаад яахав. Блогчдын холбооны хамгийн хэцүү асуудал нь үзэл санаа, сонирхол, ажил мэргэжлийн хувьд гишүүд бүгд өөр учраас нийтлэг нэг үзэл баримтлалыг дагах болов уу даа. Аягүй бол удахгүй нэг хэсэг гишүүд нь салаад блогчдын холбоо №2, №3-ыг байгуулаад явах юм биш биз. Та бүхний санаачлагыг унтраах гээгүй юм шүү. Зүгээр болгоомжлолоо л хэлж байна. Би өөрөө Цахим өртөө холбооны ч гишүүн биш. Миний хувьд бол одоохондоо блогчдын холбоонд ч тэр, цахим өртөөнд ч тэр элсэх гэж яарахгүй байна.
Post a Comment