Monday, December 10, 2007

Багш & Авилгал

24 comments:

БЭ said...

яана даа энэ боловсролын системийг. өгсөн хүн гэдийж авсан хүн тонгойно гэж энэ үү.

byambaa said...

hetsuuhen sedev shuu.

bur bagsh nar hoorondoo uralddag bj ch magad. jishee ni honhnii bayaraar tednii angi bagshdaa tiim yum avch ugsun bna lee.
bagshid ni tiim yum bhgui ch gej shig...

ZAYA said...

Хүн төлөвших гэж нэг юм баймаар даа... Хоюулаа л хүний нийгэмд төлөвшөөгүй сүүн тэжээлтэн байх шив.

A.Амарсайхан said...

Нэмлэт-д:
Авчихсан юм чинь. Толгойгоо илээд л, гөлөн гөлөн гээд зогсож байхаас өөр яах вэ?

Бямбаад:
Яаж энэ хэцүү эргүүлгээс гарах вэ? Яриад л байдаг, яриад л байдаг.

Заяад:
Сүүн тэжээлтэн гэж онож хэллээ. Бид хүмүүнлэг нийгэм байгуулцгаана, ардчиллыг тогтооно гэж чанга хашгирсаар л соц системийг унагасан. Бүр дордоод л байх шиг. /Хүн чанарын шалгуураар хэмжихэд/

Anonymous said...

Яах аргагүй авилгалын нэг салаа мөчир дөө. Бүр зохион байгуулалт нь сайжраад энэ хичээл ийм тарифтай, тэр чинь тэр сарынх, тэр хичээлийнх гээд зах зээлийн жамаараа хөгжиж байгаа найраа чинь энэ л дээ

Anonymous said...

Шийдэж ядаад байх асуудал биш шүү дээ. Багш нарын цалинг нэмчихвэл авлигын 10, 20 мянган төгрөг тоож авахгүй, мөнгө өгөх гээд байгаа бацаанд томоо гэгчийн F тавьж өгөөд явуулна биз дээ. Цалин нэмснээр багшийн мэргэжлийн нэр хүнд өсч, мэдлэг боловсрол сайтай залуучууд аяндаа татагдах болно.

Багш, эмч нарын цалинг олон таван үггүй шууд эхний ээлжинд 300,000, дараа нь боломжтой бол 500,000 төгрөг болгох хэрэгтэй. Энэ хүмүүс өнөөдөр ажилдаа хэр сэтгэл ханамжтай байгаагаас Монгол орны ирээдүй шалтгаална гэдгийг ойлгомоор юм.

Anonymous said...

Хэцүүхэн сэдэв дээ. Юм л бол багшийг буруутгаж байдаг. Яг тэгсэн ингэсэн гээд нотлоод батлаад гаргаад ирэх хүн цөөн. Тэгээд ч юм л бол хэдэн багшийгаа иймэрхүү юмаар нээнтэглэж байх юм даа.

бж said...

Huue, Amraa zurgaa solichihoj. Tomruulj harah sanaatai zurgan deer chini baahan clck hiileeshd, heregt durtai amitan chini...

End bol Erdeneboloriin sanaag demjij bainaa.
Yer ni uursduu ugchihuud daraa ni bagsh avilgach geed baih ni bas uruusgul shuu dee. Amidrald ni arav tavan tugrug ni hureltsehgui baigaa yum chini hun yum ugvul tatgalzahgui shd.

sanakae said...

Харин ойрд орж ирээгүй. Тэгсэн чинь Зургаа соличихож. Ямартай ч таргалсан байна. Баяр хүргэе :P
Боловсролын хувьд системээр нь өөрчлөхгүй бол болохгүй гэж боддог. Бүр багаас нь ёс суртахуун гэдэг юмыг толгоруу нь оруулж өгөхгүй худлаа ардчилал гэж анархизмдсаар байгаад ийм байдалд хүрч байгаа юм болов уу гэж дотороо хадгалдаг шүүдээ.

A.Амарсайхан said...

Анонимд:
Их дээд сургуулиудад энэ байдал гаараад байгаа тухай ярьцгаадаг. Тэгсэн хэр нь бариад авсан баримт байдаггүй. Яриад л байдаг.

Эрдэнэболорт:
Германд чиний ярьж байгаа шиг байдлаар асуудлыг шийдчихсэн байдаг гэдэг байх аа. Хамгийн өндөр цалинтай хүн багш байдаг, багш хийнэ гэдэг маш нэр хүндтэй ажил гэж хэн нэг нь ярьдаг.

Муланкад:
Би өөрөө багш хийж байна. /Үндсэн ажил хоёртой, нэг нь зохиол бичих, нөгөө нь багшлах/
Би л хувьдаа авилгал авч үзээгүй. Хэвлэлийн хүрээлэнгийн багш нар энэ тал дээр ёстой но гэдэг.

Ганаад:
Нээрээ та бүхэн ярьж байгаад багш нарын цалинг 1 сая болгоод өгөөч. Надад ч хэрэгтэй. Нийгэмд бас хэрэгтэй юм байна шүү дээ.

A.Амарсайхан said...

Санакаед:
Хариу бичиж байх зуур шинэ коммент орж иржээ.

Түрүүчийнх нь 2004 оны зураг. Энэ 2006 оных. 11 сарын үе шиг санагдана, "Үнэн" сонины фото сурвалжлагч Бөхдамбий ах өрөөнд орж ирээд дарсан. Би шууд РС-дээ хадгалж авсан юм. Тэгээд таг мартжээ. Өчигдөр юм онгичиж байгаад оллоо. Тэгээд олдвороо олонтой хуваалцъя гэсэн юм аа. Томоор байрлуулах гээд программын мэдлэг хүрдэггүй.

Бүр багаас нь толгойд нь юм суулгах хэрэгтэй гэдэгтэй санал нэг байна. Гэтэл өчигдөр орой, миний хоёр хүү "Дууны багш хуучин ном өгөөд дүнгээ гаргуул гэсэн. Манай ангийн Мөнх-Эрдэнэ тэгтэл авилгал авч байна гэлээ. Энэ авилгал мөн үү?" гэж асуулаа. Бид бүүр багаас нь авилгалын хичээл зааж байна шүү дээ.

peakfinder said...

Bagsh nariin niigmiin asuudliig shiidehguigeer yum oorchlogdohgui baihaa. Daraa n' hariuclaga hatuuhan toocdog juramtai bolchivol ch.
Gehdee l haa gazriin bagsh nar calin bagatai baidag n' ajiglagdaad baigaa. Bas neg gajuudal yum uu daa. Deehne manaid bol bagsh nar ondor calintai bailaa, surgalt ch bas sain baisan yum shig sanagdaad baidag yum.

tumee 33 said...

өө,Амраа ах блогийнхоо зургийг сольчиж..Зун баахан нутаг яваад байсан чинь, жаахан махалчихаа юу даа^^

Anonymous said...

Тийм байна , зургаа сольчихож .
Боловсролын систем бол авилгал ч гэх хаашаа юм хээл хахууль жинхэнэ нэвтэрсэн газар даа . Ер нь нэвтрээгүй салбар монголд одоо байна уу

ganga said...

Феодализмаас социализм, соиализмаас капитализм гээд үргэлж шилжсээр байгаа улсын сэтгэл, тархи нь хоосон болдог юм болов уу? Ийм тийм нийгэм байгуулна, энийг тэрийг нураана гээд давхиад байхаас хүнээ ер анзаарч халамжилж байгаагүй "зөнд" нь хаячихаар том жижиг, багш сурагчгүй тэр чигээрээ ямар ч моральгүй болдог юм болов уу даа.

A.Амарсайхан said...

Пийкфиндерт:
Хөдөөгийн багш нар хуучин сайхан цагаа дурсан, "Бидний цалин сайхан байж дээ. Сумд ирсэн шинэ мотоциклийг авч байгаа хүнийг баянд тооцдог байсан тэр цагт бид л шинэ мотоциклоор гоёдог байлаа" гэж халагладаг. Одоо тэгтэл багш нар амралтын мөнгөөрөө тоос сорогч л хүчирвэл их юм болж дээ. Нээрээ гаж тогтолцоо шүү.

Түмээд:
Би ч уул нь тарган тал руугаа хүн л дээ. Өмнөх зураг дээр мисс шиг туранхай гарсан юм байж. Ха ха

Лакид:
Хээл хахууль нэвтрээгүй газаргүй гээд байгаа. Тэгсэн хэр нь Авилгалтай тэмцэх газар хэдэн сар "тэмцээд" нэг ч хэрэг илрүүлээгүй байна. Монгол орон огт авилгалгүй болж таарах гээд. Бүр ойлгохоо байгаад байна аа.

Гангад:
Бид "Лус хилэгнэнэ" гэж залбираад байгалиа хамгаалаад, "Есөн цагаан буян, арван хар нүгэл" гэж нэг нэгнээ хайрлаад болоод л байсан. Тэгтэл 1921 онд улаантнууд гарч ирээд "Лус савдаг байхгүй, Буян нүгэл гэж бүр байхгүй" гэж номлосон.
Дараа нь хөөрхий муу улаантнууд "Нэг нь нийтийн төлөө явах ёстой" гэж номлосоор 70 жил сайхан л байсан. Тэгтэл 1990 онд ардчилагч нар гарч ирээд "Нэг нь хар аминыхаа төлөө л зүтгэх ёстой" гэж номлосон. Бас "Хүмүүнлэг нийгэм байгуулна" гэсэн.
Ингээд бид төөрчихөөд байна л даа. Аль нь зөв юм бүү мэд.

Anonymous said...

"Багш"-ийн царайг хараачээ, муухай коомпордуулжээ. Бас дахиад авчих санаатайи. Арсун

A.Амарсайхан said...

Арсунд:
Дахиад авахын төлөө долигонохоос өөр аргагүй байдалд ороод буй нь.

Anonymous said...

yasan ineedtei yum be? bas Amar gej ireed l uuriinhee neriig oruulsan baina. Shooch hun uuruusuu eheldeg gej. Bi mongold bagshilj baihad neg oyutan tavagtai khool barin bagsh nariin uruund orj irsen. Minii ineeh, nuguu bagshiin uurlah geed buun yum bolj bilee. Ter sanaand orchihloo. Bi ih muuhai aashtai bagshiin toond orson sh dee. Yum uguhud hetsuu, tsaraigaa huvirgahgui geed l.

gegeen said...

hee, avilgal avahgui gej am bardam heleh ardiin bagsh nar odoo ch baigaad bayarlaj bn shoo. tsaashid ene ercheeree, uuliig nuhelj, usiig gatalj, uchirsan shavi burtee, ulam ih hundluulj yavaarai.

sanaa zov, zaya tegsh humuus bugded ulger duurail boldog amidraliin aguu bagsh nar mon

A.Амарсайхан said...

Анонимд:
Зөв дөө. Гэгээний хэлдгээр, цаашид энэ эрчээрээ яваарай. Амжилт хүсье.

Гэгээнд:
Нэгэндээ урам өгөх шиг сайхан юм хаа байх вэ.

Krysvnjm said...

Арсунд: Дахиад авахын төлөө долигонохоос өөр аргагүй байдалд ороод буй нь.

Michellehzik said...

Нэмлэт-д: Авчихсан юм чинь. Толгойгоо илээд л, гөлөн гөлөн гээд зогсож байхаас өөр яах вэ? Бямбаад: Яаж энэ хэцүү эргүүлгээс гарах вэ? Яриад л байдаг, яриад л байдаг. Заяад: Сүүн тэжээлтэн гэж онож хэллээ. Бид хүмүүнлэг нийгэм байгуулцгаана, ардчиллыг тогтооно гэж чанга хашгирсаар л соц системийг унагасан. Бүр дордоод л байх шиг. /Хүн чанарын шалгуураар хэмжихэд/

Anonymous said...

Нэмлэт-д: Авчихсан юм чинь. Толгойгоо илээд л, гөлөн гөлөн гээд зогсож байхаас өөр яах вэ? Бямбаад: Яаж энэ хэцүү эргүүлгээс гарах вэ? Яриад л байдаг, яриад л байдаг. Заяад: Сүүн тэжээлтэн гэж онож хэллээ. Бид хүмүүнлэг нийгэм байгуулцгаана, ардчиллыг тогтооно гэж чанга хашгирсаар л соц системийг унагасан. Бүр дордоод л байх шиг. /Хүн чанарын шалгуураар хэмжихэд/

 

Copyright 2007 All Right Reserved. shine-on design by Nurudin Jauhari. and Published on Free Templates