/егөө/
Эв эрүүл шүүгчийн сав саруул үг
2007 оны нэгэн шүүх хуралдаан дээр “Симба Батаа нь үнэг хөөж явахдаа огт санамсаргүйгээр улсын нисдэг тэргийг унагааж бие эрхтэнээрээ хохирсон хохирогч мөн болох” тухай ярьсан нь үнэхээр эв эрүүл шүүгчээс гарсан сав саруул ухаан байлаа. Ийм ухаалаг, мэргэн цэцэн шийдэл гаргадаг шүүгчийг манай галактикийн өөр аль ч гаригаас та олохгүй. Хөөрхий муу Батаа гишүүн, сонгогч та бидний төлөө амь үл хайрлан, хөдөө аж ахуйд ноцтой хохирол учруулагч махчин араатныг сөнөөн устгах урам зориг дүүрэн, дүүлэн нисэж явсан байна шүү дээ. Бидний амтархан иддэг тахиа, галуу, молтогчингуудыг зальт шар үнэг ихээр барьж хөнөөдөг болохыг шинжлэх ухааны академи баталж байгаа юм. Үнэг бол ардын дайсан, харин Батаа бол ард түмний үнэнч хүү дайчин цогтой тэмцэгч юм аа.
Эв эрүүл төмс
Брунейн султан саяхан “Уорлд стрит жоурнал”-д өгсөн ярилцлагадаа “Би сүүлийн үед зөвхөн Дархан-Уул аймгийн Хонгороос тусгай захиалгаар авчруулсан төмсийг идэж байгаа” хэмээн цохон тэмдэглэжээ. Аргагүй шүү дээ Хонгорын төмсийг Итали, Орос, Америк гээд мафиараа алдартай орны алах ялтай гэмт хэрэгтнүүдэд идүүлж туршихад ганц ч хүн үхээгүй төдийгүй бүгд цодойтол таргалсан юм чинь. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Хонгорын төмсийг шинжлээд үзтэл цоо эрүүл гэсэн онош гарсан болой. Эв эрүүл, ганц ч дусал цианитгүйгээр барахгүй “А”, “Б”, “В”, “Г”, “Д”, “Й”, “К” амин дэмээр баялаг болох нь тогтоогдсон гээд л бод. Лондонгийн биржийн хамгийн сүүлийн арилжаанд нэг баррел “Хонгорика” сортын төмс мянган доллараар үнэлэгдэж дээд амжилт тогтоолоо. Эв эрүүл төмсний төлөө дэлхийн баячууд алалцаж байна цаана чинь.
Цоо эрүүл хүн л хөзөрт хорхойсдог
“Хөзөр бол цоо эрүүл хүний дурладаг тоглоом бөгөөд казинод хөзөр тоглох явдал нь гэмт хэрэг биш эрүүл хүний алжаалаа тайлах нэг хэлбэр юм” хэмээн Улсын их хурлын байнгын хороо дүгнэжээ. Үүн шиг эрүүл саруул дүгнэлтийг Улсын их хурал урьд хожид хийж байсангүй хэмээн манай нэгэн нэрт улстөр судлаач доктор дуу алдав. Энэ дүгнэлтийг баталгаажуулахын тулд улсын мөнгийг хөзрийн мөрийд алдсан гэх гурван эрхэм гишүүнийг сэтгэц мэдрэл наркологийн төвийн шинжилгээнд оруултал ямар нэгэн гаж зуршилгүй болох нь тогтоогджээ. Тэгэхээр хүн хэрэгт татах дон туссан өвчтэй юмнууд л хайран сайхан эрүүл гишүүдээр минь оролдож, алтан сайхан цагийг нь үрэн таран хийж байгаа аж.
Эрүүл уул уурхайтай согтуу монголчууд
“Уул уурхай шиг эрүүл саруул хөгжиж байгаа салбар алга” хэмээн манай хамгийн толгойтой гэгддэг улстөрчид батлан хэлж байгаа юм. Тэгтэл Баасан мэтийн өвчтэй, мэдрэлтэй юмнууд “Монголын уул уурхай эрүүл биш” хэмээн согтуурч, холион бантан хутгаж байна. Тэднүүсээс халдвар авсан монголын ард түмэн “Гадаадынхан зайлцгаа, монголын алт бол монголчуудын өмч!” хэмээн хавтгайдаа согтуурцгаав. Хэдэн эрүүл гишүүд нь согтуурсан ард түмнээ эрүүлжүүлэн сэнхрүүлэх гэж орой бүр телевизийн нээлттэй хэлэлцүүлэг, форум, ток шоунд оролцон, хүйтэн студид бээрч дагжин сууж, цээжээрээ даарсан нь хамрын шуухитнаа, бэлхүүсээрээ даарсан нь заг хүйтэн авч, зовж шаналж байна. “Монголчууд минь хэзээ юмыг ойлгодог болно доо?” хэмээн нэгэн эрхэм гишүүн үсээ зулгаан уйлж суусан тухай баттай эх сурвалжууд мэдээлжээ.
“Эрүүл нийгэм” өвчлөв
Батзандан, Магнай нарын цоо эрүүл залуус “Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөн”-ийг байгуулан өвчний үүр уурхай болсон нам, төр, засаг, УИХ гэх мэтийн субъектүүдтэй цогтой тэмцэж байсан билээ. Гэвч МАХН, АН, ИЗН гэсэн гурван намын хамтран байгуулсан хорлон сүйтгэх хорьдугаар дивизийн нууц ажилтнууд “Эрүүл нийгэм”-ийн залуусын сүүтэй будаанд цианит натрийг сэм хийжээ. Энэхүү бохир заваан хорлон сүйтгэх ажиллагааны үр дүнд Батзандан, Магнай нар хүнд өвчилж, нам хэмээх өвчний уурхай, авилгалын уутыг байгуулан халуурч бүлээрч эхэллээ. Ард түмэн цогтой тэмцэгч нартаа хайртай учраас Хөх хотод аваачиж эмчилгээ хийлгэхээр хандив цуглуулж эхлээд байгаа гэнэ.
Өвчтэй хотын эрүүл хурал
Улаанбаатар бол яавч эрүүл хот биш гэсэн дүгнэлтийг сэтгэл мэдрэлийн эмч нар гаргажээ. Агаар, хөрс, ус гол гээд эрүүл юм нэг ч үлдээгүй учраас тэр. Хүнд өвчтэй хотыг эрүүлжүүлэхээр Мөнхбаяр хэмээгч баатар эр гарч ирэн гурван өдөр, гурван шөнө ам хуурайгүй хуралдаж, үзэг тавилгүй цаас эрээчиж, сэлэм амраалгүй толгой цавчиж байна. Улаанбаатарт тусаад буй хамаг өвчний нян болж буй Батбаяр хэмээгч улаан чаралбыг даран сөнөөвөл нийслэл маань эрүүлжинэ хэмээн хувьсгалын улаан зурхайчийн төлгөнд буусан аж. Чаралба хурдан сөнөж хот илаарших болтугай хэмээн нийслэлчүүд залбирч байна.
Авилгалтай эрүүлээр тэмцэх газар
Ерөнхийлөгч 500 саяыг аваагүй. Даш генерал бас “Би юу ч идээгүй, уугаагүй” гэж андгайллаа. УИХ-ын дөрвөн хөөрхөн гишүүн минь ч хүртэл бид юу ч аваагүй гэж байгаа. Монголд авилгал байгаа юу? гэвэл “Байхгүй ээ!” гэж хүн бүхэн хариулна. Тэгсэн хэрнээ Авилгалтай тэмцэх газар гэгчийг сүр дуулиантайгаар байгуулсан гэж байгаа. “Огт авилгалгүй газар Авилгалтай тэмцэх газрыг байгуулна гэдэг чинь өвчтэй хүний л хийх ажил даа” хэмээн өнгөц сэтгэдэг нэг нь бодож юуны магад. Эрүүл саруул сэтгэлгээтэй удирдлага маань харин Авилгалтай тэмцэх газар байгуулахдаа “Юмыг яаж мэдэх вэ, урьдчилан сэргийлье” гэж бодсон аж. Холын бодол шүү! Ёстой эв эрүүл хүнээс л гарах бодол.
Thursday, December 27, 2007
Subscribe to:
Post Comments (Atom)
44 comments:
Миний мэдэх таны бичдэгүүд дундаас хамгийн гоё нь байв.
(улс төрд донтсоны шинж юм болов уу би хэхэ. гэхдээ нэг асуулт бас гарч ирнээ. үнэхээр өөрөө донтсонуу, донтуулсануу, донтохоос өөр аргагүй байдалд оруулсан уу? Балхаа ах бид 2 таашгүй ээ хөө)
Үнэн тансаг, гандан буурахгүй бичлэг болсон байна, молхи миний бодлоор. Үнэхээр гайхалтай. Мундаг сэтгэх юм аа.
“А”, “Б”, “В”, “Г”, “Д”, “Й”, “К” амин дэмээр баялаг болох нь тогтоогдсон -Энэ хэсгийг яг онож бичжээ.
сайхан бичлэг болсон байна. Бас л шүүмжилж өгчээ.
ta nuguu enhbayar-n mashin hun dairsan tuhai nemj bicheech goy bolno do, enhbayariin mashiniig deeremdeh gej oroldson ene ter geed l :)
Дээрх комменторуудтай санаа нэг байна. Үнэхээр бас зохиолч хүний тархи сайн ажилладаг гэдгийг мэдэрлээ. Гайхалтай.
Идээгүй уугаагүй нөхдүүдэд учир бий.
/Хальт улс төржив/
Дэрсүд:
Би ч бас донтсон болоод л ийм бичлэг биччихсэн юм болов уу? Улс төрөөр чи оролдохгүй бол улс төр чамаар оролдож эхэлнэ гэж үг бий. Аминдаа өрсөөд байгаа ухаантай.
Баттөрд:
Магтсанд баярлалаа. Бас онгирч ч байх шиг.
Цолмонд:
Гучин таван үсгийг цөмөөрөнг нь биччих гэснээ уншигчаа залхаах вий гэж айгаад.
Санакаед:
Шүүмжлэхгүй бол шог зохиолч гэж яваад ч яах юм? Гэхдээ бас шүүмжлэхийн дон тусч бас болохгүй байх аа. Аливаа юм тэнцвэртэй нь дээр байдаг. Шоолох, егөөдөх, шүүмжлэх бүх юм нь тэнцсэн байгаасай л гэж би хичээдэг.
Анимед:
Энхбаярт би их хайртай ш дээ. "Ерөнхийлөгчөө хайрласан шиг хайрлая" зохиолыг уншаарай.
Сайка камиказед:
Шинэ он гарах мөчид магтуулж, дараа оноо өөдрөг угтах гэдэг уран бүтээлч хүнд хамгийн хэрэгтэй зүйл байх. Онгируулсанд баярлалаа. Гэхдээ Амараа "санаатай". Тааруулж онгирохоо мэднэ.
Заяад:
Хош. Хөөрхийсүүдийг тэгж хардаж яах нь вэ? Идэж уусан бол биднийхээ төлөө л ууж идээд байгаа юм шүү дээ. Иргэн баян бол улс баян.
Ухаан багатай байна гэдэг богинохон хөнжилтэй байхтай адил. Хөлөө хучихаар цээж даарна.
Цээжээ хучихаар хөл даарна. Тиймээс атийж унтахаас аргагүй.
Таны бичлэг таалагдлаа.
Uneheer hecuuhen yum manai tomchuulaas gardag shuu. Bur shiren nuurlechihsen gedeg shig...
Goyo yogoo boljee. Ta uuniigee haa neg gazar hevluulsen biz dee?
Сарантэнгэрт:
Их ухаантай үг хэлжээ. Атийж унтахгүй явахсан л гэж бодох юм даа.
Пийкфиндерт:
Ширэн нүүрлээд байгаа юм уу? Эсвэл биднээрээ тохуурхаад байгаа юм уу? Ойлгоход бэрх.
Сонин хэвлэлд өгөх тухайд бол:
Маргаашийн "Ардын эрх" дээр хэвлэгдэнэ. Энэ сонинтой хамтарч ажиллаад 3 жил болж байна. Анх сэргэж гарахаас нь эхлээд л бичиж, зурсан юмаа өгч нийтлүүлсээр иржээ. 21 хоног тутам нэг бүтэн нүүр нийтлүүлэх гэрээтэй ажилладаг юм аа.
Бүх юм "эв эрүүл" байхад Амраа шал "эрүүл биш" юм бичээ л ...
Эдгээр нь эрүүл юм бол өвчтэй нь юу болох вэ?
Бум-Эрдэнэд:
Эрхэм гишүүн эрүүл байна гэдэг чинь түүний эхнэр болоод тойргийнх нь бүх хүүхнүүд бүгдээрээ эрүүл байна гэсэн үг.
Э.Баярсайханд:
Нэг бол тэд эрүүл. Нэг бол бид эрүүл л болж таарах гээд байгаа юм.
Mundag bichjee. Amraa.
Chamd bolon ger buliinhend chini shine onii mend hurgeye. Saihan bayarlaarai.
Shine ondoo olon saihan buteel tuurvil hiij bi tanaihaar uliran ungurch bui ond zochilsnoosoo hed dahin olon zochloh boltugai.
Amjilt huseye.
Гайхалтай. Яг онож мундаг бичсэн байна. Хувилж хэвлээд гудамжны самбар болгон дээр наамаар санагдлаа.
Bas neg magadlalaaraa shuumjilegch-zohiolch hun tsaad obektiig zamiig n zasaj urd n gerel tavij bodit baidliig haruulj baigaa hereg l dee. Jishee n ene oguuleliig ner duridsan humuusiin ger bul naiz nohod n unshaad tsaad hund helj "alban tasalgaanii tsonhnoos" tsaana yamar atmospheri uusch buig oilguulna. Oilgood bodson bol Ur Dun, oilgoogui uuralsan bol aldagdal. Gereltuulegch ooroo bas alham tutamd hogjij baigaa l daa medeelliin olon dam survaljaar. Oguulliig tani 100% demjij baina bas deer Piikee tegj demjsen baihaa.
Haruitslaga mash olon gazar haritsangui sul baidag yum shigee heden jiliin omno Ardiin Erh sonin deer Angliin Scotland Yard tsagdaagiin albanii tomovtor alban tushaaltan Mongold ailchilaad Mongold gemt hereg ilruulelt 40% baigaag gaihaj herev ooriig n anglid 40%-tai ajilval undesnii baatar bolgono gesniig sanaj baina uu?! Teheer bid nar tiimerhuu nariin yumaar busdaas neg ih door baidaggui baih.
hahaha yanztai! ;))
Ирж буй 2008 оноо тунгалаг оюун, агуу амжилтаар дүүрэн угтаарай.
Шинэ жилийн мэнд хүргэе.
Мика
Амраадаа Шилдгээр шалгарсанд баяр хүргье ээ
Shildeg blogchind bayar hurgej, irj bui 2008 ond biir yantai tani hurts baij ulam ikhiig buteehiig husen ero'oye.
Цоо шинэ жилийн цоо эрүүл мэндийг цоо шинэ жил гарангуут цоо шинээр нь дэвшүүлэхээр авч үлдэв, хэ хэ.
Шинэ жилиээ сайхан угтаарай.
Onii shildgeer todorsond bayar hurgeye.
Shine ondoo ulam sonirholtoi bichleguudeer bidniigee bishruuleerei.
Saihan bayarlaarai.
shildeg blogchin ahdaa happy new ysear. saihan bayarlaarai, ireh jildee ahin shildegeer todorno gedegt itgeltei baina.
amaraa ahdaa shine jiliin mend hurgej sain saihan bihniig husie.
amaraa ahdaa shine jiliin mend hurgej sain saihan bihniig husie.
Happy New Year! I wish you all the best coming 2008!
Tand bolon tanai ger buld shine jiliin bayariin mend hurgej bayar hoor,boon boon az jargaliig husen yerooye!!
Чамд шинэ оны мэнд дэвшүүлж уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Энд 2008 гуай арай ирж амжаагүй байнаа , тэгээд жаахан оройтчихлоо.
Ганаа БЖ, Муланка, Барималч, Өнөржаргал, Мика, Бум-Эрдэнэ, Ганга, Зүүдчин, Нэмлэт, Нана, Зараа, Түмээ, Лаки нартаа баярлалаа. Та бүхнийхээ урмаар 2008 оноо өөдрөг эхэлж байна.
Шилдэг болсноос та нараас одоо л дуулж байна. /Баярласаар байгаад өнөөдөр л нэт рүү шагайж байна/ "Бүгдээрээ" шалгаруулсан юм уу?
Дахин баярлалаа. /Та бүгдийн санал шүү дээ/
ЗА, АМАРАА АХ БОЛОН ГЭР БҮЛИЙНХЭНД НЬ ШИНЭ ОНДОО АЗ ЖАРГАЛТАЙ БАЙХЫГ ХҮСЬЕ.
БАС АХ ӨӨРӨӨ УРАН БҮТЭЭЛИЙН АРВИН ИХ ОЛЗТОЙ БАЙХ БОЛТУГАЙ.
болсноос гэснийг болсноо гэж залруулж уншина уу?
Заяа болоод бүх уншигч нартаа:
Баярласнаа дахин дахин илэрхийлье. Та нар шүү.
Амараа ахдаа шинэ оны мэнд хүргэе!!! Аа мөн шилдэг эрэгтэй блогчноор шалгарсанд тань баяр хүргэе!. Бурууг харах нүд тань хурц байг, түүнийг бичигч keyboard тань бөх байг ээ ;-).
Sine 2008 ondoo az jargalaar duuren, amjilt buteeleer arwin baih boltugai gej yero'oye.
Жаагийд:
Ах нь их билэгшээж байгаа. ТВ-үүдээр гараад байгаа шилдэг улстөрч нар шиг улаан тууз, алтан цар, тэмдэг энэ тэр аваагүй ч гэсэн маш их баярласан. Та нартаа их баярласан шүү.
Арсунд:
Ерөөл бат орших болтугай.
маш их таалагдлаа, таны бичлэг. Аргагүй л сэтгүүлч хүний бичлэг байна. Тэр Хүрэлсүх гэж ичдэггүй дуракийг ээ. Сургуулиа төгссөнөөс хойш /ер нь төгссөн ч юм уу, үгүй ч юм уу/ улс төрөөс өөр юм хийж үзсэн хүн үү, тэр? Би сайн мэдкү юм. Ичихгүй "Би өөрийнхөө мөнгөөр тоглосон юм, яадын" гээл ярихын. Мал бол алаад идэх юмсан.
mundag yumaa,,, goyo bolje :) Tand shine onii mend hurgeye! :) Shine ondoo eruul enh baij zondoo olon hun shoolj unshigch bid nariigaa bayasgaj senhruuleerei! :)
Гоё егөө болжээ. Симба Батаагийн хувьд хуулийн цоорхой гэдгээр л гараад ирчих шиг болсон. Эрүүл нийгэм ч үнэхээр өвчилсөн дөө. одоо ч тэдэнд итгэхэд бэрх болчихоод байна. Сониноос Симба Батаа тэдэнтэй нэгдэх гэж байгаа сураг дуулдана лээ.
Авилгалын тухай яг үнэн хэлжээ. Байгаа нь тодорхой байхад л манай улс төрчид би аваагүй, мэдэхгүй гээд гүрийгээд байдаг.
Танд шилдэг блогчиноор шалгарсанл тань болон шинэ оны мэнд хүргэе!
Итсми-д:
Ширэн нүүртэй хүмүүс их байгаа. Гэхдээ удахгүй вий. Шүүхийн өмнө зогсож байх цаг нь ирнэ.
Анонимд:
Баярлалаа. Хичээе ээ. /Би Японд төгсөөгүй ч, тэнд сурдаг олон хүнтэй найз болохоор ингэж хэлж сурч байна/
Эрдэнэболорт:
Баярлалаа.
Цаадуулын чинь хувьд бол, илэрхий байтлаа л зүв зүгээр яваад байх юм. Нийгэм эв эрүүл байгаагийн илэрхийлэл юм болов уу даа.
Ter uneg ganadag huniig ogcruulmaar l sanagdaad baih yum. Mongo cagaan nud ulaan gedeg iim baidag yum bolov uu?
Уяханд:
Цаг нь ирэх биз дээ.
hehe, ineedtei bailaa. ih yum olj hardag hun shuu. www.gegeen.com
Post a Comment